| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/00214/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/227 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Т.Батсүх |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/227
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч Т.Б,
гэрч Ц.Б- /онлайн/, Т.Ш-,
шүүгдэгчийн өмгөөлөгч нар Х.З, А.С,
иргэний нэхэмжлэгч Д.Б-,
шүүгдэгч С.Н- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч И овогт С-н Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1913003670250 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, тус аймгийн Буянт сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт С-н Н, регистрийн дугаар БЕ..........
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н- нь Т банкны Баян-Өлгий аймгийн Буянт сумын Тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрүүдийн хооронд зарим иргэдээс Т банк дахь харилцах дансандаа бэлнээр тушаасан мөнгийг болон бусад нэр бүхий 35 иргэний нэр дээр хуурамч материал бүрдүүлэн зээл гаргаж авах, зарим иргэдийн лизингийн мөнгийг хувьдаа хэрэглэх зэрэг аргаар нийтдээ 231.836.899 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч С.Н- мэдүүлэхдээ: “231.000.000 төгрөгөөс 150.000.000 төгрөг төлсөн байгаа. Үүнээс банк хүү гээд 14.210.000 төгрөгийг суутгаж авсан байгаа. Мөн 1.800.000 төгрөгийг олголтын шимтгэл татсан байгаа. Нийт 2.507.000 төгрөг байна. Миний өөрийн тооцоолж байгаагаар 65.000.000 төгрөг үлдсэн байгаа. Аудитын шалгалт ирсэн өдрөөс эхлэн төлж байгаа. Одоо хүртэл төлнө гэж явж байгаа. Их хэмжээний хохирол учирсан тул ихэнх хэсгийг төлсөн. Үлдсэн хохирлыг хугацаа тогтоож өгөх юм бол төлж барагдуулах болно. Маргаантай явж байсан ба банк төлсөн мөнгийг маань хүүд суутгаад аваад байсан учир төлөөгүй байсан. Шүүхийн шийдвэр гарсны дараа төлөх бодолтой байгаа. Би өөрөө ажил хийх чадвартай тул ажил хийж мөнгө олох боломжтой. Эхнэр маань ажилтай. Ямар нэгэн аргаар 3 жилийн хугацаанд төлөх боломжтой гэж үзэж байна гэв.
2. Иргэний нэхэмжлэгч Д.Б- мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын шалгалтаар 231.836.899 төгрөгийн хохирол гарсан. Өнгөрсөн жилийн 12 сараас хойш ямар ч хохирол төлөгдөөгүй явж байгаа. Өнөөдрийн байдлаар 75.743.000 төгрөгийн бодит хохирол төлөгдөөгүй. Үүний бодогдсон хүү нь 19.887.419 төгрөг хуримтлагдаад явж байгаа. Төрөөс төлөгдсөн 3 тэтгэврийн зээл байгаа. Энэ нь 2019 оны 7 дугаар сард хуурамчаар гарсан тэтгэврийн зээлийг төрөөс 2020 оны 2 дугаар сард төлсөн. Ингэхдээ Х-ий зээлд 1.076.025 төгрөг, Ш-ын зээлд 4.042.833 төгрөг төлсөн байгаа. М-гийн зээлийн хувьд М- нөхөр Б-ын хамт “М” ХХК-аас 2.320.000 төгрөгийг барааг тэтгэврийн зээлээр авах гэтэл С.Н- М-гийн нэр дээр өөрөө 2.400.000 төгрөгийг нэмээд нийт 4.720.000 төгрөг гаргаад авсан байгаа. Үүний 2.320.000 төгрөгийг “М” ХХК-ийн дансанд хийчихье гэж хэлсэн боловч хийгээгүй байсан. Төрөөс М- 4.032.071 төгрөгийг бүрэн төлж өсгөн ч гэсэн С.Н- М-д ямар ч мөнгө төлж өгөөгүй. Иймд С.Н- 2.320.000 төгрөгийг “М” ХХК-ийн дансанд төлөх ёстой. 2019 оны 7 дугаар сараас 02 дугаар сар хүртэл харилцагч нар тэтгэврийн зээлээ өөрсдөө төлж байсан.” гэв.
Хоёр: Эрүүгийн 1913003670250 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 50/436 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-ийн 08-р хуудас/,
2. Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2019 оны 10 сарын 24-ны өдрийн 50/459 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 16-86-р хуудас/,
3. Эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.О-ын эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол. /хх-ийн 87-88-р хуудас/,
4. Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2019 оны 10 сарын 31-ны өдрийн 50/479 тоот албан бичиг, түүний хавсралт, орчуулгын тэмдэглэл /хх-ийн 91-154-р хуудас/,
5. Шүүгдэгч С.Н-ы хуурамч материал бүрдүүлж зээл гаргасан харилцагч нарын зээлийн материалыг эх хувиар нь хураан авсан тухай тэмдэглэл. /хх-н 155-158-р хуудас/,
6. Хураан авсан зээлийн материалыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 159-р хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгч Д.Б-ы 2019 оны 11 сарын 04, 2020-08-19-ний өдрийн мэдүүлэг. /1-р хх-ийн 164-166, 3-р хх-ийн 138-р хуудас/,
8. Гэрч Ө.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би 2019 оны 07 дүгээр сарын 04-ний өдөр би тус банкнаас 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийн зээл аваагүй. 2019 оны 09 дүгээр сард намайг аймагт явж байхад Т банкнаас залгаад та ирээд уулзаад яваач гэхээр нь би аймгийн төв дэх Т банкны салбарт очоод уулзахад миний нэр дээр 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийн зээл гаргасан байна гэдгийг хэлсэн. Би тэр талаар мэдээгүй байсан ба одоо өөрийн авсан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн зээлийг төлж байгаа болно. Надад зээл олгосон хүн С.Н байсан бөгөөд тэр хүн тэгж бичсэн байх. Би тухайн үед зээлийн материалд гарын усэг зурсан. Гэхдээ би гарын үсэг зурахдаа 4,500,000 / дөрвөн сая таван зуун мянган / төгрөг гэдгийг нь анзаараагүй юм.” /хх-ийн 167-р хуудас/,
9. Гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Надад Т банкнаас 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн зээлтэй талаар огт мэдэгдээгүй, одоо л мэдэж байна. Харин хэд хонгийн өмнө Т банкны захирал байсан С.Н-ы аав С-, ээж Б- нар манайд ирээд намайг банкнаас зээл авч өгөөч манай хүү С.Н- өрөнд орчхоод байна гэхээр нь би зөвшөөрөөгүй юм.” /хх-ийн 168-р хуудас/,
10. Гэрч Б.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би тус банкнаас 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээл авч байгаагүй. Миний бие 2019 оны 07 дугаар сард 5,000,000 /таван сая/ төгрөгийн зээл авсан байсан. Ямар учиртай 10,000,000 /арван сая/ төгрөг бичсэнийг гэдгийг би хэлж мэдэхгүй байна.” /хх-ийн 169-р хуудас/,
11. Гэрч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би Буянт сумын Т банкны салбараас зээл авахдаа 2.000.000-3.000.000 төгрөгийн зээл авдаг байсан ба тухайн зээлээ цаг тухайд нь төлөөд дуусгачихсан байсан юм. Тэгээд хамгийн сүүлд гэхэд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн малчны зээл авсан ба 2019 оны 09 дүгээр сард Т банкны эрхлэгч С.Н-д зээл төлөхөөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг бэлнээр өгсөн юм. Ингээд манай зээл бүрэн төлөгдсөн юм. Тэгээд байж байтал манай сумын Т банкны шалгалтаар ирсэн хүмүүс манайд ирээд та 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл авсан уу гэж асуухад би 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн зээл авсан талаараа хэлсэн юм. Тэр үед С.Н- уулзаад “би таны нэр дээр нэмээд зээл авчихсан юм би өөрөө төлөөд өгчихнө та битгий санаа зов гэж хэлсэн ба яг нэмж авсан талаараа хэлээгүй юм. Тэр үед Т банкны шалгалтын хүмүүс ирээд уулзаад явчихсан байсан юм.” /хх-ийн 170-р хуудас/,
12. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би Буянт сумын Т банкны салбараас 2018 онд 2.000.000 /хоёр сая/ гаруй төгрөгийн зээл аваад тэр ондоо уг зээлээ төлж дуусгасан юм. Тэрнээс хойш буюу 2019 онд Т банкнаас ямар нэгэн зээл аваагүй юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сард хадлан хийх үеэр мөнгөний хэрэг гараад сумынхаа Т банкин дээр зээл авахаар материал бүрдүүлээд С.Н-д өгөхөд С.Н- та түр хүлээж байгаад авчих гээд хойшлуулсаар байсан юм. Тэгээд байж байтал 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай суманд ирсэн Т банкны шалгалтын хүмүүс очоод надад таны нэр дээр 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээл байна, та зээл авсан уу гэхээр нь би “ямар нэгэн зээл аваагүй” гэдгээ хэлсэн юм. Тэгээд надаар тэр талаар тайлбар бичүүлж аваад явсан юм. Миний хувьд Т банкнаас 2019 онд ямар нэгэн зээл аваагүй. /хх-ийн 171-р хуудас/,
13. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би Буянт сумын Т банкны салбараас 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000 таван сая/ төгрөгийн зээл авсан. Тэгээд тэр зээлээрээ би хүү Мөнхбаатарт 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр мотоцикл авч өгсөн. 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр нэг морь худалдаж авсан, хотод байдаг хүүдээ 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөг өгсөн. 1.000.000 /нэг сая/ төгрөг өөрөө авч гэртээ өвлийн бэлтгэл хийсэн юм. Одоо үлдэгдэл 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөг миний дансанд байгаа байх гэж бодож байна. Би дансныхаа үлдэгдлийг шалгаж үзээгүй байна. ... Гэхдээ би зээл авах үедээ ямар нэгэн мөнгө төгрөг бэлнээр аваагүй дансандаа байлгаж байсан юм. Миний дансанд байсан мөнгийг яасныг нь би мэдэхгүй байна. ” /хх-ийн 172-р хуудас/,
14. Гэрч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Тэгээд байж байтал тус сумын Т банкны ажилтнууд хэн нь болох нь мэдэгдээгүй нэг нь миний нэр дээр 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр миний нэр дээр 8.000.000 /найман сая/ төгрөгийн зээл гаргаж авсан байсан. Тухайн зээл авахад ямар нэгэн байдлаар зээл авах тухай хүсэлт гаргаж өгөөгүй ба зээл авахаар гарын үсэг ч зураагүй, тэр хүмүүс хуурамч материал бүрдүүлж миний нэр дээр зээл гаргаж авсан байсан юм. ” /хх-ийн 173-р хуудас/,
15. Гэрч Р.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Т банкнаас ямар нэгэн зээл аваагүй, мөн уг зээл авсан материал дээр ямар нэгэн гарын үсэг зураагүй. 1 эр зээлийг хэн яаж гаргаж авсныг би мэдэхгүй байна. Манай сумын банкны ажилтнууд л мэдэж байгаа байх. Би хөдөө малтай байдаг хүн байгаа юм. Хүүхдүүд оюутан болохоор намарт зээл аваад хавар малын ноолуурын мөнгөөр зээлээ хаачихдаг юм.” /хх-ийн 174-р хуудас/,
16. Гэрч Ш.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“2019 оны сумын ХААН банкны салбарт очоод 1.000.000 төгрөгийн зээл авах гэхэд надад танд зээл олгох боломжгүй байна, та Т банканд 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээлтэй юм байна гэж хэлсэн. Тэгээд би тийм байх ёсгүй, би Т банканд ямар ч зээлгүй хүн, авсан зээлээ урьдчилаад хаасан байгаа гэж хэлээд С.Н-д очсон. С.Н- намайг очиход би танд хэлсэн шүү дээ, би наад зээлийг чинь өөрөө хаагаад өгнө гэж хэлээд надад 1.200.000 төгрөг гаргаж миний дансанд шилжүүлэн өгөөд мөнгөний хүү гээд хоёр зуун хэдэн мянган төгрөгийг банкны татаас гээд авч үлдээд таны зээл одоо хаагдлаа гэсэн.” /хх-ийн 175-176-р хуудас/,
17. Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би энэ талаар урьд өмнө мэдээгүй байсан ба сүүлд 2019 оны 08 дугаар сарын сүүлээр манай сумын Т банканд шалгалт ирэхэд тухайн үед банкны эрхлэгч байсан Х.С.Н- миний нэр дээр илүү мөнгө гаргаж авсан гэдгээ мөн уг илүү гаргаж авсан мөнгөө өөрөө төлж барагдуулна гэдгээ надад хэлсэн.” /хх-ийн 177-178-р хуудас/,
18. Гэрч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Миний хувьд Т банкнаас ямар нэгэн зээл авч байгаагүй. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр авсан 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн зээлийн талаар би огт мэдэхгүй байна. Манай сумын Т банкны эрхлэгч С.Н- шүү дээ, тийм болохоор тэр мөнгийг С.Н- л авсан байх гэж бодож байна. Миний хувьд ямар нэгэн зээл авч Т банканд зээлийн баримтанд гарын үсэг зурсан асуудал бол байхгүй.” /хх-ийн 179-р хуудас/,
19. Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“2019 оны08 дугаар сард ирсэн шалгалтын үеэр С.Н- нь надад хувийн журмаар өөрөөсөө 11.000.000 зээлдүүлсэн маань үнэн гэж бичээд өгчхөөч, танд энэ нь ямар нэгэн асуудал үүсгэхгүй гээд гуйгаад байхаар нь тухайн үед бичээд өгсөн маань үнэн. Үнэндээ бол С.Н- нь зээлийн дансанд шилжүүлэх ёстой 9.000.000 /есөн сая/ төгрөгийг өөрөө хувьдаа ашиглан дээр нь миний зээлийн дансанд шилжүүлээрэй гэсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөг, нийт 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийг хувьдаа ашигласан байна. Тэгээд ч дээрх мөнгийг надаас хувийн журмаар зээлдүүлж авсан гэж бичээд өгчхөөч гээд гуйгаад байхаар нь би бичиж өгсөн юм. Энэ тайлбар дээр зурсан гарын үсэг минийх мөн байна.” /хх-ийн 180-181-р хуудас/,
20. Гэрч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“2019 оны 09 дүгээр сарын эхээр манай сумын Т банкны салбарт шалгалтаар ирсэн хүмүүс манай гэрт ирээд надаас 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл авсан уу гэж асуухад С.Н- надад “та 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл авсан гэж хэлээд бичиг хийгээд өгчих, би өөрөө төлж барагдуулна” гэхээр нь би тухайн үед казах хэлээр “М би малчны зээл 10.000.000 /арван сая/ төгрөг авсан, үүнээс хүүтэй нь 7.500.000 /долоон сая таван зуун мянга/-н төгрөгийг С.Н- төлж хааж өгнө. Өөрөө авч өгсөн” гэж бичиж өгсөн. Гэхдээ С.Н- надад хэлж тэр мөнгийг аваагүй байсан ба тэр хүмүүс очиход л миний зээлсэн 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөг дээр С.Н- нэмээд 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/-н төгрөг авсан байсныг мэдсэн. С.Н- надад урьд нь 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/-н төгрөг нэмж авсан талаар хэлж байгаагүй” /хх-ийн 182-р хуудас/,
21. Гэрч Х.К-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“2019 оны 08 дугаар сард 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгийг зээлэндээ хийлгэх гээд С.Н-д өгсөн байсныг л С.Н- аваад ашиглачихсан юм шиг байсан. Гэхдээ одоо бол уг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгийг төлчихсөн гэж сонссон. ” /хх-ийн 183-р хуудас/,
22. Гэрч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Т банкны Буянт сум дахь салбараас 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн зээл авч байсан. Өөр ямар нэгэн зээл авч байгаагүй. 2019 оны 09 дүгээр сарын дунд үеэр байх намайг намаржаандаа хонь хариулж явахад аймгийн Т банканд ажилладаг гэх хүмүүс ирсэн юм. Тухайн үед тэд надаас та Т банкнаас зээл авсан уу гэж асуухад би 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 600.000 /зургаан зуун/ мянган төгрөгийн зээл авсан, өөр ямар нэгэн зээл авч байгаагүй гэхэд, тэд таны нэр дээр 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн зээл байгаа юм биш үү гэхээр нь би сумын Т банканд ирээд шалгуулахад түрүүн авсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн зээл 6.000.000 /зургаан сая/ төгрөг болсон байсан. Тэгээд би банкнаас шалгуулаад наад 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн зээлд би ямар ч хамаагүй, миний авсан зээл бол 600.000 /зургаан зуун мянган/ төгрөг гээд урьд нь банкнаас авсан зээл болох 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийг эхнэр Ш.Б-ээр өгч явуулаад зээлээ хаасан юм. Манай эхнэр уг зээлийг төлөх гээд сумын төвд ирэхэд банкны эрхлэгч байсан С.Н- нь манай эхнэртэй уулзаад “Уучлаарай, тухайн үед Санатын зээлийн материалд тусгагдсан 600.000 /зургаан зуун мянган/ төгрөг нь 6.000.000 /зургаан сая/ болж буруу бичигдсэн байна гэж хэлсэн гэсэн. ” /хх-ийн 184-185-р хуудас/,
23. Гэрч Д.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би өөр ямар нэгэн зээл аваагүй тэгээд байж байтал 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай суманд ирсэн Т банкны шалгалтын хүмүүс очоод надад “танд Т банканд 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээл байгаа юм байна” гэхээр нь би надад 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээл байх ёсгүй, би 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийн зээл авсан гэдгээ хэлээд тайлбар бичиж өгсөн юм. ” /хх-ийн 186-р хуудас/,
24. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би энэ талаар огт сонсож байгаагүй. Өнөөдөр л сонсож байна. Би зөвхөн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн зээл авсан. Өөр мөнгө аваагүй, өөрийн авсан зээлээ 3 сарын хугацаатай авсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сард төлж дуусах ёстой байгаа юм. Өөр зээл аваагүй ямар учиртай 8 сая төгрөгийн зээл авсан гэдгийг ойлгохгүй байна.” /1-р хх-ийн 187-р хуудас/,
25. Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“би 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр өөрийн нэр дээр 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн малчны зээлийг Т банкнаас гаргуулж авсан юм. Тухайн үед миний бие уг 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг манай сумын Т банкны теллер Т.Ш-ад бэлнээр гарт нь өгч, дээрх мөнгийг миний төрсөн ах болох С.А-гийн нэр дээр байгаа малчны зээлийн дансанд нь шилжүүлчих гээд явсан.” /хх-ийн 188- 189-р хуудас/,
26. Гэрч Т.Цогтгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл аваагүй. Миний бие 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд тухайн үед авсан зээлийг гэрээг С.Н- нь Т банкны 2019 оны 06 дугаар сарын материалд оруулалгүйгээр намайг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл авсан мэтээр ашигласан байна. Үнэндээ би 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл аваагүй болно.” /хх-ийн 190-191-р хуудас/,
27. Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“2019 оны сарын 06 дугаар сарын 26-ны өдөр Т банкнаас 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийн зээл авч байгаагүй. Ер нь би Т банкнаас 1.000.000 төгрөгийн зээл авах гэтэл таны эд хөрөнгө хүрэхгүй байна гээд өгдөггүй байсан шүү дээ. Ямар учраас 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөг гэж бичсэнийг ойлгохгүй байна. Би хамгийн дээд талдаа 700.000 төгрөг л авч байсан. Уг зээлээ төлж барагдуулсан байгаа.” /хх-ийн 192-р хуудас/,
28. Гэрч Н.Г-О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би 2019 оны 9 дүгээр сард Буянт сумын ХААН банкны салбараас 1.000.000 /нэг сая төгрөгийн зээл авахаар очиход ХААН банкны ажилтан “та Т банкнаас зээл авч байсан юм уу” гэхээр нь би “Би Т банкнаас ямар нэгэн зээл аваагүй, хэдэн төгрөгийн зээл авсан юм байна“ гэж асуухад 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгийн зээл авсан байна, гэхдээ одоо хаачихсан байна” гэж хэлсэн юм. Тэгээд л би ХААН банкнаас 1.000.000 /нэг сая/ төгрөгийн зээл авсан. Өөрөөр бол Т банкнаас урьд нь зээл аваад хугацаандаа төлөөд дуусчихсан байсан юм. Т банкнаас хэзээ миний нэр дээр хэн гэдэг хүн 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөг авсан талаар надад мэдэх зүйл алга байна. Тэгээд ч уг зээлийг хаачихсан байна гэхээр нь би өөрөө ч явж сураглаагүй юм. ” /хх-ийн 193-р хуудас/,
29. Гэрч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Миний хувьд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Т банкнаас ямар нэгэн зээл авч байгаагүй, тэр 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн зээлийн талаар би огт мэдэхгүй байна. Манай сумын Т банкны ажилтнууд л мэдэж байгаа байх гэж бодож байна. Миний хувьд ямар нэгэн зээл авч Т банканд зээлийн баримтанд гарын үсэг зурсан асуудал бол байхгүй.” /хх-ийн 194-р хуудас/,
30. Гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Манай эхнэр П.Л-гийн нэр дээр 2019 онд ямар нэгэн зээл аваагүй. Би энэ талаар ямар нэгэн зүйл мэдэхгүй байна. Манай эхнэр сэтгэцийн өвчтэй хүн байдаг болохоор банкаар яваад зээл аваад байх боломжгүй, тэр хүний тэтгэвэр болон бусад асуудлыг би хариуцаж зохицуулдаг юм. Хэрэв манай эхнэр П.Л-гийн нэр дээр зээл авсан байдаг бол тэр бүгд хуурамч зүйл гэж бодож байна.” /хх-ийн 195-р хуудас/,
31. Гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би банкнаас 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээл аваагүй. Миний бие 2018 онд Т банкны Буянт сум дахь салбараас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн малчны зээл аваад 2019 оны хавар уг зээлээ төлж барагдуулсан байгаа. Дахиж уг банкнаас зээл аваагүй болно.” /хх-ийн 196-р хуудас/,
32. Гэрч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Т банкнаас ямар нэгэн зээл аваагүй, мөн уг зээл авсан материал дээр ямар нэгэн гарын үсэг зураагүй. Тэр зээлийг С.Н- авсан байхаа сая манай сумын Т банканд шалгалтаар хүмүүс ирсэн байхад С.Н- манай гэр рүү утсаар яриад “таны нэр дээр би зээлийн материал бүрдүүлээд 8.000.000 /найман сая/ төгрөг авчихсан юм” гэхээр нь би чи яагаад миний нэр зээл авч байгаа юм бэ, надад хэлээд авахгүй яасан юм бэ” гэхэд “тэр үед танайх зусландаа гарчихсан хол байсан болохоор хэлж чадаагүй юм. Тэгээд танайхыг дөхөж ирэхээр хэлнэ гэж бодож байсан юм. Одоо манай ажил дээр шалгалт ирчихсэн байна тийм болохоор та 8.000.000 /найман сая/ төгрөгийг өөрөө аваад гарын үсэг зураад надад өгсөн гэж хэлээрэй” гэж хэлсэн юм.” /хх-ийн 197-198-р хуудас/,
33. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“2019 оны 09 дүгээр сарын дунд үеэр байх намайг намаржаан дахь гэртээ байхад тус сумын Т банкны эрхлэгч С.Н- хотоос ирсэн гэх миний үл таних 2 казах залуугийн хамт манай гэрт ирсэн юм. Тухайн үед би тэднийг ямар ажлаар ирсэн талаар асуухад С.Н-тай хамт явж байсан залуу өөрсдийгөө Т банканд ажилладаг, таны нэр дээр зээл байгаа юм байна гэхэд би гайхаад надад ямар ч зээл байх ёсгүй би зээлээ аль хэдийн төлөөд дууссан байгаа, дахиж зээл аваагүй гэж хэлсэн юм. Тэгэхэд С.Н- надад би таны нэрээр 15,000,000 /арван таван сая төгрөг/-ийн зээл авсан байгаа. Та надад би 15,000,000 сая /арван таван сая / төгрөгийн зээлийг Т банкны Буянт сум дахь салбараас авсан маань үнэн гэсэн бичиг хийгээд гарын үсгээ зураад өгчих, тэгээд ч би манай суманд баригдаж буй халуун усны тендерийн мөнгө нь орж ирэхээр нь би таны зээлийг бүрмөсөн барагдуулж өгнө гэсэн.” /хх-ийн 199-200-р хуудас/,
34. Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Тэгээд байж байгаад 2019 оны 07 дугаар сард ахиад 5.000.00 төгрөгийн зээл авахад миний зээлээр авсан 5.000.000 /таван сая/ төгрөг дээр нэмээд 4.000.000 төгрөг авчихсан байна. Тэр мөнгийг хэн авсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэгээд би 2019 оны 08 дугаар сард 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөгийг төлсөн ба үлдсэн мөнгийг би өөрөө төлнө, харин Т банкны ажилтан миний зээл дээр нэмж авсан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг тэр хүмүүс нь төлөх байх, тэр мөнгө надад хамаагүй.” /хх-ийн 201-202-р хуудас/,
35. Гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...би миний зээл дээр нэмээд 2 сая төгрөгийн зээл авсныг мэдээгүй, шалгалт ирэх үеэр мэдсэн. Надад хэн нэгэн хүн миний зээл дээр 2 сая төгрөг нэмж авсан талаар хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 203-р хуудас/,
36. Гэрч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр М ХХК-ны манай суманд очих үеэр гэртээ нэг зурагт авсан юм. Тэгээд 2019.08 дугаар сард цалингийн зээл аваад М ХХК-ний данс руу хийчих гээд 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгийг С.Н-д өгсөн юм. Гэгтэл тэр мөнгийг М ХХК-ний дансанд хийхгүйгээр хувьдаа ашигласан юм шиг байсан. Энэ асуудлыг би мэдээгүй явж байгаад 2019 оны 09 дүгээр сард банкнаас асуухад миний 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөг төлөгдөөгүй гэдгийг мэдсэн юм. Энэ мөнгө одоо хүртэл төлөгдөөгүй байгаа юм.” /хх-ийн 204-р хуудас/,
37. Гэрч Ш.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би Буянт сумын Т банкны салбарын захирал С.Н-д миний тэтгэврээс 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөгийн зээл аваад манай хөгшин Хумарын /нас барсан/ данс руу хийчих тэр хүн тэтгэврийн зээлтэй байгаа гэж хэлж байсан юм. Тэгээд С.Н-ыг уг зээлийг аваад манай хөгшний данс руу хийчихсэн байх гэж бодоод л явж байсан. Гэхдээ уг мөнгийг зээлээр авсан гэж надаар болон манай хүү Т-ээр ямар нэгэн баримт дээр гарын үсэг зуруулаагүй. Тэгээд байж байтал Т банкнаас ирсэн шалгалтын хүмүүс очих үеэр л анх удаа миний данснаас тэтгэврийн зээл авсан ба манай хөгшин Хумарын дансанд хийгээгүй гэдгийг мэдсэн юм.” /хх-ийн 205-р хуудас/,
38. Гэрч Х.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би 2017 оноос хойш тэтгэврийн зээлд хамрагдаж байгаагүй. Би урьд нь авсан тэтгэврийн зээлээ бүрэн төлж барагдуулсан. 2019 оны 08 дугаар сарын сүүлээр байх намайг эмнэлэгт хэвтэж байхад манай сумын Т банкны эрхлэгч байсан Х.С.Н- нь таны тэтгэврийн дэвтэр хэрэгтэй болоод байна, аймгаас шалгалт ирсэн, шалгалт дууссаны дараа авчирч өгнө гэж хэлээд аваад явсан. Сүүлд сонсохдоо аймгаас тус банканд шалгалт явагдаж хэд хэдэн хүнийг ажлаас нь халсан гэж сонссон. Тухайн ажлаас халагдсан хүмүүс л миний тэтгэврийн дэвтрийг ашиглан миний тэтгэврийн дэвтрийг барьцаалан зээл гаргаж авч ашигласан байх гэж бодож байна. Мөн миний нөхөр болох С.Солтан нь миний тэтгэврийн дэвтрийг авах гээд Х.С.Н--д удаа дараа очсон боловч тэтгэврийн дэвтрийг маань өгөөгүй юм. /хх-ийн 206-207-р хуудас/,
39. Гэрч П.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...тэгээд 2019 оны 9 дүгээр сард сумын Т банканд хотоос шалгалт ирсэн гэж яригдаж байсан ба шалгалтын хүмүүс манайд ирж тайлбар авсан. Миний хавар авсан 1 сая төгрөгийг 10 сая болгож гаргаж авсныг надад мэдэгдсэн. Би өөрийн авсан 1 сая төгрөгөө төлсөн харин 9 сая төгрөгийг надад мэдэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 209-р хуудас/,
40. Гэрч Т.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...би зун М ХХК-аас лизингээр 2.320.000 төгрөгийн зээл авсан. Гэтэл таны нэр дээр 4.700.000 төгрөгийн зээл байна гэж хэлсэн.” /хх-ийн 210-р хуудас/,
41. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр М ХХК-аас нарны цэнэг хөлдөөгч аккумлятор зэрэг барааг лизингээр 2.300.000 төгрөгөөр авсан. С.Н-д мэдэгдэх хуудас өгч барааг авсан. Барааны үнийг эхнэр М-гийн тэтгэврээс төлж барагдуулсан. Энэ асуудалтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй.” /3-р хх-ийн 205-206-р хуудас/,
42. Гэрч А.А-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...би 2019 оны 6 дугаар сарын 26-нд тэтгэврийн зээл гэж 5.262.600 төгрөг аваагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 212-р хуудас/,
43. Гэрч Б.Б-хүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...М компаниас авсан цахилгаан барааны үнийг зээлээр төлөөгүй мал зарж мөнгийг нь Т банкаар дамжуулан төлсөн.” гэх ийн мэдүүлэг /хх-ийн 213-р хуудас/,
44. Гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...Тухайн үед тооцооны төвд Улаанбаатар хотоос шалгалтын хүмүүс ирсэн гээд С.Н- надад хэлсэн бөгөөд надад “8 сая төгрөгийн алдагдал гарлаа, тэрийг би чиний нэр дээр гаргачихлаа, би энэ шалгалтын хүмүүс явсны дараа чиний нэр дээрх 8 сая төгрөгийг буцаагаад хийчихнэ.” гэж хэлсэн.” /хх-ийн 217-р хуудас/,
45. Гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Тэгээд саяхан 2019 оны 12 дугаар сард Т банкнаас халамжийн мөнгөө авах гэтэл миний 2018 оны 09, 10, 11, 12 сарын халамжийн 465.000 /дөрвөн зуун жаран таван мянган/ төгрөгийг гарын үсэг зураад та өөрөө авчихсан байна гэсэн. Гэвч би дээрх дөрвөн сарын халамжийн мөнгөө огт аваагүй болно. Миний өмнөөс хуурамч гарын үсэг зурж, Т банкны захирал С.Н- нь авчихсан байна.” /2-р хх-ийн 93-р хуудас/,
46. Гэрч Р.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...Тэгээд би Т-гаас 1.900.000 /нэг сая есөн зуун мянган/ төгрөгийн үнэтэй Мустанг-5 маркийн шар өнгийн шинэ мотоцикл лизингээр авсан. Тухайн үед надад мотоциклийн үнийг бичиж өгөөд банканд өгөөрэй гэхээр нь би баримтыг нь тухайн үед Т банкны захирал С.Н-д өгөхөөр сумын банканд очиход түүнийг ажлаас нь халчихсан байсан. Тэгэхлээр нь би С.Н-ы гэрт нь очоод уулзахад надад “танаас авсан мөнгийг зарцуулчихсан байгаа, гэхдээ төлж өгөх болно, та мотоциклийн үлдэгдэл мөнгийг бэлдэж байгаарай, би 600.000 төгрөгийг Т- лизингд хийж өгөх болно” гэж хэлээд үлдсэн. Би мотоциклийн үнээс үлдэгдэл 1.300.000 төгрөгийг хийж дууссан бөгөөд С.Н- нь одоогоор хийж дуусаагүй байна.” /2-р хх-ийн 94/,
47. Гэрч Ж.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...Тэгээд би Бахыттай тохиролцсоны дагуу ажил үүргээ гүйцэтгэж дуусаад төлбөр тооцооны асуудалд ирэх үеэр би Бахытад хандаад “би сарын өмнө Т банкны лизингээр өөртөө 330.000 төгрөгийн үнэтэй хүрэм авсан юм. Тэрний мөнгийг миний цалингаас суутгаад С.Н-д өгчих” гэж хэлээд Бахытаас 270.000 /хоёр зуун далан мянган/ төгрөг авсан юм. Гэвч С.Н- нь лизингээр хийх ёстой 330 000 төгрөгийг Д ХХК-нд тушаагаагүй асуудал үүссэн байна.” гэх мэдүүлэг. / 2-р хх-ийн 95-р хуудас/,
48. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...тэгээд сүүлд С.Н-аас чи миний 380.000 төгрөг лизингийн зээлд өгсөн үү гэхэд өгөөгүй би таны мөнгийг би өөрөө төлж өгнө гэсэн юм.” / 2-р хх-ийн 96-р хуудас/,
49. Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“....би уг нэхийний мөнгийг Т банкны захирал С.Н-д бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 97-р хуудас/,
50. Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...би уг худалдан авсан барааны мөнгийг төлөөгүй Буянт сумын төвд С.Н-ы ах С.Б-ы халуун ус баригдаж тэр ажилд ажиллах үед миний цалингаас суутгасан юм. ...Миний зүгээс хохирсон асуудал байхгүй. Дгээс худалдаж авсан нэхийгээ хүүхдүүд маань өмсөж байгаа, нэхэмжлэх зүйлгүй.” / 2-р хх-ийн 98, 3-р хх-ийн 204-р хуудас/,
51. Гэрч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...тухайн үед эрхлэгчээр ажиллаж байсан С.Н- нь хэд хэдэн хүний авсан зээлээд нэмж зээл гаргаж хуурамч бичиг баримт бүрдүүлж зээл авсан. Тухайн үед миний бие болон ахлах теллерээр ажиллаж байсан Баатархүү бид хоёр С.Н-д сануулж та буруу зүйл хийж байна, бид хоёр гаргаж өгч чадахгүй,гэхэд би мэдэж байна, өөрөө хариуцах олно, та хоёр ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, та нарт хамаагүй гэж хүч өгдөггүй байсан. С.Н- хуурамч бичиг баримт бүрдүүлж мөнгийг нь өөрөө ашигласан. Баатархүү бид хоёр С.Н-аас нэг ч төгрөг аваагүй. Би гүйлгээ хийхдээ зарлагын падаанд өөрийнхөө гарын үсгийг зурна. Зарим тохиолдолд С.Н- нь тухайн зээл авч байгаа хүний гарын үсгийг дуурайлгаж зурж өгдөг байсан. Зарим тохиолдолд зээл авч байгаа хүний гарын үсгийг зуруулж аваад бид нарт өгдөг байсан. Түүнээс биш зээл авч байгаа хүний гарын үсгийг би хуурамчаар үйлдэж байгаагүй.” /3-р хх-ийн 207-208/,
52. Гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...би уг нь мэддэггүй байсан. С.Н- хамаатан садандаа зээл авдаг байсан болохоор би асуух эрхгүй байсан. Би С.Н- хуурамч материалаар зээл гаргаж авч байгааг мэдээгүй. Тухайн зээлийн мөнгөнөөс би хэрэглээгүй. С.Н-тай холбоотой зээлийн баримтуудыг харахад хуурамч гэж мэдэх боломжгүй бичиг баримтууд байсан. Иймд би тухайн баримтыг үндэслэн зээлийг олгосон.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 212-213/,
53. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“...2019 оны 05 дугаар сард манай суманд “Д” ХХК очиж, бараа борлуулсан. Тухайн үед би Дгээс өөртөө 1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянган/ төгрөгийн эмэгтэй хүний нэхий дээл худалдаж авсан бөгөөд уг барааг Т банкны мэдэгдэх хуудсаар авсан юм. Мэдэгдэх хуудсыг нөхөр банкнаас гаргаж өгсөн. Өөртөө авсан нэхий дээлийн мөнгийг нь Д ХХК-нд одоогоор төлж барагдуулаагүй байгаа. ... Одоо удахгүй тэтгэмж аван тэр мөнгөнөөс барагдуулж хохиролгүй болгоно. Миний хувьд хохирсон хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” /2-р хх-ийн 99, 3-р хх-ийн 209-р хуудас/,
54. Иргэний нэхэмжлэгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“..Уг хэргийн нийт бодит хохирол 231.836.899 төгрөг үүнээс үлдсэн бодит хохирол 82.573.929 төгрөг байсан юм. Үүнээс иргэн Т.М-гийн 4719899 төгрөгийн тэтгэврийн зээлээс үлдсэн 4.032.071 төгрөгийг төрөөс тэглэж төлж өгсөн. Мөн иргэн Ш.Ш-ын 4.529.000 төгрөгөөс үлдсэн 4.042.833 төгрөгийг төрөөс тэглэж төлж өгсөн. Иргэн X.Х-ий 5.267.000 төгрөгөөс үлдсэн тэтгэврийн зээл 1.076.025 төгрөгийг төрөөс тэглэж төлж өгсөн. Энэ хэрэгт холбоотой дээрх 3 иргэний тэтгэврийн зээлийг төрөөс төлсөн юм. Үүнийг хасаад одоо бодит хохирол 73.423.000 төгрөг байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 203-р хуудас/,
55. Шүүгдэгч С.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг:
“Би 2013 оны 07 дугаар сараас эхлээд Буянт сумын Т банкны захирлаар томилогдож ажилласан юм. Тэгээд ажиллаж байх хугацаандаа эхэн үедээ ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж байсан юм. Тэгээд 2017 онд мөнгө хэрэг болоод байж байгаад манай банкнаас хүмүүс зээл авах үед нь дээр нь нэмээд авчхаж болох юм байна гэж бодоод тухайн ганц нэг хүний зээл дээр нэмээд бага хэмжээний мөнгө аваад буцаагаад төлчихдөг байсан юм. 'Гэгээд л явж байгаад 2018 оны 11 дүгээр сараас эхлээд л нэлээн хэдэн хүний зээл дээр нэмээд мөнгө авдаг болсон. Би хүмүүсийн зээл дээр мөнгө нэмж авахдаа тухайн хүмүүст мэдэгдэлгүйгээр үндсэн зээл дээр нь нэмээд нэг “0” нэмж бичээд авчихдаг байсан юм. Тухайлбал 1.000.000 төгрөгийн зээл авч байвал дээр нь нэмээд нэг “0” бичээд 10.000.000 болгоод зээл авч байгаа иргэнд 1.000.000 /нэг сая төгрөгийг нь гаргаж өгөөд үлдсэн 9.000.000 /есөн сая/ төгрөгийг нь би өөрөө авчихдаг байсан юм. Зарлагын баримт дээр нь ямар нэгэн мөнгөний тоо бичээгүй байх үед нь гарын үсэг зуруулж авчхаад дараа нь авах мөнгөнийхөө тоог биччихдэг байсан юм. Зарим иргэд манай банкнаас урьд нь зээл авч байсан материалыг нь канондож авчихдаг байсан ба зарим иргэдийн иргэний үнэмлэхийг канондож авчхаад буцаагаад өгчихдөг байсан ба сүүлд нь уг иргэний үнэмлэхийг ашиглаад хуурамч зээлийн материал бүрдүүлээд би өөрөө хуурамч гарын үсэг зураад зээл гаргаад авчихдаг байсан юм. Мөн зарим иргэд зээлээ төлөхөөр надад бэлнээр мөнгө өгөхөөр нь бас аваад ашиглачихдаг байсан асуудал даамжирч явсаар байгаад сая шалгалтаар илэрсэн юм. Би яг хэдэн хүний зээл дээр нэмж зээл авсан болон хуурамч материал бүрдүүлж авсан талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр П.Д- 1.000.000 нэг сая төгрөгийн зээл авах үед нь би дээр нь 9.000.000 /есөн сая/ төгрөг нэмээд нийт 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл гаргаад 9 сая төгрөгийг нь би өөртөө ашигласан ба нөгөө иргэн банкнаас зээлдэж авсан 1 сая төгрөгөө буцаагаад төлөхөөр надад өгөхөд нь би бас ашиглачихсан юм. Энэ мөнгөнөөс би 2.500.000 төгрөг болон хүү болох 819.584 /найман зуун арван есөн мянга таван зуун наян дөрөв/ төгрөгийг төлчихсөн одоо 7.500.000 /долоон сая таван зуун мянга/-н төгрөгийн үлдэгдэлтэй, энийг удаахгүй төлж барагдуулна. Мөн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ө.Ө- 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн зээл авах үед нь би 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг нэмээд нийт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянган төгрөг гаргаад 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөгийг би авч ашиглаад уг 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг хүү болох 490.490 /нэг зуун ерэн мянга дөрвөн зуун ер/-н төгрөгийн хамт төлчихсөн, Мөн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Х.Х-ын нэр дээр хуурамч материал бүрдүүлж 6.000.000 /зургаан сая/төгрөгийг би өөрөө авч ашиглаад буцаагаад уг 6.000.000 төгрөгийг хүү 260.525 /хоёр зуун жаран мянга таван зуун хорин тав/-н төгрөгийн хамт төлсөн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.Р-гийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж 10.000.000 /арван сая/ төгрөг аваад байж байхад Рагчаа өөрөө 2019 оны 07 дугаар сард 5.000.000 зээл авахаар ирэх үед нь ямар нэгэн зээлийн гэрээ байгуулахгүйгээр 5.000.000 /таван сая/ төгрөгийг хувиасаа өгсөн ба үлдсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийн хүүтэй нь цуг хаасан одоо ямар нэгэн өр тооцоо байхгүй, Дараа нь 2018 оны 11 сарын 23-ны өдөр Х.Ж-ын нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж 10.000.000 /арван сая төгрөгийн зээл гаргаж аваад ашиглаж байгаад 2019 оны 06 дугаар сард шиг санаж байна 5.000.000 /таван сая/ төгрөгийг би төлчихсөн юм. Тэгээд байж байтал 2019 оны 06 дугаар сард 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн зээл авахаар ирэх үед би хувиасаа 2.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд Х.Ж- уг 2.000.000 төгрөгийн зээлээ хаачихсан одоо үлдэгдэл мөнгийг нь би төлж барагдуулах юм. 2019 оны 06 сарын 27-ны өдөр би Б.Б-ын нэр дээр хуурамч материал бүрдүүлж 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээл гаргаж авч ашигласан ба одоо уг мөнгө төлөгдөөгүй байгаа ба Б.Б- зээл авна гээд бичиг баримтаа надад үлдээчихсэн байх үед нь ашигласан юм. Мөн 2019 оны 07 сарын 08-ний өдөр Б.Б- манай банкнаас 5.000.000 /таван сая төгрөгийн зээл авсан ба уг мөнгийг тухайн үед гаргаад 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/-н төгрөгийг өөрөө Батмөнх авсан ба үлдсэн 1.700.000 /нэг сая долоон зун мянга/-н төгрөгийг би аваад ашиглачихсан ба буцаагаад төлчихсөн байгаа. Дараа нь 2019 оны 07 сарын 18- ний өдөр Ш.С-ийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж 8.000.000 /найман сая/ төгрөгийн зээл гаргаж би өөрөө ашигласан ба буцаагаад хүүтэй нь цуг төлчихсөн байгаа. Дараа нь 2019 оны 08 сарын 22-ны өдөр Р.А-ын нэр дээр бас хуурамч материал бүрдүүлж 8.000.000 /найман сая/ төгрөгийн зээл гаргаад буцаагаад бүрэн төлчихсөн. Мөн 2018 оны 10 сарын 10-ны өдөр Ш.Ж-ийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж 10,000,000 /арван сая/ төгрөгийн зээл гаргаж ашигласан бөгөөд уг мөнгийг бүрэн төлчихсөн байгаа. Мөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Х-н нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл гаргасан ба дараа нь уг иргэн зээл авахаар ирэхээр нь би түүнд дээрх мөнгөнөөс 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгийг Д.Х-д өгсөн ба үлдсэн 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/-н төгрөгийг би өөрөө авч ашиглаад уг мөнгийг хүүтэй нь цуг төлж дуусгасан. Дараа нь 2019 оны 04 сарын 30-ны өдөр Х.М-ы нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж 20.000.000 /хорин таван сая/ төгрөгийн зээл гаргаж би өөрөө ашигласан ба одоогоор уг мөнгөнөөс 3 төгрөгийн төлж барагдуулсан байх, сайн санахгүй байна, ямар ч байсан одоо үлдэгдэл 22 сая байгаа байх, удахгүй төлж дуусгана. 2019 оны 01 сарын 08-ний өдөр иргэн Н.Б- нь ирээд 30.000.000 /гучин сая/ төгрөгийн малчны зээлийн гэрээ хийгээд авсан. Үүнээс 21.000.000 төгрөгийг Н.Б- нь өөрөө авсан бөгөөд дансанд нь үлдсэн 9.000.000 /есөн сая/ төгрөгийг нь би гаргаад авч, ашигласан юм. Энэ талаар Б-ийн өөрт нь хэлж авсан ба одоогоор тус мөнгө бүрэн төлөгдсөн байгаа. Мөн 2019 оны 02 сарын 12-ны өдөр иргэн Г.М- 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгийн зээл авах үед нь би 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл гаргаад зээлийн гэрээнд М-гаар гарын үсэг зуруулсан ба 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээлийн гэрээ болон зарлагын баримт дээр гарын үсэг зурснаа М- мэдээгүй байх. Гэрээ нь хүчин төгөлдөр гэсэн үг. Тэгээд би 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/-н төгрөгийг өөрөө ашиглаж байгаад уг мөнгийг хүүтэй нь бүрэн төлж барагдуулсан. Мөн 2019 оны 02 сарын 12-ны өдөр иргэн Х.К- 5.000.000 /таван сая төгрөгийн зээл өөрөө авсан юм. Тэгээд байж байтал 2019 оны 08 дугаар сарын үед байх иргэн Х.К- надад 1,200,00 сая төгрөгийг бэлнээр өгч, зээлд хийчих гэж өгөхөөр би уг мөнгийг нь ашиглачихсан бөгөөд одоогоор уг мөнгө бүрэн төлөгдсөн байгаа. Мөн 2019 оны 06 сарын 14-ний өдөр иргэн Х.С- 600,000 төгрөгийн зээл авах үеэр нь би ард нь нэг “0” нэмж бичээд 6.000.000 /зургаан сая/ төгрөг болгож гаргаад 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг хувьдаа ашигласан бөгөөд уг мөнгийг хүүтэй нь цуг төлж барагдуулсан. Дараа нь 2019 оны 06 сарын 26-ны өдөр иргэн Д.Т- 1.200.000 /нэг сая. хоёр зуун мянга/-н төгрөгийн зээл авах үед би 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээл гаргаад Т-аар гарын үсэг зуруулаад 3.800.000 /гурван сая найман зуун мянга/-н төгрөгийг би авч ашигласан энэ үед Т- 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөг авах гэсэн юм гэхээр нь би бэлнээр 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөг өгсөн юм. Т- банканд бичиж өгсөн тайлбартаа 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөг зээлээр авсан гэж бичсэн ийм учиртай юм. Мөн 2019 оны 07 сарын 08-ний өдөр Б-ын Б- 1.000.000 /нэг сая/ төгрөгийн зээл авах үед нь би 8.000.000 /найман сая/ болгож бичээд Б.Б-аар өөрөөр нь гарын үсэг зуруулж 8.000.000 /найман сая/ төгрөг гаргаад 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Б.Б-т өгөөд үлдсэн 7.000.000 /долоон сая/ төгрөгийг би авч ашигласан ба удахгүй уг мөнгийг хүүтэй нь төлж өгнө. Мөн 2019 оны 07 сарын 19-ний өдөр иргэн С.Хуандаг 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн зээл аваад үүнээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг өөрийн төрсөн ах Амантайн дансанд хийчих гээд бэлнээр теллер Т.Ш-ад үлдээсэн байсныг нь би аваад ашигласан ба уг мөнгийг хүүтэй нь цуг төлчихсөн байгаа. Мөн 2018 оны 12 сарын 13-ны өдөр иргэн Т.Цогтгэрэлийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл гаргаж авч ашигласан ба уг мөнгийг хүүтэй нь бүрэн төлж дуусгасан. Мөн 2019.06.26-ны өдөр иргэн Д.Х-ын нэр дээр хуурамч материал бүрдүүлж 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн зээл гаргаж аваад уг мөнгийг хүүтэй нь бүрэн төлж дуусгасан. Мөн 2019 оны 06 сарын 21-ний өдөр Н.Г-О-ын нэр дээр хуурамч материал бүрдүүлж 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгийн зээл гаргаж ашигласан ба уг мөнгийг хүүтэй нь бүрэн төлж дуусгасан. Мөн 2019 оны 08 сарын 09-ний өдөр иргэн Ж.Х-ийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн зээл гаргаж ашиглаад уг мөнгийг хүүтэй нь бүрэн төлж дуусгасан. Дараа нь 2019 оны 06 сарын 28-ний өдөр иргэн П.Л- гэх хүний нэр дээр хуурамч материал бүрдүүлж 5.267.700 /таван сая хоёр зуун жаран долоон мянга долоон зуу/- төгрөгийн тэтгэврийн зээл гаргаж ашигласан ба одоо хүүтэй нь төлж дуусгасан. 2019 оны 08 сарын 23-ны өдөр иргэн Б.Г-гийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж 5.000.000 /таван сая/ төгрөгийн малчны зээл гаргаж авчхаад байж байтал шалгалтын хүмүүс ирэхээр нь буцаагаад төлчихсөн. 2019 оны 06 сарын 24-ний өдөр иргэн Ж.Х-ийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж, 8 сая төгрөгийн зээл гаргаж, авч ашигласан бөгөөд уг мөнгийг хүүтэй нь төлж дуусгасан. 2019 оны 06 сарын 26-ны өдөр иргэн А.А-ы нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлж 5.262.600 /таван сая хоёр зуун жаран хоёр мянга зургаан зуу/-н төгрөгийн тэтгэврийн зээл гаргаж авч ашиглаад одоо хүүтэй нь бүгдийг нь төлж дуусгасан. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ж.Б-ийн нэр дээр хуурамч материал бүрдүүлж 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн малчны зээл гаргаж авч ашигласан уг мөнгө одоогоор төлөгдөөгүй байгаа ба би удахгүй төлж дуусган,бас Ж.Б-ийн нэр дээр 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хуурамч материал бүрдүүлж 1,280,000 /нэг сая хоёр зуун наян мянга/-н төгрөгийн зээл гаргаж авч ашигласан ба одоо уг мөнгийг хүүтэй нь төлж дуусгасан. 2018 оны 09 сарын 11-ний өдөр иргэн Х.Ж- нь 5,000,000 /таван сая/ төгрөгийн малчны зээл авах үед нь би 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг нэмээд нийд 9.000.000 /есөн сая/ төгрөг болгож гаргаад 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг нь би авч ашигласан юм. Зээлийн гэрээ болон бусад баримтанд Х.Ж- өөрөө гарын үсэг зурсан ба 9.000.000 /есөн сая/ төгрөгийн зээл гарч байгааг мэдээгүй байх. Би авч ашигласан 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг хүүтэй нь цуг төлж дуусгасан байгаа. 2019 оны 06 сарын 26-ны өдөр Х.Т нь 1,500,000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийн малчны зээл авах үед нь би 2 сая төгрөг нэмээд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөг гаргаж авсан юм. Тухайн үед нэмж 2.000.000 /хоёр сая/ төгрөг авч байгаа талаар Т-ид хэлээгүй юм. Яагаад 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэмж авсан юм бэ гэвэл урьд нь Т-ийн ээж Ш- гэдэг хүн надаас 2.000.000 /хоёр сая/ төгрөг зээлээд авчихсан байсныг нь нэмээд авчихсан юм. Тийм болохоор уг 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг төлөх ёсгүй юм. Мөн Буянжиг овогтой Б- гэдэг хүн надад М ХХК-д төлөх ёстой 2.320.000 /хоёр сая гурван зуун хорин мянга/-н төгрөгийг надад бэлнээр өгөөд дансанд хийчих гэхээр нь би аваад ашигласан, уг мөнгө төлөгдөөгүй байгаа, удахгүй төлнө. Мөн иргэн Ө.А-ын мөн М ХХК-ний дансанд хийчих гээд бэлнээр өгсөн 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөг, иргэн Б.Б-хүүгийн М ХХК-ний дансанд хийчих гээд бэлнээр өгсөн 660.000 /зургаан зуун жаран мянга/-н төгрөгийг өөрөө хэрэгцээндээ ашигласан байгаа. Мөн иргэн Т.М- нь 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийн тэтгэврийн зээл авахад нь би нэмээд 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган төгрөг нийт 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/-н төгрөг гаргаад үүнээс 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган төгрөгийг би авч ашигласан ба одоо хүүтэй нь цуг төлж өгөх болно. Мөн иргэн Ш.Ш-ын тэтгэврийн зээл болох 4.711.299 /дөрвөн сая долоон зуун арван нэгэн мянга хоёр зуун ерэн ес/-н төгрөгийг Ш-ын нөхөр Хумар /нас барсан/-ын данс руу хийчих гэхээр нь би аваад ашигласан бөгөөд уг мөнгийг удахгүй төлж өгөх болно. Мөн иргэн Х.Х-ий нэр дээр хуурамч материал бүрдүүлж 5.407.734 /таван сая дөрвөн зуун долоон мянга долоон зуун гучин дөрвөн/ төгрөг гаргаж авч өөрөө ашигласан ба үүнээс 1.810.000 төгрөгийг нь өөрийнхөө дансаар шилжүүлэн төлсөн, мөн саяхан 2019 оны 9, 10 дугаар саруудад иргэн Х-ий өөрт нь 2 удаа 310,000 төгрөгөөр нийт 620,000 төгрөгийг бэлнээр өгчихсөн байгаа. Одоо үлдэгдэл мөнгийг нь төлж барагдуулах болно.
Мөн шүүгдэгчийн 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн мэдүүлэг:
“...За энэ талаар ярихад миний бие Т банкны захирлаар ажиллаж байхдаа иргэн Д.Б- Т банканд ирээд “М” ХХК-наас авсан барааны урьдчилгаанд хийж өгөөрэй гэж банкны ажилтан Т.Ш-ад бэлнээр 380 000 төгрөг өгөөд үлдээсэн байсныг нь би аваад өөртөө хувийн хэрэглээндээ зарцуулчихсан байсан. Уг 380 000 төгрөгийг сүүлд нь 2020 оны эхээр төлж барагдуулсан байгаа. Дараагийн Х.Серикийн “Т-” лизингээс авсан гэх мотоциклийн талаар хэрэгт Х.С- гэгч гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Серикийн эхнэр ирээд мотоцикл авна гээд надад урьдчилгаанд бэлэн 600 000 төгрөгийг өгснийг нь би тухайн үед мөн хувийн хэрэглээндээ зарцуулчихсан байсан. Уг мөнгөнөөс 210.000 төгрөгийг нь төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 390 000 төгрөгийг нь удахгүй төлж барагдуулах болно. Харин Б.Б- нь миний эхнэр бөгөөд тухайн үед Дд банкны нэрээр мэдэгдэх хуудас хүргүүлээд эхнэртээ 1.140.000 төгрөгийн нэхий дээл авч өгсөн бөгөөд уг мөнгийг нь Д компанид одоог хүртэл тушаагаагүй. Харин иргэн Ж.Ж-, А.А- нар нь 2019 оны 08 дугаар сарын үеэр манай ах Б-ын барьж байсан барилгын ажилд ажиллах хугацаандаа надаас Т банкны нэрээр мэдэгдэх хуудас аваад Дгээс Ж нь 330.000 төгрөгийн үнэтэй бараа, Арыстанбек нь 270 000 төгрөгийн үнэтэй барааг тус тус аваад манай ахад ажилласан цалингаасаа суутгуулаад явсан байна. Тэгээд сүүлд нь манай ах Б надад Ж, А нар Дгээс бараа авсан түүний мөнгийг цалингаасаа суутгуулсан гээд 600 000 төгрөгийг надад бэлнээр өгсөн бөгөөд би уг мөнгийг мөн өөрийн хэрэглээндээ зарцуулчихсан байсан. Дээрх хоёр иргэний мөнгийг удахгүй төлж барагдуулна. М.М- нь бас Дгээс 115.000 төгрөгийн үнэтэй бараа аваад надаас мөн Т банкны нэрээр мэдэгдэх хуудас авч явсан бөгөөд сүүлд нь ирээд надад 115 000 төгрөгийг бэлнээр өгөөд лизингд хийгээрэй гэхээр нь би уг мөнгийг нь бас хувьдаа зарцуулчихсан байсан. Харин Б.Г-гийн мөнгөний талаар хэлэхэд яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, нэг үе манай банканд халамжийн оочир дараалал ихсээд ачаалалтай байх үед нь би гүйлгээ хийх эрх аваад халамжийн мөнгийг иргэдэд гаргаж өгсөн байсан. Тухайн үед Б.Г-гийн мөнгийг гаргаад хүүхдэд нь өгөх гээд мартаад мөнгийг өөртөө үлдээгээд тэр чигтээ хувьдаа зарцуулчихсан байсан байна. Уг мөнгийг нь мөн удахгүй барагдуулж өгөх болно.” / 1-р хх-ийн 226-229, 2-р хх-ийн 100-101-р хуудас/,
Мөн шүүгдэгчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлэг:
“...Би анх мэдүүлэгтээ хэлсэн байгаа, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр П.Д- 1.000.000 нэг сая төгрөгийн зээл авах үед нь би дээр нь 9.000.000 /есөн сая/ төгрөг нэмээд нийт 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл гаргаад 9 сая төгрөгийг нь би өөртөө ашигласан ба нөгөө иргэн банкнаас зээлдэж авсан 1 сая төгрөгөө буцаагаад төлөхөөр надад өгөхөд нь би бас ашиглачихсан юм, ...Харин иргэн П.Д- нь зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа 10.000.000 төгрөгийн зээл гарч байгааг мэдээгүй, зээлийн гэрээ, зарлагын баримт хэвлэгдэж гарсны дараа уншиж танилцахгүйгээр 1.000.000 төгрөгийн зээл авч байна гэж бодоод гарын үсгээ зурсан байсан. П.Д-гийн нэр дээр авсан 9 сая төгрөгөөс нийт 2.500.000 төгрөг болон хүү болох 820.994 төгрөгийг төлчихсөн одоо 7.500.000 /долоон сая таван зуун мянга/-н төгрөгийн үлдэгдэлтэй, энийг удаахгүй төлж барагдуулна. ...Ер нь ихэнх харилцагч нарт дээрх аргаар зээл гаргаж, мөнгө завшсан юм, ....Ө.Ө- 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн зээл авах үед нь би 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөгийг түүнд мэдэгдүүлэхгүйгээр нэмээд нийт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/-н төгрөг гаргаад 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөгийг би авч ашиглаад уг 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг хүү болох 490.490 /нэг зуун ерэн мянга дөрвөн зуун ер/-н төгрөгийн хамт төлчихсөн. Дээрх мөнгийг иргэн Ө.Ө-д гаргаж өгөхдөө бэлнээр гаргасан бөгөөд би тухайн үед теллер Т.Ш-ад “наад хүн 2,0 сая төгрөг авах ёстой, үлдэгдэл 2,5 сая төгрөгийг надад гаргаж өг” гэж хэлээд 2,0 сая төгрөгийг Өвгөнхүүд бэлнээр гаргаж өгөөд үлдэгдэл 2,5 сая төгрөгийг нь би бэлнээр авсан байсан. ...Ш.Ж- нь 1 сая төгрөгийн зээл авахаар банканд материал бүрдүүлэх үед нь би материалыг нь 10 сая төгрөгийн зээл болгож засаад дараа нь Жемис нь банкнаас 1 сая төгрөгийн зээлээ авахаар ирэхэд нь би түүнд таны зээл дээр 9 сая төгрөг нэмж гаргаж байгаа шүү, уг зээлийг би өөрөө төлчихнө гэж хэлээд теллер Т.Ш-аар банкнаас бэлнээр 10 сая төгрөгийг гаргуулж, үүний 1 сая төгрөгийг нь Жемист бэлнээр өгөөд үлдэгдэл 9 сая төгрөгийг би өөрөө аваад ашигласан. Одоо уг мөнгөнөөс ямар нэгэн тооцоо байхгүй, ...Харилцагч Д.Х- нь банканд ирээгүй байхад түүний урд нь зээлийн материалд бүрдүүлж байсан баримтуудыг ашиглаад хуурамч баримт бүрдүүлээд 10 сая төгрөгийн зээл гаргуулж авсан. Мөнгийг теллер Ц.Б-гээр бэлнээр гаргуулж авсан. Мөнгө зарлагдсан баримтанд би өөрөө хуурамчаар гарын үсэг зурсан. Тухайн үед Д.Х- нь 3.5 сая төгрөгийн зээл авна гэж ирэхээр нь би бэлнээр гаргаж авсан 10 сая төгрөгөөс 3,5 сая төгрөгийг бэлнээр өгөөд явуулсан. Ингээд үлдсэн 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/-н төгрөгийг би өөрөө авч ашиглаад уг мөнгийг хүүтэй нь цуг төлж дуусгасан. ....Иргэн Б- нь манай банканд ирээд 30.000.000 /гучин сая/ төгрөгийн малчны зээлийн гэрээ хийгээд 30 сая төгрөгийг түүний харилцах дансанд шилжүүлж өгсөн. Дараа нь хэд хоногийн дараа Б- надад “миний дансанд байгаа үлдэгдэл 9 сая төгрөгийг буцаагаад татаад авчих, надад хэрэггүй боллоо” гэж хэлэхээр нь би уг 9 сая төгрөгийг Б-ийн харилцах данснаас теллер Баатархүүгээр гаргуулж авсан. Зарлагын баримтанд би өөрөө хуурамч гарын үсэг зурсан бөгөөд уг мөнгийг би өөрөө хэрэгцээндээ зарцуулаад дараа нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 4 сая төгрөгийг Б-ийн зээлийн дансанд нь шилжүүлж өгсөн. Дараа нь Б- манай гэрт ирээд зээлд хийгээд өгөөрэй гээд надад 2 сая төгрөгийг бэлнээр өгөхөд нь би уг мөнгийг хувьдаг ашиглачихсан байсан. Ингээд урд 9 сая төгрөгийн үлдэгдэл 5,0 сая төгрөг дээр нэмээд Б-ийн бэлнээр өгсөн 2,0 сая төгрөгтэй нийлээд 7.0 сая төгрөгийг ашигласан гээд Т банкны дотоод аудитаас акт тогтоосон. Уг үлдэгдэл 7,0 сая төгрөгийг одоогоор бүрэн төлчихсөн байгаа. Миний уг төлсөн 7 сая төгрөгийн 5.853.918 төгрөгийг үндсэн зээл рүү нь татсан ба 1.146.082 төгрөгийг хүү рүү нь татсан байна. Уг нь бол төлөх ёстой 7.0 сая төгрөгөө бүрэн төлсөн гэж бодож байгаа. ....2019 оны 02 сарын 12-ны өдөр иргэн Г.М- 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгийн зээл авах үед нь би 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээл гаргаад зээлийн гэрээнд М-гаар гарын үсэг зуруулсан ба 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээлийн гэрээ болон зарлагын баримт дээр гарын үсэг зурснаа М- мэдээгүй байх. Гэрээ нь хүчин төгөлдөр гэсэн үг. Тэгээд би 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/-н төгрөгийг өөрөө ашиглаж байгаад уг мөнгийг хүүтэй нь бүрэн төлж барагдуулсан. ...2019 оны 02 сарын 12-ны өдөр иргэн Х.К- 5.000.000 /таван сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад банкнаас 5.0 сая төгрөгийг бэлнээр гаргаж аваад явсан юм, ...Тэгээд байж байтал 2019 оны 08 дугаар сарын үед байх иргэн Х.К- надад 1.200.000 сая төгрөгийг бэлнээр өгч. зээлд хийчих гэж өгөхөөр би уг мөнгийг нь ашиглачихсан бөгөөд одоогоор уг мөнгө бүрэн төлөгдсөн байгаа, ...2019 оны 06 сарын 14-ний өдөр иргэн Х.С- 600,000 төгрөгийн зээл авах үеэр нь би ард нь нэг “0” нэмж бичээд 6.000.000 /зургаан сая/ төгрөг болгож гаргаад, теллер Т.Ш-аас бэлнээр 6.0 сая төгрөг гаргуулаад түүнд 600.000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 5.4 сая төгрөгийг нь би бэлнээр авсан. Тухайн үед би Т.Ш-ад “наад хүн 600.0 мянган төгрөг авна, үлдэгдэл 5.4 сая төгрөгийг нь надад өгөөрэй гэж хэлсний дагуу тэр надад гаргаж өгсөн байсан. 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг хувьдаа ашигласан бөгөөд уг мөнгийг хүүтэй нь цуг төлж барагдуулсан, ....2019 оны 06 сарын 26-ны өдөр иргэн Д.Т- 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгийн зээл авах үед би 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээл гаргаад зээлийн гэрээнд нь Т-аар гарын үсэг зуруулаад 3.800.000 /гурван сая найман зуун мянга/-н төгрөгийг би авч ашигласан юм. Харин зарлагын баримтанд нь гарын үсэг зурсныг нь мэдэхгүй байна, бодвол хоосон зурагдаагүй байх. Ямар ч байсан теллер Баатархүүд хэлээд гаргуулж авсан байсан. Дараа нь нэг өдөр Т- нь 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөг авах гэсэн юм гэхээр нь би өөрийнхөө халааснаас бэлнээр 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөг өгсөн юм. Т- банканд бичиж өгсөн тайлбартаа 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөг зээлээр авсан гэж бичсэн ийм учиртай юм, ...2019 оны 07 сарын 08-ний өдөр Б-ын Б- 1.000.000 /нэг сая/ төгрөгийн зээл авах үед нь би түүнд мэдэгдэхгүйгээр 8.000.000 /найман сая/ болгож бичээд Б.Б-аар өөрөөр нь зарлагын баримт. зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж 8.000.000 /найман сая/ төгрөг гаргаад 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Б.Б-т өгөөд үлдсэн 7.000.000 /долоон сая/ төгрөгийг би авч ашигласан ба удахгүй уг мөнгийг хүүтэй нь төлж өгөх болно. Одоогоор төлөгдөөгүй, ...2019 оны 07 сарын 19-ний өдөр иргэн С.Хуандаг 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн зээл авсан бөгөөд уг мөнгийг түүнд бэлнээр гаргуулж үүнээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг өөрийн төрсөн ах Амантайн дансанд хийчих гээд бэлнээр теллер Т.Ш-ад үлдээсэн байсныг нь би аваад ашигласан ба уг мөнгийг хүүтэй нь цуг төлчихсөн байгаа, ...Энэ талаар хэлэхэд иргэн Х.Ж- нь өмнө нь 1 сая төгрөгийн үлэгдэлтэй зээлтэй байсан бөгөөд 2018 оны 09 сарын 11-ний өдөр нэмж 5 сая төгрөгийн зээл авахаар ирэхэд нь би түүнд мэдэгдэхгүйгээр 7.0 сая төгрөгийн зээл гарах боломжтой болоод нийт 8.0 сая төгрөгийн зээлийн гэрээ хийсэн юм. Урд нь 9.0 сая төгрөг гэж андуураад хэлсэн байна. Х.Ж- нь урд нь авсан 1.0 сая төгрөгийн зээлээ төлөхөөр ирээд надад 1 сая төгрөг егөхөөр нь би уг мөнгийг нь хувьдаа ашиглачихсан юм. Ингээд Х.Ж-т тухайн үед банкнаас 7.0 сая төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн зарлагын баримтанд Х.Ж- өөрөө гарын үсэг зурсан байсан. Гэхдээ тэр яг хэдэн төгрөгийн зээлийн гэрээ, зарлагын баримтанд гарын үсэг зурснаа мэдээгүй байсан. Ямар ч байсан Х.Ж- 5.0 сая төгрөгөө бэлнээр аваад явсан үлдсэн 2 сая төгрөгийг нь теллер Т.Ш-ад хэлж байгаад би өөрөө хувьдаа аваад ашигласан. Ингээд миний бие иргэн Х.Ж-ийн нэр дээр 2.0 сая төгрөг, урд нь зээлд хийгээрэй гэж өгсөн 1 сая төгрөг, нийт 3 сая төгрөгийг хувьдаа ашигласан бөгөөд уг мөнгийг буцааж банканд төлөхдөө 4 сая төгрөг болгож төлсөн байна. Яагаад тэгж төлж барагдуулснаа мэдэхгүй байна. Уг нь бол Х.Ж-тэй 8 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад түүнд банкнаас 6.932.000 төгрөгийн зарлагын баримтанд гарын үсэг зуруулсан. Харин үлдсэн 1.0 сая төгрөг нь урд нь авсан байсан зээлийн үлдэгдэл байсан. ....2019 оны 06 сарын 26-ны өдөр Х.Т-и нь 1.500.000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийн малчны зээл авах үед нь би 2 сая төгрөг нэмээд 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөг гаргаж авсан юм. Тухайн үед нэмж 2.000.000 /хоёр сая/ төгрөг авч байгаа талаар Т-ид хэлээгүй юм. Яагаад 2.000.000 /хоёр сая/ төгрөг нэмж авсан юм бэ гэвэл урьд нь Т-ийн ээж Ш- гэдэг хүн надаас 2.000.000 /хоёр сая/ төгрөг зээлээд авчихсан байсныг нь нэмээд авчихсан юм. Тийм болохоор уг 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг төлөх ёсгүй юм. Т-и нь зээлийн гэрээнд нөхөж гарын үсэг зурсан байх. Тухайн үед би түүнд танай ээжээс авах ёстой байсан 2 сая төгрөгийг нэмж гаргаад авсан шүү гэж хэлж байсан шиг санагдаж байна. Харин тэр зарлагын баримтанд гарын үсэг зураагүй байх. Ямар ч байсан теллер Баатархүүд хэлж байгаад мөнгийг бэлнээр гаргуулж авсан байсан. ....П.Л-гийн нэр дээр тухайн үед тэтгэврийн зээл гарсан байсан. Тэтгэврийн зээлд ямар нэгэн шимтгэл, даатгалын хураамж авдаггүй. Миний санаж байгаагаар тухайн үед теллер Баатархүүд үүрэг өгөөд тэтгэврийн зээлийн гэрээ хийлгүүлээд банкнаас бэлнээр зарлага болгож, 5.267.7000 төгрөгийг би өөрөө бэлнээр гаргуулж авсан байсан. Тухайн үед П.Л- нь өөрөө банканд ирээгүй байсан байх, тэтгэврийн зээлийн гэрээ болон зарлагын баримтанд хэн гарын үсэг зурсныг би мэдэхгүй байна. Би дээрх 5.267.7000 төгрөгийг хувьдаа ашиглаад дараа нь уг мөнгийг бүрэн төлчихсөн байгаа. Би үндсэн зээл, хүүтэй нь цуг нийт 5.419.540 төгрөг төлсөн байгаа, ...иргэн Б.Л-гийн урд нь авч байсан зээлийн гэрээнд нь байсан материалыг ашиглаж хуурамч гэрээ байгуулан түүнд мэдэгдэхгүйгээр 8 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулан улмаар теллер Т.Ш-аар банкнаас бэлнээр 7.918.000 төгрөг гаргуулан авч, уг мөнгийг хувьдаа ашигласан. Тухайн үед Лхагвасүрэн энэ талаар мэдэхгүй байсан. Түүний нэр дээр авсан зээл огт төлөгдөөгүй байгаа. Удахгүй төлж барагдуулна. ...Б.Б- нь “М” ХХК-наас 2.320.000 төгрөгийн бараа аваад манайхаас ирээд мэдэгдэх хуудас авч яваад дараа нь бараагаа авсны дараа Б- нь банканд эхнэр Т.М-гийн нэр дээр 2.320.000 төгрөгийн тэтгэврийн зээл гаргаж аваад, надад уг мөнгийг бэлнээр өгөөд компанийн дансанд хийчих гээд үлдээгээд явахаар нь би уг мөнгийг хувьдаа ашиглачихсан байсан. Б.Б-тай лизингийн гэрээ байгуулах ёстой байсан, гэвч байгуулаагүй юм. Харин Ө.А- “М” ХХК-наас 650.000 төгрөгийн бараагаа аваад дараа нь цалингийн зээл авч 650,000 төгрөгийг надад бэлнээр өгөөд компанийн дансанд хийчих гэхээр нь би уг мөнгийг хийлгүй, өөрөө хувьдаа ашиглачихсан ба дараа нь уг мөнгийг бүрэн төлж өгсөн. Ер нь энэ талаар урд нь бас мэдүүлсэн. Товчоор хэлэхэд дээрх харилцагч нарт миний бие банкийг төлөөлж, банкны мэдэгдэх хуудсыг өгч явуулаад дээрх иргэд бараа бүтээгдэхүүнээ тухайн компаниас авсан байсан. Харин нэг ёсондоо манай банк дээрх иргэдтэй лизингийн гэрээ байгуулсны дараа мөнгийг нь тухайн компанид нь шилжүүлэх ёстой байгаа юм. ...теллер Т.Ш-, ахлах теллер Ц.Б- нар нь зөвхөн банкнаас бэлнээр мөнгө гаргаж өгсөн асуудал байгаа болохоос биш бид гурав урьдчилсан тохиролцох замаар, бүлэглэж энэхүү хэргийг үйлдсэн асуудал огт байхгүй. Надад мөнгөний хэрэг гарах үед би аль харилцагчийн нэр дээр зээл гаргаад авъя гэж бодоод зээлийн гэрээнд нь мөнгө нэмж бичээд зээл гэрээ байгуулаад, зарим харилцагч нарын өөрт нь ойлгуулж хэлээд, заримд нь мэдэгдэхгүй нэмээд зарим харилцагч нар ирээгүй байхад урдын материалыг нь ашиглаж байгаад мөнгө гаргах боломжийг бүрдүүлдэг байсан. Ер нь ихэнх харилцагч нар нь зээлийн гэрээний дагуу мөнгөө бэлнээр теллерээр гаргуулж авдаг байсан. Харин тухайн үед нь би теллер Т.Ш-, ахлах теллер Ц.Б- нарт наад харилцагчид яг тэдэн төгрөг гаргаж өгнө шүү, үлдсэнийг нь надад гаргаж өг гээд гаргуулж авдаг байсан. Тухайн үед теллер Т.Ш-, ахлах теллер Ц.Б- нар нь надад асуудал гарах вий гэж хэлдэг л байсан. Харин би тэд нарт “би өөрөө зохицуулаад хаачихна’' гэж хэлдэг байсан. Харин дээрх харилцагч нарын нэр дээр гаргаж байгаа мөнгөнөөс теллер Т.Ш-, ахлах теллер Ц.Б- нар нэг ч төгрөг авч байгаагүй, бүгдийг нь би өөрөө авдаг байсан...” гэх мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Н-ы холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1. Шүүгдэгч С.Н- нь Т банкны Баян-Өлгий аймгийн Буянт сумын Тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрүүдийн хооронд зарим иргэдээс Т банк дахь харилцах дансандаа бэлнээр тушаасан мөнгийг болон бусад нэр бүхий 35 иргэний нэр дээр хуурамч материал бүрдүүлэн зээл гаргаж авах, зарим иргэдийн лизингийн мөнгийг хувьдаа хэрэглэх зэрэг аргаар нийтдээ 231.836.899 төгрөгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Т банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 50/436 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг /хх-ийн 08-р хуудас/, Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2019 оны 10 сарын 24-ны өдрийн 50/459 тоот албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 16-86-р хуудас/, эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.О-ын эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол. /хх-ийн 87-88-р хуудас/, Т банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын 2019 оны 10 сарын 31-ны өдрийн 50/479 тоот албан бичиг, түүний хавсралт, орчуулгын тэмдэглэл /хх-ийн 91-154-р хуудас/, шүүгдэгч С.Н-ы хуурамч материал бүрдүүлж зээл гаргасан харилцагч нарын зээлийн материалыг эх хувиар нь хураан авсан тухай тэмдэглэл. /хх-н 155-158-р хуудас/, хураан авсан зээлийн материалыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 159-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Б-ы 2019 оны 11 сарын 04, 2020-08-19-ний өдрийн мэдүүлэг. /1-р хх-ийн 164-166, 3-р хх-ийн 138-р хуудас/, гэрч Ө.Ө-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 167-р хуудас/, гэрч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 168-р хуудас/, гэрч Б.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 169-р хуудас/, гэрч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 170-р хуудас/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 171-р хуудас/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 172-р хуудас/, гэрч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 173-р хуудас/, гэрч Р.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 174-р хуудас/, гэрч Ш.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 175-176-р хуудас/, гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 177-178-р хуудас/, гэрч Х.М-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 179-р хуудас/, гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 180-181-р хуудас/, гэрч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 182-р хуудас/, гэрч Х.К-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 183-р хуудас/, гэрч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 184-185-р хуудас/ гэрч Д.Т-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 186-р хуудас/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 187-р хуудас/, гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 188- 189-р хуудас/, гэрч Т.Цогтгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 190-191-р хуудас/, гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 192-р хуудас/, гэрч Н.Г-О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 193-р хуудас/, гэрч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 194-р хуудас/, гэрч Ч.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 195-р хуудас/, гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 196-р хуудас/, гэрч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 197-198-р хуудас/, гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг” /хх-ийн 199-200-р хуудас/, гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 201-202-р хуудас/, гэрч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 203-р хуудас/, гэрч Ө.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 204-р хуудас/, гэрч Ш.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 205-р хуудас/, гэрч Х.Х-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 206-207-р хуудас/, гэрч П.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 209-р хуудас/, гэрч Т.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 210-р хуудас/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 205-206-р хуудас/, гэрч А.А-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 212-р хуудас/, гэрч Б.Б-хүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 213-р хуудас/, гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 217-р хуудас/, гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 93-р хуудас/, гэрч Р.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 94/, гэрч Ж.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 95-р хуудас/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 96-р хуудас/, гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 97-р хуудас/, гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 98, 3-р хх-ийн 204-р хуудас/, гэрч Т.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 207-208/, гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 212-213/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 99, 3-р хх-ийн 209-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 203-р хуудас/, шүүгдэгч С.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 226-229, 2-р хх-ийн 100-101-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч С.Н- нь Т банкны Баян-Өлгий аймгийн Буянт сумын тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан бөгөөд түүний хашиж байгаа албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад тус тус зааснаар нийтийн албан тушаалтанд хамруулан ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинжийг хангах ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь тухайн гэмт хэргийг үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулснаар илэрнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад ““их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан байх бөгөөд 50.000.000 төгрөг буюу түүнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол их хэмжээний хохирол хамаарна.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг үндэслэн дүгнэж үзэхэд шүүгдэгч С.Н-ы гэм буруутай үйлдлийн улмаас Т банканд их хэмжээний хохирол учирсан гэж дүгнэлээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэхэд шүүгдэгч С.Н-ы үйлдэл холбогдлыг холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нэг талыг барьж шалгасан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Н-ы албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
“Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан буюу шүүгдэгч нь учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Тус гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч байгууллага болох Т банканд 231.836.899 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүгдэгч С.Н-ыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч С.Н-аар төлүүлж авсан 150,036,970 төгрөгийг хасаж, иргэний нэхэмжлэгч байгууллага болох Т банканд учирсан хохирлыг С.Н-аар төлүүлэхээр шийдвэрлэв.
Т банкнаас бодит хохиролд 75.743.000 төгрөг, мөн хүү болох 19.887.419 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгч С.Н-аас бодит хохиролд 75.743.000 төгрөг гаргуулж Т банканд олгож, илүү нэхэмжилсэн 19.887.419 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Анх Т банкнаас 74.423.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт Т.М-тэй 2.320.000 төгрөгийн тооцоотой гэж нэмж нийт 75.743.000 төгрөг нэхэмжилж, уг гэмт хэргийн улмаас бодит хохиролд нийт 75.743.000 төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлөх үндэслэлтэй ба зээлийн хүүг төлөх ёсгүй, мөн зээлийн 1% шимтгэл, зээлийн өргөдлийн хураамж, малын индексжүүлсэн даатгалын хураамж зэргийг төлөхгүй гэж шүүгдэгчээс тайлбарлах боловч энэ нь үндэслэлгүй юм.
Мөн шүүгдэгч С.Н-ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох төрөөс төлсөн гэх 6.830.929 төгрөгийг улсын орлого болгож, хүүд нь 226.431 төгрөгийг түүний ногдох хөрөнгөөс гаргуулан улсын орлого болгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь, УИХ-аас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталж, тус өдрөөс эхэлж дагаж мөрдсөн “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль”-аар нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний тэтгэвэр барьцаалан банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөрийн тодорхой хэсгийг төрөөс нэг удаа хариуцан төлөхтэй холбогдуулан 2020 оны 02 дугаар сард иргэн Х.Х-ий нэр дээр авсан 1076.025 төгрөгийн тэтгэврийн зээл, иргэн Ш.Ш-ын нэр дээр авсан 4042.833 төгрөгийн тэтгэврийн зээл, иргэн Т.М-гийн нэр дээр авсан 1.712.071 төгрөгийн тэтгэврийн зээл, нийт 6.830.929 төгрөгийг тус тус төрөөс нэг удаа төлж өгсөн байх тул үүнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-аас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хүү нь гэх 226.431 төгрөгийг шүүгдэгч С.Н-аас гаргуулах үндэслэлгүй байна.
Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Н-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд удирдлага болгов.
Шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй болно.
Мөн шүүгдэгч С.Н- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Иймд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч С.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял оногдуулж түүний эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан. Шүүгдэгч С.Н-ы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан тул түүний нийтийн албанд томилогдох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 /гурав/ жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолно.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Н-ы хувийн бичиг баримт болох иргэний цахим үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 3 хавтас 583 хуудас зээлийн материалыг эрүүгийн 1913003670250 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч С.Н-ы өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий Г-0203000076 тоот бүртгэлийн дугаартай газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн хохирол, төлбөр төлүүлэхэд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Н-д урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт С-н Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ы нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Н-ы хувийн бичиг баримт болох иргэний цахим үнэмлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 3 хавтас 583 хуудас зээлийн материалыг эрүүгийн 1913003670250 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, шүүгдэгч С.Н-ы өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий Г-0203000076 тоот бүртгэлийн дугаартай газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Н-аас бодит хохиролд 75.743.000 төгрөг гаргуулж Т банканд олгож, илүү нэхэмжилсэн 19.887.419 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Н-ы гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох төрөөс төлсөн гэх 6.830.929 төгрөгийг улсын орлого болгож, хүүд нь 226.431 төгрөгийг түүний ногдох хөрөнгөөс гаргуулан улсын орлого болгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Н-д авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК