Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/40

 

                  

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,  улсын яллагч Э.Ууганзаяа,  шүүгдэгч Д.Төрмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар    

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Баянхайрханыхан овогт Дагдмаагийн Төрмөнхөд холбогдох эрүүгийн 1936003440261 дугаартай, 178/2020/0008/Э/ индекстэй хэргийг  2021 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021  оны 02 сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1984 оны 01 сарын 12- ны өдөр  Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, биологийн багшийн  мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Чандмань сумын Жаргалан багт оршин суух, Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант  багийн Засаг даргын ажилтай, аминдаа 150 толгой мал, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 1100000 төгрөг,   ял шийтгэлгүй, ПН84021214   дугаарын регистртэй, Баянхайрханыхан овогт Дагдмаагийн Төрмөнх 

              Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:

Шүүгдэгч Д.Төрмөнх  нь  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 08 дугаар   сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар  сард Ховд аймгийн  Чандмань сумын Баянхайрхан  багийн иргэн Ц.Чинзоригт 1500000 төгрөгөөр  худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд  хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Төрмөнхийн өгсөн  ... 2018 оны 08 дугаар сард манай сумын 6 багийн Засаг дарга нар нь Ховд аймгийн Жаргалант сумын Төв талбай дээрээс мотоциклио хүлээн авсан. Мотоциклио гардан аваад сумандаа очоод өөрийн хэрэгцээндээ унаж байгаад хатуу явдалтай, бензин иддэг байдлаас нь болоод манай сумын Баянхайрхан багийн иргэн Ц.Чинзориг худалдан авъя гэхээр нь хоорондоо ярилцаж байгаад зарсан. 1500000 төгрөгөөр зарсан.  Тухайн мотоцикль зарсан мөнгөн дээрээ мөнгө нэмж  байгаад 2200000 төгрөгөөр Улаанбаатар хотоос мотоцикль худалдан аваад албан хэрэгцээндээ хэрэглэж байсан ... гэх мэдүүлэг  

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн...  Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багийн төвд Чандмань сумын Жаргалант багийн дарга Д.Төрмөнхийн 2018 оны 09 дүгээр сард улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн  Chongoing Hongli” маркын LTDPCMLJ8631566 гэсэн дугаар бүхий мотоциклийг Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн дарга Д.Төрмөнхийн хашаанд байх үед нь үзлэг хийв. Үзлэгээр Жаргалант  багийн дарга Д.Төрмөнхийн албан хэрэгцээнд 2018 оны 09 дүгээр  сард хүлээлгэн өгсөн Chongoing Hongli” маркын, улаан өнгийн арлын дугаар нь Жаргалант багийн дарга Д.Төрмөнхийн эд хөрөнгө ашиглалтын бүртгэл дээр байх Chongoing Hongli” маркын мотоциклийн арлын дугаартай  таарч байна. Д.Төрмөнхийн албан хэрэгцээнд байх улаан  өнгийн Chongoing Hongli” маркын мотоцикль нийт 9747 км газар явсан ба хамгийн сүүлд 223 км явсан. Тухайн мотоциклийн  хойд барван хөтлөгч гинж зэрэг зүйл эвдэрч янзалсан гэдгийг тэмдэглэлд тусгуулав  ...  гэх үзлэгийг тэмдэглэл, гэрэл зураг / 1-р хх- ийн   07-09 дүгээр   хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Чинзоригийн гэрчээр дахин  өгсөн... 2018 оны 10 дугаар сард намайг Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт малаа хариулаад явж байхад Д.Төрмөнх надтай уулзсан. Тухайн үед Д.Төрмөнхөөс унаж явж байгаа Chongoing Hongli” маркын мотоцикли зарахгүй биз гэж асуухад  чи авмаар байвал авахгүй юу гэхээр нь би хэдэн төгрөгөнд зарах бэ гэхэд 1700000 төгрөгөнд зарна гэсэн. Тэгэхээр нь авъя гээд тэр өдөр тухайн мотоциклийг худалдаж авсан. Би Д.Төрмөнхийг мотоциклиор нь суманд хүргэж өгөөд мотоциклийн үнийг 10 хоногийн дараа өгье гээд дараа нь ээж Н.Цагаанцоожийн тэтгэвэрийн зээл аваад 1200000 төгрөгийг Д.Төрмөнхөд өгсөн. Үлдэгдэл 300000 төгрөгийг ямаагаа самнаад өгсөн. Тухайн үед манай ээж тэтгэвэрийн зээл авч өгсөн тул мотоцикль худалдаж авч байгааг мэдэж байсан. Тухайн мотоциклийн  хойд хөтлөгч дугуй нь хагараад байсан тул мотоцикль чинь эвдэрээд байна буцаагаад ав гэхэд авна гэж байгаад 2019 оны 10 дугаар сарын дундуур мотоциклио буцаагаад авъя гээд утасдахаар нь сумын төвд аваачиж өгсөн. Д.Төрмөнх бид хоёрын дунд ямар нэгэн өглөг авлага байхгүй... гэх мэдүүлэг / 1-р хх – ийн  26-27 дугаар хуудас/

Мотоцикль үнэлсэн тухай шинжээчийн ....  Hongli маркын мотоцикль 2299000 / хэргийн 37 дугаар хуудас/

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл, Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох  тухайн Ховд аймгийн ИТХ-ийн 2018 оны 12 сарын 26- ны өдрийн 133 дугаартай тогтоол, Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 01 сарын 25- ны өдрийн А/ 05 дугаартай “ Ажлын хэсэг байгуулах тухай “ тушаал, тээврийн хэрэгсэлийн 2019 оны бүртгэл, Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 01- ний өдрийн Б/15 дугаартай “ Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай “ захирамж, орлогын баримт / 1-р хх – ийн  75-81 дүгээр  хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч байгууллагын  хууль ёсны төлөөлөгч  / Ховд аймгийн Чандмань сумын Урд гол багт оршин суух,дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын дарга ажилтай, ПН67062917 регистрийн дугаартай/  Дайргат овогт Даваажавын Ганзоригийн өгсөн... 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх сумдын багийн Засаг дарга нарыг унаажуулах зорилгоор тендер Ховд аймагт зарлагдсаны дагуу манай Чандмань сумын нийт 6 багийн Засаг дарга нарт 6 ширхэг Chongoing Hongli” маркын мотоциклиудыг хүлээлгэн өгсөн байдаг.  Тухайн мотоциклийг хүлээн авах ажиллагаанд 6 багийн Засаг дарга нар өөрсдөө оролцож тухайн мотоциклийг хүлээн авсан байдаг. Тухайн мотоциклиудыг 2018 оны 09 дүгээр сарын 10- ны өдөр  Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Ү.Тунгалагбаяр, нярав Т.Доржсүрэн нар Засаг даргын Тамгын газрын орлогод бүртгэж авсан байсан. Багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн мотоцикль нь Засаг даргын Тамгын газрын өмч бөгөөд багийн Засаг дарга нар төрийн өмчийг захиран зарцуулах эрх байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй  ... гэх мэдүүлэг / 2-р хх – 189 дүгээр хуудас/ 

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч Ү.Тунгалагбаярын өгсөн... Хөрөнгийг сумын Засаг дарын Тамгын газрын  хөрөнгөнд бүртгэхдээ тухайн хөрөнгийг орлогын баримтад бүртгээд түүнийгээ үндэслээд CTS прогаммд шивж оруулдаг. Мөн төрийн өмчийн хөрөнгийн удирдлагын мэдээжүүлэх системд бүртгэж, орлогын баримтад бүртгэж авснаар тухайн хөрөнгө сумын Засаг даргын Тамгын газрын  өмч хөрөнгө болдог. 2018 оны  09 дүгээр сард манай сумын 6 багийн Засаг дарга нарт “Chongoing Hongli” маркийн мотоциклийг албан хэрэгцээнд нь зориулан өгсөн ба нярав Т.Доржсүрэн 2018 оны 09 сарын 10-ны өдөр орлогын баримт үйлдэж, уг баримтад бүртгэж авсан. Уг баримтыг надад өгсөн. Ер нь бол орлогын баримт үйлдэж, уг баримтад бүртгэснээр тухайн эд хөрөнгө нь Сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө болдог тул уг мотоциклиуд албан ёсоор Тамгын газрын  хөрөнгө мөн. Уг баримтуудыг 2021 оны 01 сарын 26- ны өдөр хэрэгт хавсаргуулахаар гаргаж  өгсөн байгаа. Уг баримт дээр 6 мотоциклийг бүртгэж авсан ба энэ талаар тодорхой бичсэн байгаа. Мөн төрийн удирдлагын мэдээжүүлэх системд 2018 онд бүртгэж, 2018 оны тайланд энэ талаар тусгасан. Тухайн бүртгэлд бүртгэсэн тээврийн хэрэгсэлийн 2019 оны бүртгэлийг гаргаж өгье. Багийн дарга нартай тухайн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар гэрээ байгуулаагүй... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 189 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Доржсүрэнгийн өгсөн... Аливаа хөрөнгийг сумын Засаг даргын Тамгын газрын  өмчид бүртгэхдээ тухайн хөрөнгийг миний бие орлогын баримтад бүртгээд улмаар нягтлан бодогчийн CTS программд бүртгэдэг. Орлогын баримтад бүртгэж авснаар тухайн хөрөнгө нь сумын Засаг даргын Тамгын газрын  өмч хөрөнгө болдог. 2018 оны 09 дүгээр сард  “Chongoing Hongli”  маркын 6 ширхэг мотоциклийг манай сумын  зургаан багийн Засаг дарга нарын албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн  ба уг мотоциклиудыг миний бие 2018 оны 09 сарын 10-ны өдөр албан ёсоор орлогын баримт үйлдэж, уг баримтад бүртгэж авсан. Ер нь бол орлогын баримт үйлдэж, тухайн баримтад бүртгэснээр тухайн хөрөнгө нь Засаг даргын Тамгын газрын хөрөнгө  болдог тул уг мотоциклиуд нь Тамгын газрын хөрөнгө мөн. Тухайн өдрөө андуурч 9 сарын 12-ны өдөр гэснийг засаж, 09 сарын 10-ны өдөр гэж бичсэн ... гэх мэдүүлэг/ 2-р хх – ийн 180-181  дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Гантөгсийн өгсөн... Сумын Засаг даргын  захирамжийн дагуу тооллогын комисст орж ажилласан. Жаргалант  багийн Засаг дарга Д.Төрмөнх  нь албанд хүлээлгэн өгсөн мотоциклийг нүд үзүүлж тоолуулаагүй. Намайг 2018 оны 10 дугаар сард ажилд ороход манай сумын 6 багийн Засаг дарга нарт шинэ мотоциклийг улсаас тавьж өгсөн байсан... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 182 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Болор-Эрдэнийн өгсөн... Сумын Засаг даргын  захирамжийн дагуу тооллогын комисст орж ажилласан. Намайг тооллогын комисст орж ажиллахад Жаргалан багийн Засаг дарга Д.Төрмөнх  албанд хүлээлгэн өгсөн мотоциклийг нүд үзүүлж тоолуулаагүй. Тухайн үед мотоциклийг хүнд зарсан байсан тул тооллуулаагүй гэж бодож байна ... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 183 дугаар хуудас/

Орлогын баримт / 2-рхх- ийн 187 дугаар хуудас/

Ажилчин албан хаагчдын эд хөрөнгийн бүртгэл / 2-р хх – ийн 189 дүгээр хуудас/

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл / 2-р хх – ийн 190 дүгээр хуудас/

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын 26 - ны өдрийн “ Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай “ 133 дугаартай тушаал, тушаалын хавсралт / 2-р хх – ийн 193 - 195 дугаар хуудас/

Ховд аймгийн Багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын гэрээ / 2-р хх – ийн 196 дугаар хуудас /

Ховд аймгийн Багийн Засаг дарга нарын унаажуулах ажлын хүрээнд нийлүүлэх мотоциклийг хүлээн авах комиссын акт / 2-р хх – ийн 203-204 дүгээр хуудас /

Мотоциклийг хүлээлгэн өгсөн бүртгэл / 2-р хх – ийн 205-206 дугаар хуудас/

Ховд аймгийн Багийн Засаг дарга нарыг унаажуулах тендерийн материал / 2-р хх- ийн 207-249, 3-р хх – ийн 1-84  дүгээр хуудас/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Төрмөнх нь  2016 оны 12 сарын 01- ний  өдрийн  Ховд аймгийн  Чандмань сумын Засаг даргын Б/15 дугаартай “ Ажлаас чөлөөлж ажил томилох тухай “ захирамжаар Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба 2018 оны 08 сарын 02 – ны өдөр Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдсан Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад мотоцикль гардуулан өгөх ажиллагаанд оролцож БНХАУ-д үйлдвэрлэсэн Hongli маркын  LTDPCML86J86566  арлын дугаартай  мотоциклийг  гардан авч, өөрийн ажлын хэрэгцээндээ унаж хэрэглэж байгаад мотор 200 юм, бензин идэж байна, хатуу явдалтай юм гэж Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн иргэн  Ц.Чинзоригт 1500000 төгрөгөөр  зарсан,  Ховд аймгийн Цагдаагийн газраас  193600339   дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Төрмөнх нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч  Д.Төрмөнх нь  Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 01- ний  өдрийн Б/15 дугаартай “ Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай “ тушаалаар Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Засаг даргаар томилогдож, тус багийн Засаг даргаар ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах  зориулалтаар мотоцикль олгосныг Ховд аймгийн Жаргалант сумын төв талбай дээрээс гардуулан өгснөөр хүлээн авч өөрийн албан ажлын хэрэгцээндээ ашиглаж байсан нь   ... хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ганзоригийн өгсөн... 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх сумдын багийн Засаг дарга нарыг унаажуулах зорилгоор тендер Ховд аймагт зарлагдсаны дагуу манай Чандмань сумын нийт 6 багийн Засаг дарга нарт 6 ширхэг  Chongoing Hongli” маркын мотоциклиудыг хүлээлгэн өгсөн байдаг.  Тухайн мотоциклийг хүлээн авах ажиллагаанд 6 багийн Засаг дарга нар өөрсдөө оролцож тухайн мотоциклийг хүлээн авсан байдаг. Тухайн мотоциклиудыг 2018 оны 09 дүгээр сарын 10- ны өдөр  Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Ү.Тунгалагбаяр, нярав Т.Доржсүрэн нар Засаг даргын Тамгын газрын орлогод бүртгэж авсан байсан.  Багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн мотоцикль нь Засаг даргын Тамгын газрын өмч бөгөөд багийн Засаг дарга нар төрийн өмчийг захиран зарцуулах эрх байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй  ... гэх мэдүүлэг / 2-р хх – 189 дүгээр хуудас/ гэрч  Ү.Тунгалагбаярын өгсөн... Хөрөнгийг сумын Засаг дарын Тамгын газрын  хөрөнгөнд бүртгэхдээ тухайн хөрөнгийг орлогын баримтад бүртгээд түүнийгээ үндэслээд CTS прогаммд шивж оруулдаг. Мөн төрийн өмчийн хөрөнгийн удирдлагын мэдээжүүлэх системд бүртгэж, орлогын баримтад бүртгэж авснаар тухайн хөрөнгө сумын Засаг даргын Тамгын газрын  өмч хөрөнгө болдог. 2018 оны  09 дүгээр сард манай сумын 6 багийн Засаг дарга нарт “ Chongoing Hongli”   маркийн мотоциклийг албан хэрэгцээнд нь зориулан өгсөн ба нярав Т.Доржсүрэн 2018 оны 09 сарын 10-ны өдөр орлогын баримт үйлдэж, уг баримтад бүртгэж авсан. Уг баримтыг надад өгсөн. Ер нь бол орлогын баримт үйлдэж, уг баримтад бүртгэснээр тухайн эд хөрөнгө нь Сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгө болдог тул уг мотоциклиуд албан ёсоор Тамгын газрын  хөрөнгө мөн. Уг баримтуудыг 2021 оны 01 сарын 26- ны өдөр хэрэгт хавсаргуулахаар гаргаж  өгсөн байгаа. Уг баримт дээр 6 мотоциклийг бүртгэж авсан ба энэ талаар тодорхой бичсэн байгаа. Мөн төрийн удирдлагын мэдээжүүлэх системд 2018 онд бүртгэж, 2018 оны тайланд энэ талаар тусгасан.  Тухайн бүртгэлд бүртгэсэн тээврийн хэрэгсэлийн 2019 оны бүртгэлийг гаргаж өгье. Багийн дарга нартай тухайн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар гэрээ байгуулаагүй... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 189 дүгээр хуудас/ , гэрч Т.Доржсүрэнгийн өгсөн... Аливаа хөрөнгийг сумын Засаг даргын Тамгын газрын  өмчид бүртгэхдээ тухайн хөрөнгийг миний бие орлогын баримтад бүртгээд улмаар нягтлан бодогчийн CTS программд бүртгэдэг. Орлогын баримтад бүртгэж авснаар тухайн хөрөнгө нь сумын Засаг даргын Тамгын газрын  өмч хөрөнгө болдог. 2018 оны 09 дүгээр сард  “Chongoing Hongli”  маркын 6 ширхэг мотоциклийг манай сумын  зургаан багийн Засаг дарга нарын албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн  ба уг мотоциклиудыг миний бие 2018 оны 09 сарын 10-ны өдөр албан ёсоор орлогын баримт үйлдэж, уг баримтад бүртгэж авсан. Ер нь бол орлогын баримт үйлдэж, тухайн баримтад бүртгэснээр тухайн хөрөнгө нь Засаг даргын Тамгын газрын хөрөнгө  болдог тул уг мотоциклиуд нь  Тамгын газрын хөрөнгө мөн. Тухайн өдрөө андуурч 9 сарын 12- ны өдөр гэснийг засаж, 09 сарын 10- ны өдөр гэж бичсэн ... гэх мэдүүлэг/ 2-р хх – ийн 180-181  дүгээр хуудас/, гэрч Н.Гантөгсийн өгсөн... Сумын Засаг даргын  захирамжийн дагуу тооллогын комисст орж ажилласан. Жаргалант багийн Засаг дарга Д.Төрмөнх нь албанд хүлээлгэн өгсөн мотоциклийг нүд үзүүлж тоолуулаагүй. Намайг 2018 оны 10 дугаар сард ажилд ороход манай сумын 6 багийн Засаг дарга нарт шинэ мотоциклийг улсаас тавьж өгсөн байсан... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 182 дугаар хуудас/,  гэрч Н.Болор-Эрдэнийн өгсөн... Сумын Засаг даргын  захирамжийн дагуу тооллогын комисст орж ажилласан. Намайг тооллогын комисст орж ажиллахад Жаргалан багийн Засаг дарга Д.Төрмөнх албанд хүлээлгэн өгсөн мотоциклийг нүд үзүүлж тоолуулаагүй. Тухайн үед мотоциклийг хүнд зарсан байсан тул тооллуулаагүй гэж бодож байна ... гэх мэдүүлэг / 2-р хх – ийн 183 дугаар хуудас/, Ц.Чинзоригийн мэдүүлэг, орлогын баримт, Ховд аймгийн Багийн Засаг дарга нарыг унаажуулах тухайн тендерийн  баримт,  мотоциклийг  гардуулан өгсөн, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан гарын үсэг бүхий баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Төрмөнх нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түүний албан хэрэгцээнд  зориулан өгсөн мотоциклийг бусдад 1500000 төгрөгөөр зарж тухайн мөнгийг хувьдаа завшсан нь ...  Ц.Чинзоригийн гэрчээр дахин өгсөн...   2018 оны 10 дугаар сард  хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Д.Төрмөнхөөс түүний улаан өнгийн  Hongli маркын 1700000  төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, мотоциклийг  авсан. Тухайн өдрөө Д.Төрмөнхийн гэрт хүргэж өгөөд мотоциклийг авсан. Ээжийнхээ тэтгэвэрийн зээл аваад 1200000 төгрөгийг өгсөн. 300000 төгрөгийг дараа нь өгсөн ... гэх мэдүүлэг/ хэргийн 26-27 дугаар хуудас/ - ээр   тогтоогдож байгаа  ба шүүгдэгч Д.Төрмөнх нь  тухайн мотоциклийг албан хэрэгцээнд өгсөн гэдгийг мэдэж байсан нь  гэрч С.Гантөмөрийн өгсөн... Манай сумын  6 багийн Засаг даргын мотоциклийг 2018 оны жилийн эцсийн тооллогоор тоолсон. Тухайн үед  багийн дарга нар нь уг мотоциклийг амаар байгаа гэж  тоолуулсан... гэх мэдүүлэгээр тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Төрмөнх нь Ховд аймгийн 7 сумын 22 багийн Засаг даргад мотоцикль гардуулан өгөх үйл ажиллагаанд оролцож, мотоциклийг гардан авсан, тухайн мотоциклийг   багийн Засаг даргын ажлыг эрхэлж байгаагийнх хувьд өгсөн  гэдгийг мэдсээр байж ажил олгогч байгууллага болох Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 1500000 төгрөгөөр зарж тухайн мөнгөө хувьдаа завшсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч  Д.Төрмөнхийн  тухайн мотоцикль зарсан  үйл явдал  2018 оны 10 дугаар   сард болсон байхад уг  үйл явдлын дараа  Чандмань сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны эхний хагас жилийн  эд хөрөнгийн тооллогоор багийн Засаг дарга нарын мотоциклийг тоолоход мотоциклийг  1500000 төгрөгөөр зарсан  атлаа  байгаа гэж амаар тоолуулсан, үүнээс  хойш 1 жилийн хугацаа өнгөрч  2019 оны 11 сарын 25- ны өдөр  Эрүүгийн хэрэг бүртгэлтийн 193600339 дугаартай  эрүүгийн хэрэг нээсний дараа зарагдсан гэх мотоциклийг Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн  Ц.Чинзоригоос буцаан авч, Чандмань сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн нь албан ажлын хэрэгцээний мотоциклийг бусдад зарж, түүний  үнэ 1500000 төгрөгийг хувьдаа завсан гэж үзэх үндэстэй.

Иймд шүүгдэгч  Д.Төрмөнхийг  өөрийн албан  ажлын хэрэгцээнд  нь зориулан өгсөн мотоциклийг  ажил олгогч Чандмань  сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад  1500000  төгрөгөөр зарж , уг мөнгийг хувьдаа хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ... гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзнэ.

 Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Төрмөнхийг  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 08 сард  өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chоngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар  сард Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Ц.Чинзоригт 1500000 төгрөгөөр худалдан борлуулж,  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна. 

Шүүгдэгч Баянхайрханыхан овогт Дагдмаагийн Төрмөнхийг ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Төрмөнхийг  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд  олгогдсон  мотоциклийг  Ховд аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, орлогч дарга нар нь  Ховд аймгийн Жаргалант сумын  төв талбай дээр 7 сумын 42 багийн Засаг дарга, түүний дотор Чандмань сумын 6 багийн Засаг даргад гардуулан өгснийг Чандмань сумын Тамгын газар нь  өөрийн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэхдээ хайнга хандсан, 2019 оны  эхний хагас жилийн тооллогоор  мотоциклийг бодитоор тоолоогүй, мотоциклийг бусдад шилжүүлж зарж болохгүй, зөвхөн ажлын хэрэгцээнд ашиглах талаар анхааруулаагүйн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдэх  шалтгаан нөхцөл болжээ.

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

Хохирогч байгууллагын хууль ёсны  төлөөлөгч Д. Ганзориг нь  мөрдөн шалгах ажиллагаанд  шүүгдэгч  Д.Төрмөнх нь мотоциклийг Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын  газарт хүлээлгэн өгсөн тул хохирол бодит байдлаар төлөгдсөн. Нэхэмжлэх зүйл  байхгүй ... гэж мэдүүлж  байх тул  шүүгдэгч Д.Төрмөнх  хохирлыг бодит байдлаар төлсөн гэж үзнэ.  

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Төрмөнх нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 48 дугаар   хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  болон хэргийн 32-33 дугаар хуудас дахь гэрч Л.Батзаяагийн өгсөн... Д.Төрмөнх нь Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн Засаг даргаар ажилладаг,  ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, хүнтэй зөв боловсон харьцдаг, илүү дутуу зан ааш байхгүй, шударга зантай, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Ю.Ганбатын өгсөн... Д.Төрмөнх нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэмт  хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна. 

Эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Д.Төрмөнх  нь  хохирлыг бодит байдлаар төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 – т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Төрмөнхийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 08 сард  өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн  иргэн Ц.Чинзоригт 1500000 төгрөгөөр худалдан борлуулж,  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон гэж  үзэж байгаа. Шүүгдэгч Д.Төрмөнхөд  багийн Засаг дарга нарыг унаажуулах зорилгоор тендэр зарлан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаа хийгдсэн 91 мотоциклийг хүлээлгэн өгсөн. Тухайн мотоциклийг сумдын Тамгын газар нь хөрөнгийн бүртгэлдээ бүртгэж авах талаархи  Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн    тогтоол  2018 оны 12 сарын 26- ны өдөр гарсан. Шүүгдэгч Д.Төрмөнх нь тухайн шийдвэр гарахаас өмнө уг мотоциклийг бусдад зарж 1500000  төгрөгийг хувьдаа завшсан. Шүүгдэгч Д.Төрмөнхийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг шүүхээр тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хоёр мянга найман  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах,  шүүгдэгч Д.Төрмөнх нь      гэмт хэрэг үйлдэж 1500000 төгрөг  олсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар хурааж, улсын төсөвт шилжүүлэх, түүний 500000 төгрөг бүхий ХААН банкны дансыг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх   нь зүйтэй гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч өөрөө өөрийгөө өмгөөлж: Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Улсын яллагчийн санал болгосон торгох болон эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Тухайн торгуулыг 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөх саналтай  гэх дүгнэлт гаргав.   

 Шүүх хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Төрмөнх нь  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах  ажлын хүрээнд 2018 оны 08 дугаар сард өөрт нь  хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chkngoing Hongli “ маркын улаан  өнгийн мотоциклийг 2018 оны 10 дугаар сард  Ховд  аймгийн Чандмань  сумын  Баянхайрхан   багийн иргэн Ц.Чинзоригт 1500000  төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж үзэж  гэм буруутайд  тооцсон болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Түвшинбаярыг  ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн дүгнэлт,  хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн санал болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Төрмөнхөд  хоёр мянга  найман  зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая найман  зуун мянган төгрөгөөр торгох ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Төрмөнхөд  оногдуулсан 2800000 төгрөгний торгох ялыг  2 жилийн  хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ... торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Төрмөнхөд   тайлбарлан өгөв.

  Шүүгдэгч Д.Төрмөнх  нь  өөрийн албан ажлын хэрэгцээнд зориулан өгсөн мотоциклийг  бусдад зарж 1500000 төгрөгний орлого олсон  гэж улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Д.Төрмөнхөөс 1500000  төгрөгийг  гаргуулан улсын төсөвт  шилжүүлэх  дүгнэлт тайлбар гаргасан болон гэрчийн мэдүүлэгээр тухайн мотоциклийг 1500000 төгрөгөөр  зарсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Төрмөнхөөс  гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1500000 төгрөгийг гаргуулан улсын төсөв шилжүүлэхээр тогтов. 

            Эрүүгийн 1936003390260   дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,цагдан  хоригдсон хоноггүй,  хохирол бодит байдлаар төлөгдсөн  болохыг дурдав. 

            Шүүгдэгч Д.Төрмөнхийн 500000 төгрөг бүхий ХААН банкны 5866147147 дугаарын дансыг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24- ний   өдрийн 5/140 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг  торгох ял болон хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ  биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.

            Шүүгдэгч Д.Төрмөнхөд өмнө авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5- дахь хэсэг, 34.1 дүгээр зүйл,  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Баянхайрханыхан овогт Дагдмаагийн Төрмөнхийг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Төрмөнхийг   хоёр манга найман   зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая найман  зуун мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Төрмөнхөд  оногдуулсан 2800000  төгрөгний  торгох ялыг  2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 1936003390260 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг  дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Д.Төрмөнхөөс  гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1500000  төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.Төрмөнхөд   тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйл, 191 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.Төрмөнхөд оногдуулсан 2800000 төгрөгөөр торгох ял, 1500000 төгрөгийн хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

7. Шүүгдэгч Д.Төрмөнхийн 500000 төгрөг бүхий ХААН банкны 5866147147 дугаарын дансыг  битүүмжилсэн прокурорын 2019 оны 12 сарын 24- ний өдрийн 5/140 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг  торгох ял болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ  биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Төрмөнхөд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Top of Form