Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* миний бие ******* гэх иргэнтэй утсаар ярилцан 2 жилийн өмнө******* машины 700000 төгрөгийн үнэтэй сэлбэг авахаар тохиролцсон бөгөөд ирсэн сэлбэг нь өөр машины сэлбэг байсан тул буцаан өгсөн. Дахин 400000 төгрөг нэмж өгч таарах сэлбэгийг авахаар тохиролцсон боловч сэлбэг, мөнгө /1100000 төгрөг/-ийг явуулалгүй утсаа авахгүй зугтах болсон. Уг ******* гэгч нь Улаанбаатар хотод 44-ийн зогсоолд зогсож ачаа ачдаг хувийн том машинтай гэсэн сураг сонссон. Энэ хүний танил болох ******* гэх /*******/ дугаартай иргэнээс утсыг нь авч ярьсан болно. ******* гэх иргэн хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

       Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Н.******* миний бие нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газарт ажиллаж амьдарч байгаа бөгөөд Ханбогд сумаас аймгийн төвд ажлын шаардлагаар байнга ирж очих боломжгүй байдаг. Иймд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагт зарласан шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул намайг эзгүйд шүүх хурлыг хийж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.******* нь *******г эрэн сурвалжлуулахыг хүсчээ.  

Иргэн н.*******гийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгч Н.*******ын шүүхэд мэдүүлэх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэгчийн эрхийг хангах үүднээс н.*******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэн шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Н.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар н.*******г эрэн сурвалжилсугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар н.*******гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
  3. ******* нь Улаанбаатар хотод 44-ийн зогсоолд ачаа ачдаг хувийн том машинтай, н.*******гийн танил ******* утас:******* гэсэн дугаартай, н.*******гийн утасны дугаар: 96046262 болохыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт  мэдэгдсүгэй.
  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Р.УРАНЧИМЭГ