Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0650

 

 

2022.10.07*******ны өдөр 221/МА2022/0650

 

 

 

 

 

 

 “Х” ХХК*******ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г

Нэхэмжлэгч “Х” ХХК

Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.М, С.Ө

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24*******ний өдрийн 17 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г, хариуцагч Б.М, С.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 120/2022/0010/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК*******иас шүүхэд хандан “Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 23*******ны өдрийн НА*******11210000036 дугаартай нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3*******т “1,182,560,820.18 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэх зөрчилд ногдуулсан 118,256,082 төгрөгийн нөхөн татвар, 35,476,825 төгрөгийн торгууль, 23,651,216 төгрөгийн алданги, нийт 177,384,123 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24*******ны өдрийн 17 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/*******ийн 28 дугаар зүйлийн 28.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/*******ийн 14 дүгээр зүйлийн 14.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/*******ийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.9 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК*******ийн “Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 11 дүгээр сарын 23*******ны өдрийн НА*******11210000036 дугаартай нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3*******т “1,182,560,820.18 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэх зөрчилд ногдуулсан 118,256,082 төгрөгийн нөхөн татвар, 35,476,825 төгрөгийн торгууль, 23,651,216 төгрөгийн алданги, нийт 177,384,123 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... улсын байцаагч нар татварын хяналт шалгалтын ажиллагаанд ... гүйцэтгэх захирал Ц.А*******ийг оролцуулаагүй боловч ерөнхий нягтлан бодогч А.Э*******ыг оролцуулсныг Татварын ерөнхий хуулийн 41.12.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээргүй, ... А.Э нь ерөнхий нягтлан бодогчийн хувьд татварын байцаагч болон өөрийн удирдлагадаа үнэн, зөв мэдээллээр хангах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь татварын хяналт шалгалтын ажиллагаа нь Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдах учиртай болохоос бусад өөр салбарын материаллаг хуулийг удирдлага болгодоггүй.

3.2. Татварын ерөнхий хуулийн 41.12.1*******т зааснаар “Х” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тус татварын хяналт шалгалтын ажиллагаанд томилж оролцуулаагүй атал татварын хяналт шалгалтын ажиллагааг төлөөлөх эрхгүй этгээд болох А.Э*******оос тайлбар авах зэргээр ажиллагаанд оролцуулсан нь тус хуулийн заалтыг зөрчсөн зөрчил гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг буюу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн зарим зүйл хэсэгт заасан татварын хяналт шалгалтын ажиллагаатай огт хамааралгүй заалтуудыг хэрэглэж төлөөлөх эрхгүй этгээдийг хяналт шалгалтын ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Татварын ерөнхий хуулийн 41.12.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4. Мөн анхан шатны шүүх 2008 оны Татварын ерөнхий хуулийн буцааж хэрэглэснийг буруутгах боломжгүй гэж байгаа боловч маргаан бүхий актад Татварын ерөнхий хуулийн 74.1.3 дахь заалтыг “2008 оны Татварын ерөнхий хуулийн” гэж тодотгон бичээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2 дахь хэсэгт заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх талаар нэхэмжлэгч талаас маргасан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...харилцах данс болон кассаар гүйлгээ хийгээгүй, орлого, зарлагын баримтгүй байгаа нь уг худалдан авалтыг бодитой хийгдсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй гэж үзэж байна.

4.2. Нэхэмжлэгч талаас “Э” ХХК*******д албан татвар төлсөн тухай нотлох баримтуудыг хангалттай гаргаж өгсөн болно.

5. Мөн “Э” ХХК*******д холбогдох эрүүгийн хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа бөгөөд хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа нь хуурамч бичилттэй падаан бичүүлсэн гэх манай компанийн үйлдлийг нотлохгүй гэж маргасан боловч анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй гэж үзэж байна.

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь дээрх үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24*******ний өдрийн 17 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3*******д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй. Үүнд:

 

2.1. Хэргийн оролцогч нараас маргаан бүхий актын тооцоолол, төлбөрийн үнийн дүнтэй холбогдуулан маргаагүй. Маргаан бүхий актын тэмдэглэх хэсгийн 3*******т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2019 оны 11 дүгээр сарын 22*******ны өдөр “Э” ХХК*******иас 37 ширхэг 1,182,560,820.18 төгрөгийн хуурамч хий бичилттэй падаанаар худалдан авалт хийж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийг гаргасан гэж үзжээ.

 

2.2. Анхан шатны шүүхээс “... Э ХХК*******иас 2019 оны 11 дүгээр сарын 22*******ны өдөр ямар бараа, материал, хичнээн хэмжээтэй худалдан авч, юунд хэрхэн ашиглаж, зарцуулсан талаар зөрчлийг үгүйсгэсэн нотлох баримт”*******ыг шаардсан, энэ талаар холбогдох баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй, энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “төлбөрөө бэлэн мөнгөөр төлсөн, ... өөр нотлох баримт байхгүй” талаараа мэдүүлсэн байх тул “Э” ХХК*******иас бараа материал худалдан авсан гэж тайлагнаж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төсөвт төлөөгүй хасалт хийж, буцаан авалтаар тайлагнасан нь буруу, өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэсэн журамд нийцэхээргүй байна.

 

2.3. Тодруулбал, “Э” ХХК*******ийн 2019 оны 37 ширхэг падаанаар нийт 1,182,560,820.18 төгрөгийн худалдан авалтыг хийхдээ өөрийн харилцах данс болон кассаар гүйлгээ хийгээгүй, орлого, зарлагын баримтгүй байгаа нь уг худалдан авалтыг бодитой хийгдсэн гэж үзэхээргүй, өөрөөр хэлбэл 118,256,082 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлсөн талаар нотлоогүй, энэ талаар баримтгүй нь актаар тогтоосон зөрчлийг үгүйсгэх нөхцөл биш тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

3. Нөгөө талаар нэхэмжлэгчээс татварын хяналт шалгалтын ажиллагаанд “Х” ХХК*******ийн гүйцэтгэх захирлыг оролцуулаагүй, нягтлан бодогч А.Э*******ыг оролцуулсан нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.1 дэх хэсгийг зөрчсөн гэж шүүхээс үзэх боломжгүй.

 

3.1. Анхан шатны шүүхээс Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн нэр томъёо, нягтлан бодогчийн эрх, үүрэгтэй уялдуулан “Х” ХХК*******ийн нягтлан бодогч А.Э*******ыг татварын хяналт шалгалтын ажиллагаанд оролцож татварын байцаагч болон өөрийн удирдлага болоод санхүүгийн талаар үнэн, зөв мэдээллээр хангах үүргийн хүрээнд оролцсон талаар үндэслэлтэй дүгнэлт өгсөн байна.

 

3.2. Учир нь “Х” ХХК нь хуулийн этгээд болохын хувьд түүний эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1*******д “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж зааснаар татвар хяналт шалгалтын ажиллагаанд нягтлан бодогч оролцсоныг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... хяналт шалгалтын ажиллагааг төлөөлөх эрхгүй этгээд болох А.Э*******оос тайлбар авах зэргээр ажиллагаанд оролцуулсан нь хуулийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй болно.

 

4. Мөн энэхүү маргаан бүхий акт татварын хяналт шалгалттай холбоотойгоор гарсан байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... захиргааны актад тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх талаар нэхэмжлэгч талаас маргасан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй” гэх гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын агуулга ойлгомжтой, тодорхой байгаа энэ тохиолдолд хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

5. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24*******ний өдрийн 17 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН