Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

                                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд хөтлөн,

улсын яллагч А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Н.Нарантуяа,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Г.Тулга,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч А., түүний өмгөөлөгч Д.Цолмон,

хохирогч байгууллага “” ХХК-ийн өмгөөлөгч Д.Гүнсэнхорол нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******,******* овогт *******ы, овогт ын , овогт ын нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805017190892 дугаартай 10 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 31-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Биеийн тамир спортын улсын хорооны үндэсний шигшээ багийн таквендогийн дасгалжуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн , од оршин суух хаягтай, олон улсын хэмжээний мастер, урьд ял шийтгэлгүй, /РД:МЗ/ ******* овогт *******гийн *******  

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, ХХК-ийн агуулахын ахлах ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн , од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:ЧЙ/ Солуу овогт *******ы. 

3Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 25-нд Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, “” ХХК-д тоног төхөөрөмжийн сэлбэгийн ерөнхий менежер,  ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн , од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ИЭ/, овогт ын .

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 07-нд Увс аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, “”  ХХК-д сэлбэгийн газрын менежер ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн , , од суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  /РД:МЛ/, овогт ын .

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Шүүгдэгч ******* нь “” ХХК-ийн Сэлбэг нийлүүлэлтийн газрын даргын албан тушаалд ажиллаж байх үедээ буюу албан тушаалын байдлаа ашиглаж, “” ХХК-ийн төлөөлөгчтэй уулзсан мэтээр, түүнтэй мэйлээр харьцаж, “” ХХК-иас буцаалтаар ирсэн  устгалд оруулах сэлбэгийн жагсаалтыг засвар үйлчилгээний хэлтэст шилжүүлэлгүй, төлбөрийн нэхэмжлэлийг баталгаажуулсан, 

Шүүгдэгч******* нь “” ХХК-ийн агуулах хариуцсан ахлах албан тушаалд ажиллаж байх үедээ буюу албан тушаалын байдлаа ашиглаж, яллагдагч Г.Энхцэцэгийн нэр дээр “” ХХК-ийг байгуулж, уг хуулийн этгээдийн төлөөлөгч Б.Эрхэс гэгч нэрээр “” ХХК-ийн эрх бүхий ажилтан нартай сэлбэг худалдах талаар мэйл бичиж, “” ХХК-ийн нэхэмжлэлд гарын үсэг зурж, бараа, материалын бүртгэлийн ажилтанын нэрээр 3 төрлийн шүүр хүлээн авсан мэтээр цахим бүртгэлийн системд бүртгэсэн,

Шүүгдэгч******* нь “” ХХК-ийн бараа, материалын бүртгэл хариуцсан ахлагч албан тушаалд ажиллаж байх үедээ буюу албан тушаалын байдлаа ашиглаж, “” ХХК-ийн төлөөлөгчтэй уулзсан мэтээр, мэйлээр харьцаж, “” ХХК-иас буцаалтаар ирсэн  устгалд оруулах сэлбэгийн жагсаалтыг засвар үйлчилгээний хэлтэст шилжүүлэлгүй,

 Шүүгдэгч А. нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр барааны худалдан авалтын захиалгыг “” ХХК-ийн цахим бүртгэлийн системд “нэг удаагийн ханган нийлүүлэгч”-ийн нэр дээр үүсгэн, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр барааны худалдан авалтын захиалгыг компанийн цахим бүртгэлийн системд “” ХХК-ийн нэр дээр бүртгэх зэргээр  Д.*******,*******, *******, А. нар бүлэглэн “” ХХК-иас буцаасан, “” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсан LF9050 дугаартай 300 ширхэг, FS1006 дугаартай 560 ширхэг, WF2077 дугаартай 700 ширхэг сэлбэгүүдийг “” ХХК-ийн нэрийг ашиглан, уг хуулийн этгээдээс нийлүүлсэн мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулсан, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “” ХХК-иас 116.364.120 төгрөгийг “” ХХК-д шилжүүлэн авч залилан 116.364.120 төгрөгийн хохирол учруулсан холбогджээ.

                                                                                               

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний бие “” ХХК-д ажиллахаас өмнө “Оюу Толгой” ХХК-д том оврын автомашины сэлбэг худалдан авалтын ажилтнаар ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байхдаа ямар машинд ямар сэлбэг таарч тохирыг, хоорондоо яаж ялгагдах талаар сайн мэддэг болсон. 2013 онд Оюутолгойгоос гарч өөрийн хуримтлуулсан мэдлэг дээр суурилан хувиараа сэлбэг бусдад зардаг болсон. 2013 оноос хойш энэ компанид сэлбэгийн худалдааны ажилтнаар ажиллаж байсан. Үүний хажуугаар хувийн бизнесээ хийж байсан. 2014 онд цалингийн зээл авч том оврын автомашины сэлбэгийг худалдан авч, бусдад үнэ нэмж худалдах байдлаар хувиараа сэлбэгийн ченж хийдэг болсон. 2015 оны хавар маргааны гол зүйл болох 3 төрлийн 1560 фильтерийг худалдан авах уу гэж “" ХХК-д санал болгосон. “” компани шаардлагагүй тохиолдолд хувь хүнээс сэлбэг авахгүй гэж хэлсэн. Би хувиараа авах хүсэлт тавиад авч байсан. Прокурор болон хохирогчоос******* намайг Сэлбэг ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан *******, Бараа материал хариуцсан ахлах ажилтан*******, худалдан авалт хариуцсан мэргэжилтэн А. нартай бүлэглэн ХХК-ийн залилж, тус компанийн бараа материалын агуулахад байсан Оюу Толгой“ ХХК-аас буцаагдан ирсэн сэлбэгийг ашиглан. “Эс Пи саплай" ХХК-иас бараа нийлүүлсэн мэтээр баримт бүрдүүлж, их хэмжээний мөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж буруутгаж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрт хадгалагдаж байсан чанарын шаардлага хангасан, эвдрэл гэмтэл доголдолгүй ашиглах боломжтой сэлбэгүүдээ “” ХХК-д худалдсан бөгөөд тус байгууллагад ажилладаг ажилтны хувьд өөрийн ажиллаж буй компанитайгаа гэрээ байгуулах нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэл болох тул “Эс Пи саплай” ХХК-ийн нэрийг ашигласан юм. Миний өөрийнхөө өмчлөлийн сэлбэгүүдийг “” ХХК-д худалдсан үйлдэлд энэхүү танхимд шүүгдэгчээр зогсож буй *******,*******, А. нар ямар ч хамааралгүй бөгөөд сэлбэг худалдах, худалдан авахтай холбоотой бүх ажиллагаа “" ХХК-ийн дүрэм журмын дагуу явагдаж тус компанийн санхүүгийн хэлтсийн дарга, гүйцэтгэх захирал нарын гарын үсэг, цахим системийн баталгаажуулалтад үндэслэн явагдсан байдаг. Би “” ХХК-д З төрлийн фильтер худалдсан ба үүнд Камминс брэндийн LF9050 оригинал түлшний фильтер 300 ширхэг, Флийтгуард брэндийн FS1(306 оригинал усны фильтер 560 ширхэг, мөн Флийтгуард брэндийн WF2077 оригинал хөргөлтийн фильтер 700 ширхэг байсан. Прокуророос болон хохирогчоос намайг “Оюу Толгой” ХК-аас ирсэн, хохирогч компанийн тоо бүртгэлд бүртгэгдээгүй байсан сэлбэгийг ашигласан гэж үзэж байсан нь ямар үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж үзэж байна. Камминс брэндийн LF9050 оригинал түлшний фильтер, Флийтгуард брэндийн FS1(306 оригинал усны фильтер, Флийтгуард брэндийн WF2077 оригинал хөргөлтийн фильтерүүд нь “Оюу Толгой” ХК-ийн буцаалтын сэлбэгүүд дунд нэг ч байгаагүй болох /3хх 315-115 дугаар хуудсанд авагдсан “Оюу Толгой” ХХК-аас буцаасан сэлбэгүүдийн жагсаалтад тусгагдаагүй байгаагаар тодорхой тусгагдсан байгааг эрхэм шүүгч анхааралдаа авна уу. Оюу Толгой ХХК-иас буцаасан сэлбэгүүд дунд******* миний ХХК-д худалдсан З төрлийн сэлбэг огт байгаагүй ба зөвхөн тус сэлбэгүүдтэй ижил байдлаар хэрэглэгдэг сэлбэгүүд ирсэн байдаг ба яг “Эс Пи саплай ХХК-иас нийлүүлсэн сэлбэг 1 ширхэг ч буцаагдан ирээгүй юм. /7хх-75-93х/ ХХК нь “Оюу Толгой” ХК-аас 2016 оны 11 сард хүлээн авсан сэлбэг нь “Оюу Толгой” ХК-д байрлаж байхдаа узлэг, техникийн багийн шинжилгээнд хамрагдаж, ашиглах боломжтой сэлбэгүүдийг 60 хувиар, ашиглах боломжгүй сэлбэгүүдийг 5 хувиар буцаан худалдсан байдаг ба******* миний нийлүүлсэн З төрлийн фильтертэй ижил ашиглагддаг сэлбэгүүд бүгд 5 хувиар үнэлэгдсэн, ашиглах боломжгүй сэлбэгүүд байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох /3хх-115-116 дугаар хуудас/-д авагдсан Оюу.Толгой ХК-аас буцаасан сэлбэгүүдийн жагсаалтад ашиглах боломжгүй буюу Full reject гэж тэмдэглэгдэн, 5 хувийн үнэлгээгээр буцаагдсан баримтаар тогтоогдож байна. Харин “” ХХК нь дээрх ашиглах боломжгүй буюу “Оюу Толгой” ХК-аас 5 хувийн үнэлгээгээр буцаагдсан сэлбэгүүдийг үйлдвэрлэгч Комацу компани шийдвэрийн дагуу устгалд оруулахаар болсон баримт хавтаст хэргийн /3хх-242 дугаар хуудсанд авагдсан байна. Тус баримтууд дээр Scrap locally буюу хаягдал сэлбэгүүдийг Монголд устгалд оруулах тухай тусгасан бөгөөд******* миний нийлүүлсэн сэлбэгтэй ижил хэрэглэгддэг боловч өөр компанид үйлдвэрлэгдсэн З төрлийн сэлбэг нь бүрэн устгалд орох тухай тусгагдсан байна. Мөн дээрх баримтад устгалд орох сэлбэгийн бодит үнэ буюу Оюу Толгой ХХК-аас худалдан авсан үнийг тусгасан байх ба үүнд VE3B85 дугаартай сэлбэг /WF-2077 фильтертэй ижил хэрэглэгддэг/ 1 ширхэг нь 1,44$-ийн үнэтэй нийт 706 ширхэг устгагдах, ХАЗ898 дугаартай сэлбэг /FS1006 фильтертэй ижил хэрэглэгддэг/ 1 ширхэг нь 2.53$-ийн үнэтэй нийт 553 ширхэг устгагдах, 600-319-3111 дугаартай сэлбэг /LF9050 фильтертэй ижил хэрэглэгддэг/ 1 ширхэг нь 1,94$-ийн үнэтэй нийт 889 ширхэг устгагдах тухай тусгасан байна. Оюу Толгой ХК-д эхний удаа үзлэгт хамрагдаад ашиглах боломжгүй гэж дүгнэгдсэн хаягдал сэлбэгийг “” ХХК нь дахин буюу 2 дахь удаа үзлэгт хамруулж ХАЗ898 дугаартай сэлбэг 223 ширхэгийг, 600-319-3111 дугаартай сэлбэгээс 232 ширхэгийг нь өөрийн компанидаа авахаар шийдвэрлэсэн байдаг. ХХК нь устгалын сэлбэгүүдээс өөрсдийн шилж авсан сэлбэгийг нөөцдөө бүртгэхдээ Оюу Толгой ХК-иас худалдан авсан мэтээр хуурамч гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан /3хх-166-168/ ба тус баримтуудыг компанийнхаа нөөцөд нэмэхдээ Zoyu Tolgoi гэх хуурамч харилцагчийн нэр үүсгэж бүртгэлд оруулсан баримт нь хэрэгт авагдсан байна. Гэтэл намайг хоёр ч удаа үзлэгт хамрагдаад хаягдал материал гэж гологдсон сэлбэгийг ашиглаад залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээд хаягдлуудыг нь буцаагаад компанид нь зарчихсан гэж үзэж яллаж байгаа юм. Хэрэв би хаягдал сэлбэгүүд ашигласан бол зарагдсан компани болгоноос гомдол ирж, бараа материал чинь чанарын шаардлага хангахгүй байна, эвдэрхий байна гэх мэт гомдол гарсан байх ёстой. Харин******* миний “” ХХК-аас нийлүүлсэн бүх сэлбэгүүд нь борлуулагдсан ба ямар нэгэн гомдол санал гарч байгаагүй болно. “” ХХК-иас нийлүүлсэн бараа материалууд нь 100 хувь зарагдсан эсэх, ХХК-иас худалдан авсан үнэ дээр цааш зарагдахдаа хэдэн төгрөг нэмэгдэж зарагдсан, “” ХХК нь тус “Эс пи Саплай” ХХК-иас худалдан авсан 1560 ширхэг фильтерийг бусдад дамжуулан худалдсанаар хичнээн төгрөгийн ашиг олсон талаар тодхуулахаар би өөрөө болон өмгөөлөгчөөрөө дамжуулан удаа дараа хүсэлт тавьсан боловч прокурорын байгууллагаас хүлээн аваагүй боловч Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Гансэлэмийн 2020.05.26-ны өдрийн 186 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол,497 дугаартай “гомдлын хариу”-д “...хавтаст хэрэгт ХХК-иас нийлүүлсэн гэх сэлбэг хэчнээн тоогоор борлуулагдсан нь 3 дугаар хавтаст хэргийн 123-126, 203-217, 5 дугаар хавтаст хэргийн 206-216 дугаар хуудаст тус тус авагдсан байна” гэж тусгаж, ХХК-иас нийлүүлсэн сэлбэгүүд нь цааш нь үнэ нэмэгдэн худалдан борлуулагдсан үйл баримтын талаар бодит дүгнэлт хийсэн /8хх-153-157/ байна. “” ХХК нь надаас худалдан авсан сэлбэгээ цааш нь борлуулаад нийт 142,049,600 төгрөгийн ашиг олсон. Наймаа хийгээд дундаас нь 25,685,480 төгрөгийн ашиг олчихоод манай компани 116,364,120 төгрөгөөр хохирчихлоо гээд байгааг би ойлгохгүй байна. Би сэлбэг устгалын ажилд өмнө нь нэг ч удаа оролцож байгаагүй ба миний ажил үүрэгт ч сэлбэгийг устгах талаар үүрэг тусгагдаагүй. ХХК нь аливаа сэлбэгийг устгахдаа Work order буюу ажлын даалгавар үүсгэн гагнуурчид, сэлбэг засварын хэлтсийн ажилчид нь тус устгалын ажлыг хийж гүйцэтгэдэг талаарх баримтууд /3хх-172, 175, 179, дүгээр хуудас/ авагдсан байна. Хэрэгт авагдсан энэхүү 3 удаагийн устгалын ажлын даалгавар нь Оюу Толгой ХК-иас 2016 оны 11 сард хүлээн авсан сэлбэгүүдийг устгасан баримтууд байсан боловч энэ баримтуудаа зориуд гаргаж өгөхгүй байна гэж бодож байна. 1560 ширхэг фильтер нь овор хэмжээний хувьд хоёр портер машинд ачих хэмжээтэй. Устгалд орох сэлбэг тусдаа байдаг. Хэрэв тийм том оровтой юмыг зөөж авбал тэр дороо мэдэгдэнэ. Тэр агуулахад 20 хүн ажилладаг. Эдгээр сэлбэгүүд нь харагдах байдлаараа өөр байдаг. Бүх сэлбэг харилцагч нар руу очоод худалдан авснаас хойш 10 сарын дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Оюутолгой болон Трансвест монголиа компанийн сэлбэгүүд бүгд зөрүүтэй байдаг. Дотоодын шилжүүлгээр 710 ширхэгийг шилжүүлээд худалдан борлуулсан байдаг. Харин Оюутолгойгоос 810 ширхэг ирсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтаар 750 ширхэг “Трансвест монголиа” ашигласан байдаг. Үүнээс 130 ширхэг үлдэж байна. Би тухайн сэлбэгүүдээ 116,364,120 төгрөгөөр зараад олсон мөнгөөрөө өөрт хэрэгтэй байсан эд зүйлээ авч, өр зээлээ дарсан. Мөн валют худалдан авч байсан. Би энэ сэлбэгийг аваад ашигласан байвал тоо ширхэгийг байх ёстой. Оюутолгойгоос ирсэн сэлбэг миний сэлбэгээс илүү байдаг. Би тэр илүү гарсан сэлбэгийг үйлдвэрлэх боломжгүй. Энэ хэрэгт хувийн өш хонзон байна гэж харж байна. Эрдэнэтуяа гэрчээр мэдүүлэг өгсөн байсан. Би өөрийн хариуцаж байсан ажилтнуудын өмнөөс дуугардаг байсан. Надад хувийн байдлаар хандаж байгаад гомдолтой байна. Цагдаагийн байгууллагад хүсэлт гомдол гаргахад дандаа татгалздаг. Чулуунбаатарын мэдүүлэгт Оюутолгойн сэлбэгийг ашиглаагүй гэж байсан ч баримтаар ашигласан нь нотлогддог. Нэг бүрээр нь дүгнэлт хийж үзэхэд Трансвест монголиа компани 750 ширхэг ашигласан. Аливаа юм шударга байх хэрэгтэй өөрсдийн сэлбэгээ 30-40% нэмж зарчихаад хохирсон гэдэг нь учир дутагдалтай байна. Намайг буруутай гэж үзэж байгаа бол ядаж тухайн сэлбэгээ 5 хувиар үнэлэх ёстой. Трансвест монголиа компанийн дотоод хяналт шалгалт маш сайн шат дараатай явагддаг. Дарга нараар хянагдаад товчлуур дарагдаад л явагдаад байдаг. Монгол дарга нар хэзээ ч эцсийн шийдвэрийг гаргадаггүй. Гадаад захирлуудаар дамжаад санхүүгийн албанд очсоны дараа төлбөр ордог. Маш олон хүний шат дамжлагаар орсон. Хууль бус юу ч байхгүй. Энийг Эрдэнэтуяа өөрөө баталсан байдаг. Тиймээс миний бие бусдыг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй тул тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний бие ХХК-д 2013 оны 1 дүгээр сараас ажилд ороод тухайн ондоо сэлбэг хариуцсан газрын даргаар ажиллаж байсан. Тус компанид ажиллаж байх хугацаандаа ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг ямар нэг алдаа дутагдалгүй гүйцэтгэж, шударгаар ажиллаж байсан. Сэлбэгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан боловч хэлний чадвар сайн тул гадаад дарга нарын шийдвэрийг монгол ажилчдад уламжлах, даргаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулах ажлуудыг мөн хариуцдаг байсан. Миний бие энэхүү маргаад буй их хэмжээний үнийн дүнтэй худалдан авалтын асуудлыг бие даан шийдэх боломжгүй. Дээд албан тушаалтнуудын зөвшөөрөл болон захирлын баталгаажуулалт, гарын үсгийн дагуу захиалга, худалдан авалт хийгдэж мөн захирлуудын гарын үсэг, зөвшөөрөл, баталгаажуулалтын дагуу байгууллагын санхүүгээс худалдан авалтын мөнгө шилждэг. Харин гүйцэтгэх захирал Дэвид Төрнбүл, санхүү эрхэлсэн захирал Ларри Пикен нар тухай бүрт нь гарын үсэг зурж, зөвшөөрч баталгаажуулж байсан учраас бүх зүйл хууль дүрмийн дагуу хийгдсэн гэж бодож байна. Тус “” ХХК-иас нөөцөд нэмэгдсэн, худалдан авсан гэх гурван төрлийн фильтер нь нөөцөд бүртгэгдсэн тоогоороо аж ахуйн нэгжид худалдан борлуулагдсан баримт байна. Мөн тус хэрэгт холбогдон шалгагдаж байсан , А. нар нь компанийн системийн дагуу үлдэгдлийн нөөц, захиалга хийгдэх тоонд хяналт тавьж, захиалгын хүсэлтийг биечлэн авч компанийн гадаад захирлуудаар гарьн үсэг зуруулж байсан ба ажил үүргээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгэсэн байна. *******ийн зарсан гээд байгаа эдгээр сэлбэг буцаалтын сэлбэг байсан бол тус компанид эвдрэл, гэмтэлтэй чанарын шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдэх байсан гэж бодож байна. Би “” ХХК-ийг*******, эсхүл түүний хадам ээж Г.Энхцэцэг гэх хүн 2017.05 сард шинээр үүсгэн байгуулсан, өөрийнхөө сэлбэгийг компанид худалдах гэж байсан асуудлыг огт мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бараа материалын зарцуулагч тооцооллыг гаргаж бараа захиалах, тоо ширхэгийн жагсаалтыг гаргаж өөрсдөө хянаад явдаг байсан. Би тэр сэлбэгийг очиж шалгах, нүдээр үздэг эрх бүхий этгээд биш байсан. ******* нь хоёр удаагийн үйлдлээр компанид сэлбэг нийлүүлсэн. 2 дахь удаагийн буюу 100 ширхэг сальник нийлүүлсэн гэх асуудал нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдож, тус үйлдлийг хэрэгсэхгүй болгосон ба тус 2 дахь удаагийн бүтээгдэхүүн нийлүүлэгдэх үед сэлбэг ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар тус хэрэгт хохирогчоор тогтоогдон оролцож байсан Эрдэнэтуяа нь ажиллаж байсан. ******* намайг *******ийн компаниас бараа бүтээгдэхүүн худалдан авсан гэж буруутгаж байгаа ба Эрдэнэтуяа ч мөн адил *******ийн “” ХХК-иас бараа худалдан авсан байна. Гэтэл яагаад Эрдэнэтуяа буруугүй, би буруутай болоод байгааг ойлгохгүй, их гомдолтой байна. Хэрэв намайг ажил үүргээ гүйцэтгэсэн үйлдлээрээ*******той бүлэглэсэн гэж үзэж байгаа бол*******ийн 2 дахь үйлдэлд Эрдэнэтуяа бүлэглэж дэмжлэг үзүүлсэн гэж тооцогдох ёстой. Учир нь миний хийж гүйцэтгэсэн ажил Эрдэнэтуяагийн хийж гүйцэтгэсэн ажлын хооронд ямар ч зөрүү байхгүй ба аль аль удаад нь бодитоор бараа материал нийлүүлэгдээд тухай бүр нь зарагдаад дууссан байдаг. Тус хэргийг шалгагдаж ирэх хүртэл ******* өөрийн сэлбэгээ компанид нийлүүлсэн талаар мэдээгүй, цагдаагийн газраас мэдэж авсан. Би эхнэр 4 хүүхдийн хамт шударгаар хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээж амьдарч ирсэн. Эхнэр маань ажил хийдэггүй, бага хүүхдээ хардаг. Би ганцаараа гэр орноо тэжээдэг. Би хамтран ажиллагч нараасаа мөнгө зээлэх асуудал байсан. Мөн эгчээс мөнгө зээлсэн асуудлаас болоод “” ХХК-ийн хурлаар орж, сануулах сахилгын шийтгэл авч байсан. Би *******оос 2 сая төгрөг зээлж эхнэрийнхээ эмнэлгийн төлбөрт төлсөн. Би *******оос 15 сая төгрөгийн зээл авч байсан талаар тогтоосон. Эдгээрээс гадна “" ХХК-ийг төлөөлөн хохирогчоор тогтоогдон оролцож буй хохирогч Чулуунбаатар нь устгалын сэлбэгүүдийг устгаагүй тул устгалын акт байхгүй гэх мэдүүлгийг өгсөн нь намайг илтэд гүтгэсэн гэж үзэж байна. Би ажиллаж байх хугацаандаа нэг ч удаа устгах сэлбэгүүдийг хариуцан устгуулж байгаагүй ба устгалын ажлыг Засварын хэлтсийн гадаад дарга Матт Бриггс болон бусад гадаад ажилтнууд хариуцан ажилладаг байсан ба “Оюу Толгой"-гоос буцаалтаар ирсэн сэлбэгүүдээс ашиглах боломжтойг нь компаниас гаргасан комиссын дүгнэлт, жагсаалтын дагуу компанийн нөөцөд нэмээд үлдсэн сэлбэгийг устгасан юм. Устгалын акт нь одоо “" ХХК-д байгаа боловч одоог хүртэл худлаа хэлж, зарим баримтыг гаргаж өгөөгүй байна. “Оюу Толгой” ХК-аас ирсэн баримтуудыг устгасан устгалын актууд буюу work order нь З дугаар хавтаст хэргийн 172, 175, 179 дугаар хуудсанд авагдсан байгаа ба тус баримтуудын алинд нь ч миний нэр огт байхгүй ба угаасаа ч ажил үүргийн хувьд надад ямар ч хамааралгүй юм. Тухайн сэлбэгүүдийг таслахыг нь тасдаад эвдэхийг эвдсэн гэж бичсэн байсан. Бүртгэлгүй сэлбэг нь “” компанийн өмч биш, Комацу америк ХХК нь тус сэлбэгүүдийн үнийг нь “Оюу Толгой” ХК-д төлсөн бөгөөд устгалд оруулах тухай Трансвест монголиа ХХК-д даалгасан баримт /3хх-242х/-д авагдсан байдаг. Миний хувьд агуулахын ахлах ажилтан*******, бараа ханган нийлүүлэлтийн ажилтан*******, худалдан авалтын мэргэжилтэн А. нартай бүлэглэж, дүрэм журам зөрчиж, байгууллагын худалдан авах ажлыг дур мэдэж шийдсэн нэг ч асуудал байхгүй ба бүгд компанийн гадаад захирлууд болох Ларри Пикен дарга болон Дэвид Төрнбүл захирлын гарын үсэг, баталгаажуулалтын дагуу хийж гүйцэтгэгдсэн, мөн компани сэлбэгээ хүлээн авч бусдад худалдаалсан нь тогтоогдсон байдаг. Тэнд миний гарын үсэг байхгүй. Тухайн сэлбэг бараа бүтээгдэхүүний тоо ширхэг, худалдсан болон байгууллагын нэр, төлбөрийн нөхцөл гээд бүгд байдаг. Тэр байгууллагын төлбөрийн хуудас нь гэрээ байдаг. Тэр гэрээг хянаж үзэхгүй гарын үсэг зурна гэж бодохгүй байна. Би компанид хоёргүй сэтгэлээр хандаж, мэдлэг чадвараа зориулж ажиллаж байсан. Миний хийгээгүй хэргийг хийсэн гэж 4 жилийн турш цагдаагийн байгууллагаар явуулж байна. Баянгол дүүргийн мөрдөгч прокурор нь баталчихаад баримтаа шалгахгүй, хөнгөн хуймгаа хандаж ямар ч буруу зүйл хийгээгүй байхад миний хүсэлтийг хүлээж авахгүй байгааг нь би энэ хүмүүс хахууль авсан гэж бодож байна. компани 116 сая төгрөгийг 142 сая төгрөг болгож зарчихаад биднийг буруутгаж байгаад нь гомдолтой байна. Тиймээс намайг цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна. Би Эрхэс гэдэг хүнтэй уулзсан гэдгээ санахгүй байна” гэв. 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Миний бие тус байгууллагад ажиллахаас өмнө энэ компанитай хамтын ажиллагаатай сургуульд ажиллаж байсан. Тус байгууллагаас санал тавиад орж байсан. 2017 оны 6 сар хүртэл 6 жил энэ байгууллагад тасралтгүй ажиллаж байсан. Би одоо ажиллаж байгаа байгууллагадаа орохдоо бүх ном журмын дагуу хүлээлгэж өгсөн. Би ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа дутагдал, өмч завших ажил хийж байгаагүй. Би сайн ажилласныхаа үр дүнд шагнуулж байсан. Прокурорын зүгээс намайг албан тушаалын байдлаа ашигласан гэж яллаж байна. Би тухайн үед ажиллаж байхдаа сэлбэгийг борлуулалт тоо хэмжээ, агуулахын нөөцөд байгаа сэлбэгийн тоо зэргийг бэлэн хүртээмжтэй байлгах үүрэгтэй гэж байсан. Би сэлбэг захиалах саналыг хүргүүлдэг. Би хоёр хүн ахалж ажилладаг байсан. Нэг худалдан авалтын байдлыг захиалгын хуудсыг хянаад дүн шинжилгээ хийгээд явдаг байсан. Би саналын хуудсыг оруулдаг. Энэ худалдан авалтын үйл ажиллагааг би ганцаараа шийдэх ямар ч боломжгүй. Би захиалгын хуудас хүргүүлээд л дуусдаг. Энэ цаашаагаа яваад монгол гадаад захирлуудаар дамжиж хянагддаг. Бүгд зөвшөөрөөд хяналт тавьсны дараа худалдан авах багт ирдэг. Энийг буцаах боломжтой. Захих ёсгүй бараа байвал захирлууд өөрсдөө татгалзаад буцаах боломжтой. Намайг албан тушаалаа ашигласан гэж байгаа боловч би тухайн үед гарын үсэг зурах хэмжээний ажил хийж байгаагүй. Тус компани нь Канадын хөрөнгө оруулалттай байгууллага юм. Ийм нарийн тогтолцоотой байгууллага дундаас ганц намайг буруутгаж байна. Намайг захих ёсгүй бараа их хэмжээгээр захисан гэдэг. Тус бараа маш их талх шиг зарагддаг байсан. Энэ талаарх баримт нь хэрэгт авагдсан байдаг. Зориудаар дууссан тоон дээр шинээр захисан барааны тоог нэмээд гаргаж байгаагүй, би гомдолтой байдаг. Би тасралтгүй 6 жил ажиллахдаа хэдэн арван мянган сэлбэг захиж, асуудалгүй ажиллаж ирсэн. Ингэж ажиллахдаа компани хохирохоор юу ч хийгээгүй. Намайг ажлаас гарснаас 1 жилийн дараа өөрийгөө буруугүй гэдгийг нотлох зүйлгүй болсны дараа ийм хэрэгт оруулж байгаад гомдолтой байна. Мөн намайг Эрхэс гэдэг хүнтэй уулзсан гэж буруутгаж байна. Би өдөрт хэдэн зуун мэйл бичиж ирдэг. Би байнга цахимаар харьцаж ажлаа явуулдаг. Үүний нэг нь Эрхэс гэдэг хүн байсан. Намайг цахимаар харьцсан гэж байгаад гомдолтой байна. ******* хувийн сэлбэгээ зарж байсан талаар би мэдээгүй. Би цагдаагийн газар ирээд мэдсэн. Би Оюутолгойгоос ирсэн сэлбэгийг засвар үйлчилгээний хэлтэс рүү явуулаагүй. Намайг буруутгах гэж зориуд миний ажил үүрэгт байдаггүй зүйлээр буруутгаж байна. Би тухайн Оюутолгойгоос ирж байгаа бараа бүтээгдэхүүнтэй ямар ч холбоогүй. Эрдэнэтуяа мэдүүлэг өгөхдөө удаа дараа намайг хариуцдаг гэж ярьдаг. Эрдэнэтуяа гэдэг хүн намайг ажлаас гарсны дараа орсон байдаг. Тэр хүн намайг ийм ажил хийж байсан. Тухайн үед ажиллаж байхдаа бид нар хоорондоо мөнгө төгрөгийн болоод эр эмийн харилцаатай гэж худал мэдүүлэг өгсөн. Би энэ талаар зөндөө хэлж байсан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Чулуунбаатар миний ажлыг мэдэхгүй байж энэ ажлыг буруу хийсэн гээд байгаа нь учир дутагдалтай байна. Би гомдолтой байна. Би энэ байгууллагад шударгаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа худал хуурмаг зүйл хийж байгаагүй. Одоо хүртэл ажиллаж байгаа байгууллагадаа алдаа дутагдалгүй зүгээр ажилласан. Би ямар ч асуудалгүй ажлаа хүлээлгэж өгөөд гарсан байхад ямар шалтгаанаар намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Би ямар нэг хэрэг хийгээгүй” гэв.

Шүүгдэгч А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ миний бие сэлбэг худалдан авах ямар ч учиргүй байна. Намайг арай ч яллагдагчаар татна гэж бодоогүй. Гүнсэнхорлоо өмгөөлөгч намайг яллагдагчаар татчих гэсээр байгаад нь Эрдэнэбаяр прокурор намайг энэ хэрэгт татсан байдаг. Би энэ хүртэл үнэнээрээ яваад юу ч олсонгүй. Маш их худал мэдүүлэг, гүтгэлэг байна. Шүүхийн шинжилгээний дүгнэлт, аудитын дүгнэлтүүдийг үгүйсгээгүй, худал бичсэн. Би 2012 оны 3 сарын 19-ний өдөр би худалдан авалтын хангамжийн хэлтэст зохицуулагчийн албан тушаалд томилогдон 2017 оны 10 сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Чулуунбаатар намайг энэ хэргийг хийчхээд гараад явсан гэсэн байсан. Надад одоо миний ажиллаж байгаа байгууллага миний авч байсан цалингаас 3 дахин өндөр цалингийн санал тавьсан учраас би ажлаасаа гарсан. Би хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг үгүйсгэсэн боловч алийг нь ч хүлээж авалгүй энэ хүртэл намайг явуулж байна. Миний хувьд шууд удирдлагын зүгээс хийсэн бүх үүрэг даалгаврыг гүйцэтгэж ирсэн байна. Эцсийн хэрэглэгч буюу аль хэлтэст ямар бараа авах гэж байна тэрийгээ системээр дарга нар руу явуулдаг. Дунд нь ямар ч худалдан авагч, мэргэжилтэн оролцох боломжгүй. Бид нарын хувьд захиалгын хуудсыг явуулсан тохиолдолд захирлуудыг шийдвэрийг харах боломжгүй, эцсийн шийдвэрийг л хардаг. Энэ захиалгын хүсэлтийн хувьд анхны төсөв нь 34,722,30 доллар болон анхны төсөв нь 172,869,929 төгрөг байсан. Хамгийн том захирал нь Канад улсад амьдардаг Майк гринжир байдаг. Канад улсад байрлах толгой компани батлаад Майк энэ хүмүүсийг хариуцан ажилладаг. Энэ хүмүүсээс тусдаа өөр хэлтэст байдаг. Системийн цагаар 2017 оны 5 сарын 11-ний өдөр компанийн систем сервер Канадад байдаг. Энэ Канад улсын цагаар харин Улаанбаатар хотын цагаар 2017 оны 5 сарын 12-ны өдөр буюу компани өөрсдийн дотоодын аудитын дүгнэлтээр систем Канадад байрладаг. Тиймээс Канад улсын цагаар явна гэж заасан байдаг. Харин үүнийг хэн ч хараагүй. Бид нар өглөө 8 цагаас орой 17 цагт Монгол улсын цагаар тардаг байсан. Энд гурван төрлийн шүүлтүүр байгаа. компани намайг энэ гурван төрлийн шүүрэн дээр захиалга үүсгэсэн, бусад дээр захиалга үүсгээгүй гэж бичсэн байна. Систем дээр 5 сарын 16 гэж гарч байна. Энэ нь Монгол улсын цагаар 5 сарын 17-ны өдөр болж байна. Үүнийг намайг үүсгэсэн гэж байна. Би дуртайдаа үүсгээгүй энэ миний ажлын байр. Би өдөрт 20-30 захиалга үүсгэдэг. Сэлбэгийн, аж ахуйн хэлтсийн, засвар үйлчилгээний гээд тус тусдаа хэлтсүүд байдаг. Чулуунбаатар энэ ажлыг мэдэхгүй. Анх захиалга үүсгэж байгаа бол хоосон дээр үүсгэдэг. Шинээр захиалгын хуудас үүсгэхэд үүнийг дураараа орчуулаад оруулж ирсэн байна. Энэ хэлтсээс ирсэн үнийн саналын дагуу л би явуулсан. Би дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг. Бид нар системд л оруулдаг. Харин намайг захирлуудаар батлуулсан гэж байна. Би тэр хүнийг яаж гуйсан юм бэ. Би өмнө т мөнгө зээлсэн асуудал байдаг. Үүнээс болж “” компани надад бүтэн сар хувийн мөрдлөг хийсэн. Би гадны компанид 10 гаруй жил ажилласан. Гадаадын компанид итгэл даасан ажилтан гэж байдаггүй. Би үнийн саналыг хараад тухайн компанид батлуулсан гээд байна. Гадаад монгол захирлууд нэг төгрөгийн ч үнийн саналыг хянадаг. Гадны компанийг залилна гэж юу гэсэн үг бэ. Би хэзээ ч ийм зүйл хийхгүй. Би энэ харилцагчийг сонгодоггүй. Би үнийн саналуудыг мэйлээр явуулдаг. Надад тухайн өдрийн мэйлийг өгөөч гэж зөндөө хэлсэн. Тэгээд гаргаж өгөхгүй байж байгаад бүр сүүлд 2020 оны 9 сард гаргаж өгсөн байдаг. Би тэр мэйлийг Чулуунбаатарт тайлбарлаж өгсөн. Тэр хүртэл Чулуунбаатар худал мэдүүлэг өгсөн. Тэгээд намайг дүр эсгэсэн байна гэж байна. Би бүх зүйлийг цэг таслалгүй хянадаг. Би төсвийн хүрээнд ажилладаг. Энэ 172 сая төгрөгөөр батлагдаад ирсэн. Тухайн захиалгыг 116 сая дээр үүсгэе гэж энэ хэлтсээс үнийн санал ирүүлсэн. Гэтэл тухайн саналд гурван өөр үнийн санал ирсэн байсан. Санхүүгийн аудит орж ирэхэд худалдан авалтын хэлтсээс хамгийн түрүүнд асуудаг. Би баталгаажуулдаг. Тухайн үед ирсэн үнийн санал нь зөрүүтэй байсан учраас би тодруулах зорилгоор хэлтсийн ахлах рүү мэйл бичсэн байдаг. Миний бичсэн үгийн сонголт буруу байсан. Надад залилан хийх санаа төрсөн бол ийм зүйл хийхгүй байсан. Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Намайг гүтгэж байна. Бүх зүйл үнэнээрээ явна гэж бодсон. Бүгд англи хэл байсан, энийг дураараа орчуулж байна. Би захиалгыг үүсгэсэн байдаг. Худалдан авалтын хэлтэс хэзээ ч энэ компанийг авна гэж сонголт хийдэггүй. Би нэг төгрөгийн ч батлагдаагүй ажлыг харилцагч руу явуулж үзээгүй. Байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагддаг. Би тухайн өдөр 5 байгууллага руу мэйл явуулсан. Тэр шүүр нь маш ховор шүүр байсан. Би энэ “” гээд компанийн ард юу байгааг, хэн байгааг би мэдэхгүй. Би хэнтэй ч биечлэн уулзаагүй. Би Чулуунбаатарт гомдолтой байна. Миний ажил байдлын тодорхойлолтыг /4хх-37х/ шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хуурамчаар гаргаж өгсөн байсан. Би өөрөө ажил байдлын тодорхойлолт гаргаж өгөөгүй, гомдол гаргасан тал өгсөн байх. Тухайлбал ажил байдлын тодорхойлолтод миний огт хийдэггүй “ажлын байран дахь аюулгүй байдлыг сурталчлах гэсэн зүйл оруулсан байсан. Миний ажлын байр “ажлынг байрны аюулгүй байдал сурталчилдаггүй, би худалдан авалтын мэргэжилтэн. Мөн “” компанид ямар түгээх төв байдаг юм бэ, ийм зүйл хэзээ ч сонсож байгаагүй. Чулуунбаатарын мэдүүлгээр хүнийг гүтгэж болохгүй. Чулуунбаатарын 3 сарын 29-ний мэдүүлэг /хх-124х/ “ 2017 оны 11 сарын 11-ны өдөр “” ХХК-иас тос гоожилтоос хамгаалах шүүлтүүр захиалж байсан” гэсэн байна. Би 2017 оны 10 сарын 17-ны өдөр ажлаасаа гарсан байсан. Дараагийн байгууллагадаа ажиллаж байсан. Мөрдөн байцаагч мэдүүлгийг нь уншуулаад таны өгсөн мэдүүлэг үнэн зөв үү гэж гарын үсэг зуруулдаг. Би үүнийг санаатайгаар гүтгэж байна гэж ойлгож байна. 2018 оны 3 сарын 3-нд Чулуунбаатар нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө /хх-122х/ “2017 оны 5 сарын 16-ны өдөр худалдан авалтын мэргэжилтэн бараа бүтээгдэхүүний захиалгыг цахим бүртгэлийн системд нэг удаагийн ханган нийлүүлэгч нэртэйгээр зөвшөөрөлгүй үүсгэсэн гээд байна. Би үүнийг үүсгээгүй. Энийг Канад улсад бүртгүүлсэн, канад улс баталгаажуулдаг. Системийн цаг Канад улсын цагаар явдаг гэдгийг мэдсээр байж мөрдөгчийн толгойг эргүүлэх зорилгоор Канад улсын цагаар явдаг гэдгийг хэлээгүй. Нэг удаагийн ханган нийлүүлэлтээр хийсэн худалдан авалт нь харагдана. Би нэг удаа т мөнгө зээлээд ёс зүйн журам зөрчсөн. “” компани надад бүтэн нэг сар хувийн мөрдлөг хийсэн. Би энийг нь өөрөө олж мэдсэн. Миний хаана юу хийж явж байгааг тагнаж, Эрдэнэтуяа ажилчдаас мэдүүлэг авсан байсан. болон миний оффис хоёр өөр газар байдаг. Би тэр камерын бичлэгт агуулах руу хоёр удаа орсон байдаг. намайг мөнгө зээлээч гэж гуйсан. Би Алтай хотхонд амьдардаг. Би ажлаасаа гэр рүүгээ 5 минут алхаад ордог. Би гэр рүүгээ орж мөнгө аваад ажил руугаа орсон. Манай гэрт миний хуримтлуулсан мөнгө, манай нөхрийн хуримтлуулсан мөнгө байдаг. Би т хүүтэйгээ 7,200,000 төгрөг зээлж байсан. Хаан банкны хуулга дээр харагдаж байгаа. Энэ мөнгийг зээлүүлснийхээ төлөө ёс зүйн шийтгэл авсан. Би нийт 23 ажилтанд 2016-1-1-2016-12-31 өдөр хүртэл зээл өгсөн байдаг. Намайг батлуулсан гээд байна би юу гэж хэлээд батлуулсан юм бэ. Энэ байгууллага хэзээ ч найран дундаа байдаггүй. Чулуунбаатарын 3 сарын 29-ний өдрийн гэрчийн мэдүүлэгт /1хх-122х/ “ компанийн цахим бүртгэлд компанийг зөвшөөрөлгүйгээр бүртгэж, худалдан авалтын захиалга гаргасан байна гэсэн. Бодит байдал нь үнийн саналыг дагуу үүсгэсэн захиалгын хуудас энэ дахин давтагдашгүй дугаартай. Захиалгын хуудас Ларри Пикенийн худалдан авалтын захиалгын хуудсыг баталгаажуулсны дараа Канад улс руу шинэ харилцагч нээх хүсэлт явуулсаны дараа Канад улсаас системд бүртгэж баталгаажуулсны дараа Канадын иргэн Ларри Пикен гэдэг хүн мэйл явуулснаар 2017 оны 5 сарын 18-ны өдөр батлагдаад ирсэн. Үүний дараа хоосон зайн дээр гэдэг нэр орж ирж байна. Би Хаснавчийн удирдлага дор боловч зэрэгцээ ажилладаг. Захиалгын хуудсыг бид хоёр хамт оруулдаг. Ямар ч байгууллагаас захиалгын хуудас ирсэн бид нар заавал цахим бүртгэл хийх ёстой. Шүүх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос  *******,*******,*******, А. нарыг бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглаж “” ХХК-иас 116.364.120 төгрөгийг “” ХХК-д шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад  заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

“” ХХК-д ******* сэлбэг нийлүүлэлтийн газрын даргаар,  Д.*******  агуулах хариуцсан ахлах ажилтнаар, Б. бараа, материалын бүртгэл хариуцсан ахлах ажилтнаар, А. худалдан авалтын мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь тус байгууллагын тушаал, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байна.      

Хавтаст хэргээс үзэхэд *******,*******,******* нар нь ажил үүргийн хувьд хоорондоо харилцан хамааралтай байдлаа ашиглаж өөрсдийн ажилладаг “” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсан “” ХХК-иас буцаалтаар ирсэн LF9050 дугаартай 300 ширхэг, FS1006 дугаартай 560 ширхэг, WF2077 дугаартай 700 ширхэг сэлбэгүүдийг*******ийн хадам эх Г.Энхцэцэгийн нэр дээр 2017 оны 5 дугаар сард байгуулагдсан “” ХХК-иас нийлүүлсэн мэтээр “” ХХК-иас 116.364.120 төгрөгийг “” ХХК-ийн дансаар шилжүүлэн авсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримт нь мөрдөн байцаалтанд хохирогч гийн мэдүүлсэн “Би 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “” ХХК-ийн сэлбэг ханган нийлүүлэлтийн газрын даргаар ажилд ороод сард хоёр удаа хийдэг сэлбэгийн нөөцийн захиалгыг цахим систем дээр хянаж үзэхэд нэг төрлийн хөдөлгүүрийн шингэний шүүр /пилтер/ маш олон тоо хэмжээгээр байхаар нь би сэжиглээд тоог нь шалгасан чинь сэлбэгийн нэг жилд тухайн сэлбэг 200 гаруй ширхэгийг худалдан борлуулдаг байсан. Гэтэл цахим систем дээр 500 гаруй байхаар нь шалгаж үзээд хамгийн сүүлд хэзээ, хэдэн тоотой, хаанаас уг шүүр ирсэнийг шалгаж үзсэн чинь “” гэсэн компаниас 2017 оны 5 дугаар сард 700 ширхэгийг худалдан авсан гэж бүртгэлтэй байсан. Уг шүүрийг хамгийн ихдээ 96 ширхэгийг захиалах ёстойгоос 700 ширхэгийг захиалан худалдан авалт хийсэн байхаар нь “” ХХК-иас өөр ямар ямар сэлбэг авч байсан бэ, гэж шалгаж үзсэн чинь дахин 2 төрлийн тосны болон түлшний шүүр гарч ирсэн мөн худалдан авалтын тоо хэмжээ нь заасан хэмжээнээс хэтэрсэн худалдан авалт хийсэн нь тогтоогдсон. Түлшний шүүр нь тухайн үед манай агуулахад 400 гаруй бэлэн байсан тул уг түлшний шүүрийг дахин худалдан авах шаардлагагүй байхад нэмж “” ХХК-наас 560 ширхэг түлшний шүүрийг 5 дугаар сард худалдан авалт хийсэн байсан. Мөн адил тосны шүүрийг 300 ширхэгийг худалдаж аваад тухайн шүүр нь 2 долоо хоног тутамд хамгийн дээд тал нь 50 ширхэгийг худалдаж авах ёстой байхад 300 ширхэгийг тоо хэмжээ хэтрүүлэн худалдан авсан байхаар нь цааш нь шалгаж үзэхэд уг шүүрүүдийг нэг худалдан авалтаар худалдаж авсан болох нь тогтоогдож нийтдээ 1560 ширхэг шүүр худалдаж авсан цахим бүртгэлээр тогтоогдохоор нь би өөрийн дарга Майт Бриггсд мэдэгдсэн чинь өөр ямар мэдээлэл байна бүгдийг нь шалга гэж хэлэхээр нь цааш дахин нарийн шалгахад 2017 оны 10 дугаар сард  50, 50 ширхэг Сайлник худалдан авсан нь тогтоогдохоор нь захирал болон хуулийн хэлтсийн ажилтан нарт мэдэгдсэн. Тэгээд үүн дээр тулгуурлаад дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг гаргаад нарийн шалгаж үзэхэд “” ХХК-д ажилладаг байсан сэлбэг нийлүүлэлтийн газрын дарга *******, бараа материалын бүртгэл хариуцсан ахлах*******, агуулах хариуцсан ахлагч*******, худалдан авалтын мэргэжилтэн А. нар үгсэн хуйвалдаж дээрх бараа материалыг цахим системд хуурамчаар үйлдэж “” ХХК-иас худалдан авч нийлүүлсэн мэтээр бүртгэсэн байсан нь тогтоогдсон. “” ХХК-тай ямар нэгэн бараа нийлүүлэлтийн гэрээ байгуулаагүй, манай компани нь зөвхөн Комацу Америк, Комацу Япон, Каминс Монголиа Инвестмент ХХК-уудтай гэрээтэй учир тухайн компанаас бараа материалын нийлүүлэлт хийдэг. Худалдан авалтын нөөцийг болохоор Бараа материалын бүртгэлийн ажилтан Баянбат захиалгын хуудсыг гаргаж өгөөд тухайн захиалгын хуудсыг бараа материалын бүртгэл хариуцсан ахлагч хянаад, худалдан авах зөвшөөрлийг сэлбэг нийлүүлэлтийн газрын дарга руу явуулаад зөвшөөрөөд явуулдаг. Тэгэхээр эргээд бараа материал бүртгэл хариуцсан мэргэжилтэн Баянбатад захиалгаа үүсгэнэ үү гэж хэлсэний үндсэн дээр Баянбат худалдан авах захиалгын хүсэлтийг цахим бүртгэл дээр үүсгээд сэлбэг нийлүүлэлтийн газрын дарга цахим шуудангаар тухайн сэлбэгийг авч болно гэж баталгаажуулахаар нь худалдан авалтын мэргэжилтэн тухайн 3 төрлийн шүүрээс “” ХХК-д худалдан авахаар захиалгыг өгч “” ХХК-наас 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр танай компанид 3 төрлийн шүүр нийлүүлсэн гэсэн мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэл ирэхээр нь ******* хүлээн аваад даргаар баталгаажуулаад санхүүд нэхэмжлэлээ шилжүүлж өгсөн. Түүний үндсэн дээр санхүүгээс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр “” ХХК-д 116.364.120 төгрөгийн нэхэмжлэл төлсөн бөгөөд “” ХХК-аас хүлээн авсан гэх шүүрэнд холбогдох бараа материал хүлээн авсан гэх ямар нэгэн баримт бичиг олдоогүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 113-115/

      хохирогч Б.Чулуунбаатарын мэдүүлсэн “2017 оны 5 сард ХХК нь “” ХХК-наас нийт 3 төрлийн шүүр /филтер/-ийг нийт 116.364.120 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл бодит байдал дээр уг компаниас ямар ч бараа хүлээж аваагүй. Харин манай компанийн сэлбэгийн агуулахад Оюу Толгой ХХК-иас буцаалтаар ирээд байсан ижил төрлийн филтерийг “” ХХК-наас нийлүүлсэн болгож хийсэн. Компанийн цахим бүртгэл, системд  “” ХХК-аас нийлүүлсэн гэж хуурамч бүртгэлийг хийсэн ба “” ХХК-наас төлбөрийн нэхэмжлэлийг авч барааны үнийг уг компанид бүрэн шилжүүлсэн. 2017 оны 5 дугаар сарын 04-нд сэлбэг нийлүүлэлтийн газрын бараа, материалын бүртгэлийн ажилтан  Баянбат 2017 оны 5 дугаар сард худалдан авах шаардлагатай сэлбэгийн жагсаалтыг бараа материалын бүртгэл хариуцсан ахлагчөд явуулсан. Харин нь авах шаардлагагүй агуулахын нөөцөнд хангалттай байсан 3 төрлийн филтерийн их хэмжээгээр нэмж авахаар сэлбэгийн жагсаалтанд нэмж оруулсан. Ийнхүү нэмж оруулахаасаа өмнө буюу 5 дугаар сарын 5-нд Сэлбэг нийлүүлэлтийн газрын дарга болон нь “” ХХК-тай уулзсан. Энэ талаар “” ХХК-аас имэйл ирүүлж 3 төрлийн шүүрний үнийн санал явуулсан. Баянбат нь сэлбэгийн нөөцийн захиалгыг компанийн цахим бүртгэлийн системд үүсгэж холбогдох удирдлагуудаар батлуулсан. Гэхдээ тухайн бараа нь сэлбэгийн захиалгад тухайн барааны албан ёсны борлуулагч Камминс компаниас худалдан авахаар заагдсан байдаг. 5 дугаар сарын 16-наас 18-ны хооронд худалдан авалт хариуцсан ахлагч Хаснавч компанийн цахим бүртгэлийн системд “” ХХК-ийг ханган нийлүүлэгчээр бүртгүүлж, худалдан авалтын мэргэжилтэн нь барааны худалдан авалтын захиалгыг “” ХХК-наас бараа худалдан авах үйл ажиллагааг Хаснавч, нар нь хариуцан зохион байгуулсан. Гэхдээ яагаад  тухайн сэлбэгийг албан ёсны борлуулагч Камминс Монголиа ХХК-аас авалгүйгээр “” ХХК-аас авахаар худалдан авалтыг зохион байгуулсан гэдгийг тогтоолгох шаардлагатай байна. 5 дугаар сарын 22-нд “” ХХК-ны төлбөрийн нэхэмжлэлийг агуулах хариуцсан ахлагч ******* гарын үсэг зурж хүлээн авсан ба мөн өдөр барааг өөрөө “” ХХК-наас хүлээн авсан гэж тайлбарладаг. Гэхдээ тухайн үед ажиллаж байсан агуулахын ажилтнууд нь тийм их овор хэмжээтэй барааг буулгаж, зөөж оруулаагүй гэсэн тайлбарыг өгдөг. Компанийн цахим бүртгэлд 5 сарын 24-нд “” ХХК-наас барааг хүлээн авсаныг бүртгэсэн. Бараа материалын бүртгэлийн ажилтан Батнямын нэрээр бүртгэл хийгдсэн боловч Батням “” ХХК-ийг огт мэдэхгүй тийм компани бүртгэж байгаагүй миний бүртгэлийн системд нэвтрэх нэр, нууц үгийг ******* намайг сургалтанд орж байх үед нэг удаа гуйгаад авч байсан гэж хэлсэн. Сэлбэг нийлүүлэлтийн газрын дарга нь “” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэлийг баталгаажуулж гарын үсэг зурсан ба 6 сарын 13-нд “” ХХК-ийн санхүүгээс “” ХХК-д 116.364.120 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн. “” ХХК-ийн  өөрийн байнгын ханган нийлүүлэгч  компани болох Камминс Монголиа ХХ-наас авах ёстой байсан 3 төрлийн шүүрийг тухайн сэлбэгийн албан ёсны ханган нийлүүлэгч бус “” ХХК-наас худалдан авсан мэт хуурамч гүйлгээ, бүртгэлийг хийж компанид хохирол учруулаад байна. 2017 оны 9 сараас 10 сард ХХК-нд “” ХХК-наас 2 төрлийн салникийг нийт 14.021.429 төгрөгөөр худалдан авсан. Бодит байдал дээр энэ компаниас ямар ч бараа хүлээн аваагүй. Харин тухайн бараатай адил илт хуурамч барааг манай компанийн агуулахад байдаг төхөөрөмжийг ашиглан уутлаж савлан шошго нааж “” ХХК-аас нийлүүлсэн болгож барааны үнийг бүрэн шилжүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа...“” ХХК-иас нийлүүлсэн гэх сэлбэгүүд нь компаниас буцаалтаар 2016 оны 10 дугаар сард хэд хэдэн удаагийн тээвэрлэлтээр ирүүлсэн сэлбэгийн хайрцаг баглаа боодолтой байсан. Энэ хайрцаг дээр анх д тухайн сэлбэгийг нийлүүлэх үедээ бидний бичсэн эд материалын дугаар байсан. Тэгэхээр эдгээр сэлбэг нь гоос буцаалтаар ирсэн сэлбэг болж байгаа юм...130.385.549 төгрөгийн хохирол учирсан...”” ХХК-иас нийлүүлсэн гэх бүртгэл нь хүлээлцсэн баримтгүй, бодит нийлүүлэлт хийгдээгүй болно. ХХК-иас буцаалтаар ирсэн эдийн дугаар бүхий хайрцаг савтай бараа бүтээгдэхүүнийг “” ХХК-ийн нэр дээр бүртгэж агуулахад байршуулсан... ХХК-иас 2016 оны 11 дүгээр сард хэд хэдэн  удаагийн ачилтаар нийт 981 нэр төрлийн сэлбэг ирсэн. Энэ дотор эдгээр 3 төрлийн шүүр байсан...LF9050  нь гоос 553 ширхэг буцаж ирсэн...FS1006  түлшний шүүрнээс 889 ширхэг, WF2077 хөргөлтийн шингэний шүүр нь 706 ширхэг буцаж ирсэн байсан. Тухайн үед агуулахад WF2077 хөргөлтийн шингэний шүүр нь 16 ширхэг, LF9050  түлшний шүүр нь 72 ширхгийн үлдэгдэлтэй байсан нь бүртгэлийн системээс харагдана...Сэлбэг нийлүүлэлтийн газраас ажлын захиалга үүсгээд засвар үйлчилгээний хэлтэст захиалгын дагуу тайрч хаягдал төмрийн газарт тушаадаг. Энэ ажлыг тухайн үед сэлбэг нийлүүлэлтийн газрын дарга байсан хариуцан хийлгэх ёстой байсан...ХА3898/ дугаартай 553 ширхэг тосны шүүрээс  221 ширхэг тосны шүүрийг ХА3898 дугаараар бүртгэлд авсан. Харин үлдсэн 332 ширхэг тосны шүүрийг устгах ёстой байсан. /600-319-31111/ дугаартай 889 ширхэг түлшний шүүрээс 232 ширхэг түлшний шүүрийг /600-319-31111/  дугаараар бүртгэлд авсан. Харин үлдсэн 657 ширхэг түлшний шүүрийг устгах ёстой байсан.  /WF2077/ дугаартай 706 ширхэг хөргөлтийн шингэний шүүрээс  огт бүртгэлт аваагүй бүгдийг нь устгах ёстой байсан...тухайн үед сэлбэг нийлүүлэлтийн газрын даргаар ажиллаж байсан *******, бараа материалын бүртгэл хариуцсан ахлагч******* нар нь  “”  ХХК-иас  буцаалтаар ирүүлсэн сэлбэгүүдийг устгах, бүртгэлд авах асуудлыг хариуцаж байсан. Үүнтэй холбоотойгоор “Камацу Америк сэлбэгийг нөөцөд нэмэх тухай”  2017 оны 4 дүгээр сарын 05-ний өдрийн*******ийн бэлтгэсэн, *******ын баталж гарын үсэг зурцгаасан санхүү бүртгэлийн хэлтэст ирүүлсэн шийдвэр гарсан байдаг. Устгалд оруулах сэлбэгийг  сэлбэг нийлүүлэлтийн газраас засвар үйлчилгээний хэлтэст захиалга өгөөд засвар үйлчилгээний ажилтнууд  устгал хийдэг. Харин ХХК-иас  буцаалтаар ирүүлсэн сэлбэгүүдийг устгал хийлгэх захиалга сэлбэг нийлүүлэлтийн газраас ирүүлээгүй ба устгал хийсэн баримт  засвар үйлчилгээний хэлтэст байхгүй байсан... Манай компанийн агуулахад 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “” ХХК-иас нийлүүлсэн гэх сэлбэгтэй  ижил төрлийн сэлбэг буюу  “Камминс Монголиа Инвестмэнт” ХХК-иас авсан LF9050 дугаараар 4 ширхэг,  ХА3898 дугаартай “Оюу Толгой” ХХК-иас буцаалтаар ирүүлэн бүртгэлд авсан байсан 221  ширхэг тосны шүүр.  “Камминс Монголиа Инвестмэнт” ХХК-иас авсан FS1006 дугаартай 75 ширхэг - 600-319-3111 “” болон Камацу Америк компаниас авсан 318 ширхэг түлшний шүүр. “Камминс Монголиа Инвестмэнт” ХХК-иас  авсан байсан WF2077  дугаартай 24 ширхэг, VЕ3885 дугаартай “Камацу Америк” ХХК-иас авсан байсан 7 ширхэг  хөргөлтийн шингэний шүүр зэрэг нь тус тус  агуулахад хадгалагдаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 12-ний өдөр “Камминс Монголиа Инвестмэнт” ХХК-иас авсан байсан 3393587 дугаартай сальник 6 ширхэг, “Камацу Америк” компаниас  авсан BF2196  тос гоожилтоос хамгаалах сальник 141 ширхэг тус тус байсан... “” ХХК-иас нийлүүлсэн гэх сэлбэгүүд нь манай компанийн агуулахад хадгалагдаж байсан “” ХХК-иас буцаалтаар ирүүлсэн сэлбэгүүдийн нэр төрөлтэй бүх шинжээрээ тохирч байгаа. Харин  “” ХХК-иас буцаалтаар ирүүлсэн сэлбэгүүд нь тухайн сэлбэгийн  хуучин дугаараар ирсэн.  “” ХХК-иас нийлүүлсэн гэх сэлбэгүүд нь  шинэ дугаараар системд бүртгэлд авагдсан байдаг. Энэ сэлбэгүүдийн нэр төрөлтэй бүх шинжээрээ тохирдог....” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 118-120, 3 хх-ийн 137, 6 хх-ийн 70-73, 7 хх-ийн 54-56/

Гэрч ын мэдүүлсэн “...Миний хувьд дараа сард хэрэглэгдэх бараа материалыг нөөцөө бүрдүүлэхийн тулд сэлбэгийг сар бүр хийдэг  юм. “” ХХК-тай миний зүгээс ямар нэгэн сэлбэг захиалсан, харсан зүйл байхгүй, харин Каминс ХХК-тай байнгын харилцагч учраас сэлбэг захиалдаг...миний хувьд захиалгын хүсэлтээ компанийн онлайнаар үүсгэдэг, захиалга үүсгэхийн өмнө заавал ахлах ажилтнаар хянуулсан байх ёстой байдаг бөгөөд ахлах ажилтан хянаад за одоо захиалгаа үүсгэ гэж хэлсний дагуу би дараа сард нөөцлөх сэлбэгийн захиалгыг үүсгэдэг байсан. Тухайн захиалга үүсгэхэд “” ХХК-тай холбогдолтой ямар захиалга үүсгэж байгаагүй... миний хувьд бараа материал тоолж авдаг ажилтан биш болохоор бараа материал хүлээж авч байсан удаа байхгүй” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 125-126/

Гэрчын мэдүүлсэн: Би “” ХХК-д 2017 оны 11 дүгээр сард сэлбэгийн худалдааны ажилтнаар ажилд орсон. Намайг ажиллаж байх хугацаанд “” ХХК-иас ямар нэгэн бараа материал нийлүүлсэн талаар мэдэхгүй байна...Би агуулахад ирж байгаа сэлбэгүүдийг бичиг, баримтын дагуу бүртгэж аваад өөрийн нууц кодоор компьютерийн систем дээр бүртгэдэг юм. Нэг удаа манай ахлах ажилтан******* намайг сургалтад сууж байхад миний системийн нууц кодыг гар утасны мессэжээр дамжуулан асуухаар нь би хэлж өгсөн юм. Тэрнээс “” ХХК-иас бараа материал бүртгэж авсан талаар мэдэхгүй байна. Би тухайн компанийн нэрийг хүртэл анх удаа Эрка эгчээс сонссон...надад хэлэхдээ чиний систем болохгүй байгаа засагдсан эсэхийг шалгана гээд бүртгэлийн код авч байсан юм...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 129-130/

Гэрч гийн мэдүүлсэн “”  гэх компанийг бол санахгүй байна. Манай компанид байнга бараа материал нийлүүлдэг байсан компаниуд дунд “” гэх компани байгаагүй. Хавтас хэрэгт авагдсан зурган дээрх сэлбэг Монгол улсаас ямар нэгэн компани нийлүүлж байгаагүй. Дээрх сэлбэг нь Америк болон Япон улсаас нийлүүлдэг байсан. Зурган дээр байгаа Камис Монголиа гэсэн бичиг, логотой сальникийг Камисаас ирсэн бичиг баримт, худалдаж авах хүсэлт, дагалдахтай нь миний хувьд хүлээж авч байсан. Бусад сэлбэгийг нь миний хувьд хүлээж авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 131-132/

Гэрч ийн мэдүүлсэн “” ХХК-д би 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр захиргааны ажилтан, түүний дараа сэлбэгийн хэлтэст ложестик хариуцсан ахлах ажилтан, 2014 оноос 2018 оны 01 дүгээр сар хүртэл Худалдан авалтын ахлах ажилтнаар ажиллаж байгаад “МСМ” ХХК-наас  ажлын санал ирээд ажилаасаа гарах өргөдөл өгсөн юм.  Компанитай холбоотой гадна, дотны бүх худалдан авалтыг хянаад хариуцдаг байсан. Манай компанитай гадны болон, дотоодын компанууд бараа материал нийлүүлэхдээ эцсийн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу  хэрэгтэй байгаа бараа материалын үнийн саналыг ханган нийлүүлэгчээс авсаны дагуу имэйлээр захиалгын дагуу ханган нийлүүлэгч нараас үнийн саналыг аваад буцаад бараа материал авахаар хүсэлт гаргасан эцсийн хэрэглэгчид имэйлээр явуулснаар эцсийн хэрэглэгч ямар компаниас ямар бараа материал авахаа сонгоод эцсийн хэрэглэгч өөрсдийн хариуцсан хэлтсийн дарга захиралдаа худалдан авалтын хүсэлтээ баталгаажуулахаар явуулдаг түүний дагуу баталгаажиж ирсэн худалдан авалтын захиалгын зөвшөөрөл нь бид нарт имэйлээр орж ирсэнээр бид нар систем дээр худалдан авалтын шинэ хуудас үүсгээд өөрсдийн хариуцсан даргадаа өгч гарын үсэг зуруулдаг юм. Намайг ажиллаж байх хугацаанд олон компанитай харьцдаг байсан болохоор “” ХХК-иас бараа материал авч байсан эсэхийг сайн санахгүй байна.  Би болон бид хоёрт заавал авах гэж байгаа бараа материал дутагдалтай байгаа эсэхийг шалгах боломж ажил үүргийн хуваарьт байдаггүй. Тийм болохоор тэр болгон хаана ямар бараа материал дутагдалтай байгаа талаар мэдэх боломжгүй. Имэйлээр  ирсэн хүсэлтийг үндэслээд тухайн хэлтсийн дарга нь зөвшөөрсөн тохиолдолд бид нар худалдан авалтыг хийдэг. Тухайн захиалга өгсөн хэлтэст барааг нэхэмжлэхийн хамт агуулахын бараа материал хариуцдаг хүн хүлээлгэн өгдөг. Түүний дагуу авсан хэлтэс нь дараагаараа төлбөр гарах зөвшөөрлөө хийлгээд санхүүд  баримтаа өгч төлбөр шилждэг...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 55-56/

Гэрч ийн мэдүүлсэн “...миний мэдэхийн “” ХХК-иас бараа материал авч байсан талаар мэдэх зүйл байхгүй, ямар нэгэн бараа авч байгаагүй...Япон, Америкаас бол Патен лест гээд бичиг баримттай ирдэг, түүнийх нь дагуу бараа материалаа тоо ширхэгээр нь хүлээж аваад агуулахад оруулдаг. Монгол компаниас ганцхан Камесс ХХК-иас агаар шүүгч нийлүүлдэг...Би “” компаниас буцаалтаар ирсэн сэлбэгүүдийн талаар мэднэ. Тухайн үед “” компаниас буцаалтаар ирүүлсэн сэлбэгүүдийг Чулуунбүтээл бид хоёр цуг очоод “” ХХК руу сальник, жийрэг, боолт, шүднүүд, Камминс Монголиагаас астачер зэрэг сэлбэгүүдийг ялгаж явуулж байсан. Харин шүүрнийдийг өөрсдийн ажилчдаар Трансвест руу ачуулж тоолуулж явуулж байсан...тухайн үед сэлбэгүүд гаднаас агуулахаас ирэхэд Бурмаа, ******* хоёр тоо ширхэгээр нь хүлээн аваад агуулахын 6 ажилчнаар буулгуулж, зөөвөрлүүлж ачуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 135-136, 7 хх-ийн 235-237/

Гэрч ын мэдүүлсэн “...Тухайн компанид гаднаас бараа материал нийлүүлдэг Коматсу Америка, Коматсу Жапен гэсэн контейнер ирдэг. Тэр ирсэн компанийн бараа материалыг буулгадаг өөр хувийн компаниас намайг ажиллаж байх хугацаанд бараа материал нийлүүлж байсан  талаар миний хувьд мэдэхгүй...агуулах дотоод хэрэгцээний бараа гэж ажилчдын бээлий, скоч, хангамжийн хэрэгсэл портер машинаар ирдэг байсан. Тэрнээс агуулахад гаднаас нийлүүлж байгаа үндсэн бараа материал портер машинаас ирж байсан удаа байхгүй. Намайг 5 жил ажиллаж байх хугацаанд нэг ч удаа портер машинтай бараа, материал ирээгүй...”” ХХК-иас портер машинаар шүүр, филтер тээвэрлэн, оруулж ирж байсныг би мэдэхгүй, би тэр талаар сонсоогүй, санахгүй байна..нэгдүгээрт би мэдүүлэг өгөх цаг хугацаанд буюу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ХХК-д ажиллаж байгаагүй. Би тай утсаар ярих үед...би хараагүй, мэдээгүй гэдгийг хэлсэн. Тэрнээс биш би худлаа мэдүүлэг өгөөгүй, миний мэдүүлэг үнэн зөв. Би*******, нартай холбогдож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 106-107, 7 хх-ийн 233-234/

гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “... нь “” ХХК-ийн байрлалыг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний орчим байдаг "Уран ган" ХХК-ийн орчимд гэж зааснаар хөдлөв. Хэлтсээс хөдлөөд төв замаар ертөнцийн зүгээр зүүн тийш явж 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр урагшаа эргэж Нарны гүүрээр даваад, зүүн гар тийш эргэхэд “Уран ган” объектын байрлалын орчимд “” ХХК гэсэн хаяг харагдаж байна. Уг хаягаар ертөнцийн зүгээр хойшоо явж ХХК-ийн төв оффисс гэсэн хаягтай 2 давхар  объектын  байрлалыг гэрч зааж “...энэ бол манай байгууллагын төв оффис байгаа юм гэж зааж байна...” уг оффис руу нэвтрэн орж  хамгаалалтын  хувцас өмсүүлээд бүртгэл хийж, халуун хэмжиж  аюулгүй ажиллагааны заавар өгч оруулж байлаа. Төв оффиссоос гарч танай байгууллагын агуулах хаана байдаг вэ? Тухайн сэлбэг өмнө нь хаана байсан талаар та заана уу? гэхэд төв оффиссийн эсрэг талд байрлах  нэг давхар  ягаан, шаргал өнгийн объектыг зааж “... тухайн үед энд бараа буусан байсан  гэхдээ одоо дээрх хэсгүүдэд засвар хийж байгаа учир үлдсэн сэлбэгүүдийг өөр тийш нь тусгаарлалт хийж байрлуулсан гэж хэлж  ертөнцийн зүгээр хойд талд урагшаа харсан байрлалтай объектыг зааж байна...” үүний дагуу  шалгаж үзэхэд  маш олон төрлийн бараа, сэлбэг өрөөстэй агуулах байна. Гэрчээс та одоо тухайн сэлбэгүүдээс үлдсэн тусгаарласан сэлбэг хаана байгаа талаар заана уу? гэхэд тухайн агуулах руу орж баруун гар тийш 3 багана өнгөрсний дараа зүүн гар тийш эргээд буланд очиход 4 тавиуртай хэсэгт 2 төрлийн битүүмжилсэн  сэлбэгийг зааж “... би Оюутолгой ХХК-ийн ажилтантай утсаар ярьж энэ асуудлыг мэдсэнээс хойш эдгээр сэлбэгүүдийг  тусгаарласан...” гэж ярьж байна. Үүний дагуу  тухайн сэлбэгүүдийг буулгаж ирээд харахад 2 төрлийн шүүр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Уг битүүмжилсэн  сэлбэгүүдийг гэрч зааж хар өнгийн гараар бичсэн дугаар бол ХХК-иас буцаалтаар ирүүлсэн сэлбэгийн дугаар байгаа юм гэж 41051482, 20280192 гэсэн дугаартай бичвэрүүдийг зааж байна. Үүний дараа сэлбэг устгах хэсэгт  очиж энд манай устгах сэлбэгүүдийг ажилчид устгадаг тэгээд устгасан тухайгаа зураг, мэдээллээр баталгаажуулан хариу ирүүлдэг гэж зааснаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж ажиллагааг дуусгаж оролцогч нарт танилцуулахад үнэн зөв бичсэн байна гэснээр мэдүүлэг шалгах ажиллагааг дуусгаж гарын үсэг зуруулав.” гэсэн тэмдэглэл /7 хх-ийн 61-62/

Гэрч гийн мэдүүлсэн “...Камацу Америк, Камацу Япон, Камминс флийтгард гэх мэт шүүрүүд буюу энэ гурван брендийг хооронд нь нийлүүлээд нэг ханган нийлүүлэгчээс авч болохгүй. Яагаад гэвэл захиалгын хүсэлт нь тус тусдаа ирж байгаа учир нэг захиалгын хуудсаар гарахгүй. Ханган нийлүүлэгч болон систем дээр өөр өөр байдаг юм...манай байгууллага нь Камацу брендийн албан ёсны деллер учраас ХХК руу Камацу Америк, Камацу Япон, Камацу Герман гэсэн нийлүүлэгч нараас албан ёсны эрхтэйгээр авч, албан ёсоор нийлүүлдэг. ХХК-иас нэг ширхэг жижигхэн боолт авах байсан ч маш хатуу гэрээний дагуу зөвхөн Камацу брендийн онгоцоор захиалаад авдаг. Мөн шүүр авахаар бол зөвхөн Камминсийн албан ёсны деллерээс л авдаг. Тиймээс нэг удаагийн ханган нийлүүлэгчээс авах боломжгүй байдаг. Намайг ажиллаж байх үед ХХК руу явуулдаг сэлбэгээ нэг ч удаа нэг удаагийн ханган нийлүүлэгчээс авч байгаагүйг би батлан хэлж чадна...” гэсэн мэдүүлэг /10 хх-ийн 123-124/

Гэрч “Би Транстест Монголиа ХХК-ны гүйцэтгэх захиралаар 2010 оны 7 дугаар сараас эхлэн ажиллаж байна.*******, А.,*******, *******, Б.Хаснавс нар нь манай компанийн ажилчид байсан.  Одоо тэдгээр хүмүүс ажлаасаа гарсан. Бусад компаниас бараа материал худалдан авах ажиллагааг худалдан авалтын хэлтэс хариуцан ажилладаг. Сэлбэг нийлүүлэлтийн газар нь тухайн шаардлагатай сэлбэгийнхээ тоо хэмжээ болон худалдан авалтын захиалгын хүсэлтийг үүсгэж явуулдаг юм. Сэлбэг нийлүүлэлтийн газрын даргаар ******* ажиллаж байсан. Бараа материалын захиалгыг хүсэлтийг сэлбэг нийлүүлэлтийн газар нь хариуцан үүсгэдэг. Тэгээд худалдаж авч байгаа бараа материалын үнийн дүнгээс хамааран ямар хүн гарын үсэг зурах нь ялгамжтай байдаг. Энэ тохиолдолд худалдан авч байгаа бараа материалын үнийн дүнгээс хамаарч 5-6 албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулдаг. Миний батлах эрх хэмжээний үнийн дүнтэй захиалга бол 100 мянган ам доллароос дооших үнийн дүнтэй захиалгын хуудсыг холбогдох газар хэлтсийн эрх бүхий албан тушаалтан хянаад баталгаажуулаад гарын үсэг зурж, цахимаар захиалгын хүсэлт ирүүлсний дараа би цахимаар баталгаажуулдаг...Тухайн сэлбэг нийлүүлэлтийн газрыг хариуцан ажиллаж байсан хүн нь байсан бөгөөд ын удирдлага доор ахлах ажилтан нь, ******* нар тухайн үед ажиллаж байсан. Би компанийн гүйцэтгэх захирлын хувьд нэмж хэлэх зүйлээ англи хэл дээр өөрийн гараар бичээд орчуулгын товчоогоор орчуулан хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг /5 хх-ийн 56-57/

Шинжээч ийн “” ХХк-наас авсан гэх 3 төрлийн шүүр, 2 төрлийн сальникийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар сэлбэг тус бүрээр барааны  биет байдлыг гаргаж тооллогын үлдэгдэлтэй тулгаж хянасан. Энэ сэлбэгүүд нь “” ХХК-иас орлого авсан, тэр орлого авсан сэлбэгээс зарагдсан байдлууд нь он сар өдрөөр тайлан дээр гарч ирж байгаа уг тайланг нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу бүртгэлд бүрэн тусгагдсан байдал нь ажиглагдсан. Харин гоос буцаалтаар авсан агуулахад хүлээгдэж байсан 3 төрлийн шүүр их хэмжээгээр балансын гадуур байснаас үүдэлтэй ашиглах гол сэдэл нь бий болсон. Үүнээс ажиглахад тухайн байгууллага өөрийнхөө өмчлөлийн сэлбэгийг өөрийнхөө мөнгөөр буцаан худалдан авч байгаа байдал харагдаж байна.  “” ХХК-аас 3 төрлийн шүүрийг авсан гэх анхан шатны нотлох баримт огт байхгүй байсан. Эдгээр шүүрүүдийг дурын нэг хувийн компаниас захиалгаар авах боломжгүй албан ёсны дистербьютерийн эрхийг нотлох нотолгоо баримт байхгүй.” гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 70/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Бадамсүрэнгийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 098 дугаартай “”  ХХК-д 2017 онд байгаа LF9050, FS1006, WF2077 mkvys iooj8 3393587 dklky BF 2196 сэлбэгүүдийг албан ёсны дистрибютерийн эрхтэй компаниас нийлүүлэлт хийгддэг бөгөөд татан авалтыг зөвхөн захиалгын үндсэн дээр бэлтгэн нийлүүлэгч болох “Каминс Монголия Инвестмент” ХХК болон Америкийн Комацу корпорацаас авдаг байсан. Харин “” ХХК-иас нэг удаа 3 төрлийн 1560 ширхэг шүүлтүүрийг татан авсан. Мөн “” ХХК-иас 339*3587 болон BF 2196 төрлийн сальникийн сэлбэгийг нэг удаа 100 ширхэг нийлүүлсэн гэх боловч хүлээлгэн өгсөн анхан шатны баримтууд байхгүй байна. ...”” ХХК-иас “” ХХК-иас “” ХХК-ийг цахим бүртгэлийн системд бүртгэж, шүүрний авалтын захиалга хийгдэх болон төлбөрийг барагдуулсан байдлыг харуулъя. 2017 оны 5 дугаар сарын 04-нд Бараа материалын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Баянбат нь агуулахын барааны сарын захиалгын саналыг /захиалгын саналд шүүрний захиалга байхгүй байсныг нэмсэн гэх/ өөрийн удирдах ажилтан болох бараа материалын бүртгэл хариуцсан ахлахөд илгээсэн. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “” ХХК-иас шүүрний үнийн саналыг ирүүлсэн. 2017 оны 5 дугаар сарын 09-нд бараа материалын бүртгэл хариуцсан нь бараа материалын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Баянбатад барааны захиалгыг 20 байсныг 32 болгож нэмэгдүүлэх чиглэл өгч нэмсэн ба тухайн сарын барааны хүсэлтийг мэргэжилтэн Баянбат үүсгэсэн. 2017 оны 5 дугаар сарын 11-нд сэлбэг нийлүүлэлтийн газрын дарга нь цахим шуудангаар захиалгын хүсэлтийг баталгаажуулсан. 2017 оны 5 дугаар сарын 16-нд худалдан авалтын мэргэжилтэн нь тухайн 3 төрлийн шүүрээс бусад бараан дээр ОТҮ ханган нийлүүлэгчид худалдан авалтын захиалгыг үүсгэсэн байна. Мөн  энэ өдөр Худалдан авалтын мэргэжилтэн нь зөвхөн шүүрэнд тусад нь ХА-ын захиалгыг үүсгэсэн бөгөөд захиалгаа нэг удаагийн ханган нийлүүлэгч дээр гаргасан ба ОТҮ-д гаргаагүй байна. 2017 оны 5 дугаар сарын 17-нд шүүрний чанар болон барааны талаарөөс “” ХХК-тай цахим шуудангаар /шүүрний баталгааны мэдэгдлийн талаар харилцсан. 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр худалдан авалт хариуцсан ахлагч Хаснавч нь “” ХХК гэсэн шинэ нийлүүлэгчийг бүртгүүлэх хүсэлтийг илгээсэн. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Лаури Майнинг нь шинэ ханган нийлүүлэгч болох “” ХХК-ийг системд нэмж, нэмсэн тухайгаа мэдэгдсэн. Мөн энэ өдөр ХА-ын мэргэжилтэн нь зөвхөн шүүрний ХА-ны захиалга дээрх нийлүүлэгчийг нэг удаагийн ханган нийлүүлэгчээс “” ХХК-ийг сонгон өөрчилсөн. 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр худалдан авалтын мэргэжилтэн нь гарын үсэг зурагдсан ХА-ын захиалгыг хавсралтад байгаа ХА-ын захиалгыг хамтаар санхүүд өгөх цахим шууданг Сэлбэг нийлүүлэлтийн газрын дарга  , бараа материалын бүртгэл хариуцсан ахлагч, ХА хариуцсан Хаснавч нарт илгээсэн. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдөр хүртэлх хугацаанд агуулах хариуцсан ахлагч ******* нь “” ХХК-иас ирүүлсэн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авч гарын үсэг зурж 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүрийг хүлээн авсныг системд бараа материалын бүртгэлийн ажилтан Батням бүртгэн оруулсан боловч барааг хүлээлцсэн бичиг баримт байхгүй байна. 2017 оны 5 дугаар сарын 24-нд Сэлбэг нийлүүлэлтийн газрын дарга нь төлбөрийн нэхэмжлэхийг баталгаажуулан мөн өдөр төлбөр тооцоо хариуцсан ажилтан Баярмаа нь системд нэхэмжлэхийг нь оруулсан байна. Нягтлан бодох бүртгэлийн хэлтэс нь төлбөрийг ердийн журмын дагуу хийсэн бөгөөд 2017 оны 6  дугаар сарын 13-ны өдөр “” ХХК-д шүүрний төлбөр болох нийт 116.364.120 төгрөгийг тус компанийн Хаан банкны 5064844105 тоот дансанд шилжүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан байна...” дүгнэлт /4 хх-ийн 30-47/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Алдарын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2147 дугаартай дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн гар утсанд хадгалагдаж байх voice 004.m4a  гэсэн нэртэй дуу авианы бичлэг нь дуу авиа адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн voice 004.m4a гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн зам, зурваст /Track/-д өөрчлөлт, тасралт илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн voice 004.m4a гэсэн нэртэй дуу авианы бичлэгт ярьж буй эрэгтэй хүний /1r eregtei hun.wav/ дуу авиа нь харьцуулах загвараар авсан УГ77090116 регистрийн дугаартай Б.Чулуунбаатарын /B.Chuluunbaatar-zagvar.wav/ дуу авиатай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн Voice 004.m4a гэсэн нэртэй дуу авианы бичлэгт харилцан ярьж буй Ш.Энхтуяагийн гэх /Sh.Enkhtuya-org.wav/ дуу авиа нь харьцуулах загвараар авсан ЧВ78011701 регистрийн дугаартай Ш.Энхтуяагийн /Sh.Enkhtuya-zagvar.wav/ дуу авиатай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн voice 004.m4a гэсэн нэртэй дуу авианы бичлэгт харилцан ярьж буй Г.Энхтуяагийн дуу авиаг /G.Erdenetuya-org.wav/ дуу авиа нь харьцуулах загвараар авсан ЧЛ81120567 регистрийн дугаартай гийн /G.Erdenetuya-org.wav/ дуу авиатай тохирч байна. Шинжилгээнд РД:МЗ регистрийн дугаартай Б.*******ийг ирүүлээгүй тул дуу авианы харьцуулах шинжилгээ хийх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгт харилцан ярьж буй хүмүүсийн ярианы утга, агуулга, ярианы өнгө /уурласан, загнасан, уйлсан, заналхийлсэн, доромжилсон, сүрдүүлсэн/ зэргийг тогтоох нь дуу авианы шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул шинжилгээ хийх боломжгүй” гэсэн дүгнэлт  /8 хх-ийн 28-31/

“” ХХК-ийн дотоод хяналт шалгалтын материал “...2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бараа материалын бүртгэл хариуцсан мэргэжилтэн Баянбат нь агуулахын барааны сарын захиалгын саналыг өөрийн удирдах ажилтан болох Бараа, материалын бүртгэл хариуцсан ахлагчөд илгээсэн. Уг саналд эдгээр шүүр байхгүй...2017 оны 5  дугаар сарын 05, компаниас сэлбэг нийлүүлэлтийн газрын дарга болон бараа материалын бүртгэл хариуцсан ахлагч нартай уулзсаны дагуу шүүрний үнийн саналыг ирүүлсэн...тухайн сарын агуулахын барааны худалдан авалтын хүсэлт “Худалдан авалтын хүсэлт”-ийг Бараа, материалын бүрдүүлэлт хариуцсан мэргэжилтэн Баянбат нь үүсгэсэн ба 2017 оны 5 дугаар  сарын 11-нд Сэлбэг нийлүүлэлтийн газрын дарга нь цахим шуудангаар түүнийг баталгаажуулсан байна” /1 хх-ийн 43-44/

Эд зүйлд үзлэг хийсэн“...*******аас 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг 34 минутад*******,******* нарт илгээсэн мэйл байх ба уг мэйлд  Сайн ажиллалаа залуусаа, Хөгшин нь дараа долоо хоногт очоод  invoice-ийг баталчихъя, Мань руугаа 40-ийг хийчих үү? Та хоёр өөрсдөө мэдээд Отгоо, Навчаа 2т шагналыг зохицуулчих уу? гэсэн хэрэгт ач холбогдол бүхий мейл байсныг тэмдэглэлд тусган тухайн системээс хэвлүүлж авахаар тогтож...” гэсэн тэмдэглэл /7 хх-ийн 153-165/

 “” ХХК-иас буцаалтаар ирсэн сэлбэгийн тоо хэмжээ, борлуулалтын талбар, 3 төрлийн шүүрний 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх агуулахын бүртгэл, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зочдын бүртгэл /6 хх-ийн 82-97/

“” ХХК-ийн “... ХХК өмнө нь худалдан авч агуулахад хадгалагдаж байсан сэлбэгүүдээс цаашид ашиглах шаардлагагүй болсон, мөн ойрын 3 жилийн хэрэглээний төлөвлөгөөнөөс давсан сэлбэгүүдийг үйлдвэрлэгчид нь буцаах зорилгоор “” ХХК-д буцаан худалдсан. 2016 оны 11 сард байгуулсан Сэлбэг худалдах, худалдан авах гэрээний дагуу 981 нэр төрлийн 20.241 сэлбэгийг “” ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн сэлбэгүүдийн талаарх мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна...” гэсэн албан бичиг /7 хх-ийн 75-93/

Үзлэг хийсэн тэмдэглэлд “...5064844105 тоот данс руу 130.385.549 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн...Д.*******ийн данс руу 108.300.000 төгрөг, Б.Цолмонгийн данс руу  давтамжтай 5.300.000 төгрөг, Н.Эрдэнэбаатарын тоот данс руу 1.283.600 төгрөг шилжсэн байна. Дансны үлдэгдэл 23.420 төгрөг...Д.*******ийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл “...2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр А.ын дансанд 10.000.000 төгрөг, Б.Болорчимэгийн дансанд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 13.000.000, 15.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны  өдөр бэлнээр 38.000.000 төгрөг******* авч, 2.000.000 төгрөг т шилжүүлсэн...” гэсэн тэмдэглэл /8 хх-ийн 96-100/

ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 926/LEG дугаартай“...дээрх албан бичигт дурдсан сэлбэгүүд нь “” ХХК шинээр аваад агуулахад хадгалалтын горимын дагуу хадгалж байсан бөгөөд огт хэрэглээгүй, шинэ сэлбэгүүд байсан. Тэдгээр сэлбэгүүдийг бид байгаа байдлаар нь “” ХХК-д буцаан худалдсан. Харин тухайн сэлбэгүүдийг хэвийн ажиллагаатай, ашиглах боломжтой байсан эсэхийг бид одоо тодорхойлох боломжгүй байна...” гэсэн албан бичиг /8 хх-ийн 103/

Агуулахад бэлэн байгаа FS1006 түлшний шүүрийн талаарх Extend программаас гаргасан мэдээлэл /2 хх-ийн 03/, Агуулахад бэлэн байгаа FS1006 түлшний шүүхийг орлох 600-319-3111 шүүрийн талаарх Extend программаас гаргасан мэдээлэл /2 хх-ийн 04/, Агуулахад бэлэн байгаа WF2077 Комацу хөргөлтийн шингэний шүүрийн талаарх Extend программаас гаргасан мэдээлэл /2 хх-ийн 05/, “” ХХК-ийн гомдлоор үүссэн хэрэг бүртгэлтийн 1805011719 дугаартай хэрэгт гаргасан хүсэлт /2 хх-ийн 18-19/, Тэд Аудит ХХК-ны аудитын дүгнэлт /5 хх-ийн 1179-191/, Шинэ ханган нийлүүлэгчийн бүртгэлийн журам /5 хх-ийн 21-25/, Ерөнхий худалдан авах ажиллагааны журам /5 хх-ийн 26-30/, Төлбөрийн баримт  /1 хх-ийн 186-188/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /10 хх-ийн 128-141, 142-162/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “...Б.ийн   цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /10 хх-ийн 125-127/,  “” ХХК-тай харьцсан мэйл /1 хх-ийн 83/,  Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх-ийн 166-175/, “” ХХК, “” ХХК-иас ирсэн барааны тоо /7 хх-ийн 94-97/, ХХК-нд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хооронд “” ХХК-иас нийлүүлсэн сэлбэгтэй ижил төрлийн сэлбэг байсан талаарх баримт /7 хх-ийн 112-119/, Каммис Монголиа Инвестмнет ХХК 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 20/173 дугаартай албан бичиг “2017-05-10-ны өдрөөс 20-ны өдрүүдэд LF9050-1103-LF9050-1103. WF2077-148 WF2077-1402. FS1006-670 FS1006 634 ширхэг тус тус байсан...” /9 хх-ийн 89/, ХХК болон Трансвест Монгол  компаниудын хооронд байгуулсан сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, түүвэр орчуулгын хамт /3 хх-ийн 93-105/, REQ0018852 дугаартай Батлах хуудас /3 хх-ийн 105-109/, REQ0015037 дугаартай Батлах хуудас /3 хх-ийн 109-111/, ХХК-наас Трансвест Монгол компаниудын хоорондын сэлбэгийн буцаалттай холбоотой тай харилцан имэйл /3 хх-ийн 112-114/, “” компаниас “” компанид нийлүүлсэн гэх сэлбэгийн зураг /3 хх-ийн 115-121/, “Трансвест Монгол” компанийн агуулахын бүртгэлийн системээс гаргасан “Оюу Толгой” ХХК-ийн буцаалтын сэлбэгийн Эд материалын дугаартай холбогдох мэдээлэл /3 хх-ийн 121/

“” ХХК-д илгээдэг сэлбэгийн Эд материалын дугаартай холбоотой И.Мэйлээр авсан тодруулга /3хх-ийн 122/, 3 төрлийн шүүр 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хоорондох гүйлгээний тайлан /3 хх-ийн 123-136/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба яллагдагч болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтанд Б.******* “1989 онд төрсөн Эрхэс миний найз” гэж, ******* би “Эрхэстэй” уулзсан гэж мэдүүлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 1989 онд төрсөн Б.Эрхэсийн талаар авсан лавлагаагаар “Б.Эрхэс нэртэй 1989 онд төрсөн 3 хүн” байгаагаас /8 хх-ийн 104-107/ Б.*******,******* нар тодорхой хүн зааж чадаагүй нь “Эрхэс” гэж бодит хүн байгаа гэх мэдүүлэг нь тогтоогдоогүй байх бөгөөд “” ХХК-ийн ажилтан “Эрхэс” гэж зохиомол нэр үүсгэж мейл бичсэн байна. 

Мөн Б.*******ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгийг мөрдөгч газар дээр нь шалгахад“...3 төрлийн шүүрийг худалдан авсан гэх газар руу зам заалгахад...зүүн тийш харсан цэнхэр өнгийн хаалгатай 170в тоот хашаа байх ба уг хашааны ертөнцийн зүгээр хойд хэсэгт байрлах  цэнхэр өнгийн хашаатай  цагаан өнгийн өлзий хээтэй  айл болон  тухайн айлтай дараалан байрлах 183 тоотыг зааж  үүний дагуу  184 тоот айлын хаалгыг цохиж гэрийн эзэн болох  Н.тай уулзахад уг хашаанд 2000 оноос хойш амьдарч байгаа гэх тул  гэрчээр мэдүүлэг авч, ажиллагааг цааш үргэлжлүүлэн цэнхэр өнгийн хаалгатай,  блокон хашаатай айлын хаалгыг цохиж  байгаа хүн болох РД:ХН62091770 Н.Батбаяр утас:88249366 нь уулзахад ач холбогдолтой зүйл мэдэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан тул мэдүүлэг авахаас татгалзаж тэмдэглэлд тусгав. Тухайн хаягт ороход  баруун хойд буланд нэг монгол гэр,  дэргэд нь улаан хүрэн контейнер байрлаж байна.******* нь “ тухайн үед контейнер байгаагүй харин контейнер байсан газарт тухайн сэлбэгүүдийг хучсан байдалтай өрөөстэй байсан” гэж зааж байна. Үүгээр ажиллагааг дуусгаж  Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 115 тоотод ирэв. Яллагдагч  мэдүүлгийг газар дээр нь шалгах  ажиллагаа хийх үед байршил солигдсон болохыг дурдсан өөр ямар нэгэн санал хүсэлт үгүй гэснээр мэдүүлэг шалгах ажиллагааг 14  цаг 30 минутад дуусгав” гэжээ. /7 хх-ийн 239-244/

Гэрч Н. мөрдөн байцаалтанд “Уг тоотод 2000 онд газар өгснөөс хойш амьдарч байна. 2015 онд манайх огт айл буулгаж байгаагүй. Би хашаандаа огт шүүр, агаар шүүгч буулгаж байгаагүй. Би хажуу айлын хүмүүсийг сайн мэднэ. Манай 183 тоотод амьдардаг байсан залуу 2 жилийн өмнө өөд болсон. 183 тоотод өөр ямар нэг шүүр буулгаж байгаагүй. Харин 185 тоот бас 2000 оноос хойш л амьдарч байгаа, уг хаягт бас ямар нэгэн тосны шүүр буулгаж байсныг би хараагүй” гэсэн мэдүүлэг /7 хх-ийн 244/ хэрэгт авагдсан байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагч, шүүгдэгч “өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхтэй боловч шүүгдэгч*******, *******,******* нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд тус тус “гэмт хэрэг үйлдээгүй” гэж  мэдүүлсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож тогтоогдоогүй тул тэдгээрийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй  болно.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Д.*******, *******,******* нар нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, бүлэглэн “” ХХК-иас буцаасан “” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байсан LF9050 дугаартай 300 ширхэг, FS1006 дугаартай 560 ширхэг, WF2077 дугаартай 700 ширхэг сэлбэгүүдийг шүүгдэгч*******ийн хадам эх Г.Энхцэцэгийн нэр дээр 2017 оны 5 дугаар сард байгуулсан “” ХХК-ийн төлөөлөгч Эрхэс гэгчтэй уулзсан мэтээр мейлээр харьцаж, шүүгдэгч******* нь “” ХХК-ийн нэхэмжлэлд гарын үсэг зурж, бараа материалын бүртгэлийн ажилтанын нэрээр 3 төрлийн шүүр хүлээн авсан мэтээр цахим бүртгэлийн системд бүртгэсэн, шүүгдэгч******* нь авах шаардлагагүй агуулахын нөөцөнд хангалттай байсан 3 төрлийн филтер их хэмжээгээр нэмж авахаар сэлбэгийн жагсаалтанд нэмж оруулж, шүүгдэгч ******* нь төлбөрийн нэхэмжлэлийг баталгаажуулж “” ХХК-иас 116.364.120 төгрөгийг “” ХХК-ийн дансаар 116.364.120 төгрөг шилжүүлэн авч  залилсан,  бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

” ХХК-д ******* сэлбэг нийлүүлэлтийн газрын даргаар, *******  агуулах хариуцсан ахлах ажилтнаар,******* бараа, материалын бүртгэл хариуцсан ахлах ажилтнаар тус тус ажиллаж байхдаа ажил үүргийн хувьд өөр хоорондоо харилцан хамааралтай  байдлаа гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломж болгосон нь “албан тушаалын байдлаа ашигласан” гэж үзнэ.

*******,*******,******* нарын дээрхи үйлдлийн улмаас хохирогч байгууллага  “” ХХК-д 116.364.120 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар их хэмжээний хохиролд хамаарна.

 Б.******* нарын холбогдсон гэмт хэрэг нь 2017 оны 5 дугаар сарын 05-наас 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хооронд  үйлдэгдсэн байх бөгөөд тэдгээрт холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.******* нарыг  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.  

Гэм буруугийн талаар улсын яллагчаас “шүүгдэгч*******, *******,*******, А. нарыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус буруутайд тооцуулах” санал дүгнэлт,

 хохирогч байгууллагын өмгөөлөгч Д.Гүнсэнхорол “улсын яллагчийн санал дүгнэлтийг дэмжсэн” санал дүгнэлт,

нэр бүхий 4 шүүгдэгчийн  өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ю.Сэвлэгмаа, Н.Нарантуяа, Г.Тулга, Д.Цолмон нараас “...Б.*******, *******,*******, А. нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий санал дүгнэлт тус тус гаргалаа.  

Иймд гэм буруугийн талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Н.Нарантуяа, Ю.Сэвлэгмаа, Г.Тулга нарын гаргасан “Д.*******, *******,******* нарт холбогдох хэргийг цагаатгуулах” санал дүгнэлтийг шүүх хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

 Учир нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч*******, *******,******* нарын гэм буруутайг тогтоосон дээрхи бичгийн нотлох баримтуудыг үгүйсгэж няцаах болон ямар нэгэн эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримт мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдоогүй тул нэр бүхий өмгөөлөгч нарын гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

Харин улсын яллагчийн гэм буруугийн талаархи санал дүгнэлтээс шүүгдэгч*******, *******,******* нарыг гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч;

шүүгдэгч*******, *******,******* нарыг бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож,  шүүгдэгч А.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэлээ. 

Гэм буруугийн талаар А.ын өмгөөлөгч Д.Цолмонгийн гаргасан “түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг дараах үндэслэлээр шүүх хүлээн авав.  

А.ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт  цугларсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд“...*******аас 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг 34 минутад*******,******* нарт илгээсэн мэйл байх ба уг мэйлд...Та хоёр өөрсдөө мэдээд Отгоо, Навчаа 2т шагналыг зохицуулчих уу? гэсэн хэрэгт ач холбогдол бүхий мейл байсныг тэмдэглэлд тусган тухайн системээс хэвлүүлж авахаар тогтож...” гэсэн /7 хх-ийн 153-165/,  үзлэг хийсэн тэмдэглэлд“...2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр А.ын дансанд 10.000.000 төгрөг...” гэсэн тэмдэглэл /8хх-ийн 96-100/ зэрэг нь А.ыг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлийг бий  болгожээ.     

 А.ын “” ХХК-д эрхэлж байсан худалдан авалтын мэргэжилтэн ажилд, түүний дараа томилогдон ажиллаж байгаа гэрчээр  мөрдөн байцаалтанд “Би 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш “” ХХК-ийн худалдан авалтын ажилтан гэдэг албан тушаалд ажиллаж байна. Миний ажил бол өөр хэлтсүүдээс худалдан авалтын хүсэлтийг мейлээр хүлээн аваад манай байгууллагын ханган нийлүүлэгчийн жагсаалтад бүртгэлтэй байгаа зөвхөн аж ахуй нэгжүүд рүү явуулаад үнийн саналыг нь цуглуулан авч хүсэлт явуулсан хэлтэс, газар руу нь хариуг илгээдэг. Тэрнээс цааш тухайн хариуг авсан газар, хэлтэс аль нэг ханган нийлүүлэгчийг сонгоод худалдан авалтын хүсэлтийг миний оролцоогүйгээр системд шат дараалсан дарга нарын зөвшөөрлийг авч батлуулдаг. Уг ажиллагаанд миний одоо эрхэлж байгаа албан тушаалтан оролцох эрхгүй бөгөөд хамгийн сүүлийн дарга баталсан тохиолдолд бид нарт харагддаг болдог. Тэрнийх нь дараа бид нар захиалгын хуудсыг нь хэвлээд худалдан авалтын дарга болон бизнес сервисийн захирал нараар гарын үсэг зуруулаад анх хүсэлт гаргасан хүмүүс болон сонгогдсон компани руу захиалгын хуудсаа мейлээр явуулдаг...миний ажил бол үнийн саналуудыг цуглуулаад өгдөг ажил. Би эцсийн хэрэглэгчид сонголт хийхэд нь нөлөөлөх ямар ч боломжгүй юм...” гэж  мэдүүлжээ. /10 хх-ийн 123-124/                                                          

Гэрч гийн мэдүүлгээс үзэхэд А. нь эрхэлж буй ажил үүргийн хувьд өөрийн хүсэл зоригоор хувийн болон хэн нэгний ашиг сонирхолын үүднээс сэлбэг, бараа материалын захиалгыг цахим бүртгэлийн системд үүсгэх, бүртгэх эрхгүй бөгөөд газар хэлтсүүдээс ирүүлсэн худалдан авалтын хүсэлтийг мейлээр хүлээн авч, ханган нийлүүлэгчдийн үнийн саналыг нь цуглуулж хүсэлт явуулсан хэлтэс, газар руу нь хариу илгээдэг байна.  

Өөрөөр хэлбэл А. сэлбэг, бараа материал захиалах, ханган нийлүүлэгчийг сонгох, захиалгын хуудсыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан биш байх бөгөөд бусадтай бүлэглэж, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч А. өөрийн харилцах дансны хуулбарыг гаргаж хэрэгт хавсаргуулж  “хувь хүмүүст хүүтэй мөнгө зээлүүлдэг” гэсэн тайлбар хэлж байх бөгөөд  уг дансны хуулбараас Б.*******ид 2 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн буцаан  авсан нь харагдаж байна.    

 Эдгээр нөхцөл байдал нь шүүгдэгч А.ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд шүүхэд эргэлзээ төрүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлав.  

Иймд хяналтын прокуророос******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс А.т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож А.ыг цагаатгаж шийдвэрлэлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******,******* нараас нийт 116.346.120 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж тус бүрээс 38.788.040 төгрөг гаргуулж хохирогч байгууллага “Трансвест монголиа” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Н.Нарантуяа, Ю.Сэвлэгмаа, Г.Тулга нараас “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2021 оны 01  дүгээр сарын 14-ний  өдрийн 15 цаг 00 минут  хүртэл завсарлуулав. 

 Шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******, *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорив.  

Шүүх хуралдаан завсарласан дээрхи хугацаанд шүүгдэгч*******, *******,******* нар тус тус 38.788.040 төгрөг буюу нийт 116.346.120 төгрөгийн хохиролыг хохирогч байгууллага “” ХХК-д нөхөн төлсөн байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүйд тооцно.

Эрүүгийн хариуцлагын талаар

 Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч*******, *******,******* нарт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан хүлээлгэх  хуулийн үндэслэлтэй.  

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч шүүгдэгч*******, *******,******* нарыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

хохирогч байгууллагын өмгөөлөгч Д.Гүнсэнхорол “хохирол төлөгдсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзахгүй”

өмгөөлөгч Ц.Дэлгэрням “шүүгдэгч*******, ******* нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн торгох ял оногдуулж өгнө үү”

өмгөөлөгч Г.Тулга “шүүгдэгч*******өд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн тул торгох ял оногдуулж өгнө үү”

өмгөөлөгч Н.Нарантуяа “ *******т торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргав.

Д.*******, *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүх, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал  /шүүгдэгч  Д.*******, *******,******* нар бүлэглэж,  өөрсдийн ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээтэй цалин хөлс авдаг байгууллагаа залилан мэхэлсэн/ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан хохиролын хэр хэмжээ,  тэдгээрийн хувийн байдал /урьд нь ял шийтгэгдэж байгаагүй/  зэрэг байдлуудыг харгалзаж, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Д.*******, *******,******* нарыг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар  арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. *******,  Ш. ,  Б.  нарын тус бүр цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 90000 төгрөгийг /6х15,000=90000/ тэдгээрт оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж,  биечлэн эдлэх ялыг 9,910,000 /есөн сая есөн зуун арван мянга/ төгрөгөөр торгох ялаар  тогтоов.

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тэдгээрийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

Хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн*******,*******, ******* нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Энэ хэргээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоолоор Д.Энхцэцэгт холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй. /10 хх-ийн 226-227/ 

ид холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь Б.******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзнэ. /10 хх-ийн 223-224/

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож 3 дугаар хавтаст хэргийн 71-136 дугаар талд хавсаргасан “” ХХК-иас гаргасан 80 хуудас бичгийн баримт болон дуу, дүрсний бичлэг бүхий  сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182 дугаартай “мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” Y-2204003940 бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн , 12 дугаар хороолол, 59 дүгээр байрны 21 тоот орон сууцын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгох нь зүйтэй. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс А.т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож А.ыг цагаатгасугай. 

2. ******* овогт *******гийн *******, овогт ын ,******* овогт *******ы нарыг бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар  шүүгдэгч Д. *******,  Ш. ,   Б. нарыг тус бүр арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. *******,  Ш. ,  Б.  нарын тус бүр цагдан хоригдсон 6 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 90000 төгрөгийг /6х15,000=90000/ тэдгээрт оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгуулийн ялаас хасаж,  биечлэн эдлэх ялыг 9,910,000 /есөн сая есөн зуун арван мянга/ төгрөгөөр торгох ялаар  тогтоосугай.

 5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. *******,  Ш. ,  Б. нарт оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэх төлөхөөр хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

6. А. цагдан хоригдсон хоноггүй,*******,*******, ******* нар бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар*******,*******, ******* нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар “” ХХК-иас гаргасан 80 хуудас бичгийн баримт болон дуу, дүрсний бичлэг бүхий  сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182 дугаартай “мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” Y-2204003940 бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн , 12 дугаар хороолол, 59 дүгээр байрны 21 тоот орон сууцын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.,*******, *******,******* нарын хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ