| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2021/0048/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 121
2021 01 22 2021/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Хохирогч Ч.Орхонтуул, Э.Уянга, Д.Үнэнбат, Э.Бүртө-Үжин, Д.Энхбат,
Шүүгдэгч Т.З түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Зд холбогдох эрүүгийн 2006 03752 2750 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн бичиг хэрэг ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21-103 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т.З
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Т.З нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд иргэн Ч.Орхонтуулыг Санхүү, эдийн засгийн их сургуульд дэлгүүр ажиллуулдаг манай нөхөр онгоцны буудал дээр кофе, сувинерийн дэлгүүр ажиллуулдаг, хүүхэд ухаалаг карт шинээр гаргаж байгаа тэрэндээ хөрөнгө оруулалт хийнэ гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 31.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар 3 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч,
-мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн байранд хохирогч Э.Уянгаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “мөнгө зээлээч эгч нь ямар ч асуудалгүй гэрээ хийе нотариат оръё” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар шилжүүлэн авч,
-мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн А байранд хохирогч Д.Үнэнбатаас “найзад нь дахиад мөнгө хэрэг боллоо манай хүүхдийн ажилд мөнгө хэрэг болоод байна. Захиалсан байранд обой захиалах шаардлагатай байна найздаа туслаач” гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр монетон бөгж, гинж зэргийг нь авч ломбардад тавьж 1.560.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч бусдад нийт 2.810.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн төв байранд хохирогч Э.Бүртө-Үжинээс “байрны урьдчилгаанд мөнгө өгөх, хүүхэд хүний машины мотор цохиулчхаж эгчдээ 2.000.000 төгрөг байвал өгөөч” гэх нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж өөрийн хаан банкны 5027555865 тоот дансаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн байранд хохирогч Д.Энхбатаас “хүүхдийн бизнест мөнгө хэрэг болоод байна бас нөхрийн дүүгийн ажилд мөнгө хэрэг болоод байна” гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.З мэдүүлэхдээ: “...Би 2018 оноос 2020 он хүртэлх хугацааны хооронд хүмүүсээс мөнгө зээлсэн. Нийт 11 хүн байдаг. Үүнээс 5 хүн шүүхэд гомдол гаргаж мөнгөө авна гэсэн байна. Би 2018 оноос 2020 оны хооронд дандаа өөрийн ойр дотны хүмүүсээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Бичиг хэрэг ажиллуулж бараа авч эргэлдүүлж байсан боловч 2020 оны 01 сараас эхэлж ковидтой холбоотой сургууль хааж орлогогүй болсон. Би хүмүүсээс мөнгө авахдаа зохиомлоор худал хэлж авсан. Гэр бүлийн хүмүүс минь энэ талаар мэдэхгүй байж байгаад 08 дугаар сард мэдсэн. Би 09 дүгээр сараас гүйлгээгээ хийж эхлээд болох байх гэж бодсон. Нөхөр минь гар урлалын зүйл хийдэг байсан. Тэр зүйлээ хийгээд явж байсан бол хүмүүсийг хохирол арай өөр түвшинд байх байсан. Урьд авсан мөнгөний хүүгээс болоод асуудалд орсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Үнэнбатад 1.650.000 төгрөг төлөөд одоо 250.000 төгрөг үлдсэн, Уянга, Энхбат нарын хохирол нийлээд 15.000.000 төгрөг болсноос 7.000.000 төгрөг төлөөд үлдэгдэл 8.000.000 төгрөгтэй, Орхонтуулаас 31.000.000 төгрөг аваад 8.500.000 төгрөг төлөөд 22.500.000 төгрөг үлдсэн байна. Бөртэ-Үжинд 750.000 төгрөг төлөөд 1.250.000 төгрөг үйлдсэн байна. Би нийт 17.900.000 төгрөг төлсөн байна. Үлдэгдэл 3.1.950.0000 төгрөгийн ямар нэгэн аргаар төлсөн. Ковидтой холбоотой нөхөр, нөхрийн дүүгийнхээ нэр барьж мөнгө авсандаа гэмшиж байна...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Үнэнбатын мэдүүлэг /хх-6-10/, хохирогч Э.Бүртө-Үжиний мэдүүлэг /хх-13-17/, хохирогч Д.Энхбатын мэдүүлэг /хх-21-24/, хохирогч Ч.Орхонтуулын мэдүүлэг /хх-29-31/, хохирогч Э.Уянгын мэдүүлэг /хх-33-36/, гэрч Б.Баттамирын мэдүүлэг /хх-42-43/, “Дамно” хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /хх-47-48/, хохирогч Д.Үнэнбатын Хаан банкны депозит дансны хуулга /хх-60-61/, хохирогч Э.Бүртө-Үжиний гүйлгээ хийсэн дансны хуулга /хх-63-64/, хохирогч Д.Энхбатын Хаан банкны депозит дансны хуулга /хх-66/, хохирогч Ч.Орхонтуулын банкны депозит дансны хуулга /хх-69-71/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.З нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд иргэн Ч.Орхонтуулыг Санхүү, эдийн засгийн их сургуульд дэлгүүр ажиллуулдаг манай нөхөр онгоцны буудал дээр кофе, сувинерийн дэлгүүр ажиллуулдаг, хүүхэд ухаалаг карт шинээр гаргаж байгаа тэрэндээ хөрөнгө оруулалт хийнэ гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 31.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар 3 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн байранд хохирогч Э.Уянгаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “мөнгө зээлээч эгч нь ямар ч асуудалгүй гэрээ хийе нотариат оръё” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар шилжүүлэн авч, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн А байранд хохирогч Д.Үнэнбатаас “найзад нь дахиад мөнгө хэрэг боллоо манай хүүхдийн ажилд мөнгө хэрэг болоод байна. Захиалсан байранд обой захиалах шаардлагатай байна найздаа туслаач” гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр монетон бөгж, гинж зэргийг нь авч ломбардад тавьж 1.560.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч бусдад нийт 2.810.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн төв байранд хохирогч Э.Бүртө-Үжинээс “байрны урьдчилгаанд мөнгө өгөх, хүүхэд хүний машины мотор цохиулчхаж эгчдээ 2.000.000 төгрөг байвал өгөөч” гэх нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж өөрийн хаан банкны 5027555865 тоот дансаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн байранд хохирогч Д.Энхбатаас “хүүхдийн бизнест мөнгө хэрэг болоод байна бас нөхрийн дүүгийн ажилд мөнгө хэрэг болоод байна” гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Үнэнбатын өгсөн “... Би Тэгшээгийн З гэх хүнтэй хамт 2016 оноос эхлэн Санхүү, эдийн засгийн Их сургуульд танилцаж, хамт ажиллаж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн А байранд Зд монетон бөгж, гинжээ өгсөн зээлсэн. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр З нь надаас 400.000 төгрөг зээлээч гэхээр нь би өөрт байсан 250.000 төгрөгөө зээлсэн. Мөн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Зд 1000.000 төгрөг өгсөн. Зд нийт 1.250.000 төгрөг дансаар өгч, монетон бөгж гинжээ тус тус өгсөн боловч одоог хүртэл ямар нэг мөнгө буцаан авч чадахгүй байгаа. Би хүүтэй зээлдэггүй байсан би Зд олон удаа мөнгө өгч байсан 100 төгрөг ч хүү гэж авч байгаагүй. Би 2018 онд цалингийн зээл Зд авч байсан барааны мөнгө байхгүй гээд надаас зээлж байсан юм тэр мөнгөө цаг тухайд өгч байсан болохоор би итгээд мөнгө дахиж зээлүүлсэн ...” /хх-6-10/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Бүртө-Үжиний өгсөн “ ... 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Санхүү, эдийн засгийн их сургуулийн төв байранд З нь надаас 1.000.000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгөх гэсэн юм эгч нь удаахгүй гэж хэлээд надаас авсан, мөн тус байранд З нь надтай уулзаад хүүхэд нь Хөвсгөл яваад хүний машины мотор цохиулчхаж эгчдээ 2.000.000 төгрөг байвал өгөөч гэж хэлэхээр нь би өөрт байсан 1.000.000 төгрөгөө өгсөн. Би зээлсэн мөнгөө буцааж авахаар нь гэрт нь очиход Згийн нөхөр хүүхэд нар нь байсан ба би учир байдлаа хэлэхэд нөхөр нь гэрийнхээ зурагтаа тавьж надад 550.000 төгрөг өгсөн. Би Згаас 1450.000 төгрөгөө эргүүлж авмаар байна. Би Зд мөнгө зээлэхдээ хүүтэй зээлээгүй тийм тохиролцоо хийгээгүй надаас авахдаа хэрэг болохын өмнө эгчдээ хэлчхээрэй эгч нь ямар ч асуудалгүй буцаагаад өгнө л гэсэн ...” /хх-13-17/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхбатын өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Санхүү, эдийн засгийн дээд сургуульд байхдаа З гэх хүний данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. З анх надаас мөнгө зээлэхдээ хүүхдийн бизнест мөнгө хэрэг болоод байна бас нөхрийн дүүгийн ажилд мөнгө хэрэг болоод байна гэжхэлээд надаас мөнгө зээлж байсан надад 5 удаа хүүний мөнгө гэж сарын 1.000.000 төгрөг буюу нийт 5.000.000 төгрөг өгсөн. Үнэнбат эгчийн хамт гэрт нь очиход гэртээ байж байсан. Тэгсэн ёстой уучлаарай би амиа хорлож үхнэ гэж ах дүү нараа айлгаж мөнгө авах гэсэн чинь эд нар намайг тоохгүй юм байна гэж байсан. ...” / хх-21-24/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Орхонтуулын “...2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай авга эгч Үнэнбат нь найз нь гээд З гэдэг хүнийг Хан-Уул дүүргийн 19-н үйлчилгээний төвийн урд ирж анх уулзаж байсан. З эгчтэй уулзахад би Санхүү эдийн засгийн дээд сургуульд дэлгүүр ажиллуулдаг манай нөхөр онгоцны буудал дээр кофи, сувинерийн дэлгүүр ажиллуулдаг, хүүхэд нь болохоор ухаалаг карт гэдэг карт шинээр гаргаж байгаа тэрэндээ хөрөнгө оруулалт хийх гэсийн 15.000.000 төгрөг хэрэгтэй байна арслантай гүүрний урд манай гэр байдаг чи очоорой манай дэлгүүр дээр бас ирээрэй гэж хэлж байсан. Хамаатны эгч болох Эрдэнэчимэг гэх эгчээс 15.000.000 төгрөг зээлээд З эгчид би хүнээс мөнгө зээлж байгаа шүү гэж хэлээд анх 15.000.000 төгрөгөө зээлж байсан. Эрдэнэчимэг эгчээс 10.000.000 сая төгрөг зээлээд авч өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр З эгч өөрөө залгаад 28.000.000 төгрөг олоод олоод өгөөч гэсэн. Дахиад залгаад би 22.000.000 олчихлоо одоо 6.000.000 төгрөг олоод өгөөч гэсэн манай хүүгийн ухаалаг картаа захиалах гээд Хятад улс руу мөнгө шилжүүлэх гээд байна өнөөдөр яаралтай мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би Эрдэнэчимэг эгчээс дахиад 6.000.000 төгрөг зээлж аваад өгсөн. Тухайн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх зах дотор явж байхдаа шилжүүлсэн. Би 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрт нь очиход гэртээ нөхөртэйгөө хоёулаа хамт байж байсан. Би зээлсэн мөнгөө авъя гэхэд эгч нь баахан хүн залилсан чамаас гадна би арван хэдэн хүнд хүнээс мөнгө зээлсэн тэрнээс болоод би амиа хорлох гэж яваад 2-3 хоног гадуур согтуу явсан гэж хэлсэн. Миний ярьсан бүгд худлаа байсан юм эгчийгээ уучлаарай гээд байсан ...” /хх-29-31/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Уянгын “ ...2020 оны 03 дугаар сард би хүүхдийнхээ эмчилгээний мөнгийг олох зорилготой маск оёод зарах гэж байсан тухайн үед З эгч Санхүү, эдийн засгийн дээд сургуульд хүнсний мухлаг ажиллуулж байсан би тэнд маскаа тавиулж заруулж байсан тэгээд би З эгчид итгэж эхэлсэн. Тэгээд над руу сар гаруй утсаар ярьсан мөнгө зээлээч гэж байсан тэгэхээр нь би надад мөнгө байхгүй манай хүүгийн эмчилгээний мөнгө хандивын дансанд хэдэн төгрөг байгаа гэхэд яг хэд байгаа юм гэж асуусан би 4.000.000 гаран байгаа арай 5.000.000 хүрэхгүй гэж хэлсэн намайг мөнгөө зээлээч гэж хэлсэн тэгэхээр нь би манай хүүхдийн эмчилгээний зардлын мөнгө байгаа би өгч чадахгүй гэсэн. Надад өөрийнхөө хүүгийн ухаалаг картынхаа бизнесийг ярьдаг байсан. Намайг мөнгө зээлэхгүй болохоор ээжээр яриулаад байсан манай ээж над руу 4-5 удаа Зд мөнгө зээлээч гэж ярьсан. Манай ээж Згийн хүүхдийн ажил 2-3 сарын дараа бүтэх юм байна одоо л хөрөнгө оруулалтын тал дээрээ гацаад байгаа юм байна гэсэн. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирээд мөнгө зээлээч гэж гуйсан эгч нь ямар ч асуудалгүй гэрээ хийе нотариат оръё гэсэн. Би мөнгөө 5.000.000 төгрөг болгоод ээж дээрээ очоод Згийн Хаан банкны 5027555865 гэсэн данс руу шилжүүлсэн мөнгө шилжүүлэхдээ би Санхүү, эдийн засгийн дээд сургууль дээр байсан ...” /хх-33-36/ гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баттамирын өгсөн “ ...Би компани байгуулахдаа ээжээсээ мөнгө авч байгаагүй зүгээр ойр зуурын хэрэглээнд 5000-10000 төгрөг авдаг байсан. 2020 оны 08 дугаар сарын ихээр мэдсэн ээж гэрээсээ гараад 3 хоног болсон тэгээд гэртээ ирсэний дараа хүнээс мөнгө зээлсэн байсан гэдгийг нь мэдсэн. Хүнээс зээлсэн мөнгөө манай компанийн үйл ажиллагаанд зарцуулж байгаагүй. Манай компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа картныхаа борлуулалтыг хийж эхэлсэнбайгаа манайх нэг картаа дунджаар 30.000 төгрөгөөр борлуулдаг. Би компани мөнгөнөөс энэ хүмүүсийн хохирлын мөнгийг барагдуулахгүй яагаад гэхээр энэ хүмүүсийн мөнгө манай компаний үйл ажиллагаанд ороогүй. ...” / хх-42-43/ гэх мэдүүлэг,
“Дамно” хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /хх-47-48/,
Хохирогч Д.Үнэнбатын Хаан банкны депозит дансны хуулга /хх-60-61/,
Хохирогч Э.Бүртө-Үжиний гүйлгээ хийсэн дансны хуулга /хх-63-64/,
Хохирогч Д.Энхбатын Хаан банкны депозит дансны хуулга /хх-66/,
Хохирогч Ч.Орхонтуулын банкны депозит дансны хуулга /хх-69-71/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Т.З нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд иргэн Ч.Орхонтуулыг Санхүү, эдийн засгийн их сургуульд дэлгүүр ажиллуулдаг манай нөхөр онгоцны буудал дээр кофе, сувинерийн дэлгүүр ажиллуулдаг, хүүхэд ухаалаг карт шинээр гаргаж байгаа тэрэндээ хөрөнгө оруулалт хийнэ гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 31.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар 3 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн байранд хохирогч Э.Уянгаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “мөнгө зээлээч эгч нь ямар ч асуудалгүй гэрээ хийе нотариат оръё” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 5.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар шилжүүлэн авч, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн А байранд хохирогч Д.Үнэнбатаас “найзад нь дахиад мөнгө хэрэг боллоо манай хүүхдийн ажилд мөнгө хэрэг болоод байна. Захиалсан байранд обой захиалах шаардлагатай байна найздаа туслаач” гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр монетон бөгж, гинж зэргийг нь авч ломбардад тавьж 1.560.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 250.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч бусдад нийт 2.810.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн төв байранд хохирогч Э.Бүртө-Үжинээс “байрны урьдчилгаанд мөнгө өгөх, хүүхэд хүний машины мотор цохиулчхаж эгчдээ 2.000.000 төгрөг байвал өгөөч” гэх нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон харилцааг урвуулан ашиглаж өөрийн хаан банкны 5027555865 тоот дансаар 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус 2 удаагийн үйлдлээр шилжүүлэн авч бусдад 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санхүү, эдийн засгийн их сургуулийн байранд хохирогч Д.Энхбатаас “хүүхдийн бизнест мөнгө хэрэг болоод байна бас нөхрийн дүүгийн ажилд мөнгө хэрэг болоод байна” гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өөрийн Хаан банкны 5027555865 тоот дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Т.З нь хохирогч Д.Үнэнбатад 250.000 төгрөг, хохирогч Ч.Орхонтуулд 22.500.000 төгрөг, хохирогч Э.Уянгад 4.500.000 төгрөг, хохирогч Э.Бүртө-Үжинд 1.250.000 төгрөг, хохирогч Д.Энхбатад 3.500.000 төгрөгийг төлөх төлбөртэй, энэ талаар талууд маргаагүй болно. Хохирогч Ч.Орхонтуул шүүгдэгч З надад сар бүр шилжүүлж байсан 7.5 сая төгрөг бол хүү нь байсан тул одоо анх зээлүүлсэн 31 сая төгрөгөө нэхэмжилнэ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь энэ харилцаа нь иргэний эрх зүйн буюу зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа биш залилан мэхлэх эрүүгийн гэмт хэрэг байх тул гэрээний үүрэг, түүнээс үүдэх гэм хорын хохирлын асуудал биш юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т.Зд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Т.Згийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ их, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Зд 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.З нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Зд 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Зд оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.З аас хохирогч Д.Үнэнбат 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөг, хохирогч Ч.Орхонтуул 22.500.000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөг, хохирогч Э.Уянга 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг, хохирогч Э.Бүртө-Үжин 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг, хохирогч Д.Энхбат 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан тус тус олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.З түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Зд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА