Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2017/00068/И |
Дугаар | 168 |
Огноо | 2017-03-14 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 168
2017 оны 03 сарын 14 өдөр Дугаар 156/ШШ2017/00168 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2017/00068/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Б.Баярмаа
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга нар оролцов.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 1 дүгээр багт оршин суух, Боржигин овогт Баднааванчингийн Баярмаагийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 24-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Баярмаа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Наран” бригадад 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс илгээлтээр гарч малчнаар томилогдон 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 21 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Боржигин овогт Баднааванчингийн Баярмаа нь 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Наран” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Б.Баярмаагийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Баярмаа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СР-65040709 регистрийн дугаартай,Боржигин овогт Баднааванчингийн Баярмаа нь 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Наран” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч Ц.Цэцэгмаагийн:...Би 1980 оноос 1989 оныг хүртэл Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын“Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Наран” бригадад саальчнаар ажиллаж байсан юм... Б.Баярмаа нь 1981 оноос 1989 оныг дуустал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Наран” бригадад саальчнаар ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 25 тал)
2. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод:...Хүсэлт гаргагч Б.Баярмаагийн 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 31-нийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 4 тал)
3. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн даргын 90 дугаартай тушаалын хуулбарт: ... 1981 онд ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр хөдөө аж ахуйд хувиарлагдан тус нэгдэлд шилжиж ирсэн хүмүүсийг доорх чиглэлд ажилд томилсугай...тушаалын хавсралт 5 дугаарт...Баднааванчингийн Баярмааг үйлдвэр туслах бригадад саальчнаар ажиллуулсугай. ... гэжээ (хх-ийн 5-6 тал)
4. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн даргын 90 дугаартай тушаалын хуулбарт:... 1. Талынбулаг, Наран, Чандгана бригадуудын 52 малчинд 1987 оны ээлжийн амралтыг ажлын 15 хоногоор олгож нэрсийг 1 дүгээр хавсралтаар баталсугай. ... хавсралтын ... 37 дугаарт:.. Б.Баярмаа 6 дугаар сарын 10-ны өдрөөс... гэжээ. (хх-ийн 7-8 тал)
5. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн даргын 104 дугаартай тушаалын хуулбарт:... 1. Наран, Хэнтий бригадын 36 малчинд 1989 оны ээлжийн амралтыг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлын 15 хоногоор олгож нэрсийг хавсралтаар баталсугай... хавсралтын...6 дугаарт Б.Баярмаа...гэжээ. (хх-ийн 9-10 тал)
6. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигин овогт Баднааванчингийн Баярмаа, 1965 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, СР-65040709 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 11 тал)
7. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Б.Баярмааг... 1981 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн үйлдвэр бригадад туслах саальчнаар ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 13-16 тал)
8.Хүсэлт гаргагч Б.Баярмаагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 21 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СР-65040709 регистрийн дугаартай, Боржигин овогт Баднааванчингийн Баярмааг 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Шинэ-Өрнөлт” нэгдлийн “Наран” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ