| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00735/И |
| Дугаар | 71 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 71
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2016/00735/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 7-7 тоотод оршин суух, Боржигон овогт Жамсрангийн Адарсүрэнд (РД: СТ 83071419) холбогдох,
Хэнтий аймгийн цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, "үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймаг дахь цагдаагийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 7-7 тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй, Жамсрангийн Адарсүрэн нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр согтуугаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зөрчлөөр саатуулагдсан юм. Ж.Адарсүрэн нь саатуулах байрны үйлчилгээний төлбөр 4.150 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч Ж.Адарсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Хэнтий аймгийн цагдаагийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх хүсэлтэй байна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 19 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн цагдаагийн газар нь хариуцагч Ж.Адарсүрэнгээс "үйлчилгээний төлбөр 4150 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ж.Адарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Хэнтий аймгийн цагдаагийн газрын нэхэмжилсэн үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Ж.Адарсүрэнд холбогдох, Хэнтий аймгийн цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, “үйлчилгээний төлбөр 4 150 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Адарсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ