Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/25

 

      

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

хохирогч

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2005032331744 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 1 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” вакум цонхны үйлдвэрт техникч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1******* **************од оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн ******* ******* *******од оршин суудаг, улсаас авсан шагналгүй,

урьд нь 1999 оны 2 дугаар сарын 02-ны  өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 77 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125-р зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жил 6 сараар хянан харгалзсан,

2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхийн 1240 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаатай хорих ял оногдуулж, 2015 оны 12 дугаар сарын  17-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 875 дугаартай магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт зааснаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, /РД:ЧВ*******/ овогт гийн .

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

******* нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн ******* 64-*******од гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газарт нь гараараа алгадаж, эрүүл мэндэд нь уруулд няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд Би гэм буруу дээр маргахгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэв.

Хохирогч шүүх хуралдаанд “Миний түргэн зангаас болж ийм асуудал гарч нөхрийгөө ийм байдалд хүргэсэнд би нөхрөөсөө уучлал хүсэж байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хавтаст хэргээс хохирогч мөрдөн байцаалтанд “Би нөхөр тай 2020 оны 10 дугаар сарын 23-ны орой нурууг нь маажуулсан байхыг нь хараад хэндээ маажуулсан юм бэ гэж хэлээд цохиод автал манай нөхөр намайг чи намайг ажил төрөл хийгээд мөнгө олох гээд явж байгааг мэдэж байгаа биз дээ гэж уурлаад баруун талын хацар руу 2 удаа алгадсан. Тэгээд бөгж нь таараад миний уруулны дээд хэсгийг сэтэлсэн. Тэгэхээр нь би өөрийг нь өшиглөөд алгадаад гэрээсээ гарж зугтаагаад жижүүр эгчтэй хамт ирээд өшиглөж алгадаад хувцсаа өмсөөд жижүүрийн утсаар дүүгээ дуудаад гараад явсан. Тухайн үед би гэмтэл дээр очоод урууландаа 2 оёдол тавиулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Бид дундаасаа 3 хүүхэдтэй, хамаатан садан муутай...Манай нөхөр хувиараа вакум цонх хийдэг үйлдвэртэй 2 хүүхдээ орос сургуульд явуулж төлбөрийг нь төлдөг учир манай нөхрөөс өөр мөнгө олдог хүн байхгүй...Өмнө нь намайг зодож цохиж байсан асуудал байхгүй. Өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг   /хх-ийн 17-20/,

******* мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн үед өөрийн түрээсэлдэг Баянгол дүүргийн ******* 64-*******од гэртээ байхдаа манай эхнэр нь намайг нуруундаа маажуулсан байна, чи хэнтэйгээ хаана явж заваараад ирж байгаа юм гэж надтай хэрүүл өдөөд намайг элдвээр хэлээд байсан. Тэгээд би хажууд нь сууж байгаад ам руу нь зүүн гарынхаа ар хэсгээр 1 удаа цохисон. Тэгээд би бага охинтойгоо гэртээ байж байхад манай гэрт цагдаа нар намайг аваад явсан. Манай эхнэр намайг хардсанаас болоод маргаан үүссэн. Хоёр хоногийн өмнө манай дунд охин Мөнхжин миний нурууг маажиж өгч байсан.  Тэрийг харчихаад эхнэр намайг хардаад хэрүүл үүсгэсэн. Тухайн үед би зүүн гарынхаа  ар хэсгээр ам руу нь нэг удаа цохиход амнаас нь цус гарсан. Манай эхнэр толгой руу цохиод хөл гар руу өшиглөөд байсан. Бид хоёр гэрлэлтийн баталгаатай. Дундаасаа 3 хүүхэдтэй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Туяагийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12281 дугаартай “ын биед уруулд няцарсан шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх газар цаг хугацаанд үүссэн  байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23/

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас  /хх-ийн 38-39/,

Гэрч мөрдөн байцаалтанд “ нь манай ээжийн эгчийн нөхөр юм. Даруухан янз бүрийн ааш байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ янз бүрийн муу зан чанар байхгүй. Ах уусан ч хэрүүл маргаан хийгээд байдаггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/,

Гэрч мөрдөн байцаалтанд: “... нь манай нагац эгчийн нөхөр. Сайн хүн, төрсөн ахаас минь өөрцгүй, муу зан ааш байхгүй, гэр бүлийн харилцаа сайтай, хүнтэй эвтэй байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотлосон ял шалгах хуудас /хх-ийн 45/,  таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-55/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                           

Шүүхийн дүгнэлт:

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хохирогчийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсан үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь эхнэр нөхөр *******ыг “нуруундаа маажуулсан байна, хэндээ маажуулсан юм бэ” гэж хардсанаас үүдэлтэйгээр хоорондоо харилцан маргалдаж ******* зүүн гараараа ын ам, уруул хэсэгт хоёр удаа алгадсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээдүүд хэн нэгэндээ гэмтэл учруулсан үйлдэл бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн ******* 64-******* гэртээ эхнэр тай маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь “уруулд няцарсан шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуунд цус хуралт”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ мэдүүлсэн *******ын “...манай эхнэр нь намайг нуруундаа маажуулсан байна, чи хэнтэйгээ хаана явж заваараад ирж байгаа юм гэж надтай хэрүүл өдөөд намайг элдвээр хэлээд байсан. Тэгээд би хажууд нь сууж байгаад ам руу нь зүүн гарынхаа ар хэсгээр 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, хохирогч ын “...нурууг нь маажуулсан байхыг нь хараад хэндээ маажуулсан юм бэ гэж хэлээд цохиод автал манай нөхөр уурлаад баруун талын хацар руу 2 удаа алгадсан. Тэгээд бөгж нь таараад миний уруулны дээд хэсгийг сэтэлсэн. Тэгэхээр нь би өөрийг нь өшиглөөд алгадаад гэрээсээ гарж зугтаагаад жижүүр эгчтэй хамт ирээд өшиглөж алгадаад хувцасаа өмсөөд жижүүрийн утсаар дүүгээ дуудаад гараад явсан...”гэсэн мэдүүлэг  /хх-ийн 17-18/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас  /хх-ийн 38-39/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь ын биед  хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.   

Иймд шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хэр хэмжээ, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзаж түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хохирогч шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. овогт  гийн ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ДАЙРИЙЖАВ