Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2017/00301

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2017/00301

******* аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би,

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

******* аймгийн ******* тоот регистрийн дугаартай, Монгол овогт Нямсүрэнгийн ******* холбогдох,

Цэргийн дүйцүүлэх албаны нөхөн төлбөр 633716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* аймгийн Засаг даргын Тамгын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх заалт иргэний үндсэн үүрэг /Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах/, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дугаар зүйлд заасны дагуу 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг жил бүр Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар цэргийн жинхэнэ албанд татах шийдвэрийг гаргаж нутаг дэвсгэрийн хэмжээнд цэрэг татлагын үйл ажиллагааг зохион явуулдаг.

Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасны дагуу Байлдагч, түрүүчийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана хэмжээн заасны дагуу мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаар хуульчилсан.

Энэхүү орлуулан хаах болзлыг Монгол Улсын Их хурлын 2009 оны 33 дугаар тогтоолоор баталсан бөгөөд тус тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзол-ын 4 дүгээр зүйл Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах эсхүл төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг сум, хорооны Засаг дарга, тухайн иргэний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл, нийгмийн халамжийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг тус тус үндэслэн цэрэг татлагын товчооноос иргэн бүрээр гаргаж, аймаг, дүүргийн Цэргийн штабт саналаа оруулна. Аймаг, дүүргийн Цэргийн штаб уг үндэслэл, саналыг магадлан хянаж, дүгнэлтийн хамтаар аймаг, дүүргийн Засаг даргад уламжлах бөгөөд эцсийн шийдвэрийг Засаг дарга гаргана гэж заасны дагуу хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй иргэн ******* Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ, 33.1.4-д Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох чиг үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно гэж заасны дагуу мөнгөн төлбөр 633716 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах үүрэг бүхий этгээд Нямсүрэнгийн Баярсүрэнгээс мөнгөн төлбөрийн 633716 төгрөгийг гаргуулан авах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* /утас *******/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн Засаг даргын тамгийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 633716 төгрөгийг Аймгийн Засаг даргын тамгын газарт төлөхийг ямар нэгэн маргаангүй хүлээн зөвшөөрч байна. 633716 төгрөгийг 2017 оны 06 сарын 01-ны дотор төлж барагдуулах болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийш ойлголоо гэв.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* аймгийн Засаг даргын Тамгын газар нь Н.******* холбогдох Цэргийн дүйцүүлэх албаны нөхөн төлбөр 633716 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн дүйцүүлэх албаны нөхөн төлбөр 633716 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 9830.5 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ