| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00665/и |
| Дугаар | 802 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 802
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюуш 25 дугаар гудамж, 113 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ЧМ 60102861, Хөндлөн овогт Лхагважавын Баялагмаагийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаад:Хүсэлт гаргагч Л.Баялагмаа, шүүх хуралдааны нарийн бчигийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Л.Баялагмаа шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1977 оноос Хивсний үйлдвэрийн сургуульд орон Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харъяа 1979 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хивсний үйлдвэрийн туслах нэхэгчээр 1984 оны 3 дугаар сар хүртэл ажилласан.Мөн 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Холбооны яамны харъяа холбооны барилга монтажийн газарт эхлээд барилгын туслах ажилтнаар түр ажиллаж байгаад 1984 оны 5 дугаар сараас нарийн бичгийн ажил хийж байсан.Мөн 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс Холбооны яамны Маркийн товчоонд бичээч мөнгөний няраваар 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан.1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл марк цуглуулга, бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацаанд ажилласан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тушаал олдохгүй байгаа юм. Би энэ хугацаанд ажиллаж байснаа тогтоолгон өндөр насны тэтгэвэртээ гарах гэж байгаа гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Л.Баялагмаагийн ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байна.
Л.Баялагмаа 1979 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хивсний үйлдвэрт нэхэгчээр, 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Солонго цехэд хивс нэхэгчээр, 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл холбооны яамны харьяа холбооны барилгын монтажийн газарт барилгын туслах, нарийн бичгээр, 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл холбооны яамны товчоонд бичээч, мөнгөний няраваар, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл марк цуглуулагч бэлтгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Техник мэргэжлийн сургуулиас олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт 1977 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн сургуулийн захиралын 90 тоот тушаалын бичилт, 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн сургуулийн захиралын 28 тоот тушаалын бичилт, 1979 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хивсний үйлдвэрийн даргын 134 тоот тушаалын бичилт, 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хивсний үйлдвэрийн даргын тушаалын бичилт, 1984 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02-ны өдрийн хивсний үйлдвэрийн даргын 46 тоот тушаалын бичилт, 1984 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн холбооны барилгын монтажийн газрын даргын 120 тоот тушаалын бичилт, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ХБМ газрын даргын 158 тоот тушаалын бичилт, 1987 ны 6 дугаар сарын 16-ны өдрийн Маркийн товчооны даргын 25 тоот тушаалын бичилт, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 38 тоот маркийн товчооны даргын тушаалын бичилт, 1992 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн МШП захиралын 01 тоот тушаалын бичилт,
1979 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 134 дугаартай хийвсний үйлдвэрийн даргын ТМС төгсөгчдийг ажилд хуваарилах тухай тушаал, 1981 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хивсний үйлдвэрийн даргын 320 дугаартай тушаал, 1984 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хивсний үйлдвэрийн даргын 46 дугаартай тушаал, 1979 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хивсний үйлдвэрийн захиргааны 134 дугаартай тушаал, 1981 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хивсний үйлдвэрийн захиргааны 320 дугаартай тушаал, 1981 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 320 дугаартай хивсний үйлдвэрийн захиргааны 320 дугаар тушаал, 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 399 дугаатай хивсний үйлдвэрийн захиргааны 399 дугаартай тушаал, 1984 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хивсний үйлдвэрийн захиргааны 46 тоот тушаал,
гэрч П.Гантөмөр, С.Түмэндэлгэр, Д.Ганбат, И.Долгор, Н.Ганчимэг нарын шүүхэд гаргасан тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хөндлөн овогт Лхагважавын Баялагмааг 1979 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хивсний үйлдвэрт нэхэгчээр, 1981 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 1984 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Солонго цехэд хивс нэхэгчээр, 1984 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Холбооны яамны харьяа холбооны барилгын монтажийн газарт барилгын туслах, нарийн бичгээр, 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Холбооны яамны маркийн товчоонд бичээч, мөнгөний няраваар, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Холбооны яамны маркийн товчоонд марк цуглуулагч бэлтгэгчээр тус тус ажиллаж байсныг сэргээн тогтооусгай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Л.Баялагмаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН