Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00028/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар  даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
    Нэхэмжлэгч: хамт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багт оршин суух, Боржигон овогт Загдсүрэнгийн Хурцбилэг /РД: СМ59122317/-ийн нэхэмжлэлтэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Хурцбилэг, нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Хурцбилэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Миний бие 1977 онд цэрэгт явж, 1980 онд цэргээс халагдаж ирээд Нэгдэл дундын үйлдвэрт ажилласан юм. 1983 оноос эхэлж Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд одоог хүртэл амьдарч байна. Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл барилгын нормчноор, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сүү машиндагч, малчнаар  ажилласан юм. Үүнээс хойш би хувийн малаа маллаж амьдарч байна. Иймд дээрх хугацааанд ажиллаж байсан  байдлыг тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 7-8, 9, 15, 18-21, 23/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Хурцбилэг нь Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд барилгын нормчноор, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор З.Хурцбилэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч З.Хурцбилэг нь Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд барилгын нормчиноор, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хэнтий аймгийн Архивын газрын цалингийн тодорхойлолт (хх-ийн 4 тал), Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 42 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 6 тал), Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн зөвлөлийн даргын 1991 оны 81 дугаартай тушаалын хуулбар, хавсралт (хх-ийн 6, 7 тал), Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн 1989 оны 94 дугаартын тушаалын хуулбар, хавсралт (хх-ийн 10 тал), Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1980 оны 102 дугаартай тушаалын хуулбар (хх-ийн 14 тал), Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргын тодорхойлолтын хуулбарууд (хх-ийн 24 тал) зэрэг болно.

Түүнчлэн нэхэмжлэгч З. Хурцбилэг нь Хэнтий аймгаас цэргийн албанд татагдан        1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Барилгын цэргийн 166 дугаар ангид цэргийн жинхэнэ албыг хаасан болох нь Монгол улсын Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа (хх-ийн 23 тал) болон түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул энэ байдлыг шийдвэрт оруулан дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч З.Хурцбилэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд барилгын нормчноор, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Загдсүрэнгийн Хурцбилэг                  /РД: СМ59122317/-ийг Хэнтий аймгийн Хөдөө аж ахуйн Нэгдэл дундын үйлдвэрт      1980 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд барилгын нормчноор, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

    2. Нэхэмжлэгч З.Хурцбилэг нь Хэнтий аймгаас цэргийн албанд татагдан        1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Барилгын цэргийн 166 дугаар ангид цэргийн жинхэнэ албыг хаасан болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З.Хурцбилэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  
 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.БОЛДБААТАР