Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн *багт оршин суух * төрсөн Н овогт Ө.Ч /РД: */-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ө.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Ө.Ч нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1978 онд Дорноговь аймгийн Мандах сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөж илгээлтээр тус сумын 1 дүгээр бригадад тэмээчнээр тасралтгүй 16 жил ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрийн тамга зөрүүтэй буюу нэгдэл татан буугдаж компани болоход нэгдлийн тамга дарагдсан байна гэсэн. Аймгийн архиваас цалингийн цэсээ шүүлгэхэд зарим сард болон 1992-1994 онуудад хоноггүй гарч ирсэн бөгөөд Дорноговь аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс 1978 оноос 1994 оныг дуусталх хугацааны ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Иймд миний Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр бригадад 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тэмээчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

      ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Ө.Ч нь Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр бригадад 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд тэмээчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 272 тоот албан бичигт “... Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн архивын баримтаас малчнаар ажиллаж байсан Ө.Ч  1978 оны цалингийн тодорхойлолтыг гаргаж хүргүүлэв” гэжээ. /хх-4 дүгээр тал/,

2. Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 422 тоот албан бичигт “... Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн архивын баримтаас малчнаар ажиллаж байсан Ө.Ч 1981 оноос 1995 оныг хүртэлх хугацааны цалингийн тодорхойлолтыг гаргаж хүргүүлэв” гэжээ. /хх-5 дугаар тал/,

3. Хүсэлт гаргагч Ө.Ч 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-8-9 дүгээр тал/,

4. Хүсэлт гаргагч Ө.Ч 1981 оноос 1990 оныг дуусталх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсныг нотлох 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-10-11 дүгээр тал/,

5. Хүсэлт гаргагч Ө.Ч 1991 оноос 1992 оныг дуусталх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсныг нотлох 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-12 дугаар тал/,

6. Хүсэлт гаргагч Ө.Ч 1992 оноос 1994 оныг дуусталх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам ХК-нд тэмээчнээр ажиллаж байсныг нотлох 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-13 дугаар тал/,

7. Гэрч Т.М Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд ажиллаж байсныг нотлох 271 дугаартай болон 1991 оны 01 дүгээр сарын 01, 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-22-30 дугаар тал/,

8. Гэрч П.Т Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд 1971 оноос 2000 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг нотлох 231 дугаартай болон 1981 оны 01 дүгээр сарын 01, 1991 оны 01 дүгээр сарын 01, 1992 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-31-39 дүгээр тал/,

9. Гэрч Т.М шүүхэд өгсөн “Намайг 1978 онд цэргээс халагдаж ирэхэд Ө.Чулуу нь Дорноговь аймгийн Мандах сумын Будар бригадад илгээлтээр тэмээчин болж байсан. Түүнээс хойш 1994 оныг хүртэл тэмээчнээр ажилласан” гэх мэдүүлэг /хх-9 дүгээр тал/,

10. Гэрч П.Т шүүхэд өгсөн “Ө.Чулуу нь 1978 оноос 1994 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Будар бригадад тэмээчнээр ажилласан” гэх мэдүүлэг /хх-9 дүгээр тал/,

Хүсэлт гаргагч Ө.Ч хөдөлмөрийн дэвтэр дээрх тамга зөрүүтэй, ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй, ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаал нь өөрт нь болон архивын байгууллагад хадгалагдаагүй, архиваас цалингийн цэсээ шүүлгэхэд зарим сард хоноггүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, архивын магадлагаагаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан нь цалингийн хүснэгт, хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатчаар батлуулсан хуулбар, гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн хүсэлт гаргагч Ө.Ч 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ө.Ч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон