Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/107

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч П.Ариунболд, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Г.Анармөнх,

            Иргэдийн төлөөлөгч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ,  

Шүүгдэгч: А.Х түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Агваандагвын Х холбогдох эрүүгийн 2011012030975 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1953 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй тэтгэвэрт, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрхан 3 дугаар гудамжны 17 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо,Согоотын 3-484 тоотод түр оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1, 225 дугаар зүйлийн 3-т тус тус зааснаар нийт 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Тайж овог А Х, /РД:КЮ53070270/,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурьдсанаар

Шүүгдэгч А.Х нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 3-484 тоот нийтийн байрандаа бага насны 8 нас 11 cap 6 хоногтой/ У.Энгүүнийг “зурагт асаагаад өг” гэж хуурч оруулан, улмаар бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2011012030975 дугаартай хэргээс:

Шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ганцаараа байсан. Хажуу дэлгүүрээс 05 граммын 1 шил архи авч талыг нь ганцаараа уусан байсан. Манай хажууд 2 хүүхэд тоглож байсан. Тэгэхлээр нь би жаахан хүүхдүүд зайрмагт дуртай байлгүй гэж бодоод зайрмаг авч өгсөн. Тухайн үед би ухаанаа алдталаа согтоогүй байсан. Бүх зүйлийг санаж байгаа. Тэгээд охиныг ахындаа ороод телевизор асаагаад өгөөч гэж хэлсэн. Би тухайн үед зурагтаа засуулах гээд засварт өгсөн байсан. Харин 2 зургийн тухайд би өөрөө зураг зурдаг, сонирхдог хүн. Тухайн зургуудын хувьд хувцастай зургууд байсан. Түүнээс биш тийм нүцгэн зургууд байгаагүй. Надад тэр жаахан охиныг дээрэлхье, доромжилъё  гэсэн бодол байгаагүй. Би сүүлийн үед хүнийг илж, таалахаар таашаал авдаг болсон. Би охиныг гарынхаа а­лгаар 2 удаа илж мөн ганц, 2 удаа үнссэнээс өөр зүйл хийгээгүй. Энэ үйлдэлдээ өнөөдрийг хүртэл гэмшиж, сэтгэл санааны хувьд хямралтай байгаа. Түүний дараа охины аав нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч намайг эрүүлжүүлэхэд оруулсан. Хамгийн анх намайг байцаасан хүн миний хэлээгүй зүйлсийг мэдүүлэгт тусгасан байсан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогч болон түүний гэр бүлээс уучлалт гуйж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ундралтын “...манай нөхөр “тэр хөгшин хүн охинд минь гар хүрсэн байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би нөхөртэйгээ хамт гэрээс гарч хөрш айлын өвгөнийг хайсан боловч олдохгүй байсан ба манай охин жалганы цаад талд уйлаад зогсож байхаар нь нөхөр бид хоёр явж очоод охиноосоо “яасан” гэж асуухад охин “тэр өвөө надад хүрээд өвөөгөө үнсээч гэж хэлээд миний бүсэлхийнээс тэврээд байсан” гэж хэлсэн юм. Энэ үед нөгөө өвгөн нийтийн байрны 2 давхрын шатнаас бууж ирж байхаар нь нөхөр бид xoёр явж очсон ба манай нөхөр уурлаад нөгөө өвгөнийг заамдаад авсан юм...би охиноо дуудаж ирүүлээд миний охин юу болсон талаар хэлдээ гэж хэлсэн чинь манай охин нөгөө өвгөн рүү заагаад “та намайг өвөөгийнх нь зурагт асахгүй байна заагаад өг гэж гэр рүүгээ дагуулж орсон биздээ. Тэгээд та ханан дээр байсан шалдан хүүхний зургийг харуулсан биздээ” гэж хэлсэн чинь нөгөө өвгөн “үгүй шдээ, юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр уурлаад өвгөнөөс гэрийнхээ түлхүүрийг өг, тэр зураг нь байна уу үзье” гэж хэлсэн чинь нөгөө өвгөн түлхүүрээ өгөхгүй байсан юм. Тэгсэн чинь манай нөхөр нөгөө өвгөний амьдардаг байрны хаалганы цоожийг нь эвдэж дотогш ороход манай охины ярьсан нүцгэн хүүхний зураг баруун талынх нь ханан дээр байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28- 29х/

“Энэ асуудлаас болж манай охин У.Энгүүн орондоо байнга шээдэг болчихоод ба нойрондоо их муу болчихсон...сэтгэл санааны хохиролд 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн дахин мэдүүлэг /хх-ийн 30-31 х/

Насанд хүрээгүй хохирогч У.Энгүүнийн “...өвөө намайг дуудаад “миний охин  зурагт асаагаад өг, өвөөгийнх нь зурагт асахгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зурагтыг нь асааж өгөхөөр гэрт нь орсон. Тэр өвөөгийн гэрт нь зурагт байгаагүй. Би гайхаад зогсож байхад тэр өвөө хаалгаа түгжсэн...Тэр өвөө намайг зогсож байхад орон дээр суу гэж хэлсэн. Би орон дээр суусан. Тэгсэн чинь ийм хөөрхөн хүүхэн гадаа тоглож болдоггүй юм, алив босоод ир дээ гэсэн. Би орон дээр сууж байгаад  боссон чинь тэр өвөө намайг тэвэрч аваад өвөөгөө үнсэхгүй юм уу гэж асуусан. Би тэр өвөөг үнсээгүй. Тэгсэн чинь гараараа миний зүүн хөлний гуяыг нэг удаа алгадаж цохисон. Гэхдээ тийм хүчтэй цохиогүй. Би тэр үед саарал өнгийн юбка өмссөн, дээгүүрээ футболктой байсан. Тэр өвөө миний гуяыг алгадаж цохисныхоо дараа миний дотуур хувцсан дотор гараа хийж байгаад өгзгийг илээд байсан. Би тэр өвөөд боль гэж хэлсэн. Тэр өвөө болихгүй гараа турсикнээс гаргаад турсикний урд талаас гараа хийгээд миний бэлэг эрхтэнд хоёр удаа хүрсэн...Тэр өвөө намайг  оролдож эхлэхээр нь би орилох гэсэн чинь чимээгүй бай орилж болохгүй гээд ам дарж байсан... тэгээд би гараад гүйсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/

Гэрч З.Отгон-Очирын “...яваад очтол Энгүүн уйлчихсан, хажууд нь Энэрэл хамт байж байсан. Би Энгүүнээс яасан, юу болсон юм гэж асуутал тэр өвөө миний биед хүрсэн гэж хэлээд нөгөө өвгөнийг заасан...Өвгөн юу ч дуугарахгүй байхаар нь эргээд охин дээрээ очоод яг хаана нь хүрсэн юм гэж асуутал яг энд хүрсэн гээд цавьруугаа гараараа заасан...Энгүүнээс энэ өвгөн яасан юм гэж асуухад Энгүүн “энэ өвөө намайг эхлээд гэртээ оруулаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт нь оруулж өгсөн чинь охиныг сууж бай гэж хэлээд орон дээр суулгаад хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгээд ханан дээрээ байсан шалдан эмэгтэйн зургийг охинд харуулаад энэ гоё байна уу гэж асуугаад миний биед хүрсэн /гэхдээ биеийн аль хэсэгт нь хүрснээ тодорхой хэлээгүй/ гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44х/,

Насанд хүрээгүй гэрч С.Энэрэлийн  “өвөө гадаа зогсож байснаа Энгүүн, Билгүүтэй хоёрыг хараад “миний хоёр хүүхэд нааш ир” гэж дуудсан чинь Энгүүн, Билгүүтэй хоёр яасан өвөө гэж хэлээд тэр өвөө рүү яваад очсон юм. Тэгсэн чинь нөгөө өвөө “өвөөдөө дэлгүүр яваад ир  “болвол өвөөдөө тамхи аваад ир, үлдсэн мөнгөөр нь өөрсдөдөө юм аваарай” гэж хэлээд Энгүүнд 5000 төгрөг. Билгүүтэйд 5000 төгрөг өгсөн юм...бид 3 зайрмагаа идэж дуусгачихаад шоколадаа идээд байж байсан чинь нөгөө өвөө “та 3-аас намайг гэр рүү оруулж өгөх хүн байна уу” гэж асуухаар нь Энгүүн, Билгүүтэй бид 3 гараа өргөсөн юм. Тэгсэн чинь нөгөө өвөө намайг хараад "за за хамгийн цаад талын охин намайг оруулаад өгчих” гэж хэлэхээр нь би за гэж хэлээд босох гэж байсан чинь манай эгч Мичидмаа намайг дуудахаар нь би эгч рүүгээ очих үед нөгөө өвөө Энгүүнээ рүү хараад миний хажууд сууж байгаа эмэгтэй хүүхэд намайг оруулаад өгчих гэж хэлсэн юм...гэрээсээ гарч ирсэн чинь Энгүүн хашааны гадна уйлчихсан зогсож байсан юм. Тэгэхээр нь би Энгүүн дээр очоод “яасан, юу болсон' гэж асуусан чинь Энгүүн “нөгөө өвөө намайг хүчирхийлээд миний эрхтэнд хүрсэн гэж хэлэхээр нь би “хаана чинь хүрсэн юм бэ” гэж асуухад Энгүүн “миний сарнай бөгсөнд хүрсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59х/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч нарын бүрэлдэхүүнтэй 743 дугаартай “...У.Энгүүн нь айдасын хариу урвалтай байна...У.Энгүүн нь өөрийн насны түвшинд болсон хэргийн талаар зөв тусган ойлгож, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...У.Энгүүн нь А.Х үйлдлээс болж айдасын хариу урвалтай болсон байх боломжтой байна...” гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 73-75х/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч нарын бүрэлдэхүүнтэй 741 дугаартай“...А.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...А.Х нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 83-84х/,

Насанд хүрээгүй хохирогч У.Энгүүнийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх- ийн 26х/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнээд, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.

Ингэхдээ шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Х нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 3-484 тоот нийтийн байрандаа бага насны 8 нас 11 cap 6 хоногтой/ У.Энгүүнийг “зурагт асаагаад өг” гэж хуурч гэртээ оруулан, хүсэл зоригийн эсрэг  бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч У.Энгүүний  мэдүүлэг... Тэр өвөө миний гуяыг алгадаж цохисныхоо дараа миний дотуур хувцсан дотор гараа хийж байгаад өгзгийг илээд байсан. Би тэр өвөөд боль гэж хэлсэн. Тэр өвөө болихгүй гараа турсикнээс гаргаад турсикний урд талаас гараа хийгээд миний бэлэг эрхтэнд хоёр удаа хүрсэн...Тэр өвөө намайг  оролдож эхлэхээр нь би орилох гэсэн чинь чимээгүй бай орилж болохгүй гээд ам дарж байсан... тэгээд би гараад гүйсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/... Гэрч З.Отгон-Очирын “...яваад очтол Энгүүн уйлчихсан, хажууд нь Энэрэл хамт байж байсан. Би Энгүүнээс яасан, юу болсон юм гэж асуутал тэр өвөө миний биед хүрсэн гэж хэлээд нөгөө өвгөнийг заасан...Өвгөн юу ч дуугарахгүй байхаар нь эргээд охин дээрээ очоод яг хаана нь хүрсэн юм гэж асуутал яг энд хүрсэн гээд цавь руугаа гараараа заасан...Энгүүнээс энэ өвгөн яасан юм гэж асуухад Энгүүн “энэ өвөө намайг эхлээд гэртээ оруулаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт нь оруулж өгсөн чинь охиныг сууж бай гэж хэлээд орон дээр суулгаад хаалгаа дотроос нь түгжсэн. Тэгээд ханан дээрээ байсан шалдан эмэгтэйн зургийг охинд харуулаад энэ гоё байна уу гэж асуугаад миний биед хүрсэн /гэхдээ биеийн аль хэсэгт нь хүрснээ тодорхой хэлээгүй/ гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44х/, Насанд хүрээгүй гэрч С.Энэрэлийн “өвөө гадаа зогсож байснаа Энгүүн, Билгүүтэй хоёрыг хараад “миний хоёр хүүхэд нааш ир” гэж дуудсан чинь Энгүүн, Билгүүтэй хоёр яасан өвөө гэж хэлээд тэр өвөө рүү яваад очсон юм. Тэгсэн чинь нөгөө өвөө “өвөөдөө дэлгүүр яваад ир  “болбол өвөөдөө тамхи аваад ир, үлдсэн мөнгөөр нь өөрсдөдөө юм аваарай” гэж хэлээд Энгүүнд 5000 төгрөг. Билгүүтэйд 5000 төгрөг өгсөн юм...бид 3 зайрмагаа идэж дуусгачхаад шоколадаа идээд байж байсан чинь нөгөө өвөө “та 3-аас намайг гэр рүү оруулж өгөх хүн байна уу” гэж асуухаар нь Энгүүн, Билгүүтэй бид 3 гараа өргөсөн юм. Тэгсэн чинь нөгөө өвөө намайг хараад "за за хамгийн цаад талын охин намайг оруулаад өгчих” гэж хэлэхээр нь би за гэж хэлээд босох гэж байсан чинь манай эгч Мичидмаа намайг дуудахаар нь би эгч рүүгээ очих үед нөгөө өвөө Энгүүнээ рүү хараад миний хажууд сууж байгаа эмэгтэй хүүхэд намайг оруулаад өгчих гэж хэлсэн юм...гэрээсээ гарч ирсэн чинь Энгүүн хашааны гадна уйлчихсан зогсож байсан юм. Тэгэхээр нь би Энгүүн дээр очоод “яасан, юу болсон' гэж асуусан чинь Энгүүн “нөгөө өвөө намайг хүчирхийлээд миний эрхтэнд хүрсэн гэж хэлэхээр нь би “хаана чинь хүрсэн юм бэ” гэж асуухад Энгүүн “миний сарнай бөгсөнд хүрсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59х/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ундралтын “...манай нөхөр “тэр хөгшин хүн охинд минь гар хүрсэн байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би нөхөртэйгээ хамт гэрээс гарч хөрш айлын өвгөнийг хайсан боловч олдохгүй байсан ба манай охин жалганы цаад талд уйлаад зогсож байхаар нь нөхөр бид хоёр явж очоод охиноосоо “яасан” гэж асуухад охин “тэр өвөө надад хүрээд өвөөгөө үнсээч гэж хэлээд миний бүсэлхийнээс тэврээд байсан” гэж хэлсэн юм. Энэ үед нөгөө өвгөн нийтийн байрны 2 давхрын шатнаас бууж ирж байхаар нь нөхөр бид xoёр явж очсон ба манай нөхөр уурлаад нөгөө өвгөнийг заамдаад авсан юм...би охиноо дуудаж ирүүлээд миний охин юу болсон талаар хэлдээ гэж хэлсэн чинь манай охин нөгөө өвгөн рүү заагаад “та намайг өвөөгийнх нь зурагт асахгүй байна заагаад өг гэж гэр рүүгээ дагуулж орсон биздээ. Тэгээд та ханан дээр байсан шалдан хүүхний зургийг харуулсан биздээ” гэж хэлсэн чинь нөгөө өвгөн “үгүй шдээ, юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь нөхөр бид хоёр уурлаад өвгөнөөс гэрийнхээ түлхүүрийг өг, тэр зураг нь байна уу үзье” гэж хэлсэн чинь нөгөө өвгөн түлхүүрээ өгөхгүй байсан юм. Тэгсэн чинь манай нөхөр нөгөө өвгөний амьдардаг байрны хаалганы цоожийг нь эвдэж дотогш ороход манай охины ярьсан нүцгэн хүүхний зураг баруун талынх нь ханан дээр байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28- 29х/, У.Энгүүн нь А.Х үйлдлээс болж айдсын хариу урвалтай болсон байх боломжтой байна...” гэсэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 73-75х/,  зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч А.Х 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 3-484 тоот нийтийн байрандаа бага насны  хохирогч 8 нас 11 cap 6 хоногтой/ У.Энгүүнийг хуурч, улмаар бэлэг эрхтнийг нь илэх, өгзгийг илэх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Шүүгдэгч А.Хнь нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 3-484 тоот нийтийн байрандаа бага насны 8 нас 11 cap 6 хоногтой/ У.Энгүүний хүсэл зоригийн эсрэг “зурагт асаагаад өг” гэж хуурч гэртээ оруулан,  тэврэн гуяыг нь алгадаж,  дотуур өмдөнд нь гараа хийж, бэлэг эрхтнийг нь илэх, өгзгийг илэх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг, бага насны хохирогч У.Энгүүний мэдүүлэг,  түүний төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.Х нь дээрх гэмт хэргийг үйлдэх үед бага насны хохирогч У.Энгүүн нь түүнийг түлхэн, гарч гүйснээр шүүгдэгчийн гэмт үйлдэл, санаа зорилго туйлдаа хүрээгүй таслан зогсоогдсон гэх үйл баримт тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүйг гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байна.

Шүүгдэгч А.Х дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4  дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэн, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн өгсөн мэдүүлэгт /хэргийн 34-35, 38-39/ болсон хэргийн талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн байх тул хохирогч У.Энгүүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дүгнэсэн болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүх, шүүгдэгч А.Х хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ундралт хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэргийн улмаас шүүгдэгч А.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

           1. Прокуророос А.Х холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

            2. Шүүгдэгч А.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Х оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч А.Х нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ундралт цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шүүгдэгч А.Хүрэлбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

             8.   Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРМАА

 

                                      ШҮҮГЧИД