Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 44

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2016/00500/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, “Цогт-Өндөр”-ийн малчдын хорооны 3 дугаар гудамжийн 01 тоотод оршин суух, Батболдын Оюунбатад холбогдох (РД:СИ 93050116),
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 7-22 тоотод оршин суух, Осгонбаатарын Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй,     (РД:СИ 93071501)
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох" тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би 2010 онд Оюунбаттай танилцан 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулсан юм. 2013 оны 10 дугаар 16-ны өдөр охин Цэлмүүн төрсөн. Бид 2015 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Охин миний асрамжид байдаг. Б.Оюунбат нь өөр эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа талаараа надад хэлсэн. Бид одоо нийлэх боломжгүй тул гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ. (хх-ийн 1-5 тал)
 Хариуцагч Б.Оюунбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2011 онд Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байхдаа О.Оюун-Эрдэнэтэй танилцаж 2013 оны 09 дүгээр сард нэг гэрт орсон. Би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Би хүүхдийн эцэг мөн эсэхийг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ. (хх-ийн 16 тал)
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би шүүхэд Б.Оюунбатаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан юм. Би одоо шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
D:\2017 он\2015 ШХНБД Г.Мөнхномин [2]\2017 он шүүгчийн туслах Г.Мөнхномин\шийдвэр\33-Ш-И.docx
Иймд миний нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.(хх-ийн 28 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ нь "гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох"-оор хариуцагч Б.Оюунбатад холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Б.Оюунбатад холбогдох "гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох" тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. О.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлтэй Б.Оюунбатад холбогдох "гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 35 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35 100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч О.Оюун-Эрдэнэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 

ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ