Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2016/00053/и |
Дугаар | 119 |
Огноо | 2017-03-30 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг, * оршин суух * төрсөн Д овогт С.Б /РД: */-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч С.Б шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1955 онд Дундговь аймгийн Өндөр жил суманд төрсөн бөгөөд 1972-1995 онуудад ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр маань засвартай тул уг баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхээ шүүхээр тогтоолго гэсний дагуу шүүхэд гаргасан хүсэлтдээ 372 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн. Гэтэл уг хөдөлмөрийн дэвтэрт маань ажлаас чөлөөлөгдсөн тушаал бичигдээгүй байгаа. Мөн шүүхэд гаргасан хүсэлтдээ 1995 оныг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтээ өгсөн боловч үүнийгээ өөрчилж 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажилласан жилээ тогтоолго гэж нийгмийн даатгалын хэлтсээс зөвлөсөн. Иймд С.Б1972 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын “Социализмын зам нэгдэл”-д ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч С.Б нь 1972 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын “Социализмын зам нэгдэл”-д ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Дорноговь аймгийн Мандах сумын “Социализмын зам нэгдэл”-ийн даргын 1973 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр тушаалд “1973 онд цэрэгт явсан үхэрчин С.Б 1973 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.” гэжээ. /хх-19 дүгээр тал/,
2. Дорноговь аймгийн Мандах сумын “Социализмын зам нэгдэл”-ийн даргын 1976 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 19 дүгээр тушаалд “Цэргийн албанаас ирсэн С.Батсуурийг 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн барилгачнаар томилсугай.” гэжээ. /хх-20 дугаар тал/,
3. С.Б 1972 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын “Социализмын зам нэгдэл”-д ажиллаж байсныг нотлох завсартай бичигдсэн 372 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-4-7 дугаар тал/
4. Гэрч Б.Ү 1973 оноос 1993 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын “Социализмын зам нэгдэл”-д ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар батлуулсан хуулбар /хх-17-18 дугаар тал/,
5. Гэрч Д.Д 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1973 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын “Социализмын зам нэгдэл”-д барилгачнаар, 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийг хүртэлх хугацаанд “Социализмын зам нэгдэл”-д хэсгийн даргаар, 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чанар нөөцийн бригадын даргаар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бригадын ахлагч болон нарядчинаар тус тус ажиллаж ажиллаж байсныг нотлох Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 136/ШШ2017/00081 дугаар шийдвэр /хх-26-27 дугаар тал/,
6. Гэрч Б.Ү шүүхэд өгсөн: “С.Батсуурь нь 1973 онд цэрэгт явж 1976 онд халагдаж ирээд түүнээс хойш 1993 оныг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 3-р бригадад малчнаар ажиллаж байсан. С.Б хамгийн сүүлд үхэр маллаж байсан. С.Б нь ажлаа сайн хийхийн зэрэгцээ үхэр маллаж байхдаа нормоо биелүүлэн ажилладаг байсан. С.Б нь сайшаалын үнэмлэх, баярын бичгээр шагнуулж байсан.” гэх мэдүүлэг, /хх-14 дүгээр тал/,
7. Гэрч Д.Д шүүхэд өгсөн: “С.Б нь надтай хамт 1976 онд цэргээс халагдаж ирсэн. Түүнээс хойш би барилгын бригадад, С.Б нэгдлийн малчнаар ажилласан бөгөөд С.Б нь1992 оныг хүртэл Дорноговь аймгийн Мандах сумын Социализмын зам нэгдлийн 3-р бригадад малчнаар ажилласан.” гэх мэдүүлэг /хх-15 дугаар тал/,
Хүсэлт гаргагч С.Б хөдөлмөрийн дэвтэр нь засвартай, ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архивын байгууллага болон өөрт нь хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хүсэлт гаргагчийн засвартай бичигдсэн 372 дугаар хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт нь түүний шүүхэд ирүүлсэн ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаалын он сар өдөртэй нийцэж байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь С.Б мөн байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С.Батсуурийг 1972 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1973 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын “Социализмын зам нэгдэл”-д малчнаар ажиллаж байсан нь Дорноговь аймгийн Мандах сумын “Социализмын зам нэгдэл”-ээс олгосон засвартай бичигдсэн 372 дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлэгдсэн хуулбар, ажилд томилогдож, чөлөөлөгдсөн тушаал, гэрч нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагч С.Б нь 1973 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан болох нь түүнийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал болон гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Иймд дээрх нотлох баримтуудад үндэслэн С.Б 1972 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1973 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Мандах сумын “Социализмын зам нэгдэл”-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1973 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон