| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00140/И |
| Дугаар | 174 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 174
2017 оны 03 сарын 17 өдөр Дугаар 156/ШШ2017/00174 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:156/2017/00140/И
Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би Хэнтий аймгийн Дадал сум, Онон багт оршин суух, Бат-Өлзийгийн Мөнхзолбоод холбогдох,
300 000 төгрөг гаргуулах тухай,
Хэнтий аймгийн Дадал сум, Онон багт оршин суух, Намсрайн Мөнхтуяагийн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23 өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Би 2015 оны 11 дүгээр сард Б.Мөнхзолбоод бяруу худалдаж авах гэж 300 000 төгрөгийг өгсөн. Гэтэл Б.Мөнхзолбоо нь одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Б.Мөнхзолбоогоос 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Мөнхзолбоо нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Би нэхэмжлэгч Н.Мөнхтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 300 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01 өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт маргаантай зүйлгүй тул өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Мөнхтуяа нь хариуцагч Б.Мөнхзолбоод холбогдуулж 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Мөнхзолбоо нь нэхэмжлэлийн шаардлага 300 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01 өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, бичгээр тайлбар гаргаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Мөнхзолбоод холбогдох, Н.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, “300 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжд төлсөн 9 650 төгрөгийн 50 хувь 4 825 төгрөгийг улсын төсвөөс, 4 825 төгрөгийг хариуцагч Б.Мөнхзолбоогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу энэхүү захирамжийг хариуцагч Б.Мөнхзолбоо нь 2017 оны 09 дүгээр сарын 01 өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.АРИУНАА