| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00669/И |
| Дугаар | 43 |
| Огноо | 2017-01-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00669/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг Хэрлэн сум, 3 дугаар баг, Баянмөнхийн Д-103 тоотод оршин суух, Авгадай овогт Мажигсүрэнгийн Нарангэрэл /РД:СЮ57032607/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Нарангэрэл, нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Нарангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Догсүрэнгийн Энхтунгалагаас түрээсийн төлбөр 1 400 000 төгрөг авах тухай хүсэлт гаргасан ба энэ хүсэлтээ хариуцагч олдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эрэн сурвалжлуулах хүслт гаргаж байна. Хариуцагч Д.Энхтунгалаг нь оршин суугаа хаягтаа байхгүй, олдохгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн иргэн М.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Догсүрэн овогтой Энхтунгалаг нь 2015.04.25-ны өдөр Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Баялаг худалдааны төвийн 1 дүгээр давхарт худалдааны зориулалтаар 1 жилийн хугацаатай 18 мкв талбайг сарын 250 000 төгрөгөөр түрээслэхээр Түрээсийн гэрээг нэхэмжлэгч М. Нарангэрэлтэй бичгээр байгуулж үйл ажиллагаа явуулж байсан боловч түрээсийн төлбөрөө өгөхгүй болсон байх ба оршин суугаа хаяг нь тодорхойгүй, одоо тэрбээр хаана байгаа нь мэдэгдэхгүй болсонн нь нэхэмжлэгчийн тайлбар, Хэрлэн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т зааснаар Хэрлэн сумын иргэн М.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СП68052620 тоот регистрийн дугаартай, Догсүрэнгийн Энхтунгалагийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Энхтунгалагийг эрэн сурвалжилж, түүний оршин суух газрыг олж тогтоон, шүүхэд авчрахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч М.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 32 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР