| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 186/2020/0845/э |
| Дугаар | 2021/ШЦТ/98 |
| Огноо | 2021-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,
Улсын яллагч: А.Нямсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мандхай,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Гурван шар овогт Б Б холбогдох эрүүгийн 1911029690973 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Харуул алтай хотхон 108-р байр 1-31 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гурван шар овогт Б Б /РД:ВР93042931/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Баярбаатар нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-н шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB-17” нэртэй зочид буудалд хамт архидан согтуурсан У.Дашдоржийн Самсунг эс-10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.429.910 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 1911029690973 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч У.Дашдоржийн“...2019 оны 11 дүгээр сарын 02-ны орой Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “UB 17” нэртэй буудалд Баярбаатар болон түүний эхнэр Нямаа, тэр өдөр миний танилцсан охин байсан ба бид 4 750 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад унтсан. Б эхнэр Нямаад надад хандаж гар утсаа өгч байгаач би дуу сонсоод өгье гэхээр нь өгсөн юм. Өглөө сэрэхэд Баярбаатар байхгүй байсан тэгээд гар утсаа тэр хавиар хайтал олдоогүй тэгэхээр нь Нямаагаас чи миний гар утсыг яасан бэ гэж асуухад мэдэхгүй, би дуу сонсож байгаад унтахдаа дэрэн доороо хийсэн гэж хэлсэн. Нямаагаас Б асуухад шөнө найз нь ирээд хамт гараад явсан, хаашаа явсныг мэдэхгүй гэхээр нь бид 3 UB-17 зочид буудлаас гараад 32-ын тойргийн ойролцоо Б амьдарч байсан нийтийн байранд очоод гэрт нь хүлээгээд байж байтал Баярбаатар согтуу орж ирээд намайг уучлаарай анд нь шөнө багын найз ирээд мөнгө байдаггүй, чиний гар утсыг ломбар нь д 648.000 төгрөгөөр тавьчихсан, хугацаа нь дуусахаас өмнө ээж, эгч 2-оос мөнгө аваад авч өгнө гээд ломбардны бичиг надад өгсөн. Тэгээд мөнгөө өгөхгүй ломбардны хугацаа дуусах гээд байхаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Баярбаатар, Нямаа нар нь миний үерхэж байсан найз охины найзууд байсан би сайн танихгүй...” гэсэн мэдүүлэг /хх-36-37 хуудас/,
Гэрч Т.Нямдаваагийн “...UB-17 нэртэй зочид буудалд ороод 0,75 граммын Хараа нэртэй архи 2-3 шилийг хувааж ууцгаагаад манай найз хүүхэн Отгонжаргал түүний найз залуу Дашдорж гурав унтчихсан байсан юм тэгээд манай нөхөр Б.Б Дорноговь аймгийн Айраг суманд хамт ажилладаг байсан гээд найз нь бид нарын байсан буудалд намайг нэг сэрээд харсан чинь ирчихсэн Б хамт архи хувааж уугаад сууж байсан, тэгээд би тэр найзтай нь мэнд ус мэдчихээд буцаад унтаад өгсөн. Тэр хооронд Баярбаатар найзтайгаа хаашаа ч юм гараад явчихсан. Тэгээд Баярбаатарыг ирэхгүй болохоор нь Отгонжаргал, Дашдорж бид гурав буудлаас гараад манай гэрт очоод хоол цай хийж идээд сууж байтал Баярбаатар 16 цагийн үед Дашдоржийн гар утсыг ломбарданд тавьчихлаа гээд тавьсан бичгийг нь 20,000 төгрөгтэй бариад ороод ирсэн...” гэсэн мэдүүлэг/хх-42 хуудас/,
Дамно ХХК-ий 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний "...Самсунг эс-10” загварын гар утас нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өрийн зах зээлийн үнэлгээгээр 2.429.910 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн тайлан /хх-44-45 хуудас/,
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-н шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “UB-17” нэртэй зочид буудалд хамт архидан согтуурсан У.Дашдоржийн Самсунг эс-10 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 2.429.910 төгрөгний хохирол болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.Дашдоржийн... Баярбаатарын амьдарч байсан нийтийн байранд очоод гэрт нь хүлээгээд байж байтал Баярбаатар согтуу орж ирээд намайг уучлаарай анд нь шөнө багын найз ирээд мөнгө байдаггүй, чиний гар утсыг ломбарданд 648.000 төгрөгөөр тавьчихсан, хугацаа нь дуусахаас өмнө ээж, эгч 2-оос мөнгө аваад авч өгнө гээд ломбардны бичиг надад өгсөн...гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/...гэрч Т.Нямдаваагийн... бид гурав буудлаас гараад манай гэрт очоод хоол цай хийж идээд сууж байтал Баярбаатар 16 цагийн үед Дашдоржийн гар утсыг ломбар нь д тавьчихлаа гээд тавьсан бичгийг нь 20,000 төгрөгтэй бариад ороод ирсэн... гэсэн мэдүүлэг/хх-42 хуудас/... “Дамно” ХХК-ний эд хөрөнгийн үнэлгээний тайлан, зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүс ч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Баярбаатарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 2.429.910 хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, хохирогчийн анхаарал болгоомжгүй үйлдэл зэрэг нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч У.Дашдоржид учирсан хохирол 2.429.910 төгрөгөөс 400.000 мянга төгрөгийг шүүхийн хохирлын данс болох Төрийн сангийн дансанд хийсэн тул хохирогчид гаргуулан үлдэгдэл 2.029.910 төгрөгийг Б.Б гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Гурван шар овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 500 /таван зуу / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100 90000 5406 тоот хохирлын барьцааны дансанд шилжүүлсэн 400.000 /дөрвөн зуу/ мянга төгрөгийг хохирогч У.Дашдоржид олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 2.029.910 төгрөгийг гаргуулан хохирогч У.Дашдоржид гаргуулан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргү