Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

 

 

 

 

 

 

 

     2020           12          24                                   2020/ШЦТ/09

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

шүүгдэгч Б.Г-, Б.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Л.Чинбат

шүүгдэгч О.Г-, түүний өмгөөлөгч Д.Ганбат

өсвөр насны шүүгдэгч О.Ц-, түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг/ Д.Д-, өмгөөлөгч А.Даваабилэг, Д.Рэнцэнбадам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар

         Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-, О.Г-, Б.Б-, О.Ц- нарт холбогдох эрүүгийн 2005012970572 дугаартай 3 хавтаст хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хорооны Мандалын  дугаар гудамжны  тоотод түр оршин суух хаягтай, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 473 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн /РД:УШ000000/,  Б.Г-.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн  дугаар хорооны Хайрханы  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УП000000/, О.Г-.

 

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй,  “Эм Жи Экс” ХХК-д слесарь ажилтай, ам бүл  өвөө, эмээгийн хамт Сүхбаатар дүүргийн  дүгээр хорооны Хандгайтын  дугаар гудамжны  тоотод оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй, /РД:УП000000/, Б.Б-.

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  нас  сар  хоногтой, эрэгтэй, Их Засаг” лицей сургуулийн  ангид сурдаг, ам бүл  эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  дүгээр байрны  тоотод оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй, /РД: УЛ000000/, О.Ц-.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

        Шүүгдэгч Б.Г-, Б.Б-, О.Г- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар, багаж хэрэгсэл, машин механизм ашиглан 2020 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк-2” хотхоны хашааны гадна талбайд байрлуулан тавьсан байсан иргэн О.Б- эзэмшлийн 00-00 УНА улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашины 1.530.000 төгрөгийн үнэ бүхий яндан, иргэн Б.М- эзэмшлийн 00-00 УНБ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашины 730.000 төгрөгийн үнэ бүхий янданг тус тус хулгайлан авсан,

Шүүгдэгч Б.Г-, Б.Б-, О.Г-, О.Ц- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар, багаж хэрэгсэл, машин механизм ашиглан, 2020 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 412 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр талбайд байрлуулан тавьсан байсан хохирогч З.Г-эзэмшлийн 00-00 УБЯ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашины 790.000 төгрөгийн үнэ бүхий янданг хулгайлан авсан,

Шүүгдэгч Б.Г-, Б.Б-, О.Г-, О.Ц- нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар, багаж хэрэгсэл, машин механизм ашиглан, 2020 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко-26” хотхоны гадна талбайд байрлуулан тавьсан байсан хохирогч Ш.М- эзэмшлийн 00-00 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашины 500.000 төгрөгийн үнэ бүхий янданг хулгайлахыг завдсан, бусдад нийт 3.550.000 төгрөгийн буюу багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэхэд хүн харах зорилгоор урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч Б.Г- шүүх хуралдаанд “Шүүх хуралдаанд мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Гэмшиж байна” гэв.

 

        Шүүгдэгч О.Г- шүүх хуралдаанд “Үйлдлээ зөвшөөрч байгаа. Гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв. 

 

       Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдаанд “Мэдүүлэх зүйлгүй. Хулгай хийх саналыг би анх гаргасан.  Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

 

      Өсвөр насны шүүгдэгч О.Ц- шүүх хуралдаанд “Би өөрийгөө хулгай хийж байна гэж бодоогүй” гэв.

 

       Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Г-, Б.Б-, О.Г-, О.Ц- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

    

       Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

Нэг. Шүүгдэгч Б.Г-, Б.Б-, О.Г- нар 2020 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар, багаж хэрэгсэл, машин механизм ашиглан Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голден парк-2” хотхоны хашааны гадна талбайд байсан О.Б- эзэмшлийн 00-00 УНА улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашины 1.530.000 төгрөгийн үнэтэй яндан, Б.М- эзэмшлийн 00-00 УНБ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашины 730.000 төгрөгийн үнэтэй янданг тус тус хулгайлан авсан нь :

       мөрдөн байцаалтанд хохирогч О.Б- “Миний бие Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг. 2020 оны 3 сарын 25-ны орой 18 цагийн үед би өөрийн эзэмшлийн 00-00 УНА улсын дугаартай цагаан өнгийн приус-20 автомашинаа 303 дугаар байрны урд талд шороон зогсоол дээр байрлуулж орхиод гэртээ орсон. Маргааш өглөө нь буюу 26-ны өглөө 08 цагийн орчимд гараад машинаа асаасан аймаар чимээтэй байсан гайхаад машины доогуур ороод үзсэн чинь миний автомашины яндан алга болсон байсан...Миний автомашины хойд 2 дугуйнд чулуу эвчихсэн байсан бас миний машинаас 3-4 метр зайтай бас нэг машины янданг авсан юм шиг байсан аймаар дуу гараад гайхаад харсан нэг залуу ирээд бас миний машины яндан алга болсон байна гэж надад хэлсэн...Би хөдөөгийн хаягтай болохоор М- ахын нэр дээр тээврийн хэрэгслийг байлгаж хотын дугаар авсан юм. 00-00 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмч юм. Надад хохирлын мөнгө төгрөгийг бүгдийг нь төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 9-10, 2хх-ийн 185/

       хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-6, 112-114/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 45-46/ “Дамно” ХХК-ийн 2020.04.15-ны өдрийн БГ2-20-427 дугаартай хөрөнгийн үнэлгээ гаргасан “...тоёота приус 20 маркийн автомашин 00-00 УНА нийт үнэлгээний дүн 1.530.000 төгрөг” гэсэн дүгнэлт /1хх-ийн 39-40/,

        мөрдөн байцаалтанд хохирогч Б.М- “Би Баянгол дүүргийн 4-р хороо нутаг дэвсгэрт амьдардаг. 2020.03.25-ны орой өөрийн автомашинаа байрны гадна ил зогсоол дээр байрлуулан үлдээсэн. Маргааш өглөө нь буюу 2020.03.26-ны өглөө 08 цагийн орчим гараад машинаа асаасан, аймар чимээтэй гайхаад машины доогуур ороод үзсэн чинь миний автомашины яндан алга болсон байсан. Тэгээд танай цагдаагийн байгууллагад хандсан... манай урд талын 303-р байрны камер шүүсэн. Тэгээд би хамт ороод тухайн бичлэгийг үзэхэд 03 цагийн орчим саарал өнгийн Соната 6, цагаан өнгийн аксент маркийн 2 автомашин алдагдсан гэх газар ирээд яг машины хойд талд ирээд зогсоод миний машины хажууд ирж зогсож байгаад нэг юм бариад өөрсдийн унаж ирсэн гэх цагаан өнгийн аксент маркийн автомашинд хийж байсан... Уг тээврийн хэрэгсэл бол Инвескор ББСБ-ын нэр дээр байгаа. 2020.10 сард зээл авч барьцаанд нь тавьж нэр шилжүүлж байсан юм. Манай эхнэр Ч.Намуунцэцэгийн нэр дээр байдаг. Надад хохирлын мөнгө бүгдийг нь төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 121, 123, 2хх-ийн 184-185/,

     “Дамно” ХХК-ийн 2020.04.15-ны өдрийн БГ2-20-428 дугаартай хөрөнгийн үнэлгээ гаргасан “тоёота приус 20 маркийн автомашин 00-00 УНБ нийт үнэлгээний дүн 730.000 төгрөг” гэсэн дүгнэлт /1хх-ийн 125-127/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

       Хоёр. Шүүгдэгч  Б.Г-, Б.Б-, О.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Ц- нар 2020 оны 3 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар, багаж хэрэгсэл, машин механизм ашиглан, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 412 дугаар байрны гадна автомашины зогсоолд байрлуулан тавьсан хохирогч З.Г-эзэмшлийн 00-00 УБЯ улсын дугаартай саарал өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашины 790.000 төгрөгийн үнэ бүхий янданг хулгайлан авсан нь: 

       мөрдөн байцаалтад хохирогч З.Г-“...Би өөрийн эзэмшлийн 00-00 УБЯ улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн автомашинаа 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 00 минут өнгөрч байхад өөрийн амьдардаг 412 дугаар байрны урд талд машины зогсоол дээр тавиад тэрнээс хойш машинаа дахиж унахгүй байж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 30 минутын үед хүнсний зүйлээ цуглуулахаар явах гээд машинаа асаах гэтэл асахгүй байхаар нь хүний машин гуйж холбоод асаахад машин паржигнасан сонин дуутай болсон байхаар нь хартал нүүрсэн яндан нь хулгайд алдагдсан байхгүй байсан... уг машин манай ээж С.Нарангэрэлийн нэр дээр байдаг юм. Би уг машиныг эзэмшиж унаж эдэлдэг юм. Надад хохиролын мөнгийг бүгдийг нь төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 13, 189/,

      “Дамно” ХХК-ийн 2020.04.15-ны өдрийн ХУ2-20-253 дугаартай хөрөнгийн үнэлгээ гаргасан “тоёота приус 20 маркийн автомашин 00-00 УБЯ нийт үнэлгээний дүн 790.000 төгрөг” гэсэн дүгнэлт /2хх-ийн 24-25-р хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 47-49-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

         Гурав. Шүүгдэгч Б.Г-, Б.Б-, О.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Ц- нар 2020 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар, багаж хэрэгсэл, машин механизм ашиглан Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эко-26” хотхоны гадна талбайд байрлуулан тавьсан байсан хохирогч Ш.М- эзэмшлийн 00-00 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус-20” маркийн автомашины 500.000 төгрөгийн үнэ бүхий янданг хулгайлахыг завдсан болох нь:

        мөрдөн байцаалтанд хохирогч Ш.М- “Би 2020 оны 3 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо Эко 26 дугаар байрны зүүн талд  байрлах грашнуудын урдхан талд байрлах зогсоол дээр өөрийн эзэмшлийн 00-00 УБЧ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тавиад гэр рүүгээ орж амарсан. Маргааш өглөө нь өөрийн машинаа асаасан чинь хянах дээр нь шар өнгийн гэрэл ассан байсан учир найзаасаа асуухад коллектэр бохирдсон эсвэл яндан мэдрэгч нь гэмтсэн гэж байсан. Тэгээд би зурагтын Приус центрт очоод үзүүлсэн чинь яндан мэдрэгчийн утас, яндангийн сойлт резин тасалсан байсан. Яндан тогтоогч хөндлөн төмрийн нэг талыг тайлаад боолтыг нь махийлгасан байсан. Янданд холбогдох нэг талын бүх боолтуудыг тайлсан байсан. Тэгэхээр нь оношлуулаад уг засварын газраар янзлуулсан... Манай нөхөр О.Аззаяагийн нэр дээр байдаг. Одоо манай машин Авто прайм нэртэй ББСБ-ын нэр дээр зээлтэй байгаа. Надад хохирлын мөнгө төгрөгийг бүгдийг нь төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 173, 2хх-ийн 187/,

        Гэрч Н.Г- мөрдөн байцаалтанд “...шөнө 03 цагт гэрийнхээ тагтан дээр эхнэр зогсож байгаад гадаа хүмүүс машинаас юм хулгайлаад байх шиг байна гэхээр нь тагтаар харахад 2 эрэгтэй сэжигтэй машины хажууд зогсож байсан. Би гэрээс гараад Эко 26 дугаар байрны зүүн талд ирээд хөөш гээд орилоход тэр 2 эрэгтэй зугатаад, тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тэр хоёрыг зугтсаны дараа би зогсож байсан газар нь очоод үзэхэд цагаан өнгийн Аксент маркийн машин хөгжим нь асаалттай байсан. Тэгээд би хаалгыг нь онгойлгоход машин онгорхой байсан. Түлхүүр нь кундакторт зоолттой байсан. Тэгээд эргүүлийн цагдаа ирэхээр нь би гэр рүүгээ орсон...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 165/,

        Засвар хийлгүүлсэн талаарх “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020.05.12-ны өдрийн 513 дугаартай хөрөнгийн үнэлгээ /135.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх үнэлгээ/ /1 хх-ийн 197/,

         “Авто прайм” ХХК-ийн 2020.05.18-ны өдрийн 20/2-265 дугаартай албан бичиг, хавсралтыг хамт “Ш.М- эзэмшлийн 00-00 УБЧ улсын дугаартай автомашин нь түүний нөхөр О.Аззаяагийн нэрээр зээл авсан талаарх баримт /1хх-ийн 204-209/, “Арвижих Эстимейт” ХХК-ийн 2020.05.14-ний өдрийн 01/88 дугаартай хөрөнгийн “ тоёото приус 20 маркийн автомашин нийт 500.000 төгрөгийн” үнэлгээний дүгнэлт /1хх-ийн 195/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 6-10/,

         Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “Уг тээврийн хэрэгсэл нь Баянгол дүүрэг 6 дугаар хороо СОТ-ын 26-р байрны ертөнцийн зүгээр баруун хойд талд байх гражны урд 26 дугаар байрны хашаатай тулгаж байрлуулсан цагаан өнгийн Хьюндай Аксент маркийн 00-00 УНЭ гэх улсын дугаартай зүүн талдаа жолооны хүрдтэй, ертөнцийн зүгээр зүүн тийш чиглүүлж байрлуулсан...Үзлэгийг машины дотор талд хийхээр болж жолооны хүрдтэй зүүн талын урд хаалгыг татаж онгойлгоход хаалганы хавтсанд бор өнгийн хавтсан дотор 00-00 УНЭ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, РД:УШ98010812 Баяртогтохын Галбадрахын жолооны үнэмлэх байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хураан авав...машины түлхүүр хийж асдаг сууринд автомашины түлхүүр зоолттой байсныг мөн үзлэгээр хурааж авав...жолооч талын ард зорчигчийн хаалгыг онгойлгох гэхэд хаалга онгойхгүй байсан тул нөгөө талын хаалгыг онгойлгон үзлэгийг явуулахад ард суудал дээр хар өнгийн шороо мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн куртик, цэнхэр өнгийн шороо мэт зүйлээр бохирлогдсон куртик, цагаан өнгийн куртик, дроцов 1 ширхэг, шалан дээр 1 ширхэг дроцов, 2 ширхэг автомашины төмөр тоног төхөөрөмж байв... уг машиныг Баянгол дүүргийн журмын хашаа Бодь Транс ХХК-ийн ачлагын машин дуудаж журмын хашаанд хийхээр тогтов...” гэх тэмдэглэл /1хх-ийн 161-164/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

         Өсвөр насны шүүгдэгч О.Ц- мөрдөн байцаалтанд “би унтаж байсан” гэж мэдүүлдэг боловч түүний хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь  Б.Б-, О.Г-, Б.Г- нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон гэрч нарын мэдүүлгүүд, бусад баримтуудаар давхар нотлогдсон байдал;

        Яллагдагчаар Б.Г- мөрдөн байцаалтанд “ Би 2020 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 3-4 цагийн үед дүү Б.Б- түүний найз О.Г- нарын хамт 22-ын товчоо авах зам дагуу байдаг Таван толгой түлшний үйлдвэрийн хойд талд байрлах замын хажуу талд шороо зогсоол дээр байх зэргэлдээ хоёр приус-20 маркын машиныг хараад янданг нь авахаар Б.Б-  О.Г- хоёр муу хувцсаа өмсөж, дорцов данхраад ашиглаж зэргэлдээ хоёр приус-20 маркын тээврийн хэрэгслийн янданг тайлж авсан. Яндан тайлж авч байхад би хүн харж байсан юм. Тэгээд Б.Б-, О.Г- хоёр янданг тайлан Б.Б-гийн унаж явсан аксент маркын тээврийн хэрэгсэлд хийж бид 3 Баянхошуугаар тойрч зурагтад очоод гудамжид Б.Б-, О.Г- хоёр машиндаа амрахаар үлдэж би гэртээ орж амраад өглөө 09-10 цагийн үед О.Г-, Б.Б- хоёр дээр очоод хоёр яндан авч явж ченждээ аваачиж өгөхөөр явсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн урдхан талд байх хаягдал төмөр авдаг айлын гадаа очиж Нек гэдэг хүн рүү залгасан. Энэ хүнийг яндан авдаг гэж зүс таних ах А- ахаас яндан авдаг хүн байна уу гэхэд надад хаягийг нь зааж өгсний дагуу гадаа нь очсон. Тэгтэл нэг ах гарч ирэсн. Тэр ахад приус-20 машины яндан зарах гэсэн юм. Гэж хэлэхэд тэр ах үзэж хараад ямар учиртай юм бэ гэхэд нь би манай танил ах машиныхаа янданг сольсон юм, тэгээд сольсон янданг зарах гэж байгаа юм гэж хэлэхэд тэр ах хоёр янданг чинь 980.000 төгрөгт авбал авъя гэж хэлсэн. Би хэлсэн үгэнд нь өгсөн. Тэгээд мөнгөө гэж хэлэхэд араас чинь дансанд хийнэ дансаа өгчих гэж хэлэхээр нь Баянтогтох гэх аавын дансаа өгөөд явсан. Явж байхад дансанд мөнгө орсон. Би Б.Б-, О.Г- хоёр дээр очоод тэр хоёрын дунд бэлнээр 500.000 төгрөг өгсөн...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш намайг гадуур таксинд явж байхад Б.Б-, О.Г- хоёр залгаад ах 10 дугаар хороололд хүрээд ирээч ээ, бид хоёр яндан авах гэж байна, та хүрч ирээд хүн хараад өгөөч гэж тэгэхээр нь би зөвшөөрч гадуур таксинд явж байгаад шөнийн 03 цагаас 04 цагийн үед Б.Б-, О.Г- хоёрын дуудсан газар очиход тэр хоёрын аксент зогсож байсан. Тэр хоёр хувцсаа солиод машин доогуур орсон байсан. Би ойр хавьд хүн харж байхад тэр хоёр болчихлоо гэж хэлэхээр нь шууд зурагт руу явсан. Тэр хоёр аксент маркийн машиндаа амрахаар үлдсэн би түрээсийн байранд гэртээ орж амарсан.Тэгээд өглөө нь 08 цагийн үед би босоод Б.Б-, О.Г- хоёр дээр очиж янданг нь авахад тэр хоёр хоёр яндан авсан байсан. Би тэр янданг мөн төмөр авдаг нөгөө айлынхаа гадаа очоод утсаар нь залгасан 88191851 гэсэн дугаар руу нь залгаад ах яндан өгөх гэсэн юм аа урьд нь өгч байсан залуу байна гэж дуудахад тэр ах гэрч ирээд үзээд бас л намайг хаанаас авсан ямар учиртай юм бэ гэхэд нь бас л манай ах, эгч машины яндан сольсон юм гэсэн утгатай юм хэлээд өгсөн. Тэр ах үзэж байгаад 1.050.000 төгрөгөөр авахаар юм байна гэхээр нь тэр үнэд нь өгөөд дансны дугаараа өгөхөд миний хэрэглэж байсан аав Буянтогтохын данс руу орж ирсэн. Мөнгөө аваад Б.Б-, О.Г- нар дээр очоод тэр хоёрт дахиад голд нь 500.000 төгрөг өгсөн байх, тэгээд шууд гэр рүү харьсан...Би 2020 оны 03 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед Б.Б-, О.Г- хоёр намайг гэрийн гадаа гараад ирээч гэж дуудсан. Тэгээд гараад очтол Б.Б-, О.Г- хоёр гадуур жоохон явж юм судалмаар байна та цуг аваад өгөөч гээд байхаар нь зөвшөөрөөд явах гэтэл Б.Б- ах байж байгаарай манай найз О.Ц- ирж байгаа гээд хүлээж байсан чинь О.Ц- нь хүрч ирсэн. Тэгээд бид хэд гадуур нисэх яармагаар гудамжаар хэсэж машин харж явсан. Тэгтэл Буянт-Ухаа спортын ордны хойд талд сондгой зайдуу хүн багатай шилэн ногоон барилга байсан. Тэр барилгын гадуур приус 20 маркийн машинууд байсан. Тэгээд орой болохоор Нисэхийн спортын төв ордны хойд талд шилэн барилгын урд шороо зогсоол дээрээс машины яндан авахаар болж орой болтол гадуур явж байгаад 02 цагаас 03 цагийн үед нөгөө барилгынхаа хойд талд зогсоход Б.Б-, О.Г-, О.Ц- гурав буугаад явсан. Тэгээд удалгүй нэг яндан бариад ирцгээсэн. Тэгээд шууд ченжийн хашааны гадаа очиж О.Ц-, Б.Б-, О.Г- бид хэд машиндаа унтаж өглөө гэгээ орохоор чэнж рүү яриад яндангаа өгсөн...би аавын соната-6 маркийн машинтай О.Г-тай гадуур 10 дугаар хорооллоор явсан. Тэгээд 10 дугаар хорооллын далангийн урдхан нэг байрны гадна машин дотроо унтаж байсан чинь О.Ц- утсаар залгаад энд нэг машин байна, энийг авъя гэхээр нь байрны зогсоол руу дөхөж байрны буланд машинтайгаа зогсоход О.Г- машинаас буугаад явсан. Тэгээд би машиндаа сууж байхад О.Ц-, Б.Б- хоёр гадаа зогсож байсан. Тэгээд О.Г- тэр хоёр дээр очоод машины доогуур орж байсан. О.Ц- гадаа зогсоод байсан. Тэгтэл тэр хэдэн хүн дуугараад байна гээд зугтацгаасан. Би тэр чигээрээ гадуур явж байсан чинь О.Ц-ээ над руу залгаад нөгөө хоёр чинь хаачсан бэ, би 10 дугаар хорооллын автобусны буудал дээр байна гэхээр нь очоод авсан. Тэгтэл нөгөө хоёр такси бариад зурагтад ирсэн байна, хүрээд ир гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 105-106, 191-193, 2хх-ийн 53, 221-222/,

 

         Яллагдагчаар О.Г- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 3-4 цагийн үед найз Б.Б-, түүний ах Б.Г-нарын хамт 22-ийн товчоо авах зам дагуу байдаг Таван толгой түлшний үйлдвэрийн хойд талд байрлах авто замын хажуу талд шороон зогсоол дээр байх зэргэлдээ хоёр приус 20 маркын машины янданг Б.Б- бид хоёр муу хувцсаа өмсөж дорцов данхраад ашиглаж Б.Б- бид хоёр доогуур нь орж боолтыг нь тайлж зэргэлдээ хоёр приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг тайлан авсан. Янданг тайлж авч байхад Б.Г-ах хүн харж байсан юм. Тэгээд Б.Б- бид 2  яндан тайлан Б.Б-гийн унаж явсан аксент маркын тээврийн хэрэгсэлд хийж Баянхошуугаар тойрч зурагтад очоод гудамжид Б.Б- бид хоёр машиндаа хоноод өглөө 09-10 цагийн үед Б.Г-ах бид хоёр дээр ирээд нөгөө хоёр янданг бид 2-оос авч яваад ченждээ аваачиж өгөхөөр явсан. Бид хоёр тэр хооронд зурагтын тэнд гудамжинд машин дотроо байсан. Тэгээд удалгүй 2 цаг орчмын дараа Б.Г-ах хүрч ирээд зарчихлаа гээд бид хоёрт тус тусад нь 250.000 төгрөгийг өгөөд яваад өгсөн. Б.Б- бид хоёр бас салаад явсан. Би пүүз авах санаатай хорооллын мордны хоёр явсан. Би 250.000 төгрөгтөө 110.000 төгрөгөөр нь өмсөж явсан пүүзээ ломбарданд тавьсан байсан авч өмссөн. Үлдэгдэл мөнгөө жижиг сажиг зүйлд зарцуулаад дууссан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 189-191/,

          

       Яллагдагчаар Б.Б- мөрдөн байцаалтанд“...Би 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр найз О.Г-, тарсан ах Б.Г-нарын хамт гадуур явж байсан. Би 00-00 УНЭ улсын дугаартай аксент маркийн цагаан өнгийн машинтай, манай ах Б.Г-нь сонота-6 маркийн саарал өнгийн машинтай гадуур явж байсан. Өдөр нь бид гурав уулзаад салцгаасан. О.Г- надтай хамт явж байсан. О.Г- бид 2 шөнө гурван цагийн үед таксинд явж байгаад Цоглог хотхоны урдуур явахад шороон зогсоол дээр төмөр замын призерийн хажуу талд машинууд зогсоож тавьсан байсан. Тэгэхээр нь приус 20 маркийн машинууд байхаар нь О.Г-тай зөөлөн яндан /нүүрсэн янданг авах уу/ гэхэд О.Г- тэгье гэж зөвшөөрөөд бид 2 эхлээд хөх өнгийн приус 20 байхаар нь гадуур муутай авч болохоор санагдаад О.Г- бид 2 доогуур орж яндангийн 6 боолтыг тайлж янданг сугалж аваад бид 2 дамжлан аксент машиндаа хийсэн. Уг машин доогуур ороход 14, 13-ын түлхүүр дорцоовны урт иш, түргэн иш зэргийг авч машин доогуур нь орж яндангийн 6 боолтыг сугалж аваад бид 2 дамжлан аксент машиндаа хийсэн. Уг машин доогуур орсон байсан юм. Тэгээд дахиад хөх өнгийн машинаас зүүн тийш зогсож байсан гурван машин алгасаад цагаан өнгийн дугаарыг нь санахгүй байна. Приус 20 маркийн машин доогуур бид 2 дахиж орон янданг нь тайлж сугалж аваад бид 2 дамжлан аксент маркийн машиндаа ачаад явах гэхэд ах Б.Г-ард Соната- 6 маркийн машинтайгаа ард ирцэн хүн амьтан харах гэж зогсож байсан юм...Маргааш өглөө нь Б.Г-ах ченжид аваачиж өгсөн байсан. Нэгийг нь 550.000 төгрөгөөр, нөгөөг нь 200.000 төгрөгөөр зарсан гэж ирээд надад 250.000 төгрөг, О.Г-ад 250.000 төгрөг бэлнээр нь өгч хувааж авсан... 2020 оны 3 дугаар сарын 26-ны үдээс хойш уулзаад ганц нэг газраар явж яндан авч болохоор газруудыг судласан. Тэгээд Голден парк хотхоны урд талд шороон зогсоол дээр баахан машин байсан. Тэгээд шөнө энд ирвэл болох юм байна гэж хоорондоо ярилцаад шөнө 26-наас 27-нд шилжих шөнө 02-03 цагийн үед Б.Б- бид хоёр цагаан өнгийн аксент маркийн машинтайгаа ирж хүн харж байгаад хувцсаа сольж багажаа аваад цэнхэр өнгийн приус-20 доогуур орж янданг нь аваад машиндаа хийсэн. Тэгээд дахиад хажуу талд нь хоёр машины цаанаас бас нэг цагаан өнгийн приус-20 байхаар нь бас аваад машиндаа хийсэн. Тэгээд харсан чинь Б.Г-ах саарал өнгийн Соната-6 маркийн машинтай ирээд хүн хараад зогсож байсан. Угаасаа Б.Г-ахыг хүрч ирээд хүн харж байгаарай гэж хэлсэн байсан. Уг янданг аваад мөн адил зурагт руу яваад бас Б.Б- бид хоёр аксент маркийн машиндаа унтсан. Өглөө 9-10 цагийн хооронд Б.Г-ах ирээд хоёр яндан аваад зарахаар явсан. Б.Б- бид хоёр машиндаа хүлээж байсан. Б.Г-ах цаг орчим болоод ирсэн. Тэгээд бид хоёр дахиад хүн тус бүрт 250.000 төгрөгийг өгсөн. Б.Б- бид хоёр мөнгө аваад Б.Б- машинаа янзлаад би ойр зуурын зүйлд үрсээр байгаад мөнгөө дуусгасан. Би 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б.Б- түүний найз О.Ц- нарын хамт Б.Г-ахыг дуудаад Б.Г-ахын Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй Нисэх, Яармагаар гадуур явж байгаад машин судалж харангаа дэмий тэнэсэн. Тэгээд орой болохоор Нисэхийн спортын ордны хойд талд байрлах шилэн барилгын урд шороон зогсоол дээрээс машины яндан авахаар болж орой болтол машиндаа Баянхошууны гудамжинд амраад шөнө 02-03 цагийн үед Б.Г-ах Б.Б-, Цэнгүний хамт Буянт-Ухаа спортын ордны хойд талд шилэн барилгын гадаа очиж шороон зогсоол дээр байсан Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн янданг Б.Б- бид хоёр муу хувцсаа өмсөж, багажаа бариад доогуур нь орж тайлж яндангаа аваад машиндаа суусан. Тэгээд шууд 21 дүгээр хорооллын тэнд Сонгинохайрхан дүүрэгт байрлах төмөр авдаг гэх Б.Г-ахын мэддэг ченжийн гадаа машиндаа унтаж амраад өглөө нь үүрээр 08 цагийн үед сэрээд Б.Г-ах машинтайгаа гудамжинд очиж зогсоод Б.Г-ах уулзаж яндангаа өгч байсан. Тэгээд эргээд машиндаа суугаад Баянхошуугаар зурагт руу очоод Б.Б-гийн машиныг аваад 5 шарын Сутайн буянт зах дээр ирж янзлаад тэндээсээ салахдаа О.Ц- бид хоёрт дал далан мянган төгрөг өгөхөд Цэнгүнээ гэр рүүгээ явсан. Тэгээд Б.Г-ахаас Б.Б- бид хоёр салж яваад зурагтын гудамжинд машин дотроо юм авч идээд амарсан. Тэгээд орой 20 цаг болж байхад Цэнгүүнээ ирээд бид хэд Б.Г-ахыг дуудаад Б.Г-ах өөрийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлтэй намайг суулгаад, Б.Б- найз Цэнгүүнийг машиндаа суулгаад хоёр машинтайгаа гадуур явж машин судлаж явсан. Шөнө 02 цаг болж байхад Цэнгүнээ, Баяраа хоёр залгаад 10 дугаар хорооллын байран дунд далангийн хажуу талд машин байна гэж хэлэхээр нь би Б.Г-ах бид хоёр очсон. Тэгээд Цэнгүнээ, Б.Г-ах хоёр хүн харж үлдээд Б.Б- бид хоёр Приус-20 маркийн машин доогуур тайлж байтал 5-н давхраас хүний дуу гарсан. Тэгэхэд Цэнгүнээ хажууд ирсэн байсан. Бид хэд сандраад зугтаад явсан. Тэгээд хэсэг хугацаанд холоос харж байгаад хүн гарч ирээгүй болохоор нь буцаж очоод юм хумаа аваад больцгооё гэж хэлээд эргээд нөгөө машин дээрээ очоод юм, хум аа авах гээд байж байхад 5 давхраас хүн орилоод юм шидсэн. Тэгэхээр нь Б.Б- бид хоёр хойшоо зугтаагаад Цэнгүнээ урагшаа байрны тийшээ зугтаацгаасан. Хэсэг хугацааны өнгөрсний дараа эргэж нөгөө газраа очоод аксент машинаа авах гээд түлхүүрээ түлхээд үзтэл машин асахгүй байсан. Машин яагаад асахгүй байгаа юм бол гэж бодоод ажлын хувцсаа тайлаад машинд хийгээд байж байтал орцны хаалга дуугарч хоёр эмэгтэй, эрэгтэй гарч ирсэн болохоор машинаа асааж авч явж чадалгүй орхиод зугтаацгаасан. Тэгээд зурагтад Б.Г-ахын гэрт очоод утсаар ярьж байгаад уулзсан. Тэгээд хоорондоо ярилцаж баригдах байх гээд Баянхошууны нуурын хажууд очиж амарсан. Тэр үед Цэнгүнээ гэр рүүгээ явсан байсан... Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг Б.Г-ах, Аксент маркийн машиныг Б.Б- унаж явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 97-98, 143, 190-191, 2хх-ийн 55, 218-219/,

     

      Гэрч Д.А- мөрдөн байцаалтанд“...2020 оны 3 сарын яг хэдний өдөр гэдгийг нь одоо сайн санахгүй байна А- өөрийнхөө дугаараас над руу залгаад хөгшөөн приус-20 машины зөөлөн яндан авах уу гэхээр нь би авъя гэсэн. Тэгээд яг өдрийг нь сайн санахгүй байна А- дүү гээд Г- гэх залуутай хамт манай гэрт 2 ширхэг яндантай ирсэн. Тэгээд би Г.Э- ахад ахаа нүүрсэн яндан авах уу гэсэн тэгтэл Г.Э- ах хэдэн ширхэг яндан байгаа юм гэхээр нь би он хөгшин, залуу хоёр ширхэг яндан байна гэж хэлсэн. Тэгтэл Г.Э- ах авъя гээд А- болон түүний найз Г- гээд хоёр залуугийн авчирсан приус машины зөөлөн янданг 1 сая гаран төгрөгөөр авч байх шиг байсан. Түүнээс хойш нэг их удалгүй А-гийн дүү Г- гэх залуугийн 0000000 гэх дугаараас над руу залгаад ахаа дахиад яндан авах уу гэхээр нь би авъя гэсэн. Тэгээд тэр өдрөө Г- нэг охинтой цуг ирсэн. Тэгээд би нөгөө янданг 550.000 төгрөгөөр бодож Г- гэх залуугаас аваад холын хамаатан болох Г.Э- ахад 600.000 төгрөгөөр тэр өдрөө өгсөн. Түүнээс хойш 3 сарын сүүлээр Г- над руу өөрийнхөө дугаар болох 0000000 гэсэн дугаараас залгаад гадаа чинь ирчихсэн байна дахиад нэг яндан өгье гээд өглөө 07 цаг өнгөрөөд манай гэрийн гадаа өөрөөсөө гадна 2-3 залуутай ирчихсэн байсан. Тэгээд би Г- гэх залуугийн янданг үзтэл зүсээд доторх зөөлөн янданг нь аваад буцаагаад гагнуураар гагнаад дочилсон байхаар нь авахгүй гэж хэлээд явуулсан...Манай гэрийн гадаа анх ирэхдээ цагаан өнгийн спорт чейзер автомашинтай ирсэн дугаарыг нь хараагүй, харин дараагийн удаа нэг эмэгтэйтэй ирэхдээ саарал өнгийн соната-6 маркийн автомашинтай ирсэн. Сүүлд нь 2-3 залуутай ирж яндан өгсөн... Би он залуу приус 20 машины янданг 550.000 төгрөгөөр, он хөгшинг 200.000 төгрөгөөр худалдаж авдаг. Би Г- руу яндангийн мөнгийг өгөхдөө 0000000000 гэсэн Хаан банкны данс руу нэг гээд нэртэй хийдэг...Би машин засварын газруудаас янданг худалдан авдаг байсан. Ихэвчлэн машин нь эвдэрсэн задаргаа хийгдэж зарагдах гэж буй машины яндан мөн осол аваарт ороод унасан машины янданг худалдан авдаг байсан. Нэг яндангаас 50.000-150.000 төгрөгийн хооронд ашиг гаргаж авдаг байсан Г.Э- мэддэг байсан...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 16-17, 27-29, 30-31, 2хх-ийн 195/,

 

      Гэрч Ц.Г.Э- мөрдөн байцаалтанд“...Би машины яндан худалдаж авдаггүй юм. Би хаягдал төмөр худалдаж аваад 1 жил гаран болж байна. Тухайн үед А- гэх манай хашаанд байдаг хамаатны залуу надад приус-20 зөөлөн яндан худалдаж аваад зарахад ашигтай юм байна та яндан авах уу гэж асуухаар нь хэр ашигтай юм боломжийн бол авъя гэж хэлсэн. Тэгээд А- надаас ах яндан авах гэж байна гээд надаас мөнгө шилжүүлж авдаг байсан. Эхлээд надад 1.300.000 төгрөгөөр нэг удаа, 700.000 төгрөгөөр нэг удаа, 980.000 төгрөгөөр нэг удаа нийт гурван удаа мөнгө авсан. Тэгээд яндан авсан байсан. Нийт 4 машины яндан авсан байсан... Тэгээд би А-ас авсан яндан чинь хаана байна гэхэд надад нийтдээ 6 ширхэг бондгор зөөлөн яндангийн шүүлтүүр гэрт оруулж өгсөн. Тухайн үед А- нь өөрөө үзэж үнэлж авдаг байсан байх. Би зөвхөн мөнгийг нь шилжүүлж өгсөн юм. Дараа нь А- эдгээр яндан оноосоо шалтгаалаад янз янзын үнэтэй нэг яндангаас 200.000 төгрөгний ашиг унах юм байна гэж надад хэлж байсан. Энэ үед приус-20 машины зөөлөн яндангууд маш үнэтэй болсон үе байсан юм. А- нь миний ажилд тусалдаг миний портер жижиг ачааны машин унаж хотоор явж хаягдал төмөр цуглуулдаг. Надад тийм хаягдал төмөр авах гэж байна гэж хэлээд мөнгө надаас шилжүүлж авдаг байсан юм. Би эхэндээ завсрын газруудаас хаягдал төмөр авдаг болохоор миний авахуулж байгаа хаягдал төмрүүд эх сурвалж нь тодорхой байдаг болохоор хулгайн буруу гарын эд зүйл авчихвий гэж санаа зовж байгаагүй. Тухайн үед Алтантулгын авч байсан яндангууд засварын газраас унасан эвдэрсэн машины янданг авч байна гэж боддог байсан тэгтэл намайг 2020 оны 4 сард байх Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд мал дээрээ явж байхад А- утсаар яриад нөгөө хэдэн бацаанууд чинь ахиад 2 яндан аваад ирлээ гэхээр нь би юун яндан юу яриад байгаа юм бэ гэхэд утсыг нь цагдаа аваад хүрч ирж намайг уулз гэсэн. Би дансны гүйлгээ ялгахын тулд Nek. Nergui гэж утган дээр нь бичдэг байсан. Энэ Nek. Nergui гэсэн утга нь миний хаягдал төмөр авах гэж байгаа зарлага гэсэн утгатай гүйлгээ юм. Энэ зарлагын гүйлгээг нэг бол А- руу аль эсвэл хаягдал төмөр зарж байгаа засварын газрын данс руу шилжүүлэхдээ ингэж утга бичдэг юм. Энэ яндангуудаас А- надад өгөхдөө 6 ширхэг бондгор нүцгэн нүүрсэн яндан өгсөн. Нийтдээ 4 приусны яндан байх шиг байсан. Нэг урт янданд 2 ширхэг уг машины үйлдвэрлэсэн оноос шалтгаалж янз янз байдаг юм билээ. Бусад төмөртэй яндан нь бол Соната-5 маркийн машины 2 ширхэг яндан, Аксент машины яндан миний төмрийн хогон дээр байсан яндангуудыг авчирсан байгаа. Би А-д ах нь яндангийн ашигийг авахгүй чи олон нялх хүүхэдтэй зараад ахынхаа мөнгийг л гаргаж өгөөрэй ашгаа өөрөө аваарай, харин мөнгө төгрөгөө алдав л гэж хэлдэг байсан. Би А- хэнээс ямар хүнээс яндан авч байгаа талаар юу ч мэдэхгүй. Галбадрах, О.Г-, Б.Б- нарыг танихгүй мэдэхгүй...Надад одоо ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй. Мөн нэхэмжлэх зүйл байхгүй хохиролгүй болсон. Би иргэний нэхэмжлэгчээр тогтоогдохгүй, оролцохгүй надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 18, 33-34, 2хх-ийн 190-191, 194/,

 

     Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Ц.Г.Э-ын эзэмшдэг Хаан банкны 5025184017 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 81-82, 83-94/,

     Гэрч Д.Б-: “...Би эдгээр гүйлгээнүүдийг сайн мэдэхгүй байна. Миний Хаан банкны 0000000000 тоот дансны картыг миний том хүү Б.Г-гуйж авч хэрэглэж байсан байх. Миний картыг байнга гуйж аван хэрэглэдэг байсан тиймээс Б.Г-сайн мэдэх байх...” гэсэн мэдүүлэг/1хх-ийн 24/,

     Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Б- эзэмшдэг Хаан банкны 0000000000 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 96, 97-98/,

     Б.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 126-129/,

     Б.Б-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 92/,

         О.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 130-133/,

 

         Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /7 ширхэг бондгор бөөрөнхий нүүрсэн яндан, цэнхэр ууттай нүүрсэн яндан/ /2хх-ийн 137/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 203/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

         Эд мөрийн баримтаар тооцох тогтоол“...Баянгол дүүргийн 6-р хороо, Бодь Транс ХХК-ийн журмын хашаанд 15 дугаарын зогсоол дээр 00-00 УНЭ улсын дугаартай Хьюндай-Аксент маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийв...4 ширхэг шороо тоосонд бохирлогдсон гадуур хувцас, канттай биеийн тамирын өмд, багаж хэрэгсэл, уртасгагч дроцов хураан авав...” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 138-140, 142-143, 141/ зэрэг болно.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

           Б.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /2хх-ийн 214/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-хх-ийн 250/,

            О.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /2хх-ийн 236/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 237/,

           Б.Б-гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх /2хх-ийн 209/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 212/

 

Өсвөр насны шүүгдэгч  О.Ц-ийн “ 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн /РД:УЛ000000/,...2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр /Арван зургаан нас есөн сар арван найм/ хоногтой... гэмт хэрэг үйлдэх явцдаа  нас  сар  хоногтой...” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 134-135/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгч Б.Г-, О.Г-, Б.Б-, өсвөр насны шүүгдэгч О.Ц- нар хохирогч О.Б-, М.М-, З.Гнарын автомашинуудын янданг тус тус хулгайлсан, хохирогч Ш.М- автомашины янданг хулгайлж авах гэж байгаад өөрсдийн хүсэл зоригоос үл хамаарч гэмт үйлдлээ төгсгөж чадаагүй завдсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

      

           Шүүгдэгч нар данхраад, дорцоов, түлхүүрийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор зориудаар  ашигласаны  үр дүнд машины нүүрсэн янданг тайлж авч, хулгайлж авсан янданг өөрсдийн унаж явсан Соната-6 маркийн болон Хьюдай аксент маркийн улсын дугаартай автомашинд ачиж, тээвэрлэн явсан байх тул тэдгээрийг гэмт үйлдлээ түргэсгэх, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

           Иймд шүүгдэгч Б.Г-, О.Г-, Б.Б-, өсвөр насны шүүгдэгч О.Ц- нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж” үйлдсэн гэмт хэрэгт  гэм буруутайд тооцов.

     

          Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Б-, О.Г-, Б.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Ц- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг  баримтлан  хүлээлгэх нь зүйтэй.

 

          Б.Б-, О.Г-, Б.Г-, өсвөр насны шүүгдэгч О.Ц- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөлд, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

 

          Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу  амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор урьдчилан хулгайн гэмт хэрэг үйлдэхээр үгсэн тохиролцож, гэмт үйлдлээрээ санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгөд хууль бусаар халдсан байдал,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэв. 

 

          Шүүхээс шүүгдэгч Б.Б-, О.Г-, Б.Г- нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон тус тусын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг  нарт  хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд хуулийн зорилгод нийцүүлэн, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Г-, О.Г- нарыг тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

          Шүүгдэгч Б.Б-, Б.Г-, О.Г- нарын эдлэх ялыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

          Өсвөр насны шүүгдэгч О.Ц- гэмт хэрэг үйлдэхдээ 16 нас 9 сар 18 хоногтой байсан, өнөөдрийн байдлаар 17 нас 6 сар 12 хоногтой байна.

 

          Өсвөр насны шүүгдэгч О.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

 

         О.Ц-д хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох, сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

          Шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах, шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял биечлэн эдлүүлэхийг  О.Ц-д анхааруулах нь зүйтэй.

          Хохирогч нар мөрдөн байцаалтын явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хьюндай Соната-6” маркийн 00-00 УБО улсын дугаартай 3.800.000 төгрөгийн  үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарын эцэг Д.Б- өмчлөлийх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон байх ба уг тээврийн хэрэгсэл битүүмжлэгдээгүй байна.

          Өөрөөр хэлбэл дээрхи автомашиныг шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон боловч уг автомашин нь шүүгдэгч нарын өмчлөлийнх биш байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хураан авч улсын орлого болгох шаардлагагүй юм.

          Хэрэгт цугларсан баримтуудаар “Хьюндай Аксент” маркийн 00-00 УНЭ улсын дугаартай 1.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслэл нь бичиг баримтаар нэрээ шилжүүлээгүй боловч бодитоор шүүгдэгч Б.Б-гийн  хөрөнгө болох нь гэрч Ж.Хүрэлийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “00-00 УНЭ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн машиныг 2020.03.03-ны өдөр Баянтогтох овогтой Б.Б- гэх залууд зээлийн гэрээ байгуулж 1.800.000 төгрөгөөр зарж борлуулсан. Б.Б- нь урьдчилгаа 500.000 төгрөг өгч үлдсэн мөнгийг нь 2 сарын хугацаанд төлж барагдуулах гэрээ хийж авсан юм. Манай бага хүү Батхишигтэй найзууд, манай гэрээр орж гардаг байсан. Миний унаж байсан цагаан өнгийн Аксентыг та зарах уу гэж байхаар нь зарж борлуулсан юм. Би төлбөр мөнгөө бүрэн авсан байгаа. Өөрөө нэр дээрээ шилжүүлж авна гэж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон. /2хх-ийн 198/

           Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Б-гийн өмчлөлийн “Хьюндай Аксент” маркийн 00-00 УНЭ улсын дугаартай 1.900.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хураан авч улсын төсөвт  шилжүүлэхээр шийдвэрлэв.

           2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөгч эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 00-00 УНЭ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж Бодь Транс ХХК-ийн бүртгэгч Ө.Ганбатад хариуцуулан эд хөрөнгийг хадгалах хамгаалах үүрэг хүлээлгэсэн тухай” тэмдэглэл үйлдэгдсэн байна. /2хх-ийн 145, 147-151/

           Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  шүүгдэгч Б.Б-гийн өмчлөлийн “Хьюндай Аксент” маркийн 00-00 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж зохих ажиллагаа хийхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

            Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг флаш, 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг шороо тоосонд бохирлогдсон гадуур хувцас /куртик/, канттай биеийн тамирын өмд, багаж хэрэгсэл, уртасгагч дроцов, нүүрсэн яндан 4 ширхэгийг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

        Энэ хэрэгт хамааралгүй Б.Батзаяагийн В ангиллын 345245 дугаартай жолоочийн үнэмлэх шүүхэд ирүүлснийг албан бичгийн хамт Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж хүргүүлэх нь зүйтэй.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Б.Г-, Б.Б-, О.Г-, О.Ц- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар  зүйлийн  1 дэх хэсгийн 1.3-т  заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар  шүүгдэгч Б.Г-, О.Г-, Б.Б- нарыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар,

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Ц-ийг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

       3. Шүүгдэгч Б.Г-, О.Г-, Б.Б- нарт тус тус  оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих  ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

       4. Өсвөр насны шүүгдэгч О.Ц-д хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэл тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

       5. Шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах, шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн  шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял биечлэн эдлүүлэхийг  О.Ц-д мэдэгдсүгэй.

 

       6. Б.Г-ын цагдан хоригдсон 30 хоног, О.Г-ын цагдан хоригдсон 30 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

       7. Б.Б-, О.Ц- нар  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.  

 

       8. Б.Г-, О.Г-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

       9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Б-гийн өмчлөлийн 00-00 УНЭ улсын дугаартай Хьюндай Аксент маркийн автомашиныг мөрдөгчийн тогтоолоор битүүмжилсэн битүүмжлэлээс чөлөөлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар улсын төсөвт  шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

       10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг шороо тоосонд бохирлогдсон гадуур хувцас /куртик/, канттай биеийн тамирын өмд, багаж хэрэгсэл, уртасгагч дроцов, нүүрсэн яндан 4 ширхэгийг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

       11. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг флаш, 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 

             Б.Б- В ангиллын 345245 дугаартай жолоочийн үнэмлэхийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

       12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, О.Г-, Б.Б-, Б.Г- нарыг цагдан хорьсныг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ