Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 126

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

  

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ямаа тэмээ маллаж, улсад нийт 8 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний 1973 оноос 1981 он хүртэл ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нотлохдоо миний аав болох А.*******оор овоглосон бөгөөд цахим иргэний үнэмлэх олгохдоо миний ээж болох Д.*******оор овоглосноос дээрх бичиг баримт овог нэрийн зөрчилтэй болж тэтгэвэртээ гарч чадахгүй хохироход хүрээд байна. 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон саарал хавтастай мөн 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон саарал хавтастай ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн 2 ширхэг дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *******ын ******* мөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлээс 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлээс 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2.Гэрч С.*******ийн шүүхэд өгсөн: “Өмнөговь аймгийн Баяндалай сумын Наран багийн малчин байсан. Он сарыг сайн мэдэхгүй байна. Тухайн үеийн тоо бүртгэгч нар алдаатай бичсэн байх. Тэр үед ихэнхидээ хүмүүс гэрлэлтийн баталгаагүй байсан болохоор эцэг эхээрээ хэнээр нь ч хамаагүй овоглодог байсан. ******* гэж *******гийн эцэг нь, харин ******* гэж эх нь байгаа юм. Энэ дэвтрүүд нь *******ын *******гийн дэвтрүүд мөн. Манай нэгдэлд өөр ******* гэж нэртэй хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг,

3.Гэрч Ц.*******гийн шүүхэд өгсөн: “Багаасаа эцэг, эхтэйгээ мал маллаж, насаараа мал дээр байсан хүн. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Наран бригадад малчнаар ажиллаж 1990 оны хувьчлал хүртэл ажиллаад одоог хүртэл малаа маллаж байгаа. Энэ хоёр дэвтэр Н.*******гийн дэвтэр мөн. Эцэг нь ******* гэж хүн байсан, харин ээж нь ******* гэж хүн байсан юм. Тэгээд ийм зөрүү гарсан байна” гэсэн мэдүүлэг,

4.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт,

5.Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 134/000137 тоот 1 дүгээр маягтын лавлагаа,

6.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 99 тоот Ж.******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлийн Наран бригадад 1973-1993 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

7.Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан хувьцаат компанийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тушаалын хуулбар,ы

6.Гэрч С.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

 

Нэхэмжлэгч Н.*******д Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлээс 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрүүдэд нэхэмжлэгчийн нэрийг *******ийн ******* гэж бичсэн байх бөгөөд Н.******* нь тус хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Н.*******д Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлээс 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн *******ийн *******гийн хөдөлмөрлөсөн түүх нь *******ын *******гийнх мөн болох талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С.*******, Ц.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.    

Гэрч С.*******, Ц.******* нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Гэрчүүд нь ******* овогтой ******* гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрүүд нь ******* овогтой *******гийн хөдөлмөрийн дэвтрүүд мөн гэж мэдүүлсэн бөгөөд мэдүүлэг нь гэрчид үнэн, зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

 

Иймээс ******* овогтой *******д Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлээс 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус олгосон хөдөлмөрийн дэвтрүүд нь *******ын *******гийн хөдөлмөрийн дэвтэр мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдлээс 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус олгосон *******ийн ******* нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* овгийн *******ын ******* /РД:*******/ мөн болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.*******д буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                            

       ШҮҮГЧ                                         А.ЭНХТӨР