| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2017/00203/И |
| Дугаар | 138/ШШ2017/00239 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2017/00239
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулан,
Нэхэмжлэгч: ******* аймгийн тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* хүсэлттэй Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат
Нэхэмжлэгч ******* нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1995 оны 11 сард цагдаагийн анхан шатны дамжаа төгсөөд ******* аймгийн Цагдаагийн газарт 1996 оны 02 сарын 01-ний өдрөөс дадлагажих ажилтнаар томилогдон, 1996 оны 03 сарын 16-ны өдрөөс Цагдаагийн газрын даргын 29 дугаартай тушаалаар цагдаагийн дэд ахлагч цолоор шагнагдаж эрүүгийн тасагт хэрэг бүртгэгчээр ажиллаж эхэлснээс хойш 21 жил тасралтгүй тус Цагдаагийн газарт ажиллаж байна. Одоо миний бие цэргийн байнгын тэтгэвэрт гарах гэтэл 1996 онд ажилд орсон тушаал Цагдаагийн Ерөнхий газрын архиваас олдохгүй байна.
Иймд ******* намайг 1996 оны 03 сарын 16-ны өдрөөс 1998 оны 05 сарын 21-ний өдрийг хүртэл ******* аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасагт дадлагажих ажилтан, хэрэг бүртгэгч, туслах төлөөлөгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь 1996 оны 03 сарын 16-ны өдрөөс 1998 оны 05 сарын 21-ний өдрийг хүртэл ******* аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасагт дадлагажих ажилтан, хэрэг бүртгэгч, туслах байцаагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ
Нэхэмжлэгч ******* нь 1995 оны 03 сарын 16-ны өдрөөс 1998 оны 05 сарын 21-ний өдрийг хүртэл ******* аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн тасагт дадлагажих ажилтан, хэрэг бүртгэгч, туслах байцаагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох Цагдаагийн Ерөнхий газрын төв архиваас ирүүлсэн лавлагаа, ******* аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газраас ирүүлсэн томилолтын байдлын талаархи баримт, тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удиирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1996 оны 03 сарын 16-ны өдрөөс 1998 оны 05 сарын 21-ний өдрийг хүртэл ******* аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасагт дадлагажих ажилтан, хэрэг бүртгэгч, туслах төлөөлөгчөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119.7-д зааснаар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ