Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

Ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ******* овогтой ******* Өмнөговь аймгийн Даланзадгад сумын БМҮ баазад тоног төхөөрөмжийн засварчнаар 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 4 жил тус тус ажилласан ба улсад 8 жил ажилласан болно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 1982 оноос 1986 он хүртэл  БМҮБ-д тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. 1982 онд ажилд ороод 1986 онд ажлаас гарсан тушаал байхгүй байгаа тул тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “******* овогтой ******* миний бие хөдөө мал дээрээ байдаг, одоо мал төллөөд мал харах хүнгүй байгаа тул 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11:00 цагт болох шүүх хуралдаанд орж чадахгүй болсон тул намайг эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Бүх шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Одоо нэмж гаргах баримтгүй.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь Өмнөговь аймгийн Барилгын материал үйлдвэрийн баазад 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Гэрч Б.*******гийн шүүхэд өгсөн “1982 оноос хойш 1986 он хүртэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Барилга материалын үйлдвэрийн баазад хэвлэгч ажил эрхэлж байсан. Олон хүнтэй том үйлдвэр байсан учраас гарсан сар, өдрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг бригадад хамт ажиллаж байсан. Хамт нэг байгууллагад ажиллаж байсан учраас мэдэж байна. Би тус баазад кранист ажил эрхэлж байсан учраас мэдэж байна.” гэх мэдүүлэг,

2.Гэрч Г.*******гийн шүүхэд өгсөн “Б.******* Барилгын материал үйлдвэрлэлийн баазад 1982 онд засварчнаар орж 1993 онд намайг ажлаас гарах үед тэнд ажиллаж л байсан. Ажилд орж гарсан сар, өдрийг сайн санахгүй байна. Тухайн онуудад ажиллаж байсан нь үнэн. Бид  тус баазад арматур гагнуурчин ажилтай байсан. Хамт нэг дор ажиллаж байсан учраас мэдэж байна.” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгч Б.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,

4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 тоот Б.******* Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Барилга угсралтын конторт 1982-1983 оны 01 дүгээр сар хүртэл нормчин, төмөр бетоны үйлдвэрт 1983 оны 06 дугаар сараас 1986 оныг хүртэл засварчнаар тус тус ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

5.Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1982 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 291 тоот, 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 179 тоот тушаалуудын хуулбар,

6.Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 тоот тушаалын хуулбар,

7.Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын даргын даргын 1990 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 96 тоот тушаалын хуулбар,

8.Өмнөговь аймгийн Говь гурван сайхан компанийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 тоот тушаалын хуулбар,

9.Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос 1984 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

10.Гэрч Г.*******, Б.******* нарын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,

 

Нэхэмжлэгч Б.******* нь Өмнөговь аймгийн Барилгын материал үйлдвэрийн баазад 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан нь түүнтэй хамт тус үйлдвэрт ажиллаж байсан гэрч Г.*******, Б.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 91 тоот Б.******* Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Барилга угсралтын конторт 1982-1983 оны 01 дүгээр сар хүртэл нормчин, төмөр бетоны үйлдвэрт 1983 оны 06 дугаар сараас 1986 оныг хүртэл засварчнаар тус тус ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Өмнөговь аймаг дахь Барилга угсралтын конторын даргын 1982 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 291 тоот, 1983 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 179 тоот тушаалуудын хуулбар, Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Говийн хөгжил нэгдлийн даргын 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 08 тоот тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын даргын даргын 1990 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 96 тоот тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Говь гурван сайхан компанийн захирлын 1994 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 тоот тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Барилга угсралтын контороос 1984 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Б.*******ын хүсэлтийг хангаж, түүний Өмнөговь аймгийн Барилгын материал үйлдвэрийн баазад 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар, 1990 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын Өмнөговь аймгийн Барилгын материал үйлдвэрийн бааз /Барилга угсралтын контор/-д 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тоног төхөөрөмжийн засварчнаар, 1990 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл галчаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР