Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Төрболд

Хохирогч Ө

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Б-д холбогдох эрүүгийн 2121000000045 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ................. 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ..... овогт Б. /РД: ................./

 

Шүүгдэгч Б нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 23 дугаар байрны гадна талбайд иргэн Ө-ыг “Найз Хэрлэнтэй фейсбүүкийн чатаар харьцлаа” гэх шалтгааны улмаас гараараа нүүрэн тус газар нь цохих, толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр би гэртээ байж байхад Ө над руу яриад “чамаас цамц, утасны цэнэглэгч хоёроо авмаар байна аа” гэхээр нь “чи гэрт ирээд аваарай” гэж хэлсэн. Удалгүй Билигжаргал гэдэг найз маань над руу утсаар яриад ”гараад ирээ. Уулзъя” гэхээр нь уулзсан. Тэр үед Ө ирэхээр нь би цохисон...гэв.

 

ын хамт байсан бөгөөд би тээврийн хэрэгслээс буугаад цамцХохирогч Ө мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 30-04 тоотод аав, ээж нарын хамт оршин суудаг юм. Би Улаанбаатар хотод 2020 оны 10 дугаар сард найз Бий гэрт хонохдоо өөрийнхөө гар утасны цэнэглэгч болон цамцаа мартсан байсан юм. Би Бд фэйсбүүк чатаар цамцаа авах талаар хэлдэг байсан бөгөөд тэр үед Б боломжгүй завгүй талаар хэлдэг байсан. Харин 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дахин чат бичихэд Б “Гэрт ирээд авчих” гэж хэлэхээр нь гэрийхэн гадаа очоод залгахад “Хэрлэн сумын 6 дугаар баг, 23 дугаар байрны гадна байна хүрээд ирэх үү” гэхээр нь очсон. Очиход Б найз .............авахад Б нь огт юм дуугаралгүй миний зүүн чих хэсэгт нэг удаа цохиж, цамцнаас татаж байгаад толгойгоороо намайг нэг удаа мөргөсөн. Тэр үед миний хамарнаас цус гарахаар нь машинаас цаас авч арчаад эргээд харахад Б явсан байсан. ...Надад Хэрлэн гэдэг эмэгтэй найз байдаг. Хэрлэнтэй Б нь найзалдаг болохоор надтай хардаж намайг цохисон гэж бодож байна. ...Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 8-9 тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 4-67 тоотод эмээ Бямбаа, өвөө Батдэлгэр нарын хамт оршин суудаг юм. Би 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн орчим Нарлаг дэлгүүр орох гээд явж байх замдаа найз Б рүү фэйсбүүк чатаар уулзах талаар чат бичээд уулзахаар болсон. Бид хоёр Б-ий гэрийн гадаа уулзсан бөгөөд тэр үед Б нэг цамц гартаа бариад гарч ирсэн. Б бид хоёр уулзчихаад 23 дугаар байрны хойд талд тамхи татаад юм ярьж зогссон. Тэр үед Ө тээврийн хэрэгсэлтэй ирсэн бөгөөд Б Ө-т цамцыг нь өгчихөөд огт үг хэлэлгүй нүүрэн хэсэгт нэг удаа цохиж, хоорондоо заамдалцаж байгаад Б Ө-ын гарыг нь доош буулгаад толгой хэсгээрээ Ө-ын нүүрэн хэсэгт нэг удаа мөргөсөн. Тухайн үйл явдал маш хурдан болсон учир би дундуур нь орж чадаагүй бөгөөд мөргөсний дараа “одоо боль” гэж хэлэхэд Б дахиж цохиогүй. Тэгээд Б-тэй хамт дэлгүүр орчихоод бид хоёр салцгаасан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. ...Б Хэрлэн гэх охинтой 2 жил орчим харилцаж байгаа бөгөөд өмнө нь бид гурав найзууд байхад Б-ийг Хэрлэн гэх охинтой харилцдаг талаар Ө мэддэг мөртлөө тухайн охин руу чат бичээд байгаа болохоор маргасан байх гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 14-15 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 55 тоот дүгнэлтэд:

1. Ө-ын биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19-20 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/

- Б-ий гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13, 27 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ..... овогт Б нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 23 дугаар байрны гадна талбайд хохирогч Ө-ыг “Найз Хэрлэнтэй фейсбүүкийн чатаар харьцлаа” гэх шалтгааны улмаас гараараа нүүрэн тус газар нь цохих, толгойгоороо нүүрэн тус газар нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн чихний дэлбээний зөөлөн эдийн няцрал” гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ө, гэрч ................ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 55 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Б-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б-ий үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ө-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал нэхэмжилнэ гэж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар хохирлыг гаргуулах боломжгүй ба шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Ө нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ий ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..... овогт Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ий хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б-ий ............... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

5. Хохирогч Ө нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.БАТЖАРГАЛ