Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 133

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Шүүгч Г.Алгирмаа би, Дорноговь аймгийн С нэхэмжлэлтэй Дорноговь аймаг * тоотод оршин суух А овогт Д.О /РД: */-т холбогдох сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 912,000 төгрөг, хүү 3,125 төгрөг алданги 200,452 төгрөг, нийт 1,115,577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Сс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сайншанд сумын Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/12 дугаар захирамжийн дагуу жижиг дунд үйлдвэрлэл болон ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор сум хөгжүүлэх сангаас хөнгөлттэй нөхцөлтэйгээр Д.О 3,000,000 төгрөгийн зээлийг Оёдлын үйл ажиллагаа эрхлэхэд зориулан олгосон. Зээлдэгч нь нийт 2,240,500 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Д.О , Б.Т нараас сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл үндсэн зээл 912,000 төгрөг, хүү 3,125 төгрөг алданги 200,452 төгрөг, нийт 1,115,577.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Т , Д.О нарт холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 1,115,577.63 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба Б.Түвшиндорж нь оршин суугаа хаягтаа байхгүй байна. Хариуцагч Д.О нь 1,115,577.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Б.Т хариуцагчаар татахаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн С нэхэмжилсэн 1,115,577.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн С нь Д.О, Б.Т нарт холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөрт үндсэн зээл 912,000 төгрөг, хүү 3,125 төгрөг алданги 200,452 төгрөг, нийт 1,115,577.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь Б.Т хариуцагчаар татахаас татгалзсан байна.

Хариуцагч Д.О нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,115,577.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргажээ.

Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон