Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
Хэргийн индекс | 240/2017/0001/и |
Дугаар | 148 |
Огноо | 2017-04-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 148
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь Д.******* миний өөрийн эзэмшлийн (жич: Би 2013 онд Г.******* гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан болно) 1996 онд үйлдвэрлэсэн ******* улсын дугаартай хар ногоон өнгөтэй TOVOTA CRESTA маркийн суудлын автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож автомашин зээлээр борлуулах гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн бөгөөд төлбөр болох 3.500.000 төгрөгийг хавар ноолуур гарах цагаар буюу 2015 оны 05 дугаар сарын 25-ны дотор өгнө гэж гэрээгээр тохиролцсон. Гэтэл одоо хүртэл утас нь холбогдохгүй. Хүрмэн сум руу хэд хэдэн удаа хайж очсон боловч олдохгүй залилж зугтаагаад байна. Иймд Х.*******гээс машины төлбөр болох 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Х.******* миний бие нэхэмжлэгч Д.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3.500.000 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаангүй. Уг мөнгийг төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР