Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч: 

        Хариуцагч: 

 

        Гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Х.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.*******тэй 2006 онд танилцаж, 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Номгон сумын улсын бүртгэлд гэрлэлтээ батлуулсан. 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э.*******, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр охин Э.******* нар төрсөн. Х.******* нь сүүлийн үед ааш зан маш ихээр өөрчлөгдөж, зодож нүдэж байнга хэрүүл хийж, хардаж зодох нь ихэссэн. Амар тайван амьдрах нөхцөл бүрдэхгүй байгаа тул 2007 оны 01-р сарын 19-ний өдрийн 194 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг цуцалж, хүү Э.*******, охин Э.******* нарт Х.*******өөс тэтгэлэг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...........

 

Хариуцагч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..............

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.*******, Э.******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, “Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Х.******* нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан 14 хоногийн хугацаанд  шүүхэд бичгээр тайлбар ирүүлээгүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.******* хариуцагч Х.******* нар нь 2007 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болж, тэдний  дундаас 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э.*******, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр охин Э.******* нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбар, , Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 65 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Х.энхтөр  нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд Х.*******өөс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.*******, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Э.******* нарт тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******, хариуцагч Х.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

 2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Номгон сум, 2 дугаар багт оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-өөс 2007 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.*******, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Э.******* нарт 11 нас хүртэл нь тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Х.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар М.*******, Х.******* нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

 

5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч М.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Баттогтохоос 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******т олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР