| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00163/И |
| Дугаар | 187 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 187
2017 оны 03 сарын 22 өдөр Дугаар 156/ШШ2017/00187 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00163/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, 2 дугаар баг, Долоод гэх газар нутаглах, Сайндэмбэрэлийн Норжин /РД: СЧ63111663/-гийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Норжин нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие тракторын комбайны мэргэжил эзэмшиж 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золбоо нь шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Норжин нь тракторын комбайны мэргэжил эзэмшиж 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. С.Норжин нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 2002 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байшинд гал гарч бичиг баримт нь галд шатаж хөдөлмөрийн дэвтэргүй болсон. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан /хх 6, 7, 8, 9-10, 11-12, 13, 14-15, 16, 17, 27, 28, 29, 30/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Норжин нь 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор С.Норжин нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч С.Норжин нь 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт, /хх 6/
2. Хөдөө аж ахуйн яамны харьяа Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 48 дугаартай тушаалын хуулбар, /хх 7/
3. Хөдөө аж ахуйн яамны харьяа Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 141 дугаартай тушаалын хуулбар, /хх 8/
4. Хөдөө аж ахуйн яамны харьяа Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1985 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар, /хх-9-10/
5. Хөдөө аж ахуйн яамны харьяа Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 174 дугаартай тушаалын хуулбар, /хх 11-12/
6. Хөдөө аж ахуйн яамны харьяа Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 189 дугаартай тушаалын хуулбар, /хх 13/
7. Хөдөө аж ахуйн яамны харьяа Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1989 оны 10 дугаар сарын 20 өдрийн 117 дугаартай тушаалын хуулбар, /хх 14-15/
8. Хөдөө аж ахуйн яамны харьяа Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 10 дугаар сарын 30 өдрийн 122 дугаартай тушаалын хуулбар, /хх 16/
9. Хөдөө аж ахуйн яамны харьяа Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 16 өдрийн 65 дугаартай тушаалын хуулбар, /хх 17/
10. 1979 оны 07 дугаар сарын 03 өдрөөс 1984 оны 7 дугаар сарын 31 өдрийг дуустал хугацаанд Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан гэрч Н.Гантөмөрийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 27-28/
11. 1980 оноос 1995 оныг хүртэл хугацаанд Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан гэрч Х.Лхагвахоролын шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 29-30/ зэрэг болно.
С.Норжингийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золбоо нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Сайндэмбэрэлийн Норжин нь 1980 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн баян-Улааны отор тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хэргийг зохигчийн оролцоогүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхноминд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА