| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2017/00155/и |
| Дугаар | 128 |
| Огноо | 2017-04-03 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 128
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Татварын ерөнхий газрын дэргэдэх Дорноговь аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 2016 оны хувь хүний орлогын албан татварын 41 660 төгрөг, газрын төлбөр 12 800 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 90 000 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50 709 төгрөг, нийт 195 169 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас 6 505 төгрөгийн тал хувь болох 3 252 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулсугай.
3.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ