Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

  

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цогт-Овоо сумын Жаргалант нэгдлийн Худалдаа бултгэлийн ангид 1980 оноос 1988 онд галч, цэвэрлэгчээр 1988 оноос 1991 онд хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо миний төрсөн 1961 оныг 1960 он гэж бичээд 1961 он болгон зассан зөрчилтэй болж тэтгэвэртээ гарч чадахгүй хохироод байна. Иймд миний төрсөн оныг 1961 он мөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний тус хэргийн холбогдолтой бичиг баримтыг бүгдийг нь бүрдүүлж өгсөн. Одоо нэмж бичиг баримт бүрдүүлж өгөх зүйлгүй. Тиймээс миний бие хавар хөдөө мал төллүүлэх ажил гарсан тул миний эзгүйд тус хурлыг хийж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1981 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1981 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2.Гэрч Б.*******ийн шүүхэд өгсөн: “Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн анги, Эрүүл мэндийн төвд тус тус ажиллаж байсан. Он, сарыг нь хэлж мэдэхгүй байна. Энэ дэвтэр *******йн *******ын дэвтэр мөн. *******йн ******* нэрээр ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлаас болж нэрээ сольж *******йн ******* болсон. Төрсөн он сарын хувьд 1961 он. Дэвтэр олгосон хүн нь хариуцлагагүй алдаатай бичсэн байна. ******* гуайнд 1961 онд төрсөн өөр ийм нэртэй хүүхэд байгаагүй. Дүү нь Саранцэцэг гэж надтай чацуу охин байгаа, эгч нь Наранцэцэг гэж байсан.” гэсэн мэдүүлэг,

3.Гэрч А.*******гийн шүүхэд өгсөн: “Б.******* 1988-1994 оныг хүртэл надтай хамт Цогт-Овоо сумын хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан. *******йн ******* гэсэн нэртэй улаан өнгийн дэвтэр *******йн *******ын хөдөлмөрийн дэвтэр мөн. Ямар шалтгаанаар гэдгийг нь мэдээгүй ч нэрээ солиулж ******* гэдгийг ******* болгож сольсон. Үүнээс болж дэвтэр нь зөрчилтэй болсон болов уу” гэсэн мэдүүлэг,

4.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт,

5.Нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавалагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 072/000317 тоот *******йн ******* нь овог нэрээ *******йн ******* болгон өөрчилсөн тухай лавлагаа,

6.Гэрч Б.*******, А.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

Нэхэмжлэгч Б.*******д Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1981 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт нэхэмжлэгчийн нэрийг *******йн ******* гэж, төрсөн оныг засвартай бичсэн байх бөгөөд Б.******* нь тус хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б.*******д Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1981 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн *******йн *******ийн хөдөлмөрлөсөн түүх нь *******йн *******ынх мөн болох талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.*******, А.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.    

Гэрч Б.*******, А.******* нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Гэрчүүд нь ******* овогтой ******* гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр нь ******* овогтой *******ын хөдөлмөрийн дэвтэр мөн гэж мэдүүлсэн бөгөөд мэдүүлэг нь гэрчид үнэн, зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

 

Иймээс Б.*******д Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1981 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон *******йн ******* нэрээр, төрсөн он засвартай бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр нь *******йн *******ын хөдөлмөрийн дэвтэр мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1981 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон *******йн ******* нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овгийн *******йн жаБудргал /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                            

       ШҮҮГЧ                                         А.ЭНХТӨР