Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 188

 

 

 

 2017 оны 03 сарын 22 өдөр         Дугаар 156/ШШ2017/00188    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2017/00133/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам, Өгөөмөр хотхоны 72-50 тоотод оршин суух, Лувсаншаравын Оюунцэцэг /РД: СЮ58122864/-ийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Оюунцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
“Миний бие 1984 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт агрономчноор, 1986 оны 11 дүгээр сарын 02 өдрөөс 1999 оны 03 дугаар сарын 28 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн техник мэргэжлийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан. Би 2013 онд хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгосон. Миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ. 
Шүүх хэрэгт цугларсан /хх 4, 5-6, 7-8, 9, 13, 16, 17, 18-19, 20, 21, 22, 24, 29, 32/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Оюунцэцэг нь 1984 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт агрономчноор, 1986 оны 11 дүгээр сарын 02 өдрөөс 1999 оны 03 дугаар сарын 28 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн техник мэргэжлийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Л.Оюунцэцэг нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 
Нэхэмжлэгч Л.Оюунцэцэг нь 1984 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт агрономчноор, 1986 оны 11 дүгээр сарын 02 өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн техник мэргэжлийн сургуульд орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 25 өдрийн Б/06 дугаартай тушаалын хуулбар, /хх 4/ 
2. Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт, /хх 5-6/ 
3. Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 1997 оны 08 дугаар сарын 04 өдрийн 56 дугаартай тушаалын хуулбар, /хх 7-8/ 
4. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх 9/
5. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, /хх 13/
6. 1976 оны 6 дугаар сараас 195 оныг дуустал хугацаанд Хэнтий аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн ногоо бригадад агрономчноор ажиллаж байсан гэрч Д.Володягийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 16-19/
7. 1980 оны 8 дугаар сарын 19 өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 15 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн нэгдэл дундын үйлдвэрт туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч С.Цэцэгмаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 20-22/
8. 1981 оны 07 дугаар сараас 2014 оны 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нийгмийн ухааны багшаар ажиллаж байсан гэрч Ч.Нарантуяагийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 23-28/
9. 1981 оны 08 дугаар сарын 13 өдрөөс өнөөг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хөдөө аж ахуйн багшаар ажиллаж байгаа гэрч Х.Мөнхцогтын шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 29-32/ зэрэг болно.
Л.Оюунцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагааын зарим хэсгийг хангаж, 1984 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт агрономчноор, 1986 оны 11 дүгээр сарын 02 өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн техник мэргэжлийн сургуульд орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Нийгмийн даатгалын тухай хууль 1995 оноос Монгол улсад хэрэгжиж эхлэсэн ба түүнээс хойш иргэдийн ажиллаж байсан байдлыг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээр тооцох болсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1999 оны 03 дугаар сарын 28 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
Нэхэмжлэгч Л.Оюунцэцэг нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дархчуул овогт Лувсаншаравын Оюунцэцэгийг 1984 оны 05 дугаар сарын 01 өдрөөс 1986 оны 04 дүгээр сарын 01 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт агрономчноор, 1986 оны 11 дүгээр сарын 02 өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн техник мэргэжлийн сургуульд орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2. Нэхэмжлэлийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1999 оны 03 дугаар сарын 28 өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн          60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хэргийг зохигчийн оролцоогүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхноминд даалгасугай. 
5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.АРИУНАА