Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2017/00303

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2017/00303

******* аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг би

 

******* аймгийн ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

******* аймгийн ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* холбогдох,

 

Соёолон үхэр буюу 600000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* /утас / шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь надад бяруу өгнө гэж бярууны мөнгө авсан боловч одоо болтол бяруугаа өгөхгүй 3-4 жил болж байна. Иймээс өөс соёолон насны үхэр буюу 600000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч /утас / шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч би нэхэмжлэгч *******гаас хэдэн жилийн өмнө бяруу өгнө гэж мөнгө авсан нь үнэн. Би нэхэмжлэгч Б.******* нэхэмжилсэн соёолон үхэр буюу 600000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ямар нэг маргаангүй хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч *******тай ярилцаад нэг бярууг 300000 төгрөгөөр үнэлж өгөөд, зөрүү 300000 төгрөгийг бэлнээр төлөхөөр тохирсон. 2017 оны 04 сарын 10-ны дотор бяруу болон 300000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь Б.******* холбогдох Соёолон үхэр буюу 600000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох соёолон үхэр буюу 600000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18650 төгрөгөөс 9325 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9325 төгрөг, хариуцагч өөс улсын тэмдэгтийн хураамжид 9325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ