Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 140

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 03 өдөр                                  Дугаар 143/ШШ2017/00140                                                          Өмнөговь аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

 

Нэхэмжлэгч: 

 

Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1973-1975 онуудад Ханхонгор сумын Өгөөмөр багт хэвлэл тараагч, малчнаар, 1993-1994 онуудад Max импекс компанийн Өмнөговь аймаг дахь Мал түүхий эдийн бэлтгэгчийн газарт жолоочоор улсад нийтдээ 25 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хэвлэл тараагч, малчнаар ажиллаж байсан 1973-1975 он, жолоочоор ажилласаж байсан 1993-1994 онууд хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1973 оны 06 сараас 1975 оны 8 cap, мөн 1993-1994 онуудад ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: 1973-1975 онуудад Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багт хэвлэл тараагч, малчнаар ажиллаж байсан болохыг сайн мэдэх Я.*******, Ч.******* нараас асууж тогтоож өгнө үү. Мах импекс компанийн Өмнөговь аймаг дахь салбарт 1993-1994 онуудад жолоочоор ажиллаж байсныг мэдэх О.*******, С.******* нараас асууж ажиллаж байсан хоёр жилийг тогтоож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1973 онд 7 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр хөдөө гарч 1 жил хэвлэл тараагчаар ажиллаад, дараа нь 1 жил мал малласан. Тэр хугацаандаа эчнээгээр 8 дугаар ангиа төгсөөд Техникумд явсан юм. Тэр үед нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр гэж байдаг байсан, тэр дэвтрээ алга болгосон учраас ажилласан жилээ тогтоолгох хүсэлтэй байна. Хоёрдугаарт 1993 оноос 1995 онд Өмнөговь аймаг дахь Мах импекс компанийн харъяа үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэгч газарт ажилласан. Тэгээд тэр мал, түүхий эд бэлтгэгчийн газар татан буугдах үед хөдөлмөрийн дэвтэр дээр мөн ажилласан тухай бичигдээгүй үлдчихсэн учраас бас тогтоолгох хүсэлтэй байна. 1973 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1975 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажиллаад сургуульд явсан. Дараа нь 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан. Надад тэтгэвэрт гарахад 11 сар дутчихаад байгаа юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.******* Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригадад 1973 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1975 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хэвлэл тараагч, малчнаар, Махимпекс компанийн Өмнөговь аймаг дахь мал түүхий эд бэлтгэлийн газарт 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

  1. Өмнөговь аймгийн архивын тасгийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 320 дугаартай “******* овогтой ******* нь Ханхонгор сумын Өгөөмөр бригадад хэвлэл тараагч, малчнаар ажиллаж байхдаа дараах хөдөлмөрийн хөлс авч байжээ. Үүнд: 1974 оны 02 дугаар сард 180 төгрөг, 04 дүгээр сард 180 төгрөг, 07 дугаар сард 180 төгрөг, 09 дүгээр сард 203 төгрөг, 1975 оны 01-07 дугаар саруудад 100-200 төгрөг, Махимпекс компанийн Өмнөговь аймаг дахь Мах түүхий эд бэлтгэлийн газрын даргын 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр тушаалаар газ-53 автомашины жолоочоор н.*******ийг 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулсугай. н.*******ийн сарын цалинг 9000 төгрөгөөр тооцсугай гэжээ. /мал түүхий эд бэлтгэлийн удирдах газрын баримтаас/, Махимпекс компанийн Өмнөговь аймаг дахь Мал түүхий эд бэлтгэлийн газрын даргын 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 дүгээр тушаалаар н.*******ийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. /мал түүхий эд бэлтгэлийн удирдах газрын баримтаас/, 1993 оны 11 дүгээр сард 8710 төгрөг, 12 дугаар сард 8710 төгрөг, 1994 оны 04-10 дугаар саруудад 6680-11000 төгрөг” цалин авч байсан байна гэж бичигдсэн архивын лавлагаа,
  2. Өмнөговь аймийн архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаартай “*******ийн ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд 1974 онд хэвлэл тараагч, 1975 онд Өгөөмөр бригадад малчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1974 оны 01 дүгээр сард 180 төгрөг, 02 дугаар сард 180 төгрөг, 04 дүгээр сард 180 төгрөг, 07 дугаар сард 180 төгрөг, 09 дүгээр сард 104 төгрөг, 1975 оны 01-08 дугаар саруудад 100-461 төгрөг” жич: 1973-1975 онуудын цалин тушаалын баримт бүрдэл дутуу болно” гэж бичигдсэн архивын лавлагаа,
  3. 1979 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ойн техникумаас *******ийн *******т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
  4. 1115002715 дугаартай *******гийн *******ийн баталгаажилтын хуудас,
  5. 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаартай гэрч О.*******ийн шүүхийн шийдвэрийн хуулбар,
  6. Гэрч Ч.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
  7. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 072/000307 дугаартай С.*******ийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар,
  8. Гэрч Я.*******ийн “С.******* нь 1973 онд илгээлтээр гарч Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Өгөөмөр бригадад хэвлэл түгээгч хийж байсан. Тэгээд 1975 оны 06 дугаар сараас эхлэн барилгын техникумд явсан” гэсэн мэдүүлэг,
  9. Гэрч С.*******гийн “С.******* нь Өмнөговь аймгийн мал түүхий эд бэлтгэлийн газар 53 машины жолооч ажил хийдэг байсан. Яг хэдэн сард ажилд орсон талаар би сайн мэдэхгүй байна. Тус байгууллага байгуулагдаад удаагүй байхад би ажилд орж байсан” гэсэн мэдүүлэг,

      10. Гэрч О.*******ийн “Би 1994 оны 02 дугаар сард Мах импекс компанийн харъяа Өмнөговь аймаг дахь салбар Мал түүхий эд бэлтгэлийн газар нягтлан бодогчоор ажилд орсон. Тэгэхэд С.******* нь тус газарт ГАЗ-53 маркын машины жолооч хийдэг байсан. Хөдөө сумдаас мах авах үед тус машинд пүү, жингээ ачиж явдаг байсан. Тус компани нь 1995 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Мал түүхий эд бэлтгэлийн газартай нэгдэж бид бүгд ажлаасаа гарсан. Миний хувьд нягтлан бодогч ажилтай байсан болоод тайлан гаргана гээд 1996 он гаргасан” гэсэн мэдүүлэг,

        11. Гэрч Ч.*******гийн “С.******* нь 1973 оны 07 дугаар сард илгээлтээр гарч Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригадад хонь маллаж байсан. Тэгээд 1976 оны 08 дугаар сар хүртэл малаа маллаж байгаад 09 дүгээр сараас нь эхлэн техникумд 2 жилийн хугацаатай явсан” гэсэн мэдүүлэг, 

        12. Нэхэмжлэгч С.*******, гэрч Я.*******, С.*******, О.*******, Ч.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын

 

 

талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн С.*******ийн ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт зэрэг болно.

 

Нэхэмжлэгч С.*******ийн ажилласан байдлын талаар бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригадад 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийг дуустал, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал, 07 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал, 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал, 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэвлэл тараагч, малчнаар, Махимпекс компанийн Өмнөговь аймаг дахь мал түүхий эд бэлтгэлийн газарт 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь

  • Өмнөговь аймгийн архивын тасгийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 320 дугаартай “******* овогтой ******* нь Ханхонгор сумын Өгөөмөр бригадад хэвлэл тараагч, малчнаар ажиллаж байхдаа дараах хөдөлмөрийн хөлс авч байжээ. Үүнд: 1974 оны 02 дугаар сард 180 төгрөг, 04 дүгээр сард 180 төгрөг, 07 дугаар сард 180 төгрөг, 09 дүгээр сард 203 төгрөг, 1975 оны 01-07 дугаар саруудад 100-200 төгрөг, Махимпекс компанийн Өмнөговь аймаг дахь Мах түүхий эд бэлтгэлийн газрын даргын 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр тушаалаар газ-53 автомашины жолоочоор н.*******ийг 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулсугай. н.*******ийн сарын цалинг 9000 төгрөгөөр тооцсугай гэжээ. /мал түүхий эд бэлтгэлийн удирдах газрын баримтаас/, Махимпекс компанийн Өмнөговь аймаг дахь Мал түүхий эд бэлтгэлийн газрын даргын 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 дүгээр тушаалаар н.*******ийг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ. /мал түүхий эд бэлтгэлийн удирдах газрын баримтаас/, 1993 оны 11 дүгээр сард 8710 төгрөг, 12 дугаар сард 8710 төгрөг, 1994 оны 04-10 дугаар саруудад 6680-11000 төгрөг” цалин авч байсан байна гэж бичигдсэн архивын лавлагаа,
  • Өмнөговь аймгийн архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаартай “*******ийн ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдэлд 1974 онд хэвлэл тараагч, 1975 онд Өгөөмөр бригадад малчнаар ажиллаж байхдаа дараах цалинг авч байсан байна. Үүнд: 1974 оны 01 дүгээр сард 180 төгрөг, 02 дугаар сард 180 төгрөг, 04 дүгээр сард 180 төгрөг, 07 дугаар сард 180 төгрөг, 09 дүгээр сард 104 төгрөг, 1975 оны 01-08 дугаар саруудад 100-461 төгрөг” жич: 1973-1975 онуудын цалин тушаалын баримт бүрдэл дутуу болно” гэж бичигдсэн архивын лавлагаа,

 

 

  • 1979 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ойн техникумаас *******ийн *******т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
  • 1115002715 дугаартай *******гийн *******ийн баталгаажилтын хуудас,
  • 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 072/000307 дугаартай С.*******ийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар,
  • Гэрч Я.*******ийн “С.******* нь 1973 онд илгээлтээр гарч Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Өгөөмөр бригадад хэвлэл түгээгч хийж байсан. Тэгээд 1975 оны 06 дугаар сараас эхлэн барилгын техникумд явсан” гэсэн мэдүүлэг,
  • Гэрч С.*******гийн “С.******* нь Өмнөговь аймгийн мал түүхий эд бэлтгэлийн газар 53 машины жолооч ажил хийдэг байсан. Яг хэдэн сард ажилд орсон талаар би сайн мэдэхгүй байна. Тус байгууллага байгуулагдаад удаагүй байхад би ажилд орж байсан” гэсэн мэдүүлэг,
  • Гэрч О.*******ийн “Би 1994 оны 02 дугаар сард Мах импекс компанийн харъяа Өмнөговь аймаг дахь салбар Мал түүхий эд бэлтгэлийн газар нягтлан бодогчоор ажилд орсон. Тэгэхэд С.******* нь тус газарт ГАЗ-53 маркын машины жолооч хийдэг байсан. Хөдөө сумдаас мах авах үед тус машинд пүү, жингээ ачиж явдаг байсан. Тус компани нь 1995 оны 12 дугаар сард Дундговь аймгийн Мал түүхий эд бэлтгэлийн газартай нэгдэж бид бүгд ажлаасаа гарсан. Миний хувьд нягтлан бодогч ажилтай байсан болоод тайлан гаргана гээд 1996 он гаргасан” гэсэн мэдүүлэг,
  • Гэрч Ч.*******гийн “С.******* нь 1973 оны 07 дугаар сард илгээлтээр гарч Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригадад хонь маллаж байсан. Тэгээд 1976 оны 08 дугаар сар хүртэл малаа маллаж байгаад 09 дүгээр сараас нь эхлэн техникумд 2 жилийн хугацаатай явсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд С.*******ийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригадад 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийг дуустал, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал, 07 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал, 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал, 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэвлэл тараагч, малчнаар, Махимпекс компанийн Өмнөговь аймаг дахь мал түүхий эд бэлтгэлийн газарт 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

Гэрч Я.*******, С.*******, О.*******, Ч.******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Я.*******, С.*******, О.*******, Ч.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг нэгдэл, нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүх, шүүхийн шийдвэрээр нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч С.*******ийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймаг архивын тасгийн 2012 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 320 дугаартай архивын лавлагаа, П.*******ийн нэр дээр 1979 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ойн техникумаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Я.*******, С.*******, О.*******, Ч.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгч, гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

Нэхэмжлэгч С.*******ийн 1973 оны 06-12 дугаар саруудад, 1974 оны 01, 03, 05, 06, 08,10-12 дугаар саруудад Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригадад хэвлэл тараагч малчнаар, 1993 оны 03-10 дугаар саруудад Махимпекс компанийн Өмнөговь аймаг дахь мал түүхий эд бэлтгэлийн газарт жолоочоор ажиллаж байсан нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригадад 1974 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийг дуустал, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал, 07 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал, 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуустал, 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэвлэл тараагч, малчнаар, Махимпекс компанийн Өмнөговь аймаг дахь мал түүхий эд бэлтгэлийн газарт 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор  ажиллаж байсныг тогтоосугай.
  2. Нэхэмжлэгчийн 1973 оны 06-12 дугаар саруудад, 1974 оны 01, 03, 05, 06, 08,10-12 дугаар саруудад Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр бригадад хэвлэл тараагч малчнаар, 1993 оны 03-10 дугаар саруудад Махимпекс компанийн Өмнөговь аймаг дахь мал түүхий эд бэлтгэлийн газарт жолоочоор ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Р.УРАНЧИМЭГ