| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0010/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/12 |
| Огноо | 2021-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: ******* /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Шарайд овогт ******* холбогдох 20296002340001 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 09-10-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр 4-р баг, Цэций хорооллын 1 дүгээр байр 9 тоотод согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Т.Ганболдыг зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дээд хананы хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн духны дэлбэнгийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, хацрын арьсан доорх хийн хураа, баруун хөмсөгний гадна үзүүрт шарх, духны баруун хажуу, баруун хөмсөг, хамар, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамар, уруулын гурвалжин, эрүүний оочны хоёр тал, хүзүү өвчүүнд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй гэв.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12-31-р хуудаст/,
Хохирогч Т.Ганболдын: “...би харин унтлагын өрөөнд хүнд зодуулж байснаа санаж байна. Тэр үед би яаж зугтах вэ гэж бодож байснаа санаж байна тэрнээс хойш өглөө сэртлээ өөр юу ч санахгүй байна. Сэрээд нүүрээ тэмтрээд үзэхэд нүдний дээр шалбарсан байхыг тэмтэрч байхад хүн банны өрөөний тэнд юм арчиж байгаа нь мэдэгдсэн юм. Угааж байгаа хүнийг дуудахад О унтлагын өрөөнд орж ирсэн. Тэгээд О таны нүүр арай дэндүү болчихсон байна гэж хэлэхээр нь ажлын эмчээ дуудаад Сум дундын эмнэлэгт ирсэн. Ирэхээс өмнө намайг ажлын эмч “та толинд өөрийгөө хар гэхэд нь толинд харахад миний нүүр битүү хавдар болчихсон байна.”, “миний цээжнээс дээш хөндүүртэй, хавирга мөн адил, нүүр тэр чигтээ хавдартай, тухайн өглөө миний нүд юм хархааргүйгээр хавдсан байсан. Баруун нүдний хөмсөгний хэсэгт язарсан, нүүр тэр чигтээ хөхөрч хавдсан, толгой хөндүүртэй.”, “Би тэрийг сайн хэлж мэдэхгүй байгаа ч гэсэн би О өөр хүнтэй гэрт байгаагүй”, “унтлагын өрөөний шалан дээр хэвтчихсэн дээрээс хүн зодож байхад бага зодуулаад амьд гарчих юмсан гэж бодож байснаа санаж байна.”, “би гэрт О өөр хүнтэй байгаагүй, О мэдэхгүй зодсон байх” /хх-н 40-46-р хуудаст/,
Гэрч Т.Уранбилэгийн: “...Би 2020 оны 10 сарын 09-ний өдөр гэртэй байж байсан юм тэгээд 19 цаг 30 минутад “Guest hause”-д хүрээд ирээрэй гэж манай төслийн багийг дуудсан тэгээд тэнд очиход манай төслийн багийнхан байсан тэгээд тэндээ хоол идэж архи уусан юм “Guest hause”-с бид нар 23 цагийн үед гараад гэрлүүгээ орцгоосон би тэр Ганболд захирлыг гэрт нь хүргэж өгчхөөд орцноос гарч байхад О орж байсан тэгэхээр нь би сайхан амраарай гэж хэлээд гэрлүүгээ харьсан” /хх-н 51-р хуудаст/,
******* гэрчээр: “...Намайг орох үед зодуулаагүй зүгээр байсан юм бид хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-н 63-р хуудаст/,
Гэрч Б.Эрдэнийн: “...би Т.Ганболдын гэрт тухайн өдөр очсон. Тухайн өдөр 11 цагийн үед гэртэй байхад надруу Уранбилэг гэж манай компанийн барилгын инженер эмэгтэй залгаад Ганболд захирал биеэ үзүүлэх шаардлагатай байна гэнэ та очиж үзэж өгөөч гэж хэлэхээр нь би хаягийг нь асууж заалгаж очсон тэгээд хаалгыг нь нэг удаа тогшиход дотроос ******* хаалга онгойлгож өгсөн тэгээд гэрлүү нь яваад орсон чинь ******* яана баларсан захирал зодуулчихжээ та нэг үзээдхээч гэсэн тэгээд би Т.Ганболдын хэвтэж байсан жижиг өрөө рүү яваад ороход уг өрөөний шал, хана, орны хэрэглэл цус мэт улаан өнгийн зүйл болсон мөн орон дээр нүүр нь үл танигдах хүн хэвтэж байсан тэгээд би гайхаад энэ хүн чинь хэн бэ гэсэн чинь ******* нь Т.Ганболд захирал гээж хэлсэн тэгээд би сумын эмнэлэг рүү дуудлага дуудсан чинь Т.Ганболд захирал би гайгүй бол эндээ хэвтээд эмчлүүлье гэж хэлсэн тэгэхээр нь би болохгүй гэж хэлээд эмнэлэг дуудаад Т.Ганболд захирлын элэг дэлүүг нь тэмтэрч үзээд биеийг нь тойруулж үзээд эмнэлэг хүлээгээд 10 орчим минут болоод ирэхгүй болохоор нь компани тусламжийн машин дуудаад эмнэлэг рүү хүргэсэн. Тэгээд эмнэлэгт цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 48-р хуудаст/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №11944 дугаартай 1. “Т.Ганболдын зүүн ухархайн дээд хананы хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн духны дэлбэнгийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, хацрын арьсан доорх хийн хураа, баруун хөмсөгний гадна үзүүрт шарх, духны баруун хажуу, баруун хөмсөг, хамар, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамар, уруулын гурвалжин, эрүүний оочны хоёр тал, хүзүү өвчүүнд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, 3-аас дээш хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 74-р хуудаст/,
Шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 84, 87-91, 93-96-р хуудаст/,
*******-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 92-р хуудас/,
*******-ын арван хурууны дардас /хх-н 83-р хуудас/,
*******-ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 97-109-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 09-10-ны шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр 4-р баг, Цэций хорооллын 1 дүгээр байр 9 тоотод согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Т.Ганболдыг зодож, эрүүл мэндэд нь зүүн ухархайн дээд хананы хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн духны дэлбэнгийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, хацрын арьсан доорх хийн хураа, баруун хөмсөгний гадна үзүүрт шарх, духны баруун хажуу, баруун хөмсөг, хамар, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамар, уруулын гурвалжин, эрүүний оочны хоёр тал, хүзүү өвчүүнд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* хохирогч Т.Ганболдыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсны улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ганболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Т.Ганболдын биед хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №11944 дугаартай 1. “Т.Ганболдын зүүн ухархайн дээд хананы хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн духны дэлбэнгийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, хацрын арьсан доорх хийн хураа, баруун хөмсөгний гадна үзүүрт шарх, духны баруун хажуу, баруун хөмсөг, хамар, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамар, уруулын гурвалжин, эрүүний оочны хоёр тал, хүзүү өвчүүнд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, 3-аас дээш хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй” /хх-н 74-р хуудаст/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Т.Ганболд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 46, 111 дүгээр хуудас / гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч ******* үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 92 дугаар хуудас/
Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Ганболд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******д иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ