Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 149

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

 

         Нэхэмжлэгч: Капитал банкны “Сүхбаатар” салбар /РД:2556375/

 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Капитал банкны “Сүхбаатар” салбарын захирал /РД:ЕЕ82091901, утасны дугаар 70510500, 88044083/, Баатарсүрэнгийн Наранцэцэг

 

         Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “Шовдол” гэх газар оршин суух, /РД:ЛЮ67080104, утасны дугаар 89926708/, Адуучин овогт Батсуурийн Оюунчимэгт холбогдох

 

          “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 840 830.05  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн  авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Капитал банкны “Сүхбаатар” салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Батсуурь овогтой Оюунчимэг нь Капитал банктай 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр №2042000115 тоот “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 6 300 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүүтэйгээр, зээлийн гэрээнд заасан графикийн дагуу  хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэй зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлогыг тус тус барьцаалсан. Зээлдэгч Б.Оюунчимэг нь зээлийн гэрээнээс үндсэн зээл 2 725 004.10 төгрөг, зээлийн хүүнд 729 246,86 төгрөгийг төлсөн байх бөгөөд 2016 оны 11 дүгээр сараас хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй банкийг хохироосоор байгаа бөгөөд нийтдээ 3 840 830.05 төгрөг байгаа болно. Зээлдэгч Б.Оюунчимэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн төлбөрийг хугацаандаа төлж барагдуулахгүй, зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа тул зээлийн гэрээний 5.1.1-д зааснаар хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл болох 3 840 830.05 /гурван сая найман зуун дөчин мянга найман зуун гучин төгрөг таван мөнгө/ төгрөгийг зээлдэгчийн эд хөрөнгө болон орлогоос гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Адуучин овогт Батсуурийн Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Капитал банкнаас зээл авсан нь үнэн. “Дөрвөлж” компаний цалин зарим тохиолдолд хугацаандаа буухгүй 1,2 сараар хоцрох тохиолдол байдаг. Ийм байдлаас болж миний зээл хугацаанаас хоцрох тохиолдол гарч байсан. Иймд графикийн дагуу төлж байх болно. Энэ зээлийн хугацаа 2018 оны 4 дүгээр сард дуусахаар байгаа. Нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулна. Тайлбар гаргасан Б.Оюунчимэг гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Капитал банкны “Сүхбаатар” салбар нь зээлдэгч Адуучин овогт Батсуурийн Оюунчимэгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 840 830.05 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийн  шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Б.Оюунчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 3 840 830.05 /гурван сая найман зуун дөчин мянга найман зуун гучин төгрөг таван мөнгө/  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны “Сүхбаатар” салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 403 төгрөгний тал хувь болох 38 202 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 38 202 төгрөгийг хариуцагч Б.Оюунчимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч  Капитал банкны “Сүхбаатар” салбарт олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хариуцагч Адуучин овогт Батсуурийн Оюунчимэг нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 840 830.05 /гурван сая найман зуун дөчин мянга найман зуун гучин төгрөг таван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Капитал банкны “Сүхбаатар” салбарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Капитал банкны “Сүхбаатар” салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 403 төгрөгний тал хувь болох 38 202 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 38 202 төгрөгийг хариуцагч Б.Оюунчимэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч  Капитал банкны “Сүхбаатар” салбарт олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Ц.ЭРДЭНЭЗУУ