Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Номгон сумын Сангийн далай нэгдлийн эмгэн булаг бригадад 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ямаа маллаж малчнаар ажиллаж байсан. Энэ хугацаанд улсад нийт 6 жил, 08 сар, 20 хоног ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1983-1989 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай эгдлийн Эмгэн булаг бригадад мал маллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай эгдлийн Эмгэн булаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Гэрч Н.*******гийн шүүхэд өгсөн “Би өөрөө 1979 оноос 2012 оныг дуустал Номгон суманд ажиллаж байсан. Ц.******* Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн Эмгэнбулаг бригадад 1983 оны 06 дугаар сард 8-р ангиа төгсөөд нэгдэлд малчнаар хуваарилагдаж ирсэн. 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдлийн эдийн засагч байсан. Бүх малчдын үйлдвэрлэлийн даалгаврыг өгдөг, биелэлтийг гардан тооцдог байсан учраас сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

2.Гэрч Б.*******ийн шүүхэд өгсөн “Ц.******* бага сургуулиа төгсөөд Номгон сумын Эмгэнбулаг бригадад 1983 оны 06 дугаар сард илгээлтээр гарч мал малласан. 1990 онд хувьчлалаар төв рүү орж ирсэн байх. Энэ хугацаандаа тасралтгүй ажилласан. Би тус нэгдэлд хамт ажиллаж байсан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгч Ц.*******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,

4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 74 тоот Ц.******* Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн Эмгэн булаг бригадад 1983-1989 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

5.Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаар тушаалын хуулбар,

6.Гэрч Н.*******, Б.******* нарын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,

 

Нэхэмжлэгч Ц.******* нь 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн Эмгэн булаг бригадад малчнаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч Н.*******, Б.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 74 тоот Ц.******* Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн Эмгэн булаг бригадад 1983-1989 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн даргын 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаар тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Ц.*******гийн хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн Эмгэн булаг бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ын 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай нэгдлийн Эмгэн булаг бригадад ямаачнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР