Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 147

 

 

 


2017 оны 03 дугаар сарын 07       Дугаар156/ШШ2017/00147                          Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00092/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1962 оны 02 дугаар сарын 25 өдөр төрсөн, эмэгтэй, Хэнтий аймгийн Галшар сум, 3 дугаар баг, Баянбадрал гэх газарт нутаглах, Дайчин овогт Чүлтэмсамбуугийн Оюунчимэг РД:/СЧ62022561/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Оюунчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн боловч ажиллаж байсан талаарх бичиг баримт байхгүйн улмаас тэтгэвэрээ тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Иймд миний 1978 оны 06 дугаар сарын 15 өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01 өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь Барилга угсралтын конторын тоосгоны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан  байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх 3-6, 7-9, 10, 15-20/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Оюунчимэг нь 1978 оны 06 дугаар сарын 15 өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01 өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь Барилга угсралтын конторын тоосгоны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Оюунчимэгийн боловч ажиллаж байсан талаарх бичиг баримт байхгүйн улмаас ажиллаж байсан гэж үзэхэд хангалтгүй гэж нийгмийн даатгалын байгууллага үзсэн учир нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ч.Оюунчимэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 
Нэхэмжлэгч Ч.Оюунчимэг нь 1978 оны 06 дугаар сарын 15 өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01 өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь Барилга угсралтын конторын тоосгоны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.Хэнтий аймаг дахь барилга конторын барилга материалын үйлдвэрийн даргын 1978 оны 07 сарын 08 өдрийн 12 дугаартай тушаал, /хх 3/  
2. Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт, /хх 4/ 
3. Хөдөлмөрийн нөхцөл сольсон 30477 дугаартай акт, /хх 5/  
4. Хан Хэнтий барилгын салбар-55 номны хуулбар, /хх 6/
5. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх 8/ 
6. 1976 оноос 1984 он хүртэл Хэнтий аймаг дахь Барилга угсралтын конторын тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан гэрч Г.Энхтуяагийн Хан Хэнтий барилгын салбар-55 жилийн ойн номны хуулбар, гэрчийн мэдүүлэг /хх 15-16/,
7.1976 оноос 1984 он хүртэл Хэнтий аймаг дахь Барилга угсралтын конторын тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан гэрч С.Оюунцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  мэдүүлэг, /хх 18-19/ Хэнтий аймгийн архивын тасгийн тодорхойлолт, /хх 20/ зэрэг болно.
Хүсэлт гаргагч Ч.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1978 оны 06 дугаар сарын 15 өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01 өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь Барилга конторын тоосгоны үйлдвэрт нормчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Ч.Оюунчимэг нь “миний бие хөдөө явж хүүхэд асардаг тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцууулахгүйгээр хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дайчин овогт Чүлтэмсамбуугийн Оюунчимэг нь 1978 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймаг дахь Барилга конторын тоосгоны заводод үйлдвэрт нормчиноор, 1984 оны 04 сарын 05 өдрөөс 1985 оны 10 сарын 01 өдөр хүртэл Зуурмагийн үзельд нормчиноор тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн          60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хэргийг зохигчийн оролцоогүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.АРИУНАА