| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0145/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/237 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Х.Ням-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/237
2021 02 26 2021/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,
Хохирогч Д.Нэргүй, түүний өмгөөлөгч Б.Гангантөгс /ҮД:0353/,
Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар /ҮД:0695/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.От холбогдох 2006 04408 2924 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөн булаг суманд 1978 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 16 дугаар гудамжны 02 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцын 6 дугаар байрны 169 тоотод түр оршин суух,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 694 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалт, 96.2.5 дахь заалтад тус тус зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Б овогт Цийн О /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ц.О нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Амины орон сууцны 4-3 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Нэргүйг толгойн тус газар нь чулуугаар цохиж биед нь халдаж дух ясны цөмөрсөн хугарал, тархины духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, доод эрүүний ясны хугарал, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний булгаралт, духны зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Оын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Нэргүйн өгсөн: “Би орон нутгийн харьяанд байдаг. Би тухайн өдөр ажлаасаа чөлөө аваад найзтайгаа уулзах гээд явж байсан. Найзтайгаа уулзах гээд явж байх замдаа Оын гэрээр орсон. Оын хашааны хаалга онгорхой байсан учраас гэр рүү нь орсон. Тухайн үед 1 шил архи согтууруулах ундааны зүйл уусан. Болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт 2, 3 хоног хэвтсэн. Мөн чулуу шидсэн талаар нь мэдэхгүй байна. Миний зүгээс хүн рүү чулуу шиднэ гэж байхгүй. Тухайн үед миний өмсөж байсан хувцас шороо болчихсон байсан. Мөн миний урд талын шүд уначихсан байсан. Би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Хүмүүс миний хувцас урагдчихсан, шороо болчихсон байсан талаар хэлж байсан. О намайг чирч гаргасан юм шиг байна лээ. Мөн миний толгой хагарсан, эрүү хугарсан, шүд хугарсан байсан. Би чулуу шидэх хүн биш. Тухайн үед миний бие өвдөөд байсан учраас энэ талаар тодорхой мэдүүлэг өгч чадаагүй...” гэх мэдүүлэг,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Нэргүйн өгсөн: “... Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 08 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа явсан... тэгээд эргэж дэлгүүр ороод 0.5 граммын хараа архи аваад хамт ажилладаг Хонгорзулын гэрт нь очиж хувааж уухаар орсон. Тэгтэл нөхөр нь болох Ц.О самраас ирсэн гээд гэртээ байж байсан... тэнд ямар шалтгааны улмаас маргаан гарсныг санахгүй байна. Миний толгойд гэмтэл учруулсан хүнийг би Хонгорзулын нөхөр Ц.О гэж бодож байна. Яагаад вэ гэвэл манай эгч нар эмнэлэгт хагалгаанд орж байхад Хонгорзул, Ц.О нарын гэрт нь очиж уулзахад Ц.О нь намайг хашааны цаагуур явж байхад чулуу аваад шидсэн гэж хэлсэн байсан... миний бодлоор миний нүүр, толгой, цээж шүд унасан байхыг бодвол Ц.О намайг тасраад унасан байхад нэлээн зодсон юм шиг байна. Би архи уухаараа согтоод унтах юм бол ерөөсөө босдоггүй, сэрдэггүй юм...” гэх мэдүүлэг /хх.12-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хонгорзулын өгсөн: “... удалгүй 14 цагийн орчим Нэргүйн эхнэр Төмөрсүх гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд би гараад нойл орчхоод иртэл манай нөхөр О. Нэргүй нар хоорондоо муудалцаад духаа мөргөчихлөө гээд Нэргүйн цус нь гоожчихсон байсан. Тэгээд би Нэргүйг гэрт нь авч ирэхэд эхнэр нь харчхаад цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Төмөрсүхийн өгсөн: “... Хонгорзул намайг гэртээ ороод 30 минут болж байхад орж ирээд “манай нөхөр Ц.О, Д.Нэргүй ах хоёр зодолдоод байна” гэж хэлсэн, тэгээд “та Д.Нэргүй ахыг очиж аваад унтуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дагаж гарсан чинь манай нөхөр Д.Нэргүй манай хажуу талын хашааны булангаас гэр лүүгээ ганцаараа ирж явсан. Тухайн үед Н.Хонгорзул манай гэрт орж ирэхдээ “манай нөхөр Ц.О танай нөхөртэй зодолдоод хоорондоо чулуу шидэлцээд байсан. Тэгээд Н.Хонгорзул дундуур нь орж салгах гэж байгаад манай нөхөр Д.Нэргүйн гарт толгойдоо цохиулсан” гэж хэлсэн. Н.Хонгорзултай хамт гарч ирээд нөхрийгөө өөдөөс нь тосож авахад толгойноос нь цус гараад нүдийг нь дарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.20-23/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13189 дугаартай:
“1. Д.Нэргүйн биед нь дух ясны цөмөрсөн хугарал, тархины духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, доод эрүүний ясны хугарал, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний булгаралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Болороогийн өгсөн: “Д.Нэргүйн биед учирсан дух ясны цөмөрсөн хугарал, тархины духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, доод эрүүний ясны хугарал, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний булгаралт, духны зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дух ясны хугарал нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр тухайн хэсэг газарт цохих үед, эрүү, доод ясны хугарал нь эрүүний хэсэгт мөн мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний булгаралттай хамт үүсэх боломжтой. Дээрх эрүүний гэмтэл нь унаснаас илүү цохих, цохигдох үед үүсдэг болно. Нэмж хэлэх зүйл гэвэл дух ясны цөмөрсөн хугарал, тархины духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, духны зулгаралт гэмтлүүд нь нэг механизмаар, нэг үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Оын яллагдагчаар өгсөн: “... тэгээд би Нэргүй ахыг босгоод хамтран амьдрагч Б.Хонгорзулыг хүргээд өгчих гээд гаргасан чинь Д.Нэргүй ах над руу тоглоод чулуу аваад шидээд байсан тэгэхээр нь би тоглож байгаа юм чинь гэж бодоод өнгөрөөсөн. Би жорлон орж бие засчхаад гарч ирэхэд Б.Хонгорзул Д.Нэргүй ахыг хүргэж өгөх гээд хашааны гадна явж байхаар нь “самарт явах хүмүүс ирэх гэж байна шүү” гэж Б.Хонгорзулд хандан хэлээд “хурдан хүргэж өгчхөөд хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгсэн Д.Нэргүй ах эргэж хараад “чи гэртээ ор” гэж хэлээд чулуу шидэхээр нь “би бас чулуу шидэж чадна шүү дээ” гэж хэлээд газраас чулуу аваад шидсэн чинь Д.Нэргүй ахын толгойд оночихсон. Тэгсэн Д.Нэргүй ах зүүн гар тал руугаа унаад босохоор нь яваад очтол толгойноос нь цус гарч байсан. Тэгэхээр нь би Б.Хонгорзулд гэрт нь хүргээд өгчих гэж хэлээд өөрөө гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх.37-39/,
Хохирлын баримтууд /хх.25-28, 55-58/,
Хувийн байдлын талаарх баримтууд /шинээр гаргасан 7 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ц.О нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Амины орон сууцны 4-3 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Нэргүйг толгойн тус газар нь чулуугаар цохиж биед нь халдаж дух ясны цөмөрсөн хугарал, тархины духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, доод эрүүний ясны хугарал, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний булгаралт, духны зулгаралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4-10/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Нэргүйн өгсөн: “... Миний толгойд гэмтэл учруулсан хүнийг би Хонгорзулын нөхөр Ц.О гэж бодож байна. Яагаад вэ гэвэл манай эгч нар эмнэлэгт хагалгаанд орж байхад Хонгорзул, Ц.О нарын гэрт нь очиж уулзахад Ц.О нь намайг хашааны цаагуур явж байхад чулуу аваад шидсэн гэж хэлсэн байсан... миний бодлоор миний нүүр, толгой, цээж шүд унасан байхыг бодвол Ц.О намайг тасраад унасан байхад нэлээн зодсон юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх.12-14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хонгорзулын өгсөн: “... Тэгээд би гараад нойл орчхоод иртэл манай нөхөр О, Нэргүй нар хоорондоо муудалцаад духаа мөргөчихлөө гээд Нэргүйн цус нь гоожчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Төмөрсүхийн өгсөн: “... Тухайн үед Н.Хонгорзул манай гэрт орж ирэхдээ “манай нөхөр Ц.О танай нөхөртэй зодолдоод хоорондоо чулуу шидэлцээд байсан...” гэж хэлсэн. Н.Хонгорзултай хамт гарч ирээд нөхрийгөө өөдөөс нь тосож авахад толгойноос нь цус гараад нүдийг нь дарсан байсан...” гэх мэдүүлэг /хх.20-23/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч О.Болороогийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13189 дугаартай:
“1. Д.Нэргүйн биед нь дух ясны цөмөрсөн хугарал, тархины духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, доод эрүүний ясны хугарал, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний булгаралт, духны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Болороогийн өгсөн: “Д.Нэргүйн биед учирсан дух ясны цөмөрсөн хугарал, тархины духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, доод эрүүний ясны хугарал, зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний булгаралт, духны зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дух ясны хугарал нь хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр тухайн хэсэг газарт цохих үед, эрүү, доод ясны хугарал нь эрүүний хэсэгт мөн мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед зүүн доод үүдэн 1 дүгээр шүдний булгаралттай хамт үүсэх боломжтой. Дээрх эрүүний гэмтэл нь унаснаас илүү цохих, цохигдох үед үүсдэг болно... дух ясны цөмөрсөн хугарал, тархины духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, хатуу хальсан дээрх цус хуралт, аалзан хальсан доорх цус харвалт, духны зулгаралт гэмтлүүд нь нэг механизмаар, нэг үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх.31-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Оын яллагдагчаар өгсөн: “... Тэгсэн Д.Нэргүй ах эргэж хараад “чи гэртээ ор” гэж хэлээд чулуу шидэхээр нь “би бас чулуу шидэж чадна шүү дээ” гэж хэлээд газраас чулуу аваад шидсэн чинь Д.Нэргүй ахын толгойд оночихсон. Тэгсэн Д.Нэргүй ах зүүн гар тал руугаа унаад босохоор нь яваад очтол толгойноос нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.37-39/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Ц.Оын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Д.Нэргүй нь 3.684.524 төгрөг нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон 1.939.000 төгрөгийг шүүгдэгч Ц.О нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Отгонбаатраас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ц.От эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.От торгох ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэж байх боловч гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтийг хангах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Цийн Оыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ц.От оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай
5. Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 1.939.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Д.Нэргүй нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.Оаас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Оын 10 настай хүү О.Мөнхтөр, 12 настай хүү О.Мөнхсүлд нарт хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР