Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 135/шш2017/00378

 

*******-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** хороо, ****** хороолол, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй

 

 “******* ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ  нь:

 

 Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

   “...*******д 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг зээлсэн. Үүнээс хойш 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр буюу 4 хоногийн дараа 14,000,000 төгрөгийг тус тус зээлийн гэрээ байгуулж хүү тохирч зээлүүлсэн. ******* нь зээл авснаас хойш мөнгөө хугацаандаа төлж чадахгүй удаа дараа сунгуулж байсан боловч сүүлдээ таг чиг алга болсон. Ингээд гэрийн хаягаар нь очиход энэ байранд манайх 2 жилийн өмнө нүүж орсон ******* гэдэг хүн байхгүй гэсэн хариуг өгсөн. Мөн Шинэ *******ы 7 дугаар байранд Смарт дэлгүүр ажиллуулж байгаад зарсан. Тус дэлгүүрийн худалдагч нь эзний талаар надад ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Иймд П.*******ийн оршин суугаа хаягийг тогтоолгохоор шүүхэд хандсан.” гэв

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ  нь:

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ******* овогт ******* Эрдэнэтуяа /регистрийн дугаар ********/ нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт  гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. Иймд иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу гаргасан хүсэлт гаргагч Д.*******гийн гаргасан ******* ******* овогт ******* Эрдэнэтуяа /регистрийн дугаар ********/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т ******* ******* овогт ******* Эрдэнэтуяа /регистрийн дугаар ********/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* ******* овогт ******* Эрдэнэтуяа /регистрийн дугаар ********/ -г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоохыг *******-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

   4. ******* ******* овогт ******* Эрдэнэтуяа /регистрийн дугаар ********/-ийн хаяг болон хаана байгааг нь тодруулсаны эцэст хүсэлт гаргагч Д.******* /утас *********/-д утас болон хаягаар нь мэдэгдэхийг *******-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           З.ТУНГАЛАГМАА