| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/53 |
| Огноо | 2021-01-19 |
| Зүйл хэсэг | 20.7.3.3., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/53
2021 01 19 2021/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Энхбат,
Иргэдийн төлөөлөгч Т.Цэгц,
шүүгдэгч Э.Ж түүний өмгөөлөгч Б.Онолтуяа, Э.Ж
шүүгдэгч Н.Б түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Э-ын Ж, Б овогт Н-ын Б нарт холбогдох эрүүгийн 2002 00000 0316 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 33 дугаар байрны 27 тоотод оршин суух хаягтай, Урьд,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 334 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 279 дүгээр зүйлийн 279.1 дэх хэсэгт тус тус зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан Х овогт Э-ын Ж /РД:000000000/,
2. Монгол Улсын Иргэн 1964 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-96б тоотод оршин суух хаягтай, Урьд
-Найрамдлын Районы шүүхийн 1983 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн 109б дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1985 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,
-Улаанбаатар хотын Гарнизаны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1990 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 309 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 224 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгох ялаар,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 05 жил, 06 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан Б овогт Н-ын Б /РД:УК00000000/,
Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Яллагдагч Э.Ж нь Г.Батзаяатай “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, мөн яллагдагч Н.Бтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
-Г.Батзаяагийн Малайз улсаас худалдаадах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 8.4078 грамм жинтэй, мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Олон улсын буухиа шуудан /Карго/ ашиглан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг 40 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах олон улсын буухиа шуудангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ди Эйч Эл” ХХК-аас өөрийн төрсөн дүү Э.Ням-Очирын бичиг баримтаар хүлээн авч, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,
-Мөн өдөр хууль бусаар олж авсан дээрх бодисыг 07-98 УБЧ улсын дугаартай “Тоёота Хайлүкс” загварын тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” баарны авто зогсоол хүртэл хуул бусаар тээвэрлэсэн, уг тээврийн хэрэгсэлд Н.Бд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 7.4002 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өгсөн,
-220 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны автобусны эцсийн буудал орчимд 93-28 УНР улсын дугаартай “Тоёота Виста” загварын тээврийн хэрэгслээр зорчин явахдаа өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 1.0076 грамм цэвэр жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,
Яллагдагч Н.Б нь “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар Г.Батзаяатай урьдчилан үгсэн тохиролцож, мөн яллагдагч Э.Жтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж,
-Г.Батзаяагийн Малайз улсаас худалдаадах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 8.4078 грамм жинтэй, мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисоос 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастел” баарны авто зогсоолд 07-98 УБЧ улсын дугаартай “Тоёота Хайлукс” загварын тээврийн хэрэгсэл дотор Э.Жоор дамжуулан Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай 7.4002 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан,
-Мөн өдөр дээрх хууль бусаар олж авсан дээрх бодисыг тээвэрлэж, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 42 минут хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-96 тоот өөрийн оршин суух орон байранд худалдаах зорилгоор хууль бусаар хадгалсан, бусдад худалдан борлуулах зорилгоор жижиглэн савлаж бэлтгэсэн, Г.Батзаяад 10.000.000 /арван сая төгрөг/-г түүний төрсөн ээж Д.Жавзандуламын эзэмшлийн 5007096197 дугаарын Хаан банкны дансруу шилжүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэжээ.
Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч Н.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үнэн зөв тогтвортой мэдүүлгээ өгсөөр ирсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан шуурхай явуулах ажиллагаанд өөрийн мэдүүлгээрээ болон бусад байдлаар оролцож ирсэн. Энэ байдал болон Н.Б нь 57 настай өндөр настай хүн гээд түүний хувийн байдлыг харгалзаад хуульд заасан эрх хэмжээний дагуу прокурорт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх боломж нь хуулиар олгогдсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж бид нар ялын доод хэмжээгээр ял тохиролцож орж ирсэн...” гэжээ.
Шүүгдэгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн нэмж хэлэх тайлбар байхгүй ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Жамъяндоржийн өмгөөлөгч Б.Онолтуяа мэдүүлэхдээ “...Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, ялыг хүлээн зөвшөөрч байгаа, өмгөөлөгч нараас прокурорт албан бичгээр хандсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 3 жил 7 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхтэй санал нэг байна. ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Жамъяндоржийн өмгөөлөгч Н.Жамъяндорж мэдүүлэхдээ “... Манай үйлчлүүлэгч Э.Ж нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон бусад нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогддог. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэе гээд өөрөө ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээж авч хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн....” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-2020 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 01 цаг 33 минутаас 02 цаг 00 минут хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны автобусны эцсийн буудал орчимд 93-28 УНР улсын дугаартай Тоёота Виста /Toyota Vista/ загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн:
“...Тус тээврийн хэрэгслийн жолооч болох Г.Дашнямд хууль бус мансууруулах бодис байгаа эсэхийг тодруулж, сайн дураар гаргаж өгөхийг хүсэхэд “миний машинд ямар нэгэн хууль бус бодис байхгүй, хамт явж байгаа Жамъяндоржид “мөс” байгаа” гэв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1 хх-ийн 4-7/-р тал,
-2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 12 цаг 42 минутаас 13 цаг 43 минут хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-96 тоот байшинд үзлэг хийсэн:
"...Хаалгаар ороход 3*4 метрийн харьцаатай гал тогооны өрөө байх ба гал тогооны бүрэн иж тавилгатай байх ба угаалтуурын тавиурт байх ариун цэврийн цаасан доороос Н.Б нь сайн дураар “саарал өнгийн цахилгаан жин” гаргаж өгөв Баруун талын өрөөнд ороход баруун ханад 2 хаалга бүхий саарал өнгийн хөргөгч байх ба Н.Б нь хөргөгчийн доод хаалгыг нээж сайн дураар гялгар уутанд хийсэн цагаан өнгийн бодис гаргаж өгсөн ба Н.Бгийн өөрийнх нь гаргаж өгсөн жин дээр жинлэж үзэхэд “..гялгар уут бүхий савлагаатай, уутны хамт 10,24 грам жинтэй цагаан өнгийн талстлаг бодис” болсныг хураан авав. Хураан авсан 10,24 грам жинтэй бодисыг “Trunarc” багажаар шалгахад метамфетамины агууламжтай бодис болохыг зааж байна...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-16/-р тал,
-2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 07 минутаас 13 цаг 52 минут хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-96 тоот хашаанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-20/-р тал,
-2020 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 03 цаг 20 минутаас 4 цаг 40 минут хүртэлх хугацаанд Э.Жийн биед үзлэг хийсэн:
“...Э.Жийн өмссөн хувцасны өмдний зүүн талын халааснаас эссэ нэртэй тамхины хайрцаг гаргаж ирсэн ба дотроос нь хоёр жижиг уут бүхий дотор нь талст мэт хатуу бодис гарч ирсэн байгаа нь албаны жин дээр жинлэж үзэхэд гялгар уутны хамт 1.5 грамм жинтэй байв...Савхин хүрэмний баруун талын халааснаас ...цагаан өнгийн дэлгэгдэг гар утас 1 ширхэг,...хар өнгийн дэлгэц нь хагарч, цуурч гэмтсэн айфоне загварын гар утас 1 ширхэг, тунгалаг өнгөтэй тарианы усны шил амсар хэсэг нь хагархай шил 1 ширхэг эд зүйлсийг хураан авав. ” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-24/-р тал,
-2020 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 05 цаг 40 минутаас 4 цаг 45 минут хүртэлх хугацаанд Э.Жийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “.. Тестээр үзсэнээс хойш 1 минут 10 секундийн дараа тестийн үр дүн нь 10 төрлийн бодисоос MET, AMP төрлийн бодис илэрсэн гэж урьдчилсан байдлаар зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав. Шээсний дээж авсан савыг хаяглан битүүмжпэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1-р хх-ийн 25-26/-р тал,
-Яллагдагч Э.Жийн биед үзлэг хийх ажиллагаагаар хураан авсан хар өнгөтэй дэлгэц нь хагархай Айфоне 10 загварын гар утсанд үзлэг хийсэн:
“...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 33 минутад авагдсан “ ..ягаан өнгөтэй дээрээ сэнстэй хүүхдийн тоглоомон шувууны зургийг авсан байх ба цааш үзлэгийг хийхэд мөн өдрийн 16 цаг 10 минутад хүүхдийн тоглоомон шувууны эргэн тойрныг харуулж байгаа 14 секунтын бичлэг байх ба өмнө авсан байсан зурагтай харьцуулахад сэнсгүй, тоглоомын эргэн тойронд сэв сууж, заадсаараа салсан мэт зайтай харагдаж байв. Мөн өдрийн 16 цаг 01 минутад тоглоомыг задалсан байдалтайгаар хэсгүүдийн болон тал бүрийг харуулан 4 кадр гэрэл зураг авсан байсныг хуулбарлан авсныг тэмдэглэлд тусгав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн өглөөний 09 цаг 08 минутад авагдсан “Куала лампур, Малайз чиглэлээс Улаанбаатар, Монгол Улс чиглэлтэй”-гээр олон улсын буухиа шуудангаар илгээснийг “Ди Эйч Эл” /DHL/ ХХК- ийн хүргэлтээр хүлээн авахаар хянаж байгаа талаарх 6 кадр гэрэл зураг илэрснийг хуулбарлан авч тэмдэглэлд хавсаргахаар тогтов.
2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр илгээмж авсан мэт 2 кадр гэрэл зургийг гар утсандаа гэрэл зургаар буулгасан байсныг хуулбарлан авч тэмдэглэлд хавсаргахаар тогтов.
Мөн үзлэгээр 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 08 минутад “Ди Эйч Эл” /DHL/ логотой хайрцагтай илгээмжийн 2 кадр гэрэл зураг авсан байсан ба зургийг татаж, томруулан харахад 16070 Улаанбаатар 8 Монгол МН-УЛН-СЦ1 /Ulaanbaatar 8 mongolia, MN-ULN-SC1” гэсэн бичиглэлтэй цаасан дээр хүлээн авагчийн мэдээллийг бичсэн байх ба Эрдэнэбат, Ням-Очир 8 Баянгол 12 хороо, 28 байр 48 тоот, 80922320 /ERDENEBAT NYAMOCHIR 8 BAYNGOL 12 HOROO, 28 BAIR 48 TOOT, 80922320/ гэсэн бичиглэл байх ба илгээгч хэсгийн мэдээлэлд Амартүвшин Харчин Намжил /AMARTUVSHIN KHARCHIN NAMJIL/ хаяг хэсэг дээр /MY HOTEL BUMIT MUNTANG ROOM 411, 120LALAN PUDU BUMIT BINTANGO 55100 KUALA LUMPUR, MALAYSA/ гэсэн бичиглэлтэй байв. Цааш үзлэг хийж гэрэл зургийн сангаас устгасан гэрэл зургийн хэсэгт ороход 6 кадр гэрэл зураг байх ба гэрэл зургийн үзүүлэлтийг сэргээж үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 00 цаг 44 минутад авсан зип лок түгжээтэй тунгалаг өнгөгүй ууттай, цагаан өнгийн талстлаг болон нунтаг зүйлийн зургийг гарын алган дээрээ тавьж авсан гэрэл зураг байх ба гарын байрлалаас нь харахад зүүн гар байх ба чигчий хуруундаа мөнгөлөг өнгөтэй металь мэт бөгжтэй байв. Дараагийн зургийг нээж үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 43 минутад авсан зураг байх ба зураг дээр хүрэн бор өнгөтэй үл мэдэгдэх нунтаг зүйлээр бохирлогдсон мэт жижиг шилэн бортого байв. Дараагийн гэрэл зургуудыг сэргээж үзэхэд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авагдсан гэрэл зургууд байх ба 15 цаг 31 минутад ягаан өнгөтэй сэнстэй хүүхдийн тоглоомон шувууны дотор хэсэгт байрлуулсан цагаан өнгийн нунтаг болон талстлаг зүйлийг өнгөгүй уутанд хийсэн байдлыг харуулсан гэрэл зураг байв. 12 цаг 30 минутад авсан гэрэл зураг байх бөгөөд уг гэрэл зураг дээр ягаан өнгөтэй сэнстэй хүүхдийн тоглоомон шувуун дотор байсан цагаан өнгийн нунтаг болон талстлаг зүйлийг өнгөгүй ууттай зүйлийг гаргаж зүүн гарын алган дээр байрлуулан авсан гэрэл зураг байв. 14 цаг 58 минутад ягаан өнгөтэй сэнстэй хүүхдийн тоглоомон шувууны дотор хэсэгт байрлуулсан цагаан өнгийн нунтаг болон талстлаг зүйлийг өнгөгүй уутанд хийсэн байдлыг харуулсан гэрэл зураг байв. 14 цаг 57 минутад цагаан өнгийн нунтаг болон талстлаг зүйлийг өнгөгүй ууттай зүйлийг зүүн гарын хуруугаар барьж байгаа гэрэл зураг байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн үндсэн цэс хэсэгт байрлах Вечат /WeChat/ хэсэгт нэвтрэн ороход 4 хүнтэй харьцсан тэмдэглэл байв. 1 дүгээр хүн Мр.Смит /Mr.Smith/, 2 дугаар хүн тэмдэгтээр, 3 дугаар хүн Г.Дашка Ганзориг гэсэн хүмүүстэй харьцсан байв. Мр.Смит /Мг.Smith/-тэй харьцсан тэмдэглэл рүү ороход 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг 20 цаг 18 минутаас 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 19 минутын хооронд харилцсан тэмдэглэл байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 27-39/-р тал,
-Прокурорын 1700, 239, 1723, 1707, 112, 113 дугаартай тогтоолууд /1-р хх-ийн 54, 100, 106-р тал, 2-р хх-ийн 25, 86-87, 88-89/-р тал,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 111-113/-р тал,
-Яллагдагч Н.Бгийн эзэмшлийн 9909-4529 дугаартай Айфоне X загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /1-р хх-ийн 81-83/-р тал,
-Арилжааны банкнуудаас авсан дансны хуулгуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /1-р хх-ийн 114-123/-р тал,
- Д.Жавзандуламын эзэмшлийн “Хаан” банкны 5007096197 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга “...үлдэгдэл 90,355.89 /ерөн мянга гурван зуун мянга тавин тав/ төгрөг...” /2-р хх-ийн 15-16/-р тал,
-“Ди Эйч Эл” /DHL/ ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 20/233 дугаартай албан бичиг, хавсралт /2-р хх-ийн 94-96/-р тал,
Олон улсын буухиа шуудан /карго үйлчилгээ/-гийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Ди Эйч Эл" /DHL/ ХХК-аас ирүүлсэн “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн хяналтын камерын бичлэг”-т үзлэг хийсэн:
-“...Э.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг 44 минут 30 секундэд тус ХХК-ийн хаалгаар орж, 13 цаг 46 минут 30 секундэд шар өнгийн дөрвөлжин цаасан хайрцагтай зүйл бариад гарч байна... Э.Ж нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг 46 минут 18 секундэд гарын үсэг зурж, шар хайрцагтай зүйл хүлээн авч байна...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 61-62/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Болормаагийн өгсөн: “...Тухайн өдөр миний нөхөр Жамъяндорж нь гадаадаас найз нь “охины төрсөн өдөрт бэлэг” каргогоор явуулсан гэж хэлээд 12 цаг өнгөрч байхад гараад явсан, 16 цаг өнгөрч байхад гаднаас цэнхэр өнгийн адидас нэртэй үүргэвчтэй орж ирсэн. Дотроос нь цагаан, цэнхэр өнгийн плаж 1 ширхэг, цагаан, цэнхэр өнгийн 2 ширхэг тирко, цайвар шаргал өнгийн малгай зэрэг хүүхдийн хувцас байсан. Тухайн эд зүйлсийг би гаргаж өгч байна, хэрэгт хавсаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 102-103/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ням-Очирын: “...Миний ах дүү нар эхээс тавуулаа, би айлын дундах хүүхэд дээрээ хоёр ахтай, доороо хоёр дүүтэй. Э.Ж ах миний дээд талын ах байгаа юм. Би өөрийн оршин суух Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28-48 тоот хаяганд гадаад улсаас ямар нэгэн илгээмж захиалаагүй.,.2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу самранд явчхаад 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ ирсэн. Энэ талаар надад мэдэх зүйл алга, яагаад миний хаяг, нэр дээр илгээмж ирсэн талаар мэдэх зүйл алга байна...” гэсэн мэдүүлэг/2-р хх-ийн 105-106/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Идэрбатын өгсөн: “...Г.Батзаяа бол миний төрсөн дүү байгаа юм. Малайз улсад байгаа 10 хоногийн өмнө Вечат A/Vechat/-aap нь холбогдсон. Манай дүүгийн Вечат Л/Vechat/ хаягийнх нь нэр Мр.Смит /Mr.Smitt/ юм. Манай дүү Батзаяа бид хоёрын овог өөр байдаг, эцэг ондоотой, эх нэгтэй болоод өөр, өөр байдаг...” гэсэн мэдүүлэг/2-р хх-ийн 108-109/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Жавзандуламын өгсөн: “...Г.Батзаяа бол миний бага хүү юм, хүмүүс Баагийнаа гэж дууддаг. 2020 оны цагаан сарын дараа Бээжин явна гэж хэлээд явсан, тэрнээс хойш ирээгүй байна. 5007096197 тоот миний дансанд 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5 сая төгрөгөөр 2 удаа нийт 10 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Хүү Батзаяа миний 5007096197 гэсэн дансыг энэ жилийн хавраас хойш хэрэглэж байгаа. Тус данс нь Интернэт банктай нууц дугаарыг нь Батзаяа мэднэ. Батзаяа тухайн мөнгө шилжүүлчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийни111-112/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Гэрч Г.Дашнямын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг өнгөрч байхад над руу Жамъяндорж ах өөрийнхөө 8080-2005 гэсэн дугаараас залгаад ахын дүү ирээд машин бариад өг гэхээр нь хаана байгаа талаар асуухад Энхбаярын замд байдаг “Тааз” хүнсний дэлгүүрийн орчим байна гэхээр нь би гэрээсээ гараад очсон. Жамъяндорж ах ганцаараа пекапархуу цагаан өнгийн машинтай байсан. Тормозны шингэн аваадахъя гэхээр нь за гэсэн. Жамъяндорж ах машинаа бариад Баянхошуу руу явсан. Тоормозны шингэн бид хоёрт олдоогүй нилээн явж байгаад 22 цагийн үед Баянхошуунд байдаг 888 гэсэн бааранд орсон. Жамъяндорж ах 100 граммын архи авч уусан. Би машин барих учир уугаагүй, тухайн газраас 23 цаг өнгөрч байхад бид хоёр модны хоёр луу явсан. Очих газар нь хүргэж өгчхөөд би Жамъяндорж ахаас салаад Тааз руу явсан. Өөрийнхөө унаж явсан машиныг унаад Зайсан луу явсан. Тэнд хүнтэй уулзах гэж байсан. Жамъяндорж ах араас залгаад ахыгаа Хонхор хүргээд өг гэж гуйхаар нь буцаад модны хоёрт очиж, Жамъяндорж ахыг авсан. Эхлээд замаараа Сүхбаатарын дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн тэндээс юм авчхаад цаашаагаа явъя гэсэн. Жамъяндорж ах соруултай холбосон тарианы усны шил гаргаад “мөс” гэх зүйлийг хэрэглэж байсан. Намайг татах уу гэхээр нь би үгүй гэхэд чи муу нохой болчихсон юм уу яагаад маяглаад байгаа юм гэж хэлээд уурлаад байсан. Ам руу нэг сорчих гээд соруулаа өгөөд байхаар нь нэг удаа сорсон....Цагаан давааны хогийн цэгийн эцсийн буудал дээр явж байх үед цагаан өнгийн Алпарт маркийн тээврийн хэрэгсэл шахаж зогсоосон...Жамъяндорж ахын биеэс “мөс” гарч ирсэн....Баагийнаа гэх хүний талаар ер нь мэднэ, төмөр замд гэр нь байдаг, жинхэнэ нэр нь Батзаяа гэдэг яг хэдэн онынх нь мэдэхгүй. Эхнэрийг нь Гэрэлцэцэг гэдэг тэр хоёр салсан гэж байсан. Ахыг нь Идэрбат гэдэг, өмнө нь 9994-0095 гэсэн утастай гэр нь “Хөгжил” хотхонд байдаг. Батзаяагийн Вечат Л/Vechat/ хаяг нь MR.Smit гэсэн хаягтай, би холбоо бариагүй их удаж байна...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 121-123/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Амарсанаагийн өгсөн: “...Тухайн өдөр 13 цаг өнгөрч байхад санагдаж байна. Тус ачааг авна гэж нэг залуу ирсэн. Бичиг, баримтаа гэхэд надад гар утсаа гаргаж ирээд Эрдэнэбатын Ням-Очир гэх хүний бичиг баримтны зургийг үзүүлсэн. Танайхаас ирж ав гэж утсаар ярьсан гэж надад хэлсэн, тухайн хайрцагтай ачааг нь аваад цахим гарын үсгийг зуруулаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 129-130/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Бгийн сэжигтнээр өгсөн “..Би Баагийнаа гэх залуутай 2013 билүү 2014 онд танилцсан.Би тэр үед PC тоглоомын газар ажиллуулдаг байсан. Манай PC тоглоомын газарт орж ирээд тоглодог байсан. Хэдэн жил уулзахгүй байж байгаад 2019 оны хавар санагдаж байна хороололд тааралдсан. Мэнд мэдээд юм ярилцаж байгаад фейс, Be чатаа өгөлцөж авсан. Тэрнээс хойш холбоотой байсан. 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш надтай Баагийнаа гэх залуу Мистер сантос гэсэн хаягаас холбогдсон эхэндээ ойр зуурын нохой сонирхож байгаа талаар бичиж байсан. Баагийнаа өөрийгөө Малайзад байна энд гарч болохгүй хилийн хориг тавигдчихсан мөнгө төгрөг байхгүй баларч байна гэж бичиж байсан. Надад “мөс” гэх зүйлийг нааш нь цааш болгох боломж байгаа танд этгээд би эндээс явуулбал та зараад өгч чадах уу надад Монголд итгээд найдчих хүн алга байна.Та нээх зовоод байх зүйл байхгүй ээ та өөр дээрээ ав би танд хэлнэ миний хэлсэн газарт тавиад тэгээд болоо өөр асуудал байхгүй гэсэн. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр над руу 13 цагийн үед Баагийнаа өөрийнхөө хаягаар залгаад ахаа та Сансар луу очоо тэгээд над руу залгаарай гэж хэлсэн. Би гэрээсээ гараад автобусанд суугаад Дарь эх өнгөрөөд явж байх үед над руу залгаад хороололд яваад оч гэж хэлсэн. Би автобусаа солиод 14 цагийн үед Өргөө кино театрын ард оч гэж хэлсэн. Би ирчихлээ гэхэд надаа буудал аваад тэгээд залга гэж хэлсэн. “Мини хотел” гэсэн нэртэй буудлын 102 тоот өрөөнд орсон. Хэсэг хугацааны дараа наанаасаа гараад зам хөндлөн гараад замын эсрэг талд яваад оч цагаан машин байгаа Хареиар байгаа гэж хэлсэн. Зам гарсан боловч Хареиар биш цагаан өнгийн пекаб гэмээр машин байсан. Машины дотроос нэг залуу суу гэж толгойгоороо дохисон. Машиных нь урд талын суудал дзэр суухад тэр залуу тоглоом хуванцар зүйл задалчихсан байж байсан. Тэр залуу Баагийнаа руу ве чатаар залгаж энэ хүн мөн үү гэж асуухад Баагийнаа мөн наад хүндээ хэмжээд наадахаа өгчих гэж хэлсэн. Надад тэр залуу цахилгаан жингээр жинлэх 11 грамм “мөс” гэх хатуу зүйл надад өгсөн. Баагийнаа надад “мөс” гэх зүйл өгсөн залуу хоёр хэмжээнээс болоод хоорондоо маргалдаад байсан. Намайг яв учраа дараа ольё гэхээр нь такси бариад гэрлүүгээ харьсан. Баагийнаа залгаад 0,5 граммыг жинлээд нэг газарт аваачиж тавиад надад хэлээрэй гэсэн. Би гэрээсээ 22 цагийн үед гараад би доошоо төв зам руу алхаж гараад “Мини маркет” дэлгүүрийн замын хажуу талын боржууран доогуур тавьчхаад Баагийнаа руу залгаж тавьсан газраа хэлсэн. Надаа зургийг нь дараад явуул гэхээр нь би дараад явуулсан. Тэгээд би гэртээ харьж амарсан. Өнөөдөр өглөө сэрээд нохойгоо хооллож ундалчаад гэрээ цэвэрлээд байж байх үед цагдаа нар ирж надтай уулзаад сайн дураараа “мөс”-өө гаргаж өг талаар хэлэхэд нь би байгаа газрыг нь зааж өгсөн. Манай гэрт цагдаа нар үзлэг хийсэн..” гэсэн мэдүүлэг/2-р хх-ийн 39-41/-р тал,
2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Цогтбаярын “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-96 тоотоос хураан авсан эд зүйлд..” шинжилгээ хийсэн:
-Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3, №4, №5, №6, №7, №8, №9, №10 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.
-Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №3, №4, №5, №6, №7, №8, №9, №10 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцод багтдаг болно.
-№1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9841 грамм, цэвэр жин нь 0,7289 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6562 грамм болов.
-№2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9981 грамм, цэвэр жин нь 0,7289 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6562 грамм болов.
-№3 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0027 грамм, цэвэр жин нь 0,7464 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6451 грамм болов.
-№4 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9865
грамм, цэвэр жин нь 0,7380 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6421 грамм болов.
-№5 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9789 грамм, цэвэр жин нь 0,7203 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6444 грамм болов.
-№6 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0042 грамм, цэвэр жин нь 0,7434 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6064 грамм болов.
-№7 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0094 грамм, цэвэр жин нь 0,7604 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,7434 грамм болов.
-№8 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9888 грамм, цэвэр жин нь 0,7242 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,5962 грамм болов.
-№9 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0013 грамм, цэвэр жин нь 0,7440 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6493 грамм болов.
-№10 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0222 грамм, цэвэр жин нь 0,7608 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,7048 грамм болов.
-/Жич: Нийт гялгар ууттай үеийн жин нь 9,9762 грамм, цэвэр жин нь 7,4002 грамм, шинжилгээнд зориулж дээж авч үлдсэн хэмжээ нь 6,4684 грамм болов/ гэсэн 5857 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 2/139-151 х/,
-2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Э.Жоос хураан авсан эд зүйлд..” шинжилгээ хийсэн:
-Шинжилгээнд ирүүлсэн толгой хэсэг нь хагарсан тарианы усны шил мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.
-Шинжилгээнд ирүүлсэн толгой хэсэг нь хагарсан тарианы усны шил мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.
-Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна гэсэн 5813 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 2/154-156х/,
-2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Э.Жоос хураан авсан эд зүйлд..” шинжилгээ хийсэн:
-№1, №2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.
-Шинжилгээнд ирүүлсэн №1, №2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.
-Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.
-Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0,6657 грамм, №2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0,3419 грамм байсан ба мөс мэт зүйлээс 0,01 граммыг шинжилгээнд зарцуулав.
/Жич: Нийт цэвэр жин нь 1,0076 грамм болов/ гэсэн 5814 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 2/158-160х/,
- 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын “...Э.Ж гэж хаягласан шээсний дээжид...” шинжилгээ хийсэн:
-Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
-“Эрдэнэбат Жамъяндорж” гэж хаягласан шээсний дээжнээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна.
-Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна гэсэн 5817 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 2/165-167х/,
- 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Батбилэгийн “..компьютер техникийн...” шинжилгээ хийсэн 4643 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 2/192-196х/,
- 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Мөнхбаатарын “...компьютер техникийн...” шинжилгээ хийсэн 4347 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /хх-ийн 2/203-207х/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Би Баагийнаа гэх залуутай 2013 онд Баянбүрдийн 30 дугаар байранд ПС тоглоомын газар ажиллуулдаг байхад Баагийнаа гэх залуу манай орж ирж тоглодог байсан Тэрээс үед танилцсан манай ПС тоглоомын газар хороолол руу нүүхэд ирж тоглодог байсан. PC тоглоомын газраа 2017 онд ажиллуулахаа больсон. Тэрнээс хойш нохой үржүүлгийн газар ажиллуулсан. Бас хувь хүмүүст мөнгө хүүтэй зээлүүлж эхэлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр санагдаж байна. Баагийнаа над руу Вечат A/VeChat/-aap над руу залгаж ярьсан. Мэнд мэндсэний дараа Баагийнаа “Малайз билүү Макао” гэлүү газарт шоронд ороод баларсан саяхан шоронгоос гарч ирээд байж байна гэж хэсэг юм ярьж байгаад тасалсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа над руу залгаад “за ах хүү та зовлон, жаргал үзсэн хүн байна надаа тус болоодох манай ах шоронд орчихсон юм байна” гэхээр нь ахыг чинь хэн гэдэг юм бэ гэхэд “Идрээ та таних уу” гэж асуусан. Би танихгүй ээ гэхэд “би Монгол руу юм хум явуулна та нааш, цааш болгоод өгөөч” гэхээр нь “өө яахын бэ? би чинь хөгширч үхэх гэж байж балай юманд оролцохгүй” гэхэд “би найз руу юм явуулахаар шаачхаад байх юм aa. Ta хөгшин хүн юм чинь хариуцлагатай байх та юм хэрэглэдэггүй биз дээ” гэж асуухаар нь “юу гэж наадахыг чинь хэрэглэдэг юм мэдэх ч үгүй” гэж хэлсэн чинь “за за тань руу эргээд холбогдъё” гээд утсаа салгасан. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өглөө 11-12 цагийн хооронд залгаад “та хаана байна гэхээр нь гэртээ байна, хаашаа явах уу” гэхээр нь “нохойлуугаа явах” гэж байна гэхэд “за гарах гэж байгаа бол Сансарт очоод хэлээрэй гэсэн. Би гэрээс гараад автобусанд суугаад Дарь эх дээр явж байхад над руу Баагийнаа залгаад “шууд хороололд яваад оч, Өргөөгийн хойд талд очоод залгаарай” гэж надад хэлсэн. Би автобуснаас Ганцын буудал дээр буугаад такси бариад Өргөө кино театрын хойно очоод Баагийнаа руу залгасан. “Наанаа буудалд ороод байж бай” гэж хэлэхээр нь “Мини” гээд жижигхэн зочид буудалд орж 102 тоот өрөөг нь нэг цагаар аваад орж хүлээсэн. Над руу Баагийн Вечат /WeChat/-aap залгасан “та одоо яагаад новшроод байгаа юм бэ” гэхээр нь яасан бэ гэж асуухад “та таксигаар ирсэн гээ биз дээ яагаад худлаа шаагаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь юу худлаа яриад байгаа юм бэ гэхэд буудлын гадна приус 30 байна гэж байна ш дээ гэхээр нь “хэн тэгэж байна” гэхэд миний очсон хүн таныг сүүлтэй цагдаа дагуулаад явж байна гэж хэлж байна гэхээр нь “тэгвэл больчхооч’’ гээд утсаа бариад ярьсаар буудлаас гарсан чинь “за за ороод байж бай” гэж хэлэхээр нь би буцаад орсон. “10 минутын дараа манай хүн орно, өндөр сахалтай залуу байгаа” гэж хэлээд утсаа салгасан. Нилээн хугацаа өнгөрсний дараа над руу Баагийнаа залгаад “ах хүү янз, янзын юм сэдээд байгаа юм биш биз дээ” гээд “та наанаасаа гараад утсаа бариад зам хөндлөн гараад “Кастел” гэдэг баарны гадаа яваад оч цагаан Хареар байгаа" гэж хэлсэн. Би утсаа салгахгүй барьсан хэвээр буудлаас гарч зам хөндлөн гарч “Кастел” буудал дээр очиход цагаан өнгийн Пекаб машин байсан, дотор нь сахалтай залуу сууж байсан. Намайг суу гэж толгойгоороо дохисон. Би машинд суухад хөдлөөд баарны хойд талын зогсоолд очиж зогссон. Тэр залуу утсаараа Баагийнаа руу залгаад “энэ хүн мөн үү” гэж асуусан. Баагийнаа “мөн байна” гэж хэлээд “за наадахаа задал” гэхэд хүний гарны алганы хэмжээтэй ягаан шар өнгийн тоглоом гаргаж ирээд харуулахад Баагийнаа “чи яагаад наадахаа задалчихсан юм бэ” гэхэд буцаагаад тэр тоглоомыг тагласан. “Одоо таглаад яах гээд байгаа юм наадахаа хэмжээд наад хүндээ өг” гэж хэлсэн. Цахилгаан жин гаргаж ирээд тухайн уутгай “мөс” гэх зүйлийг жинлэхэд жинлэгдэж өгөхгүй байсан. “Тэгшхэн шиг газар тавиад жинлээчээ” гэж Баагийнаа хэлсэн. Жамъяндорж гэх залуу эвийг нь олоод жинлэхэд 10,6 билүү 11,6 билүү тэгж харагдсан. Тоглоомын бөндгөр дотор жамц давс шиг хэмжээтэй, цагаан өнгийн хатуу зүйл буюу “мөс” нилээн асгарчихсан байсан. Тэрийг хараад Баагийнаа уурлаад “чи муу үхлээ юу? дандаа ингэж байх юм” гэж хэлээд надад хандаж Баагийнаа “Батаа ах та наад зүйлийнхээ уутны амыг үзээдэх” гэхээр авч үзэхэд ам хэсгийг задлаад буцаагаад түлээд чимхчихсэн байсан. Баагийнаа “Та наадахаа асгарч байна уу үзээдэх” гэж хэлэхээр нь доош харуулаад сэгсрэхэд гар нь дээр ганц нэг ширхэг унасан. Баагийнаа уурлаад “таныг хэн асгаадах гэсэн юм та нар найдваргүй пизданууд байна шдээ та хоёр бие биенийгээ таньдаг юм биш биз дээ” гэхээр нь миний уур хүрээд “чи өөрөө хүн гуйчихаад сүүлд нь хүн хардаад” гэхэд за за та наадах аа авч буугаад таксинд суугаад явжээ, битгий утсаа салгаарай гэж хэлсэн. Би машинаас буугаад таксинд суугаад гэртээ харих гэж явсан. Замдаа чатаар нөгөө “мөс” гэх зүйлийг нь харуулахад ямар сонин юм бэ гээд уурлаад байсан....Гэртээ очоод байж байхад Баагийнаа 22 цагийн үед залгасан би утсаа аваад “чи одоо хүн гуйчхаад дараа нь хардаад олон юм яриад байх юм” гэхэд ёстой уучлаарай, танд ямар ч хамаагүй, учраа олсон гэж хэлсэн. Та нэг газар очоод 0,5 граммыг жинлээд нэг газар тавьчихаад хэлээдэх гэсэн. Би жинлээд гэрээс гарч замын хажуу талын “Миний дэлгүүр”-ийн замын эсрэг талд чулуун доор хийгээд зургийг нь Баагийнаа руу явуулсан. “Та яг энэ маягаар ингээд тавиад бай, өөр юм хийх шаардлагагүй, мөнгө төгрөг юм хумаа бид хоёр учраа олчихно” гэж хэлэхээр нь “чи ингэж байхаар нэг мөсөн Жамъяндоржид зараад мөнгийг нь аваач” гэж хэлэхэд “наадах чинь юм шаадаг, шаачихна мөнгө өгөхгүй" гэж хэлсэн. “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баагийнаагийн явуулсан ээжийнхэн данс руу 5 саяар хоёр удаа өөрийн “Хаан” банкны 5034759100 гэсэн данснаас шилжүүлсэн...”, “...10 сая төгрөг шилжүүлсэн үнэн юмаа, борлуулчхаад хэдэн төгрөг нэмээд өгчихнө гэж хэлэхээр нь би шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 238-247, 3-р хх-ийн /227-229/-р тал,
-Яллагдагч Н.Б нь өөрийн нэр дээрх бүртгэлтэй “Хаан" банкны 5034759100 дугаартай данснаас Баагийнаа буюу Г.Батзаяагийн төрсөн ээж болох Д.Жавзандуламын эзэмшлийн “Хаан” банкны 5007096197 дугаартай данс луу 5,000,000 төгрөгөөр 2 удаа нийт 10,000,000 төгрөг шилжүүлсэн болохыг нотолсон баримт/1-р хх-ийн201/-р тал,
-Яллагдагч Н.Бгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/3-р хх-ийн 15-16/-р тал,
-Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Жийн өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр миний охин Цэцэнбэхийгийн төрсөн өдөр болсон. Баагийнаа над руу Вечат /WeChat/-aap Mr.Santos гэсэн хаягаас залгасан. Хүүхдийн төрсөн өдөр болсон гэдгийг мэдчихээд “хүү юу охин уу” гэхээр нь охин гэж хэлээд утсаа салгасан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр залгаад “гэрийнхээ хаягийг өгчих охинд чинь бэлэг явуулъя” гэхээр нь би гэрийнхээ хаягийг өгсөн чинь миний хаягыг хараад “чиний хаяг хөдөө юм байна, хотын хаяг өгчих” гэхээр нь төрсөн дүү Ням-Очирын гэрийн хаягийг өгсөн. Би Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 48-28 тоот хаягийг өгсөн. 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр санагдаж байна, над руу залгаад “Ди Эйч Эл” /DHL/-fl сая өгчихлөө, 14-20 хонох байх над руу залгавал над руу хэлээрэй гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр над руу “Ди Эйч Эл” /DHL/ шуудангаас 1131-тэй дугаараас залгаад ачаа чинь ирчихлээ гэж хэлсэн. Утсаар ярьж дуусчхаад Баагийнаа руу залгаад ирчихлээ гэж хэлсэн, дүү хөдөө явчихсан байгаа ирэхээр нь болох уу гэхээр нь Баагийнаа “Өө яахын бэ очоод авчих, тухайн ачаа дотроос нэгюм хүнд аваачаад өгчих” гэж хэлсэн. Тэр хүнээ явуулчхаач гэхэд тэр хүн авч чадахгүй гэж хэлсэн. Тухайн өдөр машины дугаар явдаггүй байсан учир гэрээсээ гараад такси бариад багшийн дээд дээр олж очоод ачаагаа авах гэсэн юм Ням-Очир байна гэхэд нэг залуу надад дөрвөлжин цаасан хайрцагтай зүйл гаргаж өгөөд гарын үсэг зуруулсан. Би тухайн газраас гараад хороолол руу таксигаар явсан. Баагийнаа над руу залгаж “авсан уу” гэхээр нь авсан таксинаас буугаад залгаарай гэж хэлсэн. Би хорооллын буюу гэрийнхээ гадна очоод Баагийнаа руу залгаад машин дээрээ очсон. Машиндаа суугаад Баагийнаа руу залгасан чинь “наана чинь нэг үүргэвчтэй цүнх байна уу” гэхээр нь задлаад үзэхэд хар өнгийн давуун цүнх байсан. Дотор нь сэнстэй тоглоом байна уу гэхэд нь өө байна гэж хэлээд харуулсан. “Чи наадахаа задлаад юу байна зургийг нь дараад явуулчих” гэсэн. Тухайн тоглоомыг задалсан чинь ууттай нунтаг зүйл байсан. Ийм юм байна гээд зургийг нь дараад явуулахад ““мөс” явуулсан юм аа наадах аа гялс нэг хүнд аваачаад өгчих, одоо наад хавь руу чинь очиж байгаа” гэж хэлсэн. Чи наадахаасаа жоохон хэрэглэчихгүй юу гэхээр нь уутыг нь задлаад бага хэмжээтэйг аваад тухай “мөс” гэх зүйлийг би тарианы усны шилэнд хийж хайлуулаад хэрэглэсэн. Намайг “Өргөөгийн арын буудалд оруулаад өгчих” гэхээр нь би “өө би буудал руу ийм зүйл барьж орохгүй” гэхэд “замын эсрэг талын “Кастел”-ын зогсоол руу ороод зогсчих 50-60 насны бор хөгшин хүн очно, тэр хүн ирэхээр нь шууд видео дуудлага хийлгээрэй” гэхээр нь би машинаа хөдөлгөөд “Кастел”-ын зогсоол дээр очсон. 16 цагийн үед Батаа гэх өмнө нь танихгүй хүн ирсэн. Миний машинд тэр хүн суугаад тэр хүн Баагийнаа руу дуудлага хийсэн, Баагийнаа бид хоёрыг хараад Баагийнаа нөгөө юм аа өгөөд явчих гэж хэлсэн. Тэр ах оймсноосоо саарал хуванцар зүйл гаргаж ирсэн. Тухайн зүйл цахилгаан жин байсан. Тухайн жин дээр тавихад жинлээд аваад буусан. Тэр үед Баагийнаа бага хэмжээтэй байна гээд уурлаад байсан. Би машинаа унаад гэрийнхээ тэнд очиход миний машин эвдэрсэн. Би Дашням руу залгаад машинтай байна уу гэхээр нь байна гэхээр нь хүрээд ир гээд байгаа газраа хэлсэн...”, “...Прокурорын яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолтой танилцсан, хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг/3-р хх-ийн 10-14, 235-237/-р тал,
2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагч Н.Бгаар “...Баагийнаа буюу Г.Батзаяа гэгчийг таних эсэх талаар...” зорилгоор таньж олуулах ажиллагаа явуулсан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 17-20/-р тал,
-2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагч Э.Жоор “...Баагийнаа буюу Г.Батзаяа гэгчийг таних эсэх талаар...” зорилгоор таньж олуулах ажиллагаа явуулсан ажиллагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 21-24/-р тал,
-Хил хамгаалах ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “...Ганболд овогтой Батзаяа /РД: ТИ90091712/ нь 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Буянт-Ухаа боомтоор Монгол Улсын хилээр гарсан...” тухай 2-5/9426 дугаартай албан бичиг, хавсралт /3-р хх-ийн 67-69/-р тал,
-Баагийнаа буюу Хурд овогт Ганболдын Батзаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-ийн 142/-р тал,
-Ганболд овогтой Батзаяаг /РД:ТИ90091712/ эрэн сурвалжилж, байгаа газрыг нь олж тогтоох зорилгоор Олон Улсын Интерполын бүх гишүүн орнуудад хандсан “Хөх булант зар мэдээ” булан нийтлүүлэхээр мөрдөх байгууллагаас хүсэлтийг илгээсэн тухай баримтууд /3-р хх-ийн 126-134/-р тал,
-Ганболд овогтой Батзаяаг /РД:ТИ90091712/ Цагдаагийн байгууллагын АСАП санд оргодлоор эрэн сурвалжилсан баримт /3-р хх-ийн 180-182/-р тал зэрэг бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Нэг. Хууль хэрэглээ болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.
Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, Э.Ж, Н.Б нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Ж, Н.Б нар нь өөрсдийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй байх бөгөөд өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн адил гэм буруугийн асуудлаар маргаагүй, өмгөөлөгч нарын зүгээс ч үйлчлүүлэгч нартайгаа ижил байр суурьтай байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ял тулгасан, эрүүдэн шүүсэн харгис, хэрцгий хандаж хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Нөгөөтээгүүр хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас харахад шүүгдэгч Э.Ж, Н.Б нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар нотолсон эргэлзээ төрөхүйц баримт авагдаагүй, шүүхээс дээрх нотлох баримтуудад тулгуурлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Ж, Н.Б нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс нэгэнт улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрсөн, хавтас хэрэгт авагдсан аливаа нэг нотлох баримтыг үгүйсгэх, няцаах талаар шүүхийн хэлэлцүүлэгт тусгайлсан санал хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүх Э.Ж, Н.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тэдгээрийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон бөгөөд прокуророос шүүгдэгч Э.Ж, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.
Иймд, дээрх үндэслэлээр шүүгдэгч Э.Ж, Н.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн мөн худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Ж, Н.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хэн нэгэнд шууд материаллаг хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч Н.Б, Э.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тус бүр 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг...”,
Шүүгдэгч Н.Бгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт “...Прокуророос оногдуулж, тохиролцож орж ирсэн ялын дагуу ялыг оногдуулж шийдвэрлэж өгнө үү. Өөр хэрэгт шалгагдаж байгаа, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эзэмшил дээр байсан орон сууцыг чөлөөлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх саналыг,
Шүүгдэгч Э.Жийн өмгөөлөгч Б.Онолтуяа шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч Э.Ж нь сахрын өвчтэй, элэгний вирустэй, мөн цөсний яаралтай хагалгаанд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр орсон. Э.Жид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг,
Шүүгдэгч Э.Жийн өмгөөлөгч Н.Жамъяндорж шүүхийн хэлэлцүүлэгт “...Прокурор 3 жил 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын саналыг гаргаж байна. Энэ саналыг хүлээн зөвшөөрч байна. Прокурорын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэх саналыг,
Шүүгдэгч Э.Ж, Н.Б нарын зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Прокуророос шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай...” хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэн хангаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ж, Н.Б нарт тус бүр 03 жил 07 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэлх хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна...” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журам, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд, үүний зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь заалтын үндэслэлд хамаарах буюу шүүгдэгч Э.Ж, Н.Б нарын хувийн байдал, тэдгээрийн амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил болоод цаашид тэдгээрийн нийгэмд эзлэх байр суурь, гэр бүлээ тэжээн тэтгэж, хариуцлага хүлээж байгаа байдал, зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзээд прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тус бүр 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гурав. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Э.Ж, Н.Б нар нь энэ хэргийн учир тус бүр 61 хоног хоригдсоныг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, шүүгдэгч Н.Бгийн оршин суух “...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-96Б тоот...” гэрээс хураан авсан,
-№1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9841 грамм, цэвэр жин нь 0,7289 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6562 грамм,
-№2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9981 грамм, цэвэр жин нь 0,7289 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6562 грамм,
-№3 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0027 грамм, цэвэр жин нь 0,7464 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6451 грамм,
-№4 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9865 грамм, цэвэр жин нь 0,7380 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6421 грамм,
-№5 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9789 грамм, цэвэр жин нь 0,7203 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6444 грамм,
-№6 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0042 грамм, цэвэр жин нь 0,7434 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6064 грамм,
-№7 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0094 грамм, цэвэр жин нь 0,7604 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,7434 грамм,
-№8 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9888 грамм, цэвэр жин нь 0,7242 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,5962 грамм,
-№9 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0013 грамм, цэвэр жин нь 0,7440 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6493 грамм,
-№10 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0222 грамм, цэвэр жин нь 0,7608 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,7048 грамм, нийт гялгар ууттай үеийн жин нь 9,9762 грамм, цэвэр жин нь 7,4002 грамм, шинжилгээнд зориулж дээж авч үлдсэн хэмжээ нь 6.4684 грамм “мөс” гэх нэршилтэй 10 уут гялгар бүхий бодис, саарал өнгийн цахилгаан жин,
Шүүгдэгч Э.Жоос эд мөрийн баримтаар тооцон хураан авсан “...Толгой хэсэг нь хагарсан тарианы усны шил 1 ширхэг...” зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж,
Шүүгдэгч Э.Жийн эхнэр С.Болормаагаас хавтас хэрэгт хавсаргуулахаар эд мөрийн баримтаар гаргаж өгсөн “...Цэнхэр өнгийн адидас нэртэй цүнх 1 ширхэг, цэнхэр өнгийн хүүхдийн даашинз 1 ширхэг, бор өнгийн богино өмд 1 ширхэг, цайвар өнгийн малгай 1 ширхэг, цэнхэр, цагаан өнгийн судалтай хүүхдийн тирко 2 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч С.Болормаад буцаан олгох, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “IPhone XS Max” загварын гар утсыг хууль ёсны эзэмшигч Н.Бд, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “I Phone X, Samsung Anycall SCH-W830” загварын гар утаснуудыг хууль ёсны эзэмшигч Э.Жид тус тус буцаан олгож, хэрэгт хавсарган ирүүлсэн Сд-4 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, Д.Жавзандуламын эзэмшлийн “Хаан банкны 5007096197” дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг прокурорын тогтоолоор хязгаарласныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, дээрх дансны үлдэгдэл мөнгө болох 90.355.89 /Ерэн мянган гурван зуун тавин таван мянга, наян есөн мөнгө/-г улсын орлого болгуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай прокурорын тогтоолоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 119 тоот 17 м.кв 1 өрөө байрыг битүүмжилснийг хүчингүй болгож хууль ёсны төлөөлөгчид буцаан олгох, мөн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор “...MR0FR22GXA0552646 арлын дугаартай 07-98 УБЧ улсын дугаартай “Тоёота Хайлукс Пекап” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилснийг...” шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч “Энт Финанс” ХХК-д буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 07-98 УБЧ улсын дугаартай “Тоёота Хайлукс Пекап” тээврийн хэрэгслийн үнэ болох 21.300.000 /Хорин нэгэн сая гурван зуун мянган төгрөг/-г шүүгдэгч Э.Ж, Н.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 10.650.000 гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э-ын Ж, Б овогт Н-ын Б нарыг урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн мөн худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.Ж, Н.Б нарт тус бүр 03 /гурав/ жил, 07 /долоо/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж, Н.Б нарт тус бүр 03 /гурав/ жил, 07 /долоо/-н сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж, Н.Б нарын урьдчилан цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа,
Шүүгдэгч Н.Бгийн оршин суух “...Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-96Б тоот...” гэрээс хураан авсан,
-№1 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9841 грамм, цэвэр жин нь 0,7289 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6562 грамм,
-№2 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9981 грамм, цэвэр жин нь 0,7289 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6562 грамм,
-№3 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0027 грамм, цэвэр жин нь 0,7464 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6451 грамм,
-№4 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9865 грамм, цэвэр жин нь 0,7380 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6421 грамм,
-№5 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9789 грамм, цэвэр жин нь 0,7203 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6444 грамм,
-№6 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0042 грамм, цэвэр жин нь 0,7434 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6064 грамм,
-№7 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0094 грамм, цэвэр жин нь 0,7604 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,7434 грамм,
-№8 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 0,9888 грамм, цэвэр жин нь 0,7242 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,5962 грамм,
-№9 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0013 грамм, цэвэр жин нь 0,7440 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,6493 грамм,
-№10 гэж дугаарласан гялгар ууттай мөс мэт зүйлийн ууттай жин нь 1,0222 грамм, цэвэр жин нь 0,7608 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,7048 грамм, нийт гялгар ууттай үеийн жин нь 9,9762 грамм, цэвэр жин нь 7,4002 грамм, шинжилгээнд зориулж дээж авч үлдсэн хэмжээ нь 6.4684 грамм “мөс” гэх нэршилтэй 10 уут гялгар бүхий бодис, саарал өнгийн цахилгаан жин,
Шүүгдэгч Э.Жоос эд мөрийн баримтаар тооцон хураан авсан “...Толгой хэсэг нь хагарсан тарианы усны шил 1 ширхэг...” зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “...Цэнхэр өнгийн адидас нэртэй цүнх 1 ширхэг, цэнхэр өнгийн хүүхдийн даашинз 1 ширхэг, бор өнгийн богино өмд 1 ширхэг, цайвар өнгийн малгай 1 ширхэг, цэнхэр, цагаан өнгийн судалтай хүүхдийн тирко 2 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч С.Болормаад буцаан олгож, “IPhone XS Max” загварын гар утсыг хууль ёсны эзэмшигч Н.Бд буцаан олгох, эд мөрийн баримтаар хураагдсан “I Phone X, Samsung Anycall SCH-W830” загварын гар утаснуудыг хууль ёсны эзэмшигч Э.Жид буцаан олгож, хэрэгт хавсарган ирүүлсэн 4 ширхэг Сиди-г /CD/ хавтас хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Хэрэгт прокурорын тогтоолоор Д.Жавзандуламын эзэмшлийн Хаан банкны 5007096197 дугаартай дансны шилжилт хөдөлгөөнийг шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласныг хүчингүй болгож, дээрх дансны үлдэгдэл мөнгө болох 90.355.89 /Ерэн мянган гурван зуун тавин таван мянга, наян есөн мөнгө/-г улсын орлого болгуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх,
-2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай прокурорын тогтоолоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 119 тоот 17 м.кв 1 өрөө байрыг битүүмжилснийг хүчингүй болгож хууль ёсны төлөөлөгч Н.Бд буцаан олгосугай.
8. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 113 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолоор “...MR0FR22GXA0552646 арлын дугаартай 07-98 УБЧ улсын дугаартай “Тоёота Хайлукс Пекап” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилснийг...” шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч “Энт Финанс” ХХК-д буцаан олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэлд тооцон 07-98 УБЧ улсын дугаартай “Тоёота Хайлукс Пекап” тээврийн хэрэгслийн үнэ болох 21.300.000 /Хорин нэгэн сая гурван зуун мянган төгрөг/-г шүүгдэгч Э.Ж, Н.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 10.650.000 /арван сая зургаан зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон, цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ж, Н.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР
ШҮҮГЧИД Б.ДУЛАМСҮРЭН
С.ОЮУНЧИМЭГ