Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2017/00040/и |
Дугаар | 139 |
Огноо | 2017-04-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч:
Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн аваад, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1980 онд ХАА-н ТМС-ийг моторчин мэргэжлээр төгсөн ирээд Баяндалай суманд Гурвансайхан нэгдлийн даргын 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар тушаалаар худгийн моторчноор ажиллав. 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар тушаалаар нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар ажиллав. Одоо миний бие хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгохоор болсон боловч миний 1980-1982 он хүртэл ажиллаж байсныг нотлох тушаалыг гаргахдаа *******ы ******* гэж гаргах байсан боловч *******ы Жаргал гэж нэр дутуу бичиж тушаал гаргаснаас болж миний ажилласан 2 жил дутаж хохироход хүрээд байна. Иймд 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосон саарал хавтастай хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *******ы ******* намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Гурвансайхан нэгдэлд хамт ажиллаж байсан *******ийн *******, Тулгын ******* нараас асууж тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн дэвтэр дээр зөрчил байхгүй. 1980-1982 онд ажиллаж байсан тушаал дээр намайг А.Жаргал гэж тухайн үеийн бичиг хэргийн ажилтан нь бичсэн байгаа юм. Тэрнээс болоод ажилласан жилээс минь 2 жил хасагдах болоод байгаа юм. Ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ажилд орсон гарсан тушаал нь нэрийг минь А.Жаргал гэж дутуу бичсэнээс болоод ажилласан жилд орохгүй байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна, ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдэлд худгийн моторчноор ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Гурвансайхан” нэгдэлд 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал худгийн моторчноор ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:
А.*******ы хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч А.******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Гурвансайхан” нэгдэлд 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал худгийн моторчноор ажиллаж байсан болох нь
Иймд А.*******ыг Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Гурвансайхан” нэгдэлд 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал худгийн моторчноор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Гэрч Б.*******, Т.******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.*******, Т.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг сум, нэгдэлд хамт ажиллаж байсан болох нь тэдний мэдүүлгээр нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч А.*******ы ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Өмнөговь аймгийн Баяндалай сум Гурвансайхан нэгдлийн даргын 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Баяндалай сум Гурвансайхан нэгдлийн даргын 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай тушаалуудад *******ы Жаргал гэгчийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн талаар бичигдсэн байх бөгөөд энэ нь *******ы *******ы ажилд орсон, ажлаас чөлөөлсөнийг нотолсон баримт гэж үзэж үнэлсэн болно. Учир нь: Гэрч Б.*******ын “А.******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдэлд 1980-1988 он хүртэл моторчин, нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтан хийж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Т.*******гийн “А.******* нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Гурвансайхан нэгдэлд 1980-1982 онд худгийн моторчин байсан. 1982-1988 он хүртэл нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтан хийж байсан” гэсэн мэдүүлэг, Гурвансайхан нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдөр А.*******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн тушаалтай тохирч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Анчин овогт *******ы *******ыг Өмнөговь аймгийн Баяндалай сумын “Гурвансайхан” нэгдэлд 1980 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал худгийн моторчноор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******ы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ