Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 809

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00809

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

                      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 53 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ХН 79062209, Боржигон овогт Балдандаваагийн  Бадамхандын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байрны 19 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ШД 75073004, Боржигон овогт Октябрийн  Оюунгэрэлд  холбогдох

 

Авто машин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бадамханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 10 дугаар сарын өдөр О.Оюунгэрэлтэй авто машин худалдах худалдан авах гэрээ байгуулан  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаанд 10,000,000 төгрөг бүрэн төлж дуусахаар тохиролцож 038110552 дугаар бүхий хөдөлгүүртэй мазда атенза маркын 6150 унз улсын дугаартай автомашиныг хүлээлгэн өгч гэрээг байгуулсан. О.Оюунгэрэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа тохиолдолд гэрээний нэмэлтэд хэсэгт зааснаар машиныг эргүүлэн авч төлсөн мөнгөнөөс суутгал хийж гэрээг цуцлахаар зохицуулсан байдаг. Хариуцагч О.Оюунгэрэл нийт 1.910.000 төгрөг төлсөн бөгөөд гэрээний нэмэлт хэсэгт зааснаар хугацаандаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд 14 хоног хүлээгээд гэрээг цуцалж нэг өдрийн ашиглалтын зардалд 35 000 төгрөг тооцохоор тохирсон байдаг. Гэвч О.Оюунгэрэл нь тус машиныг бусдад барьцаанд тавьж зээл авсан гэх үндэслэлээр одоог хүртэл нуун дарагдуулж буцаан өгөхгүй байгаа учир О.Оюунгэрэлээс Б.Бадамханд миний өмчлөлийн  Мазда атенза маркын 6150 унз улсын дугаартай машиныг гаргуулан өгөхийг даалагаж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч О.Оюунгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа:Би Бадамхандаас Мазда загварын машин урьдчилгаа авч өгсөн.Би тэр машиныг 2 800 000 төгрөгийн өрөнд иргэн Мөнхзулд өгсөн байгаа Тэр машиныг авч өгнө гэжээ.

 

       Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бадамханд хариуцагч О.Оюунгэрэлд холбогдуулан Мазда Атенза маркийн 61-50 УНЗ улсын дугаартай авто машин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага ргажээ.

 

Хариуцагч О.Оюунгэрэл уг авто машиныг өгнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч  байх тул хариуцагчийг зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийн  50 хувь болох 87 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 87 500 төгрөгийг улсын орлогоос, 87 500 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Бадамхандын Мазда Атенза маркийн 61-50 УНЗ улсын  дугаартай авто машин гаргуулах тухай шаардлагыг хариуцагч О.Оюунгэрэл бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч уг Мазда атенза маркын 61-50 унз улсын дугаартай авто машиныг  өгнө гэж  зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгөөс 87 500 /наян долоон мянга таван зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 87 500 /наян долоон мянга таван зуун/ төгрөгийг улсын орлогоос, 87 500 /наян долоон мянга таван зуун/ төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН