| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2017/00503/и |
| Дугаар | 146 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 146
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Д.*******т ******* улсын дугаартай ******* маркийн машинаа зарсан боловч мөнгө өгөлгүй, машин эвдээд буцааж өгсөн тул Д.*******аас зарсан машинаа эргүүлж аваад хохирол болох 1600000 /нэг сая зургаан зуун мянган / төгрөгийг талууд тохиролцон 1100000 /нэг сая зуун мянга/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр авч үлдэгдэл 500000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр авахаар тохирсон боловч одоо болтол өгөөгүй болно. Огт уулзаагүй утсаар ярьдаггүй тул Д.*******аас миний мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие өргөдөл гаргасан *******ад 500000 төгрөгийг өгөх нь үнэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.*******ын нэхэмжилсэн 500000 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан “******* овогтой ******* миний бие өргөдөл гаргасан *******ад 500000 төгрөгийг өгөх нь үнэн болно” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд 500000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал болох 7825 төгрөгийг хариуцагчаас, орон нутгийн төсвийн орлогоос 7825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ