| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2021/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/19 |
| Огноо | 2021-01-22 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/19
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгч М.Х- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.н овогт М-гийн Х-д холбогдох эрүүгийн 2013002040279 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.н овогт М-гийн Х, 1966 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ тус аймгийн Дэлүүн сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан ба одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаанд тэнсэн хянан харгалзаж байсан, регистрийн дугаар БВ....................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Х- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ш.Ш-аас нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэрийдлээр 79000 төгрөг бэлнээр авч хувьдаа зарцуулсан,
Мөн хохирогч Х.А-аас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сайн дурын даатгалын 487.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус дансанд тушаахгүйгээр бэлнээр авч хувьдаа зарцуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа хохирогч Ш.Ш-аас нийгмийн даатгалын шимтгэл нэрийдлээр 79.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 18-ний өдөр бэлнээр авсан маань үнэн. Мөн хохирогч Х.А-аас хоёр удаагийн үйлдлээр нийт 987.000 төгрөгийг сайнд дурын даатгал нөхөн төлөх нэрийдлээр авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед ганцаараа байсан ба хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Нэгэнт хийсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бие даралт ихтэй, даралт маань 200-180 хооронд хэлбэлзэж байдаг. 3 оюутан сургаж байгаа бөгөөд 8 хүүхдээ асран хамгаалж байгаа. Иймд тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2013002040279 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Хохирогч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 5 дугаар сард Дэлүүн сумын төв ороход нийгмийн даатгалын байцаагчаар М.Х- гэдэг хүн ажиллаж байсан. Тэр хүнтэй уулзаад би тэтгэвэрт гарах гэсэн юм гэхэд тэр хүн таны 1 жилийн нийгмийн даатгал төлөгдөөгүй байна. Та сайн дурын даатгал төлөх боломжтой байна гээд М.Х- бид хоёр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж хэдэн төгрөг болж байна гэхэд эхлээд та 43200 төгрөгийг өнөөдөр тушаачих. Тэгээд 490000 орчим төгрөг болж байна гэсэн. Би тухайн үед бөөнд нь нэг дор 1 жилийн 490000 гаруй төгрөгийг хийх гэсэн боловч тэр үед мөнгөгүй болчхоод маргааш нь билүү 487000 төгрөг өгсөн. Тэр үед би 487000 төгрөгийг М.Х-гийн албан өрөөнд өгчхөөд би утасныхаа дугаарыг өгөөд явсан. Тэгээд би гэртээ байж байтал 2020 оны 06 сард над руу залгаж “та надад 500000 төгрөг нэмж явуул. 1 жилийн даатгал биш 2 жилийн даатгал юм байна. Тэгэхээр та над руу 500000 төгрөг өг гэхээр нь би түүн рүү 500000 төгрөгийг өөрийн хүүгээр өгч явуулсан. Би би сайн дурын даатгалд хэдэн төгрөг төлдөг болохыг мэдэхгүй. М.Х- надад хэлэхдээ сард 43200 төгрөг төлнө. 1 жилийн хугацаанд 500000 орчим болно гэж хэлж байсан. Бид хоёр гэрээ байгуулсан даруйд эхний сарын мөнгө гэж 43200 байсныг өгсөн. Тэгээд би дахин 487000 төгрөгийг бэлнээр өгөөд болчих байх гэж бодож байтал дахин над руу залгаад 1 жил биш танд 2 жил дутуу байна. Та над руу мөнгө явуулчих би хийчихнэ гэхээр нь би түүнд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500000 төгрөг өгч явуулсан. Би нийгмийн даатгалд 1 жил, 1 сард хэдэн төгрөг төлдөг болохыг мэдэхгүй болохоор М.Х-гийн хэлснээр л өгсөн. Би түүнээс 987000 төгрөгөө аваад тэтгэвэртээ гарчихсан. Би 2020 оны 01 дүгээр сард нийгмийн даатгалын сайн дурын даатгал нөхөн төлж байгаад тэтгэвэртээ гарчихсан. Тухайн үед би 502000 төгрөг төлөөд тэтгэвэртээ гарсан.” гэх мэдүүлэг, /хх-78-80х/,
2. Хохирогч Ш.Ш-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 03 дугаар сарын эхээр Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагч М.Х- гэдэг хүнтэй уулзаж “..малчин хүмүүст 10 жил ажилласан бол нийгмийн даатгал нөхөж төлж байна гэж би сонссон. Түүнийг та судалж өгөөч” гэсэн. Тэгэхэд тэр хүн би аймаг явж судалж ирээд хэлье гэсэн. Түүний дараа 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр М.Х- байцаагч дээр очоод та миний асуудлыг судалж үзсэн үү гэхэд тиймээ болох юм шиг байна. Та 79000 төгрөг тушаагаад болчихно гэхээр би мөнгөө яаж хийх бэ гэхэд ХААН банкин дээр очоод тушаа гэж надад данс өгсөн. Би ХААН банкин дээр очиход банкны гүйлгээ хаасан байсан тул би тэр хүний ажил болох сумын засаг даргын тамгын газарт байрлах өрөөнд нь очиж банк гүйлгээ хаасан байна. Би маргааш эхнэрийг хийгээд баримтыг нь танд өгчих гэж хэлье гэхэд М.Х- “ надад өгчих би өөрөө аймаг орохдоо тушаачихна” гэж хэлсэн. Би түүнд бэлэн 79000 төгрөг өгчхөөд хөдөө мал руугаа яваад өгсөн. Түүний дараа М.Х- аймгийн төв рүү ороод сумын төвд буцаж ирсэн гэж дуулаад очоод уулзахад “би аймаг ороод мөнгийг чинь тушаагаад бүх зүйл болсон. Чи нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх боломжтой юм байна. Удахгүй чамд дэвтэр шивэгдэж ирнэ” гэж хэлсэн.Түүний дараа миний дэвтэр ирэхгүй болохоор би удаа дараа очсон боловч мөнгийг чинь аймагт тушаасан. Дэвтэр чинь удахгүй ирнэ гээд байсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би М.Х-гаас 79000 төгрөгөө авч хохиролгүй болсон.” гэх мэдүүлэг, /хх-120-121х/,
3. Гэрч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Сайн дурын даатгал төлөх дүн нь жил бүр өөрчлөгдөж байдаг. ...жилд төлөх дүн нь 2015 онд 202166 төгрөг, 2016 онд 276480 төгрөг, 2017 онд 345600 төгрөг, 2018 онд 374400 төгрөг, 2019 онд 518400 төгрөг тус тус төлөхөөр байна.” гэх мэдүүлэг, /хх-83х/,
4. Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Х.А-ын талаар мэдээллийг баазаас шүүж үзэхэд ... 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 359.100 төгрөг төлж түүний алдангид 143.803 төгрөг, 502.903 төгрөг төлсөн нь 2019 оны 06, 07, 08, 09, 10, 11, 12, 2020 оны 01 дүгээр сарын ногдуулалт мөнгийг нөхөн төлж өгөөд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 350000 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон тухай харагдаж байна. ...Тухайн мөнгийг нийгмийн даатгалын байцаагч бэлнээр авч болохгүй, заавал банкин дээр хийдэг. Ш.Ш- гэдэг хүн нөхөн даатгал авах гэрээ байгуулсан зүйл огт байхгүй байсан. Тэгэхээр тэр хүн 78120 төгрөгийг төлж ажилласан жил авах авах эрх байхгүй, үүсээгүй байх тул тэр хүн мөнгө төлөх шаардлага байхгүй. Тэр хүний мөнгийг авах ч шаардлага байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-84-85х/,
5. Гэрч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сард аав Х.А- хүргэж өгөөрэй гээд 3 настай эр хонь, 10 литр сүү болон 500000 төгрөгийг бэлнээр өгөөд хүргээд өгчих гэж хэлсэн. Тухайн үед 500000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө гэж өгч байсан.” гэх мэдүүлэг, /хх-88-90х/,
6. Иргэн Ш.Ш-аас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргаж өгсөн 1 хуудас бүхий мөнгө хүлээлгэж өгсөн баримтыг хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, /хх-6-8х/,
7. Иргэн Х.А-аас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгсөн 1 ширхэг СД-ыг хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, орчуулга хийсэн тухай тэмдэглэл, /хх-10-12х/,
8. Шүүгдэгч М.Х-гаас 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Жад 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, мөн Ш.Е-д 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 79000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, /хх-15-16х/,
9. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/50 дугаартай М.Х-г ажилд түр томилох тухай тушаал, мөн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаартай М.Х-г ажил томилох тухай тушаал, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/32 дугаартай М.Х-г ажлаас чөлөөлөх тухай тушаал, /хх-23-25х/,
10. Шүүгдэгч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ял болон эрхээ ойлголоо. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Би Ш.Ш-аас 79000 төгрөг, Х.А-аас 987000 төгрөг, нийт 1.066.000 төгрөгийг авч өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэсэн минь үнэн. Энэ хоёр хүн бол надад мөнгө өгөхдөө Ш.Ш- бол нөхөн даатгал төлүүлэх гэж, Х.А- нь сайн дурын даатгал төлүүлэх гэж мөнгө өгч байгаа. Хэрэв би нийгмийн даатгалын байцаагч байгаагүй бол тэр хоёр хүн надад мөнгө өгөхгүй байсан. Би өөрийнхөө гэм бурууг ухамсарлан ойлгож иргэн Ш.Ш-, Х.А- нарын мөнгийг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-106-111х/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн 2013002040274 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
1. Гэм буруугийн талаар:
1.1 Шүүгдэгч М.Х- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ш.Ш-аас нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэрийдлээр 79000 төгрөг бэлнээр авч хувьдаа зарцуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Ш.Ш-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би маргааш эхнэрийг хийгээд баримтыг нь танд өгчих гэж хэлье гэхэд М.Х- “надад өгчих би өөрөө аймаг орохдоо тушаачихна” гэж хэлсэн. Би түүнд бэлэн 79000 төгрөг өгчхөөд хөдөө мал руугаа яваад өгсөн. Түүний дараа М.Х- аймгийн төв рүү ороод сумын төвд буцаж ирсэн гэж дуулаад очоод уулзахад “би аймаг ороод мөнгийг чинь тушаагаад бүх зүйл болсон. Чи нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх боломжтой юм байна. Удахгүй чамд дэвтэр шивэгдэж ирнэ” гэж хэлсэн. Би Хонайгаас 79000 төгрөгөө авч хохиролгүй болсон.” гэх мэдүүлэг, /хх-120-121х/,
- Гэрч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Сайн дурын даатгал төлөх дүн нь жил бүр өөрчлөгдөж байдаг. ...жилд төлөх дүн нь 2015 онд 202166 төгрөг, 2016 онд 276480 төгрөг, 2017 онд 345600 төгрөг, 2018 онд 374400 төгрөг, 2019 онд 518400 төгрөг тус тус төлөхөөр байна.” гэх мэдүүлэг, /хх-83х/,
- Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Тухайн мөнгийг нийгмийн даатгалын байцаагч бэлнээр авч болохгүй, заавал банкин дээр хийдэг. Ш.Ш- гэдэг хүн нөхөн даатгал авах гэрээ байгуулсан зүйл огт байхгүй байсан. Тэгэхээр тэр хүн 78120 төгрөгийг төлж ажилласан жил авах авах эрх байхгүй, үүсээгүй байх тул тэр хүн мөнгө төлөх шаардлага байхгүй. Тэр хүний мөнгийг авах ч шаардлага байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-84-85х/,
- Иргэн Ш.Ш-аас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргаж өгсөн 1 хуудас бүхий мөнгө хүлээлгэж өгсөн баримтыг хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, /хх-6-8х/,
- Шүүгдэгч М.Х-гаас Ш.Е-д 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 79000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, /хх-15-16х/,
- Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/50 дугаартай М.Х-г ажилд түр томилох тухай тушаал, мөн 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаартай М.Х-г ажил томилох тухай тушаал, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/32 дугаартай М.Х-г ажлаас чөлөөлөх тухай тушаал, /хх-23-25х/,
- Шүүгдэгч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ял болон эрхээ ойлголоо. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Би Ш.Ш-аас 79000 төгрөгийг авч өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэсэн минь үнэн. Ш.Ш- бол нөхөн даатгал төлүүлэх гэж мөнгө өгсөн. Хэрэв би нийгмийн даатгалын байцаагч байгаагүй бол тэр хүн надад мөнгө өгөхгүй байсан. Би өөрийнхөө гэм бурууг ухамсарлан ойлгож иргэн Ш.Ш-ы мөнгийг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-106-111х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2. Шүүгдэгч М.Х- нь хохирогч Х.А-аас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сайн дурын даатгалын 487.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус дансанд тушаахгүйгээр бэлнээр авч хувьдаа зарцуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хохирогч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би би сайн дурын даатгалд хэдэн төгрөг төлдөг болохыг мэдэхгүй. М.Х- надад хэлэхдээ сард 43200 төгрөг төлнө. 1 жилийн хугацаанд 500000 орчим болно гэж хэлж байсан. Бид хоёр гэрээ байгуулсан даруйд эхний сарын мөнгө гэж 43200 байсныг өгсөн. Тэгээд би дахин 487000 төгрөгийг бэлнээр өгөөд болчих байх гэж бодож байтал дахин над руу залгаад 1 жил биш танд 2 жил дутуу байна. Та над руу мөнгө явуулчих би хийчихнэ гэхээр нь би түүнд 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500000 төгрөг өгч явуулсан. Би нийгмийн даатгалд 1 жил, 1 сард хэдэн төгрөг төлдөг болохыг мэдэхгүй болохоор М.Х-гийн хэлснээр л өгсөн.” гэх мэдүүлэг, /хх-78-80х/,
- Гэрч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Сайн дурын даатгал төлөх дүн нь жил бүр өөрчлөгдөж байдаг. ...жилд төлөх дүн нь 2015 онд 202166 төгрөг, 2016 онд 276480 төгрөг, 2017 онд 345600 төгрөг, 2018 онд 374400 төгрөг, 2019 онд 518400 төгрөг тус тус төлөхөөр байна.” гэх мэдүүлэг, /хх-83х/,
- Гэрч Х.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Х.А-ын талаар мэдээллийг баазаас шүүж үзэхэд ... 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 359.100 төгрөг төлж түүний алдангид 143.803 төгрөг, 502.903 төгрөг төлсөн нь 2019 оны 06, 07, 08, 09, 10, 11, 12, 2020 оны 01 дүгээр сарын ногдуулалт мөнгийг нөхөн төлж өгөөд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 350000 төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон тухай харагдаж байна.” гэх мэдүүлэг, /хх-84-85х/,
- Гэрч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 06 дугаар сард аав Х.А- хүргэж өгөөрэй гээд 3 настай эр хонь, 10 литр сүү болон 500000 төгрөгийг бэлнээр өгөөд хүргээд өгчих гэж хэлсэн. Тухайн үед 500000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө гэж өгч байсан” гэх мэдүүлэг, /хх-88-90х/,
- Иргэн Х.А-аас 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргаж өгсөн 1 ширхэг СД-ыг хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, орчуулга хийсэн тухай тэмдэглэл, /хх-10-12х/,
- Шүүгдэгч М.Х-гаас 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Жад 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-15-16х/,
- Шүүгдэгч М.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан. Надад сонсгосон ял болон эрхээ ойлголоо. Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Би Х.А-аас 987000 төгрөгийг авч өөрийнхөө хэрэгцээнд хэрэглэсэн минь үнэн. Х.А- надад мөнгө өгөхдөө сайн дурын даатгал төлүүлэх гэж мөнгө өгсөн. Би өөрийнхөө гэм бурууг ухамсарлан ойлгож иргэн Х.А- нарын мөнгийг бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-106-111х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан’" гэж оролцогч хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдох буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12 дүгээр зүйлийн 12.1-д заасан “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна.” гэж заасны дагуу мөн зүйлийн 12.1.10-д зааснаар “хуульд заасан бусад албан тушаал” гэж байх тул нийгмийн даатгалын байцаагч нь төрийн захиргааны албан тушаалтанд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагч нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн захиргааны албан тушаалтан мөн болох нь хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/22 дугаар тушаал зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч М.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосноор гэмт хэргийн шинж хангагдана.
Нийтийн албан тушаалтан буюу шүүгдэгч М.Х- нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ш.Ш-аас нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэрийдлээр 79000 төгрөг бэлнээр авч хувьдаа зарцуулсан, мөн хохирогч Х.А-аас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сайн дурын даатгалын 487.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийг тус тус дансанд тушаахгүйгээр бэлнээр авч хувьдаа зарцуулж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож ажлын байрны тодорхойлолтод заагдсан 1 дүгээр үндсэн зорилтын 1.1, 1.3, 2 дугаар үндсэн зорилтын 2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
Иймд Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Х-гийн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгон хийх ёсгүй үйлдлийг хийсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Х-гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа нь нөлөөлсөн гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Х.А-ад 987.000 төгрөгийн, хохирогч Ш.Ш-д 79.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Жад 1.000.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, мөн Ш.Е-д 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 79000 төгрөг шилжүүлсэн тухай баримтаар тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
3. Шүүгдэгч М.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгон хийх ёсгүй үйлдлийг хийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч М.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-гийн насны байдал, хувийн байдал болон орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлаар:
Шүүгдэгч М.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч М.Х-д торгуулийн ял оногдуулсан байх тул түүний эзэмшлийн 5,500,000 төгрөгийн үнэ бүхий ****** БӨТ улсын дугаартай, “Ниссан х трал” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг ягаан өнгийн СД бичлэгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас “Гэмт хэргийг үйлдэх явцад олсон ашиг болох 1.066.000 /нэг сая жаран зургаан мянга/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-гаас албадан гаргуулж, улсын төсөвт оруулах санал гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь, шүүгдэгч М.Х-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Ш.Ш-, Х.А- нарт хохирол учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч М.Х- нь хохирогч Х.А-ад 1000.000 төгрөгийн, хохирогч Ш.Ш-д 79.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэж дахин түүний хувьд ногдох хөрөнгөөс давхар гаргуулан хурааж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК