Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 148

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

        Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Угтахбаяр би

       

Нэхэмжлэгч: 

       

        Хариуцагч: 

 

        3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь Д.******* миний өөрийн эзэмшлийн (жич: Би 2013 онд Г.******* гэдэг хүнээс худалдаж авсан бөгөөд өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан болно) 1996 онд үйлдвэрлэсэн ******* улсын дугаартай хар ногоон өнгөтэй ******* маркийн суудлын автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож автомашин зээлээр борлуулах гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хийсэн бөгөөд төлбөр болох 3.500.000 төгрөгийг хавар ноолуур гарах цагаар буюу 2015 оны 05 дугаар сарын 25-ны дотор өгнө гэж гэрээгээр тохиролцсон. Гэтэл одоо хүртэл утас нь холбогдохгүй. Хүрмэн сум руу хэд хэдэн удаа хайж очсон боловч олдохгүй залилж зугтаагаад байна. Иймд Х.*******гээс машины төлбөр болох 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Х.******* миний бие нэхэмжлэгч Д.*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3.500.000 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаангүй. Уг мөнгийг төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Хариуцагч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч Д.*******ийн 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Хариуцагч Х.******* нь 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.*******эд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 35.475 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 35.475 төгрөгийг тус тус гаргуулж Д.*******эд олгосугай.
  4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.УГТАХБАЯР