Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч: 

        Хариуцагч: 

 

        Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.******* /онлайнаар/, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.*******тай анх 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр охин Б.*******, 2011 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Б.******* төрсөн. Анхандаа бид таарамжтай байсан боловч сүүлдээ таарч тохирохоо больж, 2013 оны 1 дүгээр сард бид салж, би нутаг руу буцсан. 2015 оны 8 дугаар сард Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс миний гаргасан нэхэмжлэлийг буцаасан. Б.******* бид одоо хоёулаа тус тусдаа амьдралтай болсон. 2015 онд Б.******* нь сүүлд суусан нөхрийнхөө нэг ой хүрээгүй хүүхэдтэй байсан. Одоо хүүхэд нь 2 ойтой болсон. Бидний дундаас 2 охин төрсөн, хүүхдүүд маань одоо ээжтэйгээ амьдардаг. Иймд охин Б.*******, Б.******* нарыг ээж Б.*******ын асрамжинд үлдээж, бид тохиролцож хүүхдийн тэтгэлгийг Б.******* надаас авахгүй гэж тохиролцсон, Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно.” гэжээ

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбатаа: “Б.******* миний бие Увс аймагт оршин суух Ц.*******эс ирсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид салаад 4 жил өнгөрсөн. Одоо тус тусдаа амьдралтай болсон тул эргэж хийлэх боломж байхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж хоорондоо тохирсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........

 

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, “Өнө-орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Б.*******, Б.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, нэхэмжлэгчийн хүсэлт зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Б.******* нар нь 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон нь гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид нь тусдаа амьдарч, тус тусдаа гэр бүлтэй болцгоосон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Ц.*******, Б.******* нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

 

3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмэлэгч Ц.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР