Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

    2021        02           01                                  2021/ШЦТ/167

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

   Улсын яллагч Д.Одонтуяа,

Өсвөр насны шүүгдэгч Б.Г, түүний хууль ёсны төлөөлөгч О.Болормаа,

Өсвөр насны шүүгдэгч Б.Ч, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Золзаяа,

Өсвөр насны шүүгдэгч Ж.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Жамъянмядаг, тэдний өмгөөлөгч У.Сайнбилэг, 

Өсвөр насны шүүгдэгч Б.И, түүний хууль ёсны төлөөлөгч С.Байгальдэлхий,

Өсвөр насны шүүгдэгч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч             М.Бат-Эрдэнэ,

Өсвөр насны шүүгдэгч Т.Д, түүний хууль ёсны төлөөлөгч О.Соёлмаа, тэдний өмгөөлөгч Б.Байгалмаа,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б түүний хууль ёсны төлөөлөгч Д.Нандинцэцэг, түүний өмгөөлөгч Э.Энхцэцэг

Өсвөр насны шүүгдэгч Г.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Л.Ганцэцэг , түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Суваргачин овогт Байгальдэлхийн И, Шарнууд овогт Гантулгын Х, Тахилч овогт Жамъянмядагийн Т, Боржигон овогт Бат-Эрдэнийн М, Тайга овогт Төмөрбаатарын Д, Боржигон овогт Баатарсүрэнгийн Г, Хуасай овогт Баатархуягийн Чингүнжав, Ялгасангэгээн овогт Бямбажавын Баасансүрэн нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1910 02263 0794 дугаартай эрүүгийн хэргийг  2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар бүрэн дунд сургуулийн 9а ангид суралцдаг, ам бүл-5 эмээ, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баянзүрх хотхоны 101- 06 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.Х,

 

2. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар бүрэн дунд сургуулийн 9а ангид суралцдаг, ам бүл-6 эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгий 1-43 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Б

 

3. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 126 дугаар бүрэн дунд сургуулийн 9а ангид суралцдаг, ам бүл-8 эцэг, эх, 5 дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зойр жалга 1-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Г

 

4. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 126 дугаар бүрэн дунд сургуулийн 9а ангид суралцдаг, ам бүл-6 эцэг, эх, 2 дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зойр 30 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.И

 

5. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 126 дугаар бүрэн дунд сургуулийн 9а ангид суралцдаг, ам бүл-4 эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Жалгын 1-За тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т. Д

 

6. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 11 дүгээр сарын 10-ныөдөр Дорнод аймагт төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 126 дугаар бүрэн дунд сургуулийн 9а ангид суралцдаг, ам бүл-3 эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Дэнжийн 3-31 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Ч

 

7. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар бүрэн дунд сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг, ам бүл-6 эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Эрдэнэ толгойн 29 дүгээр гудамжны 733а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.М

 

8. Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 126 дугаар бүрэн дунд сургуулийн 9а дугаар ангид суралцдаг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчоо 1-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.Т

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь Г.Хүспэнтэй бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны Кинг таур хотхоны 125 дугаар байрны Б1 давхар буюу гражид тавьсан байсан хохирогч Т.Амарсанаагийн эзэмшлийн Даймонд блак маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсэгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч авч хохирогч Т.Амарсанаад 1.927.973 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Б.Ч нь Г.Хтэй бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны Кинг таур хотхоны 125 дугаар байрны Б1 давхар буюу гражид байрлуулсан байсан хохирогч С.Цэрэнбаярын Мерида маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч С.Цэрэнбаярт 756.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-Өсвөр насны шүүгдэгч Ж.Т нь Г.Х, Б.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала хотхоны 320 дугаар байрны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд Д.Рэгзэдмаагийн Алтон 2Д маркийн 2 ширхэг унадаг дугуйнаас 3 ширхэг дугуйг нь, Д.Нарантуяагийн “Трек” маркийн унадаг дугуй, Б.Загдсүрэнгийн унадаг дугуйны суудал, Н.Алтангэрэлийн “Фила” маркийн унадаг дугуй зэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Ш.Амаржаргалд 2.373.683 мянган төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Ж.Т нь Г.Х, Б.М, Б.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмералд" хотхоны грашт байрлуулан тавьсан байсан хохирогч Ш.Амаржаргалын “Бианчи” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Ш.Амаржаргалд 2.373.683 мянган төгрөгийн хохирол учруулсан,

 

-Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь Г.Х, Б.Б, Т.Д, Б.И нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Дюк” маркийн унадаг дугуйг дугуйг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч М.Хишигбаярт 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Б.Г нь Б.И, Б.Б, Т.Д, Г.Х нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны Кинг таурын 125 дугаар байрны Б1 давхарт байрлуулан тавьсан байсан хохирогч Э.Өлзийжаргалын “вольф” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Э.Өлзийжаргалд 400.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

 

-Өсвөр насны шүүгдэгч Г.Х нь Б.Г, Б.Б, Т.Д, Б.И нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала хотхоны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Дюк” маркийн унадаг дугуйг дугуйг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч М.Хишигбаярт 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Г.Х нь Б.И, Т.Д, Б.Г, Б.Б нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 124 дүгээр байрны Б1 давхарт байрлуулан тавьсан байсан хохирогч С.Отгонбаатарын “Трек” маркийн унадаг дугуйг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч С.Отгонбаатарт 1.4 сая төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Г.Х нь Б.И, Б.Б, Т.Д, Б.Г нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 125 дугаар байрны Б1 давхарт байрлуулан тавьсан байсан хохирогч Э.Өлзийжаргалын “вольф” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Э.Өлзийжаргалд 400.000 төгрөгний хохирол учруулсан,

 

 Мөн шүүгдэгч Г.Х нь Ж.Т, Б.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 320 дугаар байрны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд Д.Рэгзэдмаагийн “Алтон 2Д” маркийн 2 ширхэг унадаг дугуйнаас 3 ширхэг дугуйг нь, Д.Нарантуяагийн ”Трек” маркийн унадаг дугуй, Б.Загдсүрэнгийн унадаг дугуйны суудал, Н.Алтангэрэлийн “Фила” маркийн унадаг дугуй зэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Ш.Амаржаргалд 2.373.683 мянган төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Г.Х нь Б.Чтай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун" хотхоны Кинг таур хотхоны 125 дугаар байрны Б1 давхар буюу гражид тавьсан байсан хохирогч Т.Амарсанаагийн эзэмшлийн “Даймонд блак” маркийн унадаг дугуйг2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч авч хохирогч Т.Амарсанаад 1.927.973 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Г.Х нь Б.Чтай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршалтаун” хотхоны “Кинг таур” хотхоны 125 дугаар байрны Б1 давхар буюу гражид байрлуулсан байсан хохирогч С.Цэрэнбаярын “Мерида” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч С.Цэрэнбаярт 756.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Г.Х нь нь Б.М, Ж.Т, Б.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмералд” хотхоны грашт байрлуулан тавьсан байсан хохирогч Ш.Амаржаргалын “Бианчи” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Ш.Амаржаргалд 2.373.683 мянган төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Г.Х нь Б.Мтой бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур” хотхоны 125 дугаар байрны Б1 давхар буюу гражид тавьсан байсан хохирогч Д.Лувсандоржийн эзэмшлийн “Аптон” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Д.Лувсандоржид 990.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

-Өсвөр насны шүүгдэгч Б.И нь Г.Х, Б.Г, Б.Б, Т.Д нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Дюк” маркийн унадаг дугуйг дугуйг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч М.Хишигбаярт 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Б.И нь Г.Х, Т.Д, Б.Г, Б.Б нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 124 дүгээр байрны Б1 давхарт байрлуулан тавьсан байсан хохирогч С.Отгонбаатарын “Трек” маркийн унадаг дугуйг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч С.Отгонбаатарт 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Б.И нь Г.Х, Б.Б, Т.Д, Б.Г нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 125 дугаар байрны Б1 давхарт байрлуулан тавьсан байсан хохирогч Э.Өлзийжаргалын “Wolf” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Э.Өлзийжаргалд 400.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

 

- Өсвөр насны шүүгдэгч Б.М нь Г.Хтэй бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур” 125 дугаар байрны Б1 давхар буюу гражид тавьсан байсан хохирогч Д.Лувсандоржийн эзэмшлийн “Алтон” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Д.Лувсандоржид 990.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Б.М нь нь Г.Х, Ж.Т, Б.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмералд” хотхоны гражид байрлуулан тавьсан байсан хохирогч Ш.Амаржаргалын “Бианчи” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Ш.Амаржаргалд 2.373.683 мянган төгрөгийн хохирол учруулсан,

 

- Өсвөр насны шүүгдэгч Т.Д нь Г.Х, Б.И, Б.Г, Б.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Дюк” маркийн унадаг дугуйг дугуйг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч М.Хишигбаярт 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Т.Д нь Г.Х, Б.И, Б.Г, Б.Б нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны Кинг таурын 124 дүгээр байрны Б1 давхарт байрлуулан тавьсан байсан хохирогч С.Отгонбаатарын “Трек” маркийн унадаг дугуйг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч С.Отгонбаатарт 1.4 сая төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Т.Д нь Г.Х, Б.Б, Б.И, Б.Г нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 125 дугаар байрны Б1 давхарт байрлуулан тавьсан байсан хохирогч Э.Өлзийжаргалын “Wolf” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Э.Өлзийжаргалд 400.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

 

-Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь Г.Х, Б.И, Б.Г, Т.Д нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Дюк” маркийн унадаг дугуйг дугуйг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч М.Хишигбаярт 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Б.Б нь Г.Х, Б.И, Б.Г, Т.Д нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 124 дүгээр байрны Б1 давхарт байрлуулан тавьсан байсан хохирогч С.Отгонбаатарын “Трек” маркийн унадаг дугуйг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч С.Отгонбаатарт 1.4 сая төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Б.Б нь Г.Х, Т.Д, Б.И, Б.Г нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 125 дугаар байрны Б1 давхарт байрлуулан тавьсан байсан хохирогч Э.Өлзийжаргалын “Wolf” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Э.Өлзийжаргалд 400.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Б.Б нь Г.Х, Ж.Т, Б.М нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмералд” хотхоны грашт байрлуулан тавьсан байсан хохирогч Ш.Амаржаргалын “Бианчи” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Ш.Амаржаргалд 2.373.683 мянган төгрөгийн хохирол учруулсан,

 

Мөн шүүгдэгч Б.Б нь Ж.Т, Г.Х нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 320 дугаар байрны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 18-аас 19-ний өдрүүдэд Д.Рэгзэдмаагийн “Алтон 2Д” маркийн 2 ширхэг унадаг дугуйнаас 3 ширхэг дугуйг нь, Д.Нарантуяагийн “Трек” маркийн унадаг дугуй, Б.Загдсүрэнгийн унадаг дугуйны суудал, Н.Алтангэрэлийн “Фила” маркийн унадаг дугуй зэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хууль бусаар авч хохирогч Ш.Амаржаргалд 2.373.683 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би засран хүмүүжих болно” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би засран хүмүүжих болно” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ж.Т мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би засран хүмүүжих болно” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.И мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би засран хүмүүжих болно” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би засран хүмүүжих болно” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Т.Д мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би засран хүмүүжих болно” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би засран хүмүүжих болно” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ: “Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Би засран хүмүүжих болно” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 24-28 дугаар хуудас/, хохирогч С.Отгонбаатарын мэдүүлэг/1 дүгээр хавтасны 36-37 дугаар хуудас/, хохирогч С.Отгонбаатарын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 33-35 дугаар хуудас/, гэрч О.Содхүүгийн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 42-43 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 23- ны өдрийн №Х-606 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /1 дүгээр хавтасны 63-65 дугаар хуудас/, яллагдагч Б.Бгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 22-23 дугаар хуудас/, яллагдагч Т.Дий мэдүүлэг /4 дүгээр хавтасны 24-25 дугаар хуудас/, яллагдагч Б.Игийн мэдүүлэг/4 дүгээр хавтасны 28-29 дүгээр хуудас/, яллагдагч Г.Хгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 30-31 дүгээр хуудас/, яллагдагч Б.Гийн мэдүүлэг/4 дүгээр хавтасны 32-33 дугаар хуудас/, хохирогч Э.Өлзийжаргалын мэдүүлэг /1 дүгээр хавтасны 117-119 дүгээр хуудас/, хохирогч Э.Өлзийжаргалын дахин мэдүүлэг /1 дүгээр хавтасны 112-116 дугаар хуудас/, Г.Хгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 121-123 дугаар хуудас/, Б.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 124-125 дугаар хуудас/, Б.Мгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 127-128 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №Х-616 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /1 дүгээр хавтасны 132-134 дугаар хуудас/, яллагдагч Б.Бгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 22-23 дугаар хуудас/, яллагдагч Т.Дий мэдүүлэг /4 дүгээр хавтасны 24-25 дугаар хуудас/, яллагдагч Б.Игийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 28-29/, яллагдагч Г.Хгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 30-31/, яллагдагч Б.Гийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 32-33 дугаар хуудас/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 155-156 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 157-161 дүгээр хуудас/, хохирогч С.Цэрэнбаярын мэдүүлэг/1 дүгээр хавтасны 174-175 дугаар хуудас/, хохирогч С.Цэрэнбаярын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 176-177 дугаар хуудас/, Б.Чын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 181-182 дугаар хуудас/, Г.Хгийн гэрчээр өгсөн мэдүүлэг/1 дүгээр хавтасны 183-186 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Х-619 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 190-193 дугаар хуудас/, яллагдагч Б.Чын мэдүүлэг /4 дүгээр хавтасны 36-37 дугаар хуудас/, яллагдагч Г.Хгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 30-31 дүгээр хуудас/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 155 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 157-161 дүгээр хуудас/, хохирогч Т.Амарсанаагийн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 166-170 дугаар хуудас/, хохирогч Т.Амарсанаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 178-179 дүгээр хуудас/, Б.Чын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 181-182 дугаар хуудас/, Г.Хгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 183-186 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №Х-619 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /1 дүгээр хавтасны 190-192 дугаар хуудас/, эд мөрийн баримтыг түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 198-200 дугаар хуудас/, яллагдагч Б.Чын мэдүүлэг/4 дүгээр хавтасны 36-37 дугаар хуудас/, яллагдагч Г.Хгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 30-31 дүгээр хавтас/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 237 дугаар хуудас/, эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, түр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 239-240 дүгээр хуудас/, хохирогч Д.Лувсандоржийн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 242-243 дугаар хуудас/, хохирогч Д.Лувсандоржийн гэрчээр өгсөн мэдүүлэг/1 дүгээр хавтасны 244-245 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №Х-029 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /2 дугаар хавтасны 6-8 дугаар хуудас/, яллагдагч Г.Хгийн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 246-248 дугаар хуудас/, яллагдагч Б.Мгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 26-27 дугаар хуудас/, гэмт хэргийн шинжтэй гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл 12 дугаар хавтасны 41 дүгээр хуудас/, хохирогч М.Хишигбаярын мэдүүлэг /2 дугаар хавтасны 51-52 дугаар хуудас/, яллагдагч Б.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 53-54 дүгээр хуудас/, яллагдагч Б.Игийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 55-56 дугаар хуудас/, яллагдагч Т.Дий гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 57-58 дугаар хуудас/, яллагдагч Б.Гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 59-60 дугаар хуудас/, яллагдагч Г.Хгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 61-62 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №Б31-20-174 тоот дүгнэлт /2 дугаар хавтасны 65-66 дугаар хуудас/, яллагдагч Г.Хгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 30-31 дүгээр хуудас/, яллагдагч Б.Бгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 22-23 дугаар хуудас/, яллагдагч Т.Дий мэдүүлэг /4 дүгээр хавтасны 24-25 дугаар хуудас/, яллагдагч Б.Игийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 28-29 дүгээр хуудас/, яллагдагч М.Гийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 32-33 дугаар хуудас/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтасны 102, 104 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтасны 108-112 дугаар хуудас/, хохирогч Д.Рэгзэдмаагийн мэдүүлэг /2 дугаар хавтасны 116-118 дугаар хуудас/, хохирогч Д.Нарантуяагийн мэдүүлэг 12 дугаар хавтасны 121-122 дугаар хуудас/, хохирогч Б.Загдсүрэнгийн мэдүүлэг /2 дугаар хавтасны 125 дугаар хуудас/, хохирогч Н.Алтангэрэлийн мэдүүлэг /2 дугаар хавтасны 128 дугаар хуудас/, Г.Хгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 133-134 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №Б31-20-188 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтасны 137-138 дугаар хуудас/, яллагдагч Б.Бгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 22-23 дугаар хуудас/, яллагдагч Г.Хгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 30-31 дүгээр хуудас/, яллагдагч Ж.Тгийн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 34-35 дугаар хуудас/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтасны 167 дугаар хуудас/, хохирогч Ш.Амаржаргалын мэдүүлэг /2 дугаар хавтасны 174-175 дугаар хуудас/, Ж.Тгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 177-178 дугаар хуудас/, Г.Хгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 180-181 дүгээр хуудас/, Б.Мгийн гэрчээр өгсөн мэдүүлэг/2 дугаар хавтасны 183-184 дүгээр хуудас/, Б.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг/2 дугаар хавтасны 185-186 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №531-20-120 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтасны 188-189 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтасны 195 дугаар хуудас/, яллагдагч Ж.Тгийн мэдүүлэг /2 дугаар хавтасны 196-197 дугаар хуудас/, яллагдагч Г.Хгийн мэдүүлэг /2 дугаар хавтасны 198-199 дүгээр хуудас/, яллагдагч Б.Мгийн мэдүүлэг /2 дугаар хавтасны 200-201, 4 дүгээр хавтасны 26-27 дугаар хуудас/, яллагдагч Б.Бгийн мэдүүлэг /2 дугаар хавтасны 202-203 дугаар хуудас/, яллагдагч Б.Бгийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтасны 205-213 дугаар хуудас/, яллагдагч Б.Бгийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтасны 205-213 дугаар хавтас/, яллагдагч Г.Хгийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтасны 214-223 дугаар хуудас/, яллагдагч Б.Игийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтасны 224-232 дугаар хуудас/, яллагдагч Б.Чын нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтасны 233-241 дүгээр хуудас/, яллагдагч Б.Гийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтасны 242-249 дүгээр хуудас/, яллагдагч Т.Дий нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2 дугаар хавтасны 250, 3 дугаар хавтасны 13 дугаар хуудас/, яллагдагч Ж.Тгийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /3 дугаар хавтасны 14-26 дугаар хуудас/, мөрдөгч Ш.Рэнцэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /3 дугаар хавтасны 29-31 дүгээр хуудас/, мөрдөгч Ш.Рэнцэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /3 дугаар хавтасны 32-34 дүгээр хуудас/, мөрдөгч Ш.Рэнцэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /3 дугаар хавтасны 35-37 дугаар хуудас/, мөрдөгч Ш.Рэнцэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” 13 дугаар хавтасны 38-40 дүгээр хуудас/, мөрдөгч Ш.Рэнцэнгийн үйлдсэн Эрүүгийн 1910022630794 дугаартай хэргийн хохирлын тооцоо хийсэн хүснэгт /3 дугаар хавтасны 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

1. Өсвөр насны шүүгдэгч Б.Ч, Г.Хүспэн нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны Кинг таур 125 дугаар байрны Б1 давхар буюу гаражид тавьсан байсан хохирогч Т.Амарсанаагийн эзэмшлийн Даймонд блак маркийн унадаг дугуй, хохирогч С.Цэрэнбаярын Мерида маркийн унадаг дугуйг тус тус хууль бусаар авч хохирогч Т.Амарсанаад 1.927.973 төгрөгийн, хохирогч С.Цэрэнбаярт 756.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан, 

2. Өсвөр насны шүүгдэгч Б.Г, Г.Х, Б.Б, Т.Д, Б.И нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Дюк” маркийн унадаг дугуйг хууль бусаар авч хохирогч М.Хишигбаярт 330.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Өсвөр насны шүүгдэгч Б.Г, Б.И, Б.Б, Т.Д, Г.Х нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны Кинг таурын 125 дугаар байрны Б1 давхарт байрлуулан тавьсан байсан хохирогч Э.Өлзийжаргалын “Вольф” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хууль бусаар авч хохирогч Э.Өлзийжаргалд 400.000 мянган төгрөгийн хохирол учруулсан,

4. Өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.И, Т.Д, Б.Г, Б.Б нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны Кинг таурын 124 дүгээр байрны Б1 давхарт байрлуулан тавьсан байсан хохирогч С.Отгонбаатарын “Трек” маркийн унадаг дугуйг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хууль бусаар авч хохирогч С.Отгонбаатарт 1.4 сая төгрөгийн хохирол учруулсан,

5. Өсвөр насны шүүгдэгч Г.Х, Ж.Т, Б.Б нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 320 дугаар байрны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд Д.Рэгзэдмаагийн “Алтон 2Д” маркийн 2 ширхэг унадаг дугуйнаас 3 ширхэг дугуйг нь, Д.Нарантуяагийн “Трек” маркийн унадаг дугуй, Б.Загдсүрэнгийн унадаг дугуйны суудал, Н.Алтангэрэлийн “Фила” маркийн унадаг дугуй зэргийг хууль бусаар авч хохирогч нарт нийт 669.600 төгрөгийн хохирол учруулсан,

6. Өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.М, Ж.Т, Б.Б нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмералд” хотхоны гаражид байсан хохирогч Ш.Амаржаргалын “Бианчи” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хууль бусаар авч хохирогч Ш.Амаржаргалд 2.373.683 мянган төгрөгийн хохирол учруулсан,

7. Өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.М нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 125 дугаар байрны Б1 давхар буюу гаражид тавьсан байсан хохирогч Д.Лувсандоржийн эзэмшлийн “Аптон” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хууль бусаар авч хохирогч Д.Лувсандоржид 990.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

а/ Хохирогч С.Отгонбаатарын “Трек” маркийн унадаг дугуйг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 124 дүгээр байрны Б1 давхраас хулгайлж түүнд 1.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаарх нотлох баримтууд:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 24-28 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Отгонбаатарын гэрчээр өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад явахад унадаг дугуйнууд байрандаа байсан ба өдөр 12 цагийн үед ороход бас байсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өглөө 08 цагийн үед ажилдаа явах гээд гартал том хүний унадаг дугуй байхгүй байсан. Тэр үед манай байранд байдаг гэх хүүхдийн дугуй мөн алдагдсан гээд явж байсан.” /1хх-36-37 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Отгонбаатарын “...Би өмнөх өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй.” /1хх-33-35 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Содхүүгийн “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 09 цагийн үед 63 дугаар пост нь дээр сууж байсан ресейпшн надад хэлсэн. Саяхан шинээр ажилд орсон болохоор нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд би дугуй алдагдсан гэх 124 дүгээр байрны тусгай гаражид очиход алдагдсан дугуйны эзэн нь байсан ба камер шүүлгэмээр байна гэхээр нь танай байр манайд хамааралгүй “комфорт” гэх хэрэглэгчдэд үйлчлэх төвд хамаарна гэж хэлсэн. 124 дүгээр байрнаас бусад байрнууд хамаардаг. 124 дүгээр байрыг “комфорт” гэх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь харуул, хамгаалалт гээд бүх юмтай нь хариуцаж ажилладаг...” /1хх-42-43 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 23- ны өдрийн №Х-606 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /1хх-63-65 дугаар хуудас/,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Бгийн “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг таур хотхонд очиж Х, И, Г, Д бид 5 очиж И, Г, Д нар грашийн гадаа үлдсэн. Х бид 2 ороод 2 ширхэг унадаг дугуй авсан.” /4хх-22-23 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Дий “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г, И, Баасансүрэн, Х бид 5 Кингтаур хотхоны грашаас цэнхэр өнгийн Трик, хар цэнхэр өнгийн Вольф маркийн 2 ширхэг унадаг дугуйг хулгайлж авсан.” /4хх-24-25 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Игийн “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г, Д, Баасансүрэн, Х бид 5 Кинг таур хотхоны грашаас цэнхэр өнгийн Трик, хар цэнхэр өнгийн Вольф маркийн 2 ширхэг унадаг дугуй хулгайлж авсан.” /4хх-28-29 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Хгийн “...Тухайн өдрөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Кинг таур хотхоны гадаа И, Д 2 үлдсэн, граш руу Г, Баасансүрэн бид 3 орсон. Ороод хар цэнхэр өнгийн Трек маркийн унадаг дугуй хар цэнхэр өнгийн вольф унадаг дугуй авч гарсан.” /4хх-30-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Гийн “...Кинг таур хотхоны гадна очиж И, Д бид 3 үлдээд дотогш Баасансүрэн, Х нар орж2 ширхэг унадаг дугуй авч гарч ирсэн. Вольф маркийн унадаг дугуйг би авсан, Трек маркийн унадаг дугуйг Баасансүрэн авсан.” /4хх-32-33 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

б/ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 125 дугаар байрны Б1 давхар буюу гаражид тавьсан байсан хохирогч Э.Өлзийжаргалын эзэмшлийн “Вольф” маркийн унадаг дугуйг хулгайлж түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Өлзийжаргалын гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай байрны Б1 давхрын граш дотор байсан улаан өнгийн унадаг дугуй хулгайд алдагдсан болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Улаан хүрэн өнгөтэй, усны савны суурьтай, хар цагаан өнгөөр \Л/о№ гэсэн бичиглэлтэй унадаг дугуй байсан. Би 2019 оны 05 сард Дүнжингарав худалдааны төвөөс 400.000 төгрөгөөр авч байсан.” /1хх-117-119 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Өлзийжаргалын “...Надад өмнө өгсөн мэдүүлэг, тайлбар дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулсан тул надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” /1хх-112-116 дугаар хуудас/ гэх мэдүүлэг

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хгийн гэрчээр өгсөн “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршал тауны Кинг таурын 116 дугаар байр санагдаж байна. Байрны граш руу бүгдээрээ машин дагаж орсон. Мандалагаас авсан дугуйг И унаад гарсан, Д, Г нар өөрийнхөө дугуйтай орцоор гараад явсан. Би Баасансүрэнтэй үлдсэн Баасансүрэн 29-тэй Трек маркийн хар цэнхэр өнгийн дугуй аваад өөрөө унасан. Баасансүрэн дахиад цэнхэр өнгийн вольф дугуй тасдаад надад унуулсан. Миний унаж гарч ирсэн дугуй Г унаад би Баасансүрэнтэй нэг дугуйн дээр суугаад тэндээс явсан. Дараа нь удаагүй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Кинг таур хотхон руу дахиж би Билгүүн, Үйлстөгөлдөр нартай Кинг таурын хамгийн эхний граж руу ороод сул байсан цагаан өнгийн Мейдах маркийн дугуй, R маркийн улаан шар өнгийн дугуйг авсан...” /1хх-121-123 дугаар хавтас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн гэрчээр өгсөн “...Т, Х, М бид 4 дугуй хулгайлах гээд Баянмонгол хороолол орсон тэгээд Т шууд унадаг дугуй хулгайлчихаад гэрлүүгээ яваад өгсөн. Х, М бид 3 Кинг таур ороод Б1 давхарын граж дотор унадаг дугуй хайгаад 5-10 минут орчим хайгаад тэр шар, ногоон өнгийн унадаг дугуйг М аваад хажуу талд нь байсан, улаан өнгийн \Л/о№ маркийн унадаг дугуйг би аваад граж дотор нь явж байгаад Х Алтон маркийн унадаг дугуй аваад бид 3 гражаас гараад гэр гэртээ харьсан.” /1хх-124-125 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мгийн гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хичээлээ тараад би Баасансүрэн, Х, Т бид 4 унадаг дугуй хулгайлах гээд Мандала хотхон орсон. Тэндээс Т нэг дугуй хулгайлж аваад шууд гэртээ харьсан Баасансүрэн, Х бид 3 цаашаа Кинг таур ороод граж дотор ороод тэр дотроос би ногоон өнгийн унадаг дугуй авсан, Х саарал өнгийн Алтон брэндийн унадаг дугуй авсан, Баасансүрэн Хар улаан өнгийн \А/о1Т брэндийн унадаг дугуй авсан, бид нар гараад гэртээ харьсан. Х анх унадаг дугуй хулгайлах санааг гаргасан.” /1 дүгээр хавтасны 127-128 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 28- ны өдрийн №Х-616 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /1хх-132-134 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Бгийн “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг таур хотхонд очиж Х, И, Г, Д бид 5 очиж И, Г, Д нар грашийн гадаа үлдсэн. Х бид 2 ороод 2 ширхэг унадаг дугуй авсан.” /4хх-22-23 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Дий “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г, И, Баасансүрэн, Х бид 5 Кингтаур хотхоны грашаас цэнхэр өнгийн Трик, хар цэнхэр өнгийн Вольф маркийн 2 ширхэг унадаг дугуйг хулгайлж авсан.” /4хх-24-25 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Игийн “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г, Д, Баасансүрэн, Х бид 5 Кинг таур хотхоны грашаас цэнхэр өнгийн Трик, хар цэнхэр өнгийн Вольф маркийн 2 ширхэг унадаг дугуй хулгайлж авсан.” /4хх-28-29 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Хгийн “...Тухайн өдрөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Кинг таур хотхоны гадаа И, Д 2 үлдсэн, граш руу Г, Баасансүрэн бид 3 орсон. Ороод хар цэнхэр өнгийн Трек маркийн унадаг дугуй хар цэнхэр өнгийн вольф унадаг дугуй авч гарсан.” /4 хх-30-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Гийн “...Кинг таур хотхоны гадна очиж И, Д бид 3 үлдээд дотогш Баасансүрэн, Х нар орж 2 ширхэг унадаг дугуй авч гарч ирсэн. Вольф маркийн унадаг дугуйг би авсан, Трек маркийн унадаг дугуйг Баасансүрэн авсан. /4хх-32-33 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

в/ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 125 дугаар байрны Б1 давхар буюу гаражид байсан хохирогч С.Цэрэнбаярын “Мерида” маркийн унадаг дугуйг хулгайлж түүнд 756.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 155-156 дугаар хуудас/

 

 Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 157-161 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Цэрэнбаярын “...Надад өмнө өгсөн мэдүүлэг тайлбар дээр нэмж ярих зүйл байхгүй.” /1хх-174-175 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Цэрэнбаярын гэрчээр өгсөн “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршалын “Кинг таур” хотхоны 125 дугаар байрны Б1 давхар 264 тоот авто зогсоолд байсан хар, улаан, ягаан өнгийн mirida загварын унадаг дугуйгаа байршуулаад түгжсэн байсан бөгөөд энэ өдөр 14 цаг өнгөрч байхад гарчхаад унадаг дугуй байршуулах хоолойны төмрөөс бэхэлсэн байсан бөгөөд эргээд 19 цаг өнгөрөөд ирэхэд уг дугуй алга болсон байсан. Дугуй бэхэлж байсан агааржуулах хоолойны боолтыг тайлаад аваад явсан байсан. Уг дугуйг 2018 оны зун Дүнжингарав төвийн баруун урд талын дэлгүүрээс 840.000 төгрөгөөр худалдаж авсан.” /1хх-176-177 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Чын гэрчээр өгсөн “...Х бид 2 автобусанд суугаад Халдварт дээр буугаад Кинг таур хүртэл алхаад 1 байрны граж дотор ороод эхлээд ягаан өнгийн Мирида гэх бичигтэй дугуйг Х тайлаад надад өгсөн. Тэгээд намайг гражын хаалга руу явж бай гэсэн. Тэгсэн хажуу талд мотоциклийн хажууд ногоон өнгийн Даймонд гэсэн бичигтэй унадаг дугуй цоожгүй сул байсан тэрийг Х унаад бид 2 гараад Цэцэрлэгт хүрээлэн орсон тэгээд тэнд 2 дугуйгаа хооронд нь солиод 2 тийшээ салаад явсан.” /1хх-181-182 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хгийн гэрчээр өгсөн “...Дараа нь Чын хамт “Кингтаур”-ын эхний граж руу хар ягаан өнгийн Мирида маркийн унадаг дугуйг боолтоор нь боосныг тайлаад авсан, Ч сул байсан ногоон өнгийн Даймонд рек маркийн унадаг дугуйг авсан.” /1хх-183-186 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 29- ний өдрийн Х-619 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-190-193 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Чын “...2019 оны 10 дугаар сарын эхээр Хгийн хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кинг таур хотхоны грашаас 2 ширхэг унадаг дугуй авсан.” /4хх-36-37 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Хгийн “...Ч бид 2 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг таур хотхоны Б1 грашаас “Даймонд блак” брэндийн унадаг дугуйг, мөн хар ягаан өнгийн Мирида маркийн унадаг дугуй авсан.” /4хх-30-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

г/ Хохирогч Т.Амарсанаагийн эзэмшлийн “Даймонд блак” маркийн унадаг дугуйг хууль бусаар авч хохирогч Т.Амарсанаад 1.927.973 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-155 дугаар хуудас/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-157-161 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Амарсанаагийн “...Надад өмнө өгсөн мэдүүлэг тайлбар дээр нэмж ярих зүйл байхгүй.” /1хх-166-170 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Амарсанаагийн гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед тэнд байсан нэг дугуйгаа унаж гараад нөгөө “Даймонд блак” маркийн унадаг дугуйгаа үлдээгээд гарч яваад эргээд 18 цаг 20 минутын орчим ирэхэд миний үлдээсэн нөгөө дугуй алдагдсан байсан.” /1хх-178-179 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Чын гэрчээр өгсөн “...Х бид 2 автобусанд суугаад Халдварт дээр буугаад “Кинг таур” хүртэл алхаад 1 байрны граж дотор ороод эхлээд ягаан өнгийн “Мерида” гэх бичигтэй дугуйг Х тайлаад надад өгсөн. Тэгээд намайг гражын хаалга руу явж бай гэсэн. Тэгсэн хажуу талд мотоциклийн хажууд ногоон өнгийн “Даймонд” гэсэн бичигтэй унадаг дугуй цоожгүй сул байсан тэрийг Х унаад бид 2 гараад Цэцэрлэгт хүрээлэн орсон тэгээд тэнд 2 дугуйгаа хооронд нь солиод 2 тийшээ салаад явсан.” /1хх-181-182 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хгийн гэрчээр өгсөн “...Дараа нь Чын хамт Кингтаурын эхний граж руу хар ягаан өнгийн Мирида маркийн унадаг дугуйг боолтоор нь боосныг тайлаад авсан, Ч сул байсан ногоон өнгийн Даймонд рек маркийн унадаг дугуйг авсан.” /1хх-183-186 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №Х-619 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /1хх-190-192 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтыг түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-198-200 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Чын “...2019 оны 10 дугаар сарын эхээр Хгийн хамтаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кинг таур хотхоны грашаас 2 ширхэг унадаг дугуй авсан.” /4хх-36-37 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Хгийн “...Ч бид 2 Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг таур хотхоны Б1 грашаас Дайманд блак брендийн унадаг дугуйг, мөн хар ягаан өнгийн Мирида маркийн унадаг дугуй авсан.” /4хх-30-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

д/ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 125 дугаар байрны Б1 давхар буюу гаражид тавьсан байсан хохирогч Д.Лувсандоржийн эзэмшлийн “Аптон” маркийн унадаг дугуйг хууль бусаар авч түүнд 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1 хх-237 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, түр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-239-240 дүгээр хуудас/,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.Лувсандоржийн “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Кинг таур хотхоны Б1 давхрын 251 дүгээр зогсоол дээр байсан машины ар талд байсан Аптон брэндийн ногоон бичигтэй, саарал өнгийн унадаг дугуйг алга болсон байсан 17 цагийн үед гэрээс гарч ирээд мэдсэн. Хяналтын камер шүүж үзэхэд өмнө унадаг дугуй хулгайлсан хүүхэд байна гэж хэлсэн. Би унадаг дугуйгаа буцаан авсан байгаа учир гомдол санал байхгүй...” /1хх-242-243 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Лувсандоржийн гэрчээр өгсөн "...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 11 хороо Маршал таун хотхоны Кинг таурын 125 дугаар байрны доод Б1 давхрын 251 зогсоол дээр байсан 95-95 УБУ улсын дугаартай автомашины ард хэсэгт бэхэлсэн байсан хүү Оргилболдын Алтон брэндийн саарал өнгийн, ногоон бичигтэй унадаг дугуй 17 цагт гэрээс гараад ирэхэд алдагдсан байсан. Бэхэлгээг нь хамт аваад явчихсан байсан. Хяналтын камерын бичлэг дээр өмнө нь унадаг дугуй хулгайлсан эрэгтэй хүүхэд авсан байна гэж хамгаалагч хэлсэн.” /1хх-244-245 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээний Тэнцвэр Эстимейт ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №Х-029 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан” /2хх-6-8 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Хгийн “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг таур хотхоны Б1 давхраас М бид 2 Алтон брэндийн унадаг дугуйг хулгайлж авсан.” /1хх-246-248 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Мгийн “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Кинг таур хотхоны грашаас Хгийн хамт Аптон брэндийн унадаг дугуй хулгайлсан.” /4хх-26-27 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

е/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны Б1 давхраас хохирогч М.Хишигбаярын “Дюк” маркийн унадаг дугуйг хууль бусаар авч түүнд 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

Гэмт хэргийн шинжтэй гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтасны 41 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Хишигбаярын “...Би тус унадаг дугуйгаа 2017 онд дугуйн үзэсгэлэн худалдаан дээрээс 416.000 төгрөгөөр худалдаж авч байсан ба зуны цагт заримдаа гаргаж унаж байсан ба эвдрэл гэмтэл гэхээр зүйл огт байгаагүй байсан. Манай байрны харуул унадаг дугуй алдагдах үед явж байсан 2 хүүхэд харсан байсан ба тэр 2 хүүхэд авсан байх гэж бодож байна.” /2хх-51-52 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Бгийн гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала хотхонд найз болох Х, Г, Д, И нарын хамт очсон. Бид нар тус хотхоны Б1 гражын давхар руу явж ороход машины зогсоолын паарнаас хар улаан өнгийн унадаг дугуйг дугуйн цоожоор цоожлоод орхисон байсан. Бид нар тэр дугуйн дээр явж очоод Х наад дугуйгаа авчих гээд хэлэхээр нь би очоод тастагчаараа дугуйн түгжээг таслаад тус унадаг дугуйг И унаад аваад явсан. Тэр Дуйко загварын унадаг дугуйг И унаж хэрэглэж байсан ба Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч дэслэгч Ууганбаатар гэх цагдаад хураалгасан.” /2хх-53-54 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Игийн гэрчээр өгсөн “...Мандала хотхоны гадна ирэхэд Баасансүрэн энүүгээр орвол унадаг дугуйнууд байгаа гээд орцоор нь ороод доошоогоо граж руу нь буугаад унадаг дугуй хайгаад явж байхад Баасансүрэн нь хана түшүүлээд паарнаас дугуйн цоожлогчоор цоожилсон байсан хар, улаан өнгийн Дуйко загварын унадаг дугуйг бахиар цоожийг нь тастаад унаад аваад ирсэн юм. Тэр өдрөөс хойш би тасралтгүй тэр унадаг дугуйг унаж хэрэглэж байгаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.” /2хх-55-56 дугаар хуудас/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Дий гэрчээр өгсөн “...Мандала хотхоны гадаа ирэхэд Баасансүрэн энүүгээр орвол унадаг дугуйнууд байгаа гээд орцоор нь ороод доошоогоо граж руу нь буугаад унадаг дугуй хайгаад явж байхад Баасансүрэн нь хана түшүүлээд паарнаас дугуйн цоожлогчоор цоожилсон байсан хар, улаан өнгийн Дуйко загварын унадаг дугуйг бахиар цоожийг нь тастаад унаад аваад ирсэн юм. Баасансүрэн бид 2 тус тусын унадаг дугуйгаа унаад гражын хаалгаар гараад нөгөө хэд орцоор гараад төв зам дагаж явж байгаад хоорондоо уулзалдсан юм.” /2хх-57-58 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Гийн гэрчээр өгсөн “...Граж руу нь буугаад унадаг дугуй хайгаад явж байхад Баасансүрэн хана түшүүлээд паарнаас дугуйн цоожлогчоор цоожилсон байсан хар, улаан өнгийн Дуйко загварын унадаг дугуйг бахиар цоожийг нь тастаад унаад аваад ирсэн юм. Мандала хотхоноос хулгайлсан хар, улаан өнгийн “Дюк” загварын унадаг дугуйг Баасансүрэн нь Ид 10.000 төгрөгөөр зарсан.” /2хх-59-60 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Хгийн гэрчээр өгсөн “...Бид 4 тэндээсээ орцоороо ороод граш руу нь буугаад паарнаас унадаг дугуйн цоожлогчоор цоожилсон байсан унадаг дугуйг сонгоод хулгайлж авахаар болсон. Баасансүрэн нь цүнхнээсээ тастагч, бахь 2 гаргаж ирээд тус унадаг дугуйны цоожийг таслагчаараа тасалж байхдаа бахиа Ид өгөөд “Чи наадхаараа нэг унадаг дугуй таслаад авч бай” гэж хэлсэн. И Баасансүрэнгээс авсан таслагчаараа нэг унадаг дугуйны цоожлогчийг таслах гэж оролдож байгаад чадахгүй болохоороо орхиод явсан. Баасансүрэн, Д 2 түрүүлээд унадаг дугуйгаа унаж гарч яваад тус газрын харуулд баригдаад зургаа даруулж байсан. Харин бид 3 араас нь танихгүй юм шиг гарч яваад гадаа төв зам дагуу хэсэг байж байгаа л уулзсан юм. Бид 5 тэндээсээ Кинг таур гэх газар руу явахаар болоод И Баасансүрэнгээс надад наад унадаг дугуйгаа өгчих гэхэд Баасансүрэн түүнд улаан, хар өнгийн 26 инчийн обудтай Дуйко загварын унадаг дугуйг өгсөн..."/2хх-61-62 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №Б31-20-174 тоот дүгнэлт /2хх-65-66 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Хгийн “...2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Мандала хотхоны грашаас Баасансүрэн, Д, Г, И бид тав Дюк брэндийн унадаг дугуйг хулгайлж авсан.” /4хх-30-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Бгийн “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Х, И, Г, Д бид тав Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала хотхоны грашаас 1 ширхэг унадаг дугуй авсан.” /4хх-22-23 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Дий “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Г, И, Баасансүрэн, Х бид 5 Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала хотхоноос хар улаан өнгийн Дюъ брэндийн унадаг дугуйг хулгайлж авсан.” /4 дүгээр хавтасны 24-25 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Игийн “...Мандала хотхоноос “Дюк” брэндийн хар улаан өнгийн унадаг дугуйг Г, Д, Баасансүрэн, Х бид хулгайлж авсан.” /4хх-28-29 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Гийн “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Х, Баасансүрэн, И, Д бид 5 явж байгаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала хотхоны грашаас Дука брэндийн унадаг дугуйг хулгайлж авсан.” /4хх-32-33 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

ё/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Мандала” хотхоны 320 дугаар байрны Б1 давхраас хохирогч Д.Рэгзэдмаагийн “Алтон 2 Ди” маркийн 2 унадаг дугуйнаас 3 ширхэг дугуйг нь, Д.Нарантуяагийн “Трек” брэндийн унадаг дугуй, Б.Загдсүрэнгийн унадаг дугуйны суудал, Н.Алтангэрэлийн “Фила” брэндийн унадаг дугуй зэргийг 2019 оны 09 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө хууль бусаар авч нийт 669.600 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-102, 104 дүгээр хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-хх- 108-112 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Рэгзэдмаагийн “...Би граш руугаа буугаад өөрийнхөө 3 дугуйг хартал 1 дугуй нь зүгээр, нэг дугуйны 2 дугуй нь байхгүй, нөгөө дугуйны хойд дугуй нь байхгүй байсан. Ингээд би хамгаалалтын ажилтан дээр очиход 2019 оны 09 дүгээр сарын 19-ний шөнө дугуйнууд хулгайд алдагдсан гээд камерын бичлэг шүүсэн.” /2хх-116-118 дугаар хуудас/ гэх мэдүүлэг

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Нарантуяагийн “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 07 цагийн үед грашнаас дугуйгаа авах гэтэл дугуй алга болчихсон байсан. Тухайн үед СӨХ-н даргад мэдэгдээд 10 цагийн үед камерын өрөөнд орж шүүж үзэхэд 14-16 орчим насны 5 хүүхэд манай дугуй зогсоол дээрх бүх дугуйнуудыг тоноод манай дугуй бүтнээр нь аваад явсан бичлэг бичигдсэн байсан.” /2хх-121-122 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Загдсүрэнгийн “...Грашдаа дугуйныхаа хийг шалгах гээд ороход миний унадаг дугуйны суудал нь алга болсон байсан. Хажууд нь байсан хэдэн хүмүүсийн унадаг дугуй тоногдсон байсан. Би харуул дээр ороод дугуйнаас эд зүйл нь алдагдсан байна гэхэд 2019 оны 09 дүгээр сарын 19-нд 5 хүүхэд ороод дугуй хулгай хийгээд эд зүйл аваад гараад явж байгаа камерын бичлэг нь байгаа гэхээр нь би бичлэгийг нь авсан.” /2хх-125 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Алтангэрэлийн “...2019 оны 09 дүгээр сарын 21-нд 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Мандала хотхоны 320 дугаар байрны грашдаа машинаа тавьж байсан чинь миний унадаг дугуй пааранд зориулалтын түгжээгээр түгжчихсэн байсан алга болчихсон байсан.” /2хх-128 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хгийн гэрчээр өгсөн “...Мандала хотхон дээр ирэхэд Баасансүрэн надаас “Чамд тастагч байгаа юу гэж асуусан” надад байхгүй байсан учир тэрээр за за өнөөдөр авна гэж худапаа юм байна гээд Мандала хотхоны граж руу орсон. Бид 3 унадаг дугуйн зогсоол дээр байсан нэг хар өнгийн унадаг дугуйны 2 дугуйг нь тайлж авсан. Харин Т шар өнгийн унадаг дугуйны хойд дугуйг тайлж авсан. Бид нар тэндээсээ гарах гэхэд хүн хараад байхаар нь орцоор нь гараад баригдаж буй барилгын хашааг давуулж шидээд тойрч очиж аваад явсан.” /2хх-133-134 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №Б31 -20-188 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-137-138 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Бгийн “...2019 оны 09 дүгээр сарын Т, Бат-Эрдэнэ нарын хамт явж байгаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала хотхоноос 2 ширхэг унадаг дугуйг авсан.” /4хх-22-23 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Хгийн “...Дараа нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала хотхоны грашаас Т, Баасансүрэн бид 3 унадаг дугуйны 2 ширхэг обудтай дугуй 2 ширхэг, Т 1 ширхэг обудтай дугуйг аваад гарсан. Дараа Баасансүрэн, Т Трек, Фила маркийн унадаг дугуйг авсан гэсэн.” /4хх-30-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ж.Тгийн “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Х, Баасансүрэн нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мандала хотхоны грашаас цэнхэр өнгийн Трек брэндийн унадаг дугуй, бас өөр унадаг дугуй, унадаг дугуйны обуд 3 ширхгийг хулгайлж 1 ширхэг обудыг би авсан, 2 ширхэг обудыг Х авсан.” /4хх-34-35 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

ж/ 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Эмералд” хотхоны гаражаас Ш.Амаржаргалын “Бианчи” брэндийн унадаг дугуйг хулгайлж түүнд 2.373.683 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

 

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-167 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Амаржаргалын “...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эмералд хотхоны 501 дүгээр байрны 19 тоот грашны дугуйн зогсоолд байрлуулсан Bianchi брэндийн унадаг дугуйг гинжээр уяад дугуйн зогсоол дээр үлдээсэн. Тэрнээс хойш уг дугуйг унаагүй байж байгаад өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед дугуйгаа унах гээд иртэл унадаг дугуй алга болчихсон байсан.” /2хх-174-175 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Тгийн гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х, Баасансүрэн, М нартай унадаг дугуй хулгай хийхээр Нарантуул орчмын байрнуудаар явж байгаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Эмералд таун хотхоны 501 дүгээр байрны граж руу орсон. Тэгээд би Бианчи нэртэй унадаг дугуйг паарнаас гинжээр цоожилчихсон байхад нь тасдагч багаж ашиглан тасдаад унадаг дугуйг авч унаад хотхоноос гараад явчихсан Х, Баасансүрэн, М нар үлдсэн тэр өдрөө тааралдаагүй би шууд гэр лүүгээ явсан." /2хх-177-178 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Хгийн гэрчээр өгсөн “...2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Т, Баасансүрэн, М нартай унадаг дугуй хулгай хийхээр Нарантуул орчмын байрнуудаар явж байгаад Эмералд хотхоны 501 дүгээр байрны граж руу орсон тэгээд Т Бианчи нэртэй унадаг дугуйг паарнаас гинжээр цоожилчихсон байхад нь тастагч багаж ашиглан тастаад унадаг дугуйг авч унаад хотхоноос гараад явчихсан. Харин Мөнх- Орчлон, Баасансүрэн бид 3-г байж байтал хотхоны харуул нь хөөгөөд байхаар нь гараад явчихсан.” /2хх-180-181 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мгийн гэрчээр өгсөн “...Т Бианчи нэртэй унадаг дугуйг паарнаас гинжээр цоожилчихсон байхад нь тастагч багаж ашиглан тастаад унадаг дугуйг аваад хотхоноос унаад гараад явчихсан. Х, Баасансүрэн бид 3 хотхоноос гарахдаа харуулд нь баригдаад хөөгдөөд гарсан.” /2хх-183-184 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бгийн гэрчээр өгсөн “...Эмералд хотхоны 501 дүгээр байрны граж руу орсон тэгээд Т Бианчи нэртэй унадаг дугуйг паарнаас гинжээр цоожилчихсон байхад нь тастагч багаж ашиглан тастаад унадаг дугуйг аваад хотхоноос унаад гараад явчихсан. Харин М, Х бид гурвийг байж байтал хотхоны харуул нь хөөгөөд байхаар нь гараад явчихсан.” /2хх-185-186 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №Б31-20-120 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтасны 188-189 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-195 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ж.Тгийн “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Х, Баасансүрэн, М бид нар Эмералд нэртэй хотхоны 501 дүгээр байрны доод гражаас түгжсэн байсан цоожийг эвдлээд 1 ширхэг дугуйг би аваад харьсан.” /2хх-196-197 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Хгийн “...Т, Баасансүрэн, М бид 3-г дагуулаад Эмералд хотхон руу ороод Т Бианчи нэртэй саарал өнгийн дугуйг цоожноос нь тастаад аваад гарсан. Баасансүрэн, М бид 3 гадна хүлээж байгаад гараад ирэхээр нь хамт явсан.” /2хх-198-199 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Мгийн “...Тогтоолтой уншиж танилцсан. Т, Х, Баасансүрэн бид 4 явж байгаад унадаг дугуй хулгайлахаар очсон. Би грашийн гадаа хүлээсэн, нөгөө гурав унадаг дугуй хулгайлж авч гарч ирсэн.” /2хх-200-201, 4хх-26-27 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Бгийн “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Эмералд хотхон явахаар болсон ба уг санааг Т гаргасан. Очоод эхний граж руу ороод бид 4 гражийг бүтэн тойрч үзээд Т 2 цоожоор давхар цоожилсон байсныг Т ганцаараа тасалж аваад байж байхад гаднаас харуул орж ирээд “юун хүүхдүүд билээ, хаана байдаг юм” гэхэд Х аавынхаа машиныг хайж байна гэж хэлээд Х, Т, М түрүүлж гарсан ба би ардаас нь алхсан. Гарч ирэхэд Х хулгайлсан дугуйгаа унаад шууд харьсан байсан. Бид нар тэндээсээ салцгаасан.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 202-203 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Бгийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-205-213 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Хгийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-214-223 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Игийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-224-232 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Чын нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-233-241 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Гийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-242-249 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.Дий нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-250, 3хх-13 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ж.Тгийн нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /3хх-14-26 дугаар хуудас/,

 

Мөрдөгч Ш.Рэнцэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /3хх-29-31 дүгээр хуудас/,

 

Мөрдөгч Ш.Рэнцэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /3хх-32-34 дүгээр хуудас/,

 

Мөрдөгч Ш.Рэнцэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /3хх-35-37 дугаар хуудас/,

 

 Мөрдөгч Ш.Рэнцэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд мөрийн баримт түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл” /3хх-38-40 дүгээр хавтас/,

 

Мөрдөгч Ш.Рэнцэнгийн үйлдсэн Эрүүгийн 1910022630794 дугаартай хэргийн хохирлын тооцоо хийсэн хүснэгт /3хх-41-42 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хуулийн тайлбарт: “энэ хуульд заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. ... тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан төмөр тасдагч нь дээрх тайлбарт дурдсан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийн шинжид хамаарахааргүй байна. Хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд хаалга, түгжээг онгойлгох, холбоос бэхэлгээг тасдах зэргээр ашиглаж байгаа багаж хэрэгсэл болон учрах саадыг арилгах зорилгоор ашигладаг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлс нь хоорондоо ялгаатай, өөр ойлголтыг илэрхийлдэг болохыг анхаарах нь зүйтэй. Багаж хэрэгсэл нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болохгүй.

 

Өөрөөр хэлвэл шүүгдэгч нар дугуйн цоож гинжийг тасалсан тасдагч нь эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулаагүй, зах зээлийн харилцааны явцад өдөр тутмын худалдаанд хэн бүхэнд чөлөөтэй, бэлэн худалдаалагдаж байдаг хөдөлмөрийн багаж, хэрэгсэл байх тул “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж үзэхгүй юм.

 

Шүүгдэгч нарыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Учир нь орон сууцны В1 буюу автомашины зогсоол байрлах давхар нь тусгайлан хамгаалсан байр, агуулахын шинжийг агуулаагүй, тийшээ зөвшөөрөлгүй нэвтрэхийг хориглосон, анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байрлуулсан байдал үгүй, уг байрнуудын В1 давхар буюу гаражид нэвтрэхийн тулд хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага шүүгдэгч нарт үүсээгүй тул тухайн байрнуудын автомашины зогсоолын зориулалттай давхрыг нийтийн орчин гэж үзнэ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.Т, Б.Б нар нь Г.Хтэй бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны 320 дугаар байрны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд Д.Рэгзэдмаагийн “Алтон 2Д” маркийн 2 ширхэг унадаг дугуйнаас 3 ширхэг дугуйг нь, Д.Нарантуяагийн “Трек” маркийн унадаг дугуй, Б.Загдсүрэнгийн унадаг дугуйны суудал, Н.Алтангэрэлийн “Фила” маркийн унадаг дугуй зэргийг хууль бусаар авсан, мөн шүүгдэгч Ж.Т нь Г.Х, Б.М, Б.Б нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эмералд" хотхоны гаражид байсан хохирогч Ш.Амаржаргалын “Бианчи” маркийн унадаг дугуйг 2019 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө хууль бусаар авсан,

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь Г.Х, Б.И, Б.Г, Т.Д нартай бүлэглэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны В1 давхраас 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Дюк” маркийн унадаг дугуйг хууль бусаар авсан, мөн шүүгдэгч Б.Б нь Г.Х, Б.И, Б.Г, Т.Д нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Маршал таун” хотхоны “Кинг таур”-ын 124 дүгээр байрны Б1 давхарт байрлуулсан хохирогч С.Отгонбаатарын “Трек” маркийн унадаг дугуйг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хууль бусаар тус тус авсан байна.

 

Шүүгдэгч Ж.Т, Б.Б нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэх үедээ 14 насанд хүрээгүй байсан болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон байдал зэргээр тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг 14 наснаас дээш байхаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй тохиолдолд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор тус тус зохицуулсан тул тэдэнд холбогдох дээрх хэргүүдийг хэрэгсэхгүй болгох, Ж.Тг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ.  

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Бгийн 5 үйлдлээс 2019 оны 9 сард үйлдэгдсэн 3 хэрэг нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр, 2019 оны 10 сард үйлдэгдсэн 2 хэрэг нь гэмт хэргийн субьект болох 14 насанд хүрсэн байсан тул түүнийг уг 2 үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

 

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М нар нь хулгайлсан дугуйг буцаан өгөх, шинжээчийн дүгнэлтэд тогтоосон хэмжээгээр мөнгөн төлбөр төлөх зэрэг хэлбэрээр хохирлыг барагдуулсан байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ. Харин буцааж өгсөн дугуй элэгдэл хорогдолтой байсан, анх байсан шинж чанар дордсон гэж үзэн гомдолтой байгаа хохирогч нар уг байдлаа нотлон жич иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээв.

 

Өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо барагдуулж, гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч гэмшиж, цаашдаа засран хүмүүжихээ илэрхийлж буй байдал, мөн ерөнхий боловсролын болон тусгай мэргэжил эзэмшүүлэх бусад боловсролын байгууллагад суралцаж байгаа хувийн байдлуудыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:..энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж хуульчилжээ.

 

          Уг шаардлагыг хангаж байна гэж үзээд  хэрэгт оролцсон оролцоо, давтамж, учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах үндэслэлээр өсвөр насны шүүгдэгч нарт ял оногдуулахгүйгээр Г.Х, Б.Б нарыг 2 /хоёр/ жил, Б.И, Т.Д нарыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар, Б.Гийг 1 жил 3 сар, Б.Ч, Б.М нарыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М, Ж.Т нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Т, Б.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, өсвөр насны шүүгдэгч Ж.Тг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

3. Өсвөр насны шүүгдэгч Б.И, Г.Х, Боржигон овогт Бат-Эрдэнийн М, Т.Д, Б.Г, Б.Ч, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйийн 1 дэх заалтуудыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт ял оногдуулахыг тэнсэж, Г.Х, Б.Б нарыг 2 /хоёр/ жил, Б.И, Т.Д нарыг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар, Б.Гийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар, Б.Ч, Б.М нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М нарт тэнссэн хугацаанд тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосугай.

 

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацаанд тэднийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нарт даалгасугай.

 

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

          9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М нарт тэнссэн хугацаанд хяналт тавихыг нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ж.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

          11. Хохирогч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М, Ж.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Г.Х, Б.Б, Т.Д, Б.И, Б.Г, Б.Ч, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА