| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0247/Э |
| Дугаар | 278 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 278
2021 03 05 2021/ШЦТ/278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Д.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00245 0192 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Д.А, 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Чулуутын 1-2 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Шүүгдэгч Д.А нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран дэлгүүрийн гадна иргэн П.Цолмонтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, хүзүүнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч П.Цолмонтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед нөхөр Одхүүгийн хамт худгаас ус авахаар хувийн машинаараа явсан. Тэгээд замаараа гэрийн ойролцоо байдаг “Ургах наран” нэртэй дэлгүүр рүү орох гээд очтол дэлгүүрийн үүдэнд манай хА хашааны Орхон гэх эмэгтэйтэй таарсан. Манай нөхөр Орхоны нөхөр Алтангэрэлийн хамт маргааш нь сАт явахаар тохирсон байсан. Иймд би маргааш ямар хоол хүнс авч явах, хэдэн цагт явах талаар Орхоны нөхрөөс асуухаар машины хажууд машинтайгаа зогсоод цонхоо буулгаад Алтангэрэлийг цонхоо буулга гээд гараараа дохисон чинь өөрсдөө цонхоо буулгасан. Тухайн үед Орхон 81-16 УАА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинтайгаа дотор нь нөхөр Алтангэрэл болон хүүхэд, Баясгалан гэх залуу, Баясгалангийн ихэр нь гэх танихгүй залуу нийт тавуулаа байж байсан. Тэр үед бүгдээрээ согтуу байх шиг байсан. Тэгээд би Алтангэрэлтэй уулзах гээд Алтангэрэлийг буугаад ир, юм асууя, уулзах хэрэгтэй байна гэж хэлээд Алтангэрэлийг хариулж ч амжаагүй байхад Баясгалан гэх залуу өмнөөс нь бид нар явах гэж байна, маргааш бол, дараа уулз гээд согтуурхсан шинжтэй хэлсэн. Тэгэхэд нь би дургүй хүрээд Баясгалан гэх залуу руу салаавч өгөөд, Алтангэрэлийг гараад ирээч гэж зандарч хэлтэл Баясгалан гэх залуу өмнөөс нь ямар том авгай вэ, даварцан авгай вэ гэж хэлээд машинаасаа буугаад миний цонхон талд ирээд надтай хэрэлдсэн. Намайг тухайн үед Баясгалан “хоосон гүйлгачин, доожоогүй” гэх зэргээр доромжилж хэлчихээд машиндаа буцаж суусан. Тэгэхээр нь би дургүй хүрээд машинаасаа бууж очоод хүн доромжилдог хэн бэ гэж хэлж байтал жолоочийн талын суудал дээр сууж байсан Баясгалангийн ихэр залуу намайг шууд зайлаач янхан минь, бид нар явмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм гээд хэлтэл шууд машинаасаа бууж ирээд миний толгой нүүр хэсэг рүү гараараа 5-6 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Гэрч Д.Баясгалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай ихэр А машинаас бууж ирээд намайг явъя гэж хэлтэл тэр эмэгтэй манай ихэр рүү дайраад нүүр рүү нь сАдаад авсан. Тэгэхээр нь манай ихэр А зөрүүлээд тэр эмэгтэйгийн нүүр хэсэг рүү нэг удаа алгадчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Гэрч Т.Одхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай эхнэр Цолмонтуяа машин дотроосоо цонхоо доошлуулаад Алтангэрэлтэй уулзъя гэж хэлээд гараа дохьтол Баясгалан гэх залуу өмнөөс нь юм хэлээд уулзуулахгүй гээд салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь манай эхнэр өөдөөс нь зөрүүлээд салаавч гаргасан чинь Баясгалан гэх залуу машинаасаа бууж ирээд эхнэртэй хэрэлдээд байсан. Тухайн үед манай эхнэрийг янхан, гичий гэх зэргээр хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байсан. Тэгээд Баясгалан буцаад машиндаа суусан. Тэр үед над дээр Алтангэрэл машинаасаа бууж ирээд самранд хэзээ явах уу гээд юм яриад зогсож байсан. Тэгтэл манай эхнэр машинаасаа буугаад Баясгалан дээр очоод хэрэлдээд байх шиг байсан. Тэр үед Алтангэрэлийн машины жолооч талаас Баясгалангийн ихэр залуу гэх эрэгтэй хүн бууж манай эхнэр дээр ирээд нүүр хэсэг рүү нь баруун гараараа 3-4 удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,
Яллагдагч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Цолмонтуяагийн биед учирсан гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт:
1. Д.Аын биед нүдний салстын улайлт, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй.гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 3-4/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.А нь 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран дэлгүүрийн гадна иргэн П.Цолмонтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал, хүзүүнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч П.Цолмонтуяагийн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед …би Алтангэрэлтэй уулзах гээд Алтангэрэлийг буугаад ир, юм асууя, уулзах хэрэгтэй байна гэж хэлээд Алтангэрэлийг хариулж ч амжаагүй байхад Баясгалан гэх залуу өмнөөс нь бид нар явах гэж байна, маргааш бол, дараа уулз гээд согтуурхсан шинжтэй хэлсэн. Тэгэхэд нь би дургүй хүрээд Баясгалан гэх залуу руу салаавч өгөөд, Алтангэрэлийг гараад ирээч гэж зандарч хэлтэл Баясгалан гэх залуу өмнөөс нь ямар том авгай вэ, даварцан авгай вэ гэж хэлээд машинаасаа буугаад миний цонхон талд ирээд надтай хэрэлдсэн. Намайг тухайн үед Баясгалан “хоосон гүйлгачин, доожоогүй” гэх зэргээр доромжилж хэлчихээд машиндаа буцаж суусан. Тэгэхээр нь би дургүй хүрээд машинаасаа бууж очоод хүн доромжилдог хэн бэ гэж хэлж байтал жолоочийн талын суудал дээр сууж байсан Баясгалангийн ихэр залуу намайг шууд зайлаач янхан минь, бид нар явмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм гээд хэлтэл шууд машинаасаа бууж ирээд миний толгой нүүр хэсэг рүү гараараа 5-6 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Баясгалангийн: “...Манай ихэр А машинаас бууж ирээд намайг явъя гэж хэлтэл тэр эмэгтэй манай ихэр рүү дайраад нүүр рүү нь сАдаад авсан. Тэгэхээр нь манай ихэр А зөрүүлээд тэр эмэгтэйгийн нүүр хэсэг рүү нэг удаа алгадчихсан...” гэсэн мэдүүлэг,
шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Ат хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч П.Цолмонтуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Д.Ат хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Ат 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.А нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР