| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2021/0057/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 50
2021 01 08 2021/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Х.С
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймаг *** суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг эхийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Х
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймаг *** хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт *** тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:***, Х овогт Х-н С,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчимд *** дүгээр орцонд хохирогч Х.С-тай маргалдаж улмаар нүүр гар хэсэгт нь цохиж улмаар түүний биед баруун зовхинд цус хуралт, зүүн завьжинд зулгаралт, цус хуралт зүүн хурууны ядам хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.С нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчимд *** орцонд хохирогч Б.Х, Ц.Э нартай маргалдаж улмаар Б.Х-ийн нүүр, гар хэсэгт нь цохиж түүний биед баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд цус хуралт, мөн Ц.Э-н толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь нүдний доод зовхи дотор буланд цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн чихний дэлбээн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Сгийн мэдүүлэг /хх-19-20/, шинжээчийн №11622 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30-31/, хүнийг гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-9/, хохирогч Б.Х-ийн мэдүүлэг /хх-12-13/, хохирогч Ц.Э-н мэдүүлэг /хх-16-17/, шинжээчийн №11697 дугаартай дүгнэлт /хх-26-27/, шинжээчийн №11635 дугаартай дүгнэлт /хх-34-35/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчимд *** дүгээр орцонд хохирогч Х.С-тай маргалдаж улмаар нүүр гар хэсэгт нь цохиж улмаар түүний биед баруун зовхинд цус хуралт, зүүн завьжинд зулгаралт, цус хуралт зүүн хурууны ядам хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.С нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчимд *** орцонд хохирогч Б.Х, Ц.Э нартай маргалдаж улмаар Б.Хийн нүүр, гар хэсэгт нь цохиж түүний биед баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд цус хуралт, мөн Ц.Э-н толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь нүдний доод зовхи дотор буланд цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн чихний дэлбээн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.С-гийн өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 08-нд Баянзүрх дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орой 00 цаг өнгөрч байхад гэртээ харих гээд явж байхад 40-р байрны 2-р орцны 2 давхарт үл таних 2 хүнд зодуулсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед 2 завж язарсан. Баруун нүд хөхөрсөн байсан. Хамрын яс янгинаж өвдөж байсан. Дагзаар хатгуулж өвдөж байсан. Намайг зодсон гэх 2 хүнийг танихгүй харвал танина...” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №11622 дугаартай шинжээч Ш.Цэцэгмаагийн “...Х.С нь биед баруун зовхинд цус хуралт, зүүн завьжинд зулгаралт, цус хуралт, зүүн сарвууны ядам хуруунд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-30-31/ гэх мэдүүлэг,
Хүнийг гэрэл зургийн аргаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Х-ийн өгсөн “... Би өөрийн найзуудтайгаа хамт Гачууртын шар хоолойн их аманд байж байгаад тараад манай найз Э гэрт хүргэж өгөөд орц руу оруулж өгсөн тэгтэл манай байрны 2 эрэгтэй, 2 эмэгтэй орцны хаалганы чип байхгүй гээд зогсож байсан. Тэгээд би хаалгаа онгойлгож өгсөн. Тэгээд би өөрийн найз Э хамт тэр хүмүүсийн араас нь алхсан. Тэгээд өөрийн найз Э-тэй ажил яриад явж байтал нэг залуу нь эргэж юу гэнэ гээд шууд намайг цэнхэр цамцтай залуу миний нүүр рүү цохисон тэгээд Э голоор орж салгахад Э-ийн цохисон. Тэр 2 эрэгтэй, 2 уулаа нийлээд бид хоёрыг зодсон нүүрээ хамгаалаад доошоо хэвтсэн болохоор хэн нь цохисныг мэдэхгүй 2-уулаа нийлээд зодсон. Дээрээс нь дэвссэн нүүр болон хавирга руу өшиглөсөн. Тэгээд байрны хүн цагдаа дуудаад хамт цагдаа дээр ирсэн...” /хх-12-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Э-н өгсөн “...Би өөрийн найзуудтайгаа хамт Гацууртын шар хоолойн их аманд байж байгаад тараад найз Х-г гэрт нь хүргэж өгөөд оруулж өгөх гээд *** орц руу орсон. Байр руу орох гэж байхад байрны үүдэнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй дөрвүүлээ зогсож байсан. Тэгээд хамт ороод би найзын хамт ард нь явж байсан тэгээд шатаар өгсөөд би найз Хүдэртэй ажил яриад явж байтал гэнэт нэг залуу нь эргэж хараад Х-г цохисон би дундуур нь ороод тэгээд тэр 2 залуу бид хоёрыг зодсон. Намайг цэнхэр цамцтай залуу нь нүүр рүү цохисон тэгээд би ухаан алдаад унасан. Х-г хар саарал цамцтай залуу зодсон...” /хх-16-17/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №11697 дугаартай: “...Б.Х-ийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-26-27/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Х нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчимд *** дүгээр орцонд хохирогч Х.С-тай маргалдаж улмаар нүүр гар хэсэгт нь цохиж улмаар түүний биед баруун зовхинд цус хуралт, зүүн завьжинд зулгаралт, цус хуралт зүүн хурууны ядам хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Х.С нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчимд *** орцонд хохирогч Б.Х, Ц.Э нартай маргалдаж улмаар Б.Хийн нүүр, гар хэсэгт нь цохиж түүний биед баруун зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд цус хуралт, мөн Ц.Э-н толгой хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь нүдний доод зовхи дотор буланд цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн чихний дэлбээн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Б.Х, Х.С нар нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Х.С нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Х нь нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч нар нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х, Х.С нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,
-Шүүгдэгч Х.Сг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь шүүхээс оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200,000 төгрөгөөр хэсэгчлэн, шүүгдэгч Б.Х нь шүүхээс оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Х.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Х, Х.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х, Х.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Х, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА