Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/238

 

 

 

 

 

 

  2021         02          26                                     2021/ШЦТ/238

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Тулга,

Хохирогч, шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч Я.Батханд /ҮД:0384/,

Хохирогч, шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Н.Болормаа /ҮД:0201/,

Гэрч Ж.Батпэлдэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.А, Т.А нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 02408 1936 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Увс аймагт 1991 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Арагда маргад” ХХК-й “Залаат” ресторанд гал тогооны туслах ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 78 дугаар гудамжны 28 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Жийн А /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Арагда маргад” ХХК-й “Залаат” ресторанд гадна үйлчилгээний ажилтан, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр баг, Харзатын 3 дугаар гудамжны 32 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 16 дугаар гудамжны 363 тоотод түр оршин суух, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, О овогт Тын А /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.А нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залаат” ресторанд хамт ажилладаг Т.Атай маргалдан зодолдсоны улмаас Т.Аын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Т.А нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залаат” ресторанд хамт ажилладаг Ж.Атэй маргалдаж, улмаар мах шарахад ашигладаг ир үзүүр бүхий металл эд зүйлээр Ж.Агийн цээжин тус газарт нь хатган, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Агийн өгсөн: “Миний бие Аыг огт зодоогүй. Аын толгой руу цохиж гэмтэл учруулаагүй. Тухайн үед болсон бүх процесс байгууллагын гадна талын хяналтын камерын бичлэгт байдаг. Гэрч Билгүүний ярьсан зүйлс тухайн бичлэг дээр байдаг. Би байгууллагын камерын бичлэгийг захирал Ойдовоос авсан. Тухайн бичлэгт Аын юунаас болж гэмтсэн нь харагдана. Намайг гараад ирэхэд А эхлээд цохиод авсан. Намайг заамдаж аваад арын чулуун хашаа мөргүүлэхээр нь би Аыг заамдаж аваад түлхэлцсэн. Түүнээс болж эгэм дээр зулгаралт үүссэн байх магадлалтай. Би толгой руу нь цохиж гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Аын өгсөн: “Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Агийн ах нь болохгүй зүйл хийж байсан болохоор би шаардлага тавьсан. Юу болсныг мэдээгүй байж А ирж цохиод авсан. Дотор, гадна гэж зүйл яриад байдаг. Би ажлын байр луугаа ороход араас ирж хэрүүл хийсэн. Би санаатай хатгая гэж бодоогүй. Ноцолдож байх үедээ салгах гэж байгаад хатгачихсан. А ахынхаа хажуугаар гүйж орж ирээд намайг түрүүлж цохисон. Үүнээс болж маргалдаж зодоон үүссэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Агийн хохирогчоор өгсөн: “Би цээжиндээ 3 удаа хутгалуулсны нэг нь цаашаа ороод 2 нь наана нь орсон байсан. Энэ гэмтлийг А учруулсан. Өөрөө араас ирж хэрүүл зодоон болгосон хэр нь одоо худал ярьж байгааг нь гайхаж байна. Энэ хэрэгтэй холбоотой 4.300.000 төгрөгийн хохирол надад учирсан.  Би машины зээлтэй байсан. Гэмтэл авснаас болж би 5 сараас 6 сарын хугацаанд зээлийн төлбөрөө төлж чадаагүй. Сар болгон 266.000 төгрөг төлдөг байсан. Тухайн үед хутгалуулснаасаа болж аав, ээж, хамаатан саднаа аваад Увс аймаг руу явсан. Ламд үзүүлэх шаардлага гарсан юм. 4 сарын хугацаанд ажилгүй байсан 2.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Намайг эмнэлэгт хэвтсэний маргааш нь шууд өөр хүн ажилд авсан. Би хувиараа сувилалд явсан. Таньдаг хүн дээрээ очсон учраас баримт аваагүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Аын хохирогчоор өгсөн: “А миний толгой болон мөр, хөл рүү цохисон учраас гэмтэл тогтоолгох гэж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Энэ гэмтлээс болж надад 128.000 төгрөгийн хохирол учирсан. А надад ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй. Надад өөр нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Батпэлдэнгийн өгсөн: “А хамт ажиллаж байхдаа сонин ааш гаргаад байсан. Би үүнийг нь захирал Ойдовт хэлсэн. Тухайн өдөр гадна талд цэвэрлээд ус асгасан чинь А уурлаж явж байгаад манай дүүтэй муудалцсан. Миний дүү “та яагаад дандаа манай ахтай муудалцдаг юм” гэж хэлээд муудалцаж хоорондоо заамдалцан барьцалдаж авсан. Би А барилга дээр ажиллаж байгаад гэмтэл авсан гэдгийг мэдэж байсан учраас Аг толгой тархи руу нь цохиж магадгүй гэж бодоод оролцоогүй. Би Билгүүнийг очоод салгачих гээд явуулсан боловч салаагүй. Би Аг татаж аваад Билгүүнээ Аыг татаж аваад гал тогоо руу орохгүйгээр шууд захирал дээр очиж болсон явдлын талаар хэлээд захиралтай гараад иртэл А цустай хутгалдаад зогсож байсан. А Гэмтэл рүү авч явах талаар ярьж байтал А “би чамайг ална” гэж дайрсан. Би Ойдов захиралд хэлээд хууль шүүхээр явахаар болсон...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аын хохирогчоор өгсөн: Би 2020 оны 05 дугаар сарын 09-ны өдөр “Аргада маргад” ХХК-н Гарден” гэх солонгос хоолны газар мах шарах ажил хийж байтал манай ахлах тогооч Батпэлдэн гэх залуу хоолны газрын гадаа цементэн талбай дээр ус асгаад байгаа нь цонхоор харагдахаар нь би цонхоор Батпэлдэнд хандаж “чи битгий ус асгаад байгаач, ажлын бус цагаар усаа асгаач” гэж хэлтэл Батпэлдэн надад хандаж “чи муу дандаа яахаар ингэдэг юм” гэж хэлсэн. Тэгээд би хийж байсан ажлаа хийж дуусгаад гадаа гарч Батпэлдэнд хандаж “би чамд буруу юм хэлээгүй биз дээ” гэж хэлээд Батпэлдэн бид хоёр маргалдсан. Тэгээд би дотогш ороод цэвэрлэгээ хийгээд байж байтал Батпэлдэнгийн дүү А над дээр хүрч ирээд надад хандаж “чи миний ахыг дандаа яахаараа дээрэлхдэг юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ад хандаж “танай ах байнга болохгүй юм хийгээд байдаг болохоор нь би тэгж хэлсэн шүү дээ” гэж хэлсэн. Тэгсэн А миний баруун талын хөлийн гуяны ар хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Аг хойш нь гараараа түлхчихээд ажлын байрнаас гартал Батпэлпэн гүйж ирээд миний шилэн хүзүүн дээрээс дарсан. Тэгсэн А хүрч ирээд миний хоёр гарын ар шуу хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн ах нь дүү Адээ хандаж “наадхынхаа толгой руу битгий цохиорой, наадах чинь толгой тархины гэмтэлтэй хүн байгаа юм, өөр газар луу нь цохь” гэж хэлсэн. Тэгээд би гартаа барьсан байсан мах шарахад ашигладаг хоёр салаа үзүүртэй сэрээ шиг хусуураа гартаа барьж байхдаа, гараараа савчаад Агийн цээжин тус газар нь нэг удаа хатгасан байсан. Би тэгээд хамт ажилладаг Билгүүн гэх залуугийн хамтаар Аг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх.28-31,

“... Би гомдолтой байна. Өмнө нь 2 ширхэг нийт 128.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Мөн би бичиг үсэг мэддэггүй болохоор зайлшгүй өмгөөлөгч авах шаардлагатай болсон. Би өмгөөлөгчийг 500.000 төгрөгийн хөлстэй авсан. Иймд би нийт 628.000 төгрөгийг Агээс нэхэмжилж байгаа....” гэх мэдүүлэг /хх.28-31, 206-209/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Агийн хохирогчоор өгсөн: “... Би А гэх хүнтэй 2020 оны 05 сарын 09-ний өдрөөс өмнө ямар нэгэн хэрүүл маргаан, өр авлага, зодоон цохион, өс хонзонгийн шинжтэй зүйл байгаагүй... А миний цээжин тус газар хатгах үед миний цээжинд 1 ширхэг хатгагдсан шарх үүсэж, гэмтлийн эмнэлэг дээр тухайн шарх гэмтэлдээ 1 ширхэг оёдол тавиулсан байгаа... Би эмчилгээнд гарсан төлбөр мөнгө болох 4.301.053 төгрөгийг Ааас нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх.199-205/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Билгүүний өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлаа хийж байгаад гадагш гараад тамхи татаад сууж байтал А ах миний хажууд хүрч ирж суугаад бид хоёр хамт тамхи татаад сууж байтал цаанаас ахлах тогтооч Бат-Пэлдэн, туслах тогтооч А хоёр хүрч ирээд А ах тэр гурав маргалдсан, юунаас болоод яагаад маргалдсаныг нь би мэдэхгүй байна... А шууд А луу дайрч нүүр лүү нь гараараа мангасдаж 1 удаа түлхсэн. Тэгээд тэр хоёр заамдалцаад авахаар нь би дундуур нь орж тэр хоёрыг салгасан. Тэгээд Бат-Пэлдэн, А хоёр буцаж ресторан луу ороод гал тогооны хэсэг рүү явсан. Тэгээд А гал тогооны хаалганы завсраар гаргасан усны шаланкаа гаргах гээд гал тогооны хэсэг рүү очсон. Энэ үед гал тогооны хэсгийн наана зогсож байтал “ална шүү, хядна шүү” гээд чимээ гарч хүн орилоод байхаар нь би гал тогооны хэсэг рүү яваад очтол А, А хоёр гал тогооны завсрын өрөөнд хоорондоо барьцалдаж ноцолдсон бололтой... Агийн өмсөж явсан футболк нь урагдчихсан, А, Агийн цээжин тус газар нь ямар нэгэн зүйлээр хатгасан бололтой, Агийн цээжнийх нь зүүн доод хэсгээс цус гарч байсан. Тэгээд Аг аваад А ах бид гурав гэмтлийн эмнэлэг явж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.33-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ариунцэцэгийн өгсөн: “... Тэгсэн гал тогооны хэсгийн гадна талд гал тогооны завсрын өрөөнд А “намайг хутгалчихлаа” гээд орилохоор нь гал тогооноос Бат-Пэлдэн, Минжмаа бид гурав гүйгээд гарахад А нь цамцаа тайлчихсан, цээжнийх нь зүүн талаас буюу суга орчмоос нь цус гарчихсан, А хажууд нь зогсож байсан... Би А, А хоёрыг зодолдож байхыг өөрийн нүдээр бол хараагүй, ямар ч л байсан тэр хоёр муухай муухай орилоод хэрэлдэж маргалдаад, гал тогооны өрөөний хэсгийн завсрын өрөөнд тэр хоёр маргалдаж байсан болохоор гал тогооны хана ямар нэгэн юманд цохигдоод, чанга чанга дуу чимээ гарч байсан. Би бодохдоо А, А хоёрыг зодолдож байна гэж бодсон. Яг л хүмүүс зодолдож байгаа дуу чимээ гараад байсан...” гэх мэдүүлэг /хх.38-41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Минжмаагийн өгсөн: “... хэрүүл маргаан болоод байгаа газар очтол Агийн өмсөж байсан футболк нь зүүн хэсэгтээ урагдаад цээжнийх нь зүүн талын доод хэсгээс буюу суга орчмоос нь цус гарч байсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй байна... ямар ч л байсан тэр хоёр муухай муухай орилоод хэрэлдэж маргалдаад байсан. А, А хоёрыг хэрэлдэж маргалдаж байхад Бат-Пэлдэн, Ариунцэцэг бид хоёртой хамт гал тогтоод захиалгын хоол хийгээд байж байсан...” гэх мэдүүлэг /хх.42-44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батпэлдэнгийн өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 09-ны өдөр би өөрийн ажлын байран дээр буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залаат ресторанд ажилаа хийж байхдаа гал тогооны ногоо цэвэрлэж, аяга таваг угаадаг талбайг шаланктай, шүршүүртэй усаар шүршээд цэвэрлэж байтал манай ажлын гадна талбайн үйлчлэгч ажилтай А над дээр хүрч ирээд “ус битгий бараад бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ат хандаж “би ажлаа хийж байна, би ажлаа мэдэж байна, би цаг завтай үедээ ногоо цэвэрлэдэг талбайгаа цэвэрлэж байна” гэж хэлтэл А надад хандаж “чи орой угааж болдоггүй юмуу” гэж хэлэхээр нь Би Ат “би өөрийн завтай үедээ угааж байна, чи миний ажилд битгий оролц” гэж хэлээд А бид хоёр маргалдаж байтал миний хажуухан талд надтай хамт тус ресторанд ажилладаг миний төрсөн дүү болох А зогсож байснаа А бид хоёр дээр хүрч ирэнгүүтээ шууд Аын толгойн тус газар нь гараараа 1 удаа цохиж аваад, Аптайбаатартай барьцалдаж, хоорондоо ноцолдож, зодолдсон. Тэгэхээр нь би ажлын газрын зөөгч залуу болох Билгүүн хандаж А, Адъкяахүү хоёрыг салга гэж хэлсэн. Тэгээд Билгүүнээ тэр хоёрыг салгах гээд хүч хүрэхгүй, салгаж чадахгүй болохоор нь би өөрөө А, А хоёр дээр очиж Аг Аптайбаатраас салгах үедээ өөрийн төрсөн дүү Ад хандаж “наадхынхаа толгой руу нь битгий цохь, наадах чинь тархи толгойны өвчтэй хүн байгаа юм” гэж хэлээд Аг Аптайбаатраас салгаад, Аг шууд гал тогооны өрөө лүү аваад орсон, Тэгээд би захирлын өрөөнд орж, “А ажил хийлгэхгүй байна, та очиж хэлээч” гэж захиралд хэлчихээд гараад иртэл гал тогооны үүд хэсэгт А цээжээ барьчихсан, цээж нээс нь цус гараад, “А намайг намайг хутгалчихлаа” гээд Минжмаа гэх манай үйлчилэгч охинтой хамт зогсож байсан. Тэгээд А, Билгүүн хоёр Аг аваад эмнэлэг рүү явсан. А мах шардаг төмөрийг цэвэрлэдэг төмөр хусуураар Агийн цээжин тус газар нь хатгасан байсан. А А хоёртой өөр зодолдож, цохилцсон хүн бол байхгүй. Тэр хоёр л хоорондоо зодолдож, хоёр биенийгээ заамдаж аваад, А Аын толгойн тус газар нь гараараа цохиж харагдсан. Хэн нэгэн хүн надад дарамт шахалт үзүүлж хүчээр мэдүүлэг авсан зүйл байхгүй. Би өөрийн сайн дурын үндсэн дээр мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.45-47/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5712 дугаартай:

“1. Т.Аын биед тархины доргилт, зүүн эгмийн хэсэгт зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.50-51/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5669 дугаартай:

“1. Ж.Агийн биед цээжинд шарх, зүүн хөхний хэсэг, зүүн бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн, мохоо бүхий олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

6. Ж.Агийн биед учирсан цээжинд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хөхний хэсэг, зүүн бугалга, шуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ойдовын өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр өөрийн хариуцан ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Залаат гэх ресторанд ажил үүргээ гүйцэтгээд байж байсан. Тухайн үед манай хоёр ажилтан болох А, А нар нь хоорондоо маргалдаж улмаар хоёр биеийнхээ биед гэмтэл учруулсан байгаа. Тухайн өдрийн А, А нарын хооронд болсон хэрүүл маргаан нь анх Батпэлдэн нь ажлын цагаар шаланкаар ус гоожуулж, өнөөх усан дээр нь ажилчид гишгээд халтирч унах гээд байхаар нь А Батпэлдэнд хандаж “наад усаа гоожуулахаа боль, наагуур чинь халуун хоол, шөл өргөөд явж байгаа зөөгчид халтирч унах гээд хэцүү байна” гэж хэлснээс болж Батпэлдэн, А хоёрын дунд хэрүүл маргаан үүсэж, улмаар А нь өөрийн төрсөн ах болох Батпэлдэнг өмөөрч Атай хэрүүл маргаан хийж, А нь Аын толгойн тус газар нь эхлээд гараараа цохиж, тэр хоёр хоорондоо барьцалдаж авсан гэсэн. Энэ тухай надад тэр үед намайг өрөөндөө сууж байхад Батпэлдэн орж ирж хэлээд би өрөөнөөс гарч А, А хоёрын байгаа газар нь яваад очтол тогооны өрөөний үүд хэсэгт А нь цээжин тус газраа гараараа дараад тэр орчмоос нь цус гарчихсан, “А намайг хутга шиг зүйлээр хатгачихлаа” гээд зогсож байсан. Харин А нь болохоор Агийн хажууд нь зогсоод “би мах шарагчийн үнс цэвэрлэж байсан юм. Тэгээд үнс хусагч төмрөө гартаа барьчихсан байж байгаад Атэй барьцалдаад ноцолдож байхдаа санамсаргүйгээр Агийн цээж рүү нь хатгачихлаа” гээд, гадаа мах ил шарагч төхөөрөмжийн үнсийг нь хусаж цэвэрлэхэд ашигладаг хусуур төмрийг бариад зогсож байсан. Тэгээд А, Аг дагуулаад гэмтлийн эмнэлэг явж, тухайн үед надаас эмнэлэг дээр хэрэг болж магадгүй гээд цалингаасаа 200.000 төгрөг байхаа урьдчилж аваад явсан. Тэр өдөр гэмтлийн эмнэлэг дээр Ад гарсан бүх эмнэлгийн зардал, эмийн мөнгө зэргийг А гаргасан байсан... Та бүгдэд хэрэгтэй гэвэл тэр хусуур төмрийг авч болно...” гэх мэдүүлэг /хх.210-213/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Агийн яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залаат ресторан дахь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад хамт ажилладаг А гэх залуутай хэрэлдэж маргалдан зодолдож, ноцолдсон зүйл байгаа... Тухайн үед А надтай л хэрэлдэж маргалдаж, бид хоёр л хоорондоо барьцалдаж авч, ноцолдож, зодолдсон. Надаас өөр Атай хэрэлдэж маргалдсан хүн тухайн үед байхгүй... тухайн гэмтлийг би Ат учруулсан...” гэх мэдүүлэг /хх.131-135/,

“... Би тухайн үед өөрийн төрсөн ах Батпэлдэнг өмөөрч Атай хэрэлдэж маргалдсан. Харин Атай тухайн үед надаас өөр хэрэлдэж маргалдсан хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх.214-218/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аын яллагдагчаар өгсөн: “... Батпэлдэн бид хоёр тэр асуудлаас болж маргалдаад байж байтал тухайн үед манай ресторанд туслах тогооч хийдэг байсан Батпэлдэнгийн төрсөн дүү болох А, Батпэлдэн бид хоёр дээр хүрч ирээд, шууд ахыгаа өмөөрч над руу дайраад миний толгойн тус газар гараараа 1 удаа самардаж цохиод, мөн миний шилэн хүзүүн дээр гараараа доош нь дарж байгаад миний баруун хөлийн гуя руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би Атэй барьцалдаж аваад байж байтал бид хоёрыг Батпэлдэн, манай ажлын Билгүүн гэх залуу хоёр салгасан. Тэгээд Батпэлдэнгийн ус гоожуулаад газраар нэг тараагаад тавьчихсан байсан шаланкыг хураагаад явж байтал А дахин гал тогооны хэсгээс гарч ирээд надтай хэрүүл хийж, намайг өдөөд над дээр хүрч ирээд миний гадуур хүрмийн энгэрээс нь хоёр гараараа зулгаасан. Тэр үед би гартаа байсан мах шарахад ашигладаг, мах шарагчийн бохирыг хусдаг ир үзүүр бүхий жижиг төмөр зүйлээр Агийн цээжний зүүн доод хэсэгт нь Агээс салах гэж гараа савчуулж байгаад 1 удаа хатгачихсан байсан... тухайн үед гэмтлийн эмнэлэгт Аг үзүүлэхэд би бүх төлбөр мөнгө болох 80.000 төгрөгийг гаргасан. Мөн Ад эмийн сангаас нийт 33.435 төгрөгөөр уухаар эм авч өгсөн... Харин А надад эмчилгээний мөнгө, төгрөг гэж нэг ч төгрөг өгөөгүй. Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролдоо ... хавтаст хэрэгт баримтаар гаргаж өгсөн 128.000 төгрөг мөн би бичиг үсэг мэдэхгүй улмаас 500.000 төгрөгөөр өөртөө өмгөөлөгч авсан мөнгө хуулийн дагуу нэхэмжилж байна. Би нийт 628.000 төгрөгийг Агээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх.139-141/,

“... Тэр үед би гартаа байсан мах шарахад ашигладаг, мах шарагчийн бохирыг хусдаг жижиг төмөр зүйлээр Агийн цээжний зүүн доод хэсэгт нь Агээс салах гэж гараа савчуулж байгаад 1 удаа хатгачихсан байсан. Тухайн гэмтлийг Агийн биед би учруулсан. Би өөрийн учруулсан гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би анх Аг гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлэхдээ тэнд гарсан бүхий л зардал мөнгө болох үзлэг оношилгооны төлбөр болох 80.000 төгрөг, эмчийн бичиж өгсөн эмийг Ад 33.435 төгрөгөөр эм худалдаж авч өгсөн. Нийт 113.435 төгрөгийг өөрийн зүгээс Агийн эмчилгээний төлбөрт зарцуулсан. ...” гэх мэдүүлэг /хх.219- 220/,

Цагдаагийн байгууллагад гаргасан гомдлууд /хх.5-7/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.59-82, 90-97/,

Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.89/,

Гэрэл зургуудын хуулбар /хх.102/,

Хохирлын баримтууд /хх.103/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Ж.А нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залаат ресторанд хамт ажилладаг Т.Атай маргалдан зодолдсоны улмаас түүний халдашгүй байдалд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Т.А нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залаат ресторанд хамт ажилладаг Ж.Атэй маргалдаж, улмаар мах шарахад ашигладаг ир үзүүр бүхий металл эд зүйлээр Ж.Агийн цээжин тус газарт нь хатган, түүний халдашгүй байдалд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аын хохирогчоор өгсөн: “... Тэгсэн А миний баруун талын хөлийн гуяны ар хэсэгт хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Аг хойш нь гараараа түлхчихээд ажлын байрнаас гартал Батпэлпэн гүйж ирээд миний шилэн хүзүүн дээрээс дарсан. Тэгсэн А хүрч ирээд миний хоёр гарын ар шуу хэсэгт хөлөөрөө өшиглөсөн... Тэгээд би гартаа барьсан байсан мах шарахад ашигладаг хоёр салаа үзүүртэй сэрээ шиг хусуураа гартаа барьж байхдаа, гараараа савчаад Агийн цээжин тус газар нь нэг удаа хатгасан байсан...” гэх мэдүүлэг /хх.28-31,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Агийн хохирогчоор өгсөн: “... А миний цээжин тус газар хатгах үед миний цээжинд 1 ширхэг хатгагдсан шарх үүсэж, гэмтлийн эмнэлэг дээр тухайн шарх гэмтэлдээ 1 ширхэг оёдол тавиулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх.199-205/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Билгүүний өгсөн: “... А, А хоёр гал тогооны завсрын өрөөнд хоорондоо барьцалдаж ноцолдсон бололтой... Агийн өмсөж явсан футболк нь урагдчихсан, А Агийн цээжин тус газар нь ямар нэгэн зүйлээр хатгасан бололтой, Агийн цээжнийх нь зүүн доод хэсгээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх.33-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ариунцэцэгийн өгсөн: “... А нь цамцаа тайлчихсан цээжнийх нь зүүн талаас буюу суга орчмоос нь цус гарчихсан А хажууд нь зогсож байсан... тэр хоёр муухай муухай орилоод хэрэлдэж маргалдаад, гал тогооны өрөөний хэсгийн завсрын өрөөнд тэр хоёр маргалдаж байсан болохоор гал тогооны хана ямар нэгэн юманд цохигдоод, чанга чанга дуу чимээ гараад байсан. Би бодохдоо А, А хоёрыг зодолдож байна гэж бодсон. Яг л хүмүүс зодолдож байгаа дуу чимээ гараад байсан...” гэх мэдүүлэг /хх.38-41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Минжмаагийн өгсөн: “... хэрүүл маргаан болоод байгаа газар очтол Агийн өмсөж байсан футболк нь зүүн хэсэгтээ урагдаад цээжнийх нь зүүн талын доод хэсгээс буюу суга орчмоос нь цус гарч байсан... ямар ч л байсан тэр хоёр муухай муухай орилоод хэрэлдэж маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх.42-44/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батпэлдэнгийн өгсөн: “... А зогсож байснаа А бид хоёр дээр хүрч ирэнгүүтээ шууд Аын толгойн тус газар нь гараараа 1 удаа цохиж аваад, Аптайбаатартай барьцалдаж, хоорондоо ноцолдож, зодолдсон... А цээжээ барьчихсан, цээж нээс нь цус гараад, “А намайг намайг хутгалчихлаа” гээд Минжмаа гэх манай үйлчилэгч охинтой хамт зогсож байсан... А мах шардаг төмөрийг цэвэрлэдэг төмөр хусуураар Агийн цээжин тус газар нь хатгасан байсан. А А хоёртой өөр зодолдож, цохилцсон хүн бол байхгүй. Тэр хоёр л хоорондоо зодолдож, хоёр биенийгээ заамдаж аваад, А Аын толгойн тус газар нь гараараа цохиж харагдсан. Хэн нэгэн хүн надад дарамт шахалт үзүүлж хүчээр мэдүүлэг авсан зүйл байхгүй. Би өөрийн сайн дурын үндсэн дээр мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх.45-47/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5712 дугаартай:

“1. Т.Аын биед тархины доргилт, зүүн эгмийн хэсэгт зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.50-51/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 5669 дугаартай:

“1. Ж.Агийн биед цээжинд шарх, зүүн хөхний хэсэг, зүүн бугалга, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн, мохоо бүхий олон удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

6. Ж.Агийн биед учирсан цээжинд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн хөхний хэсэг, зүүн бугалга, шуунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ойдовын өгсөн: “... А нь өөрийн төрсөн ах болох Батпэлдэнг өмөөрч Атай хэрүүл маргаан хийж, А нь Аын толгойн тус газар нь эхлээд гараараа цохиж, тэр хоёр хоорондоо барьцалдаж авсан гэсэн. Энэ тухай надад тэр үед намайг өрөөндөө сууж байхад Батпэлдэн орж ирж хэлээд би өрөөнөөс гарч А, А хоёрын байгаа газар нь яваад очтол тогооны өрөөний үүд хэсэгт А нь цээжин тус газраа гараараа дараад тэр орчмоос нь цус гарчихсан, “А намайг хутга шиг зүйлээр хатгачихлаа” гээд зогсож байсан. Харин А нь болохоор Агийн хажууд нь зогсоод “би мах шарагчийн үнс цэвэрлэж байсан юм. Тэгээд үнс хусагч төмрөө гартаа барьчихсан байж байгаад Атэй барьцалдаад ноцолдож байхдаа санамсаргүйгээр Агийн цээж рүү нь хатгачихлаа” гээд, гадаа мах ил шарагч төхөөрөмжийн үнсийг нь хусаж цэвэрлэхэд ашигладаг хусуур төмрийг бариад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх.210-213/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Агийн яллагдагчаар өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Залаат ресторан дахь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байгаад хамт ажилладаг А гэх залуутай хэрэлдэж маргалдан зодолдож, ноцолдсон зүйл байгаа... Тухайн үед А надтай л хэрэлдэж маргалдаж, бид хоёр л хоорондоо барьцалдаж авч, ноцолдож, зодолдсон. Надаас өөр Атай хэрэлдэж маргалдсан хүн тухайн үед байхгүй... тухайн гэмтлийг би Ат учруулсан...” гэх мэдүүлэг /хх.131-135/,

“... Би тухайн үед өөрийн төрсөн ах Батпэлдэнг өмөөрч Атай хэрэлдэж маргалдсан. Харин Атай тухайн үед надаас өөр хэрэлдэж маргалдсан хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх.214-218/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аын яллагдагчаар өгсөн: “... А, Батпэлдэн бид хоёр дээр хүрч ирээд, шууд ахыгаа өмөөрч над руу дайраад миний толгойн тус газар гараараа 1 удаа самардаж цохиод, мөн миний шилэн хүзүүн дээр гараараа доош нь дарж байгаад миний баруун хөлийн гуя руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би Атэй барьцалдаж аваад байж байтал бид хоёрыг Батпэлдэн, манай ажлын Билгүүн гэх залуу хоёр салгасан. Тэгээд Батпэлдэнгийн ус гоожуулаад газраар нэг тараагаад тавьчихсан байсан шаланкыг хураагаад явж байтал А дахин гал тогооны хэсгээс гарч ирээд надтай хэрүүл хийж, намайг өдөөд над дээр хүрч ирээд миний гадуур хүрмийн энгэрээс нь хоёр гараараа зулгаасан. Тэр үед би гартаа байсан мах шарахад ашигладаг, мах шарагчийн бохирыг хусдаг ир үзүүр бүхий жижиг төмөр зүйлээр Агийн цээжний зүүн доод хэсэгт нь Агээс салах гэж гараа савчуулж байгаад 1 удаа хатгачихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.139-141/,

“... Тэр үед би гартаа байсан мах шарахад ашигладаг, мах шарагчийн бохирыг хусдаг жижиг төмөр зүйлээр Агийн цээжний зүүн доод хэсэгт нь Агээс салах гэж гараа савчуулж байгаад 1 удаа хатгачихсан байсан. Тухайн гэмтлийг Агийн биед би учруулсан. Би өөрийн учруулсан гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.219- 220/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ж.Агийн хохирогчоор өгсөн: “Би цээжиндээ 3 удаа хутгалуулсны нэг нь цаашаа ороод 2 нь наана нь орсон байсан. Энэ гэмтлийг А учруулсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Аын хохирогчоор өгсөн: “А миний толгой болон мөр, хөл рүү цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Батпэлдэнгийн өгсөн: “... Тухайн өдөр гадна талд цэвэрлээд ус асгасан чинь А уурлаж явж байгаад манай дүүтэй муудалцсан. Миний дүү “та яагаад дандаа манай ахтай муудалцдаг юм” гэж хэлээд муудалцаж хоорондоо заамдалцан барьцалдаж авсан... захиралтай гараад иртэл А цустай хутгалдаад зогсож байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Агийн өгсөн: “... Намайг заамдаж аваад арын чулуун хашаа мөргүүлэхээр нь би Аыг заамдаж аваад түлхэлцсэн. Түүнээс болж эгэм дээр зулгаралт үүссэн байх магадлалтай...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Аын өгсөн: “... Би санаатай хатгая гэж бодоогүй. Ноцолдож байх үедээ салгах гэж байгаад хатгачихсан. А ахынхаа хажуугаар гүйж орж ирээд намайг түрүүлж цохисон...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Агийн өгсөн “... Аыг огт зодоогүй, толгой руу нь цохиж гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдах бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Батпэлдэнгийн өгсөн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүлгээс илүү үнэмшилтэй байна гэж үзсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд тухайн гэрч Ж.Батпэлдэнгийн өгсөн: “... А зогсож байснаа А бид хоёр дээр хүрч ирэнгүүтээ шууд Аын толгойн тус газар нь гараараа 1 удаа цохиж аваад, Аптайбаатартай барьцалдаж, хоорондоо ноцолдож, зодолдсон... А А хоёртой өөр зодолдож, цохилцсон хүн бол байхгүй. Тэр хоёр л хоорондоо зодолдож, хоёр биенийгээ заамдаж аваад, А Аын толгойн тус газар нь гараараа цохиж харагдсан...” гэх мэдүүлэг /хх.45-47/ нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Билгүүний өгсөн: “... А, А хоёр гал тогооны завсрын өрөөнд хоорондоо барьцалдаж ноцолдсон бололтой...” гэх мэдүүлэг /хх.33-37/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Ариунцэцэгийн өгсөн: “... тэр хоёр муухай муухай орилоод хэрэлдэж маргалдаад, гал тогооны өрөөний хэсгийн завсрын өрөөнд тэр хоёр маргалдаж байсан болохоор гал тогооны хана ямар нэгэн юманд цохигдоод, чанга чанга дуу чимээ гараад байсан. Би бодохдоо А, А хоёрыг зодолдож байна гэж бодсон. Яг л хүмүүс зодолдож байгаа дуу чимээ гараад байсан...” гэх мэдүүлэг /хх.38-41/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Минжмаагийн өгсөн: “... ямар ч л байсан тэр хоёр муухай муухай орилоод хэрэлдэж маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх.42-44/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5712 дугаартай:

“1. Т.Аын биед тархины доргилт, зүүн эгмийн хэсэгт зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.50-51/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ойдовын өгсөн: “... А нь өөрийн төрсөн ах болох Батпэлдэнг өмөөрч Атай хэрүүл маргаан хийж, А нь Аын толгойн тус газар нь эхлээд гараараа цохиж, тэр хоёр хоорондоо барьцалдаж авсан гэсэн. Энэ тухай надад тэр үед намайг өрөөндөө сууж байхад Батпэлдэн орж ирж хэлээд...” гэх мэдүүлэг /хх.210-213/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Аын яллагдагчаар өгсөн: “... А, Батпэлдэн бид хоёр дээр хүрч ирээд, шууд ахыгаа өмөөрч над руу дайраад миний толгойн тус газар гараараа 1 удаа самардаж цохиод, мөн миний шилэн хүзүүн дээр гараараа доош нь дарж байгаад миний баруун хөлийн гуя руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.139-141/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Аын хохирогчоор өгсөн “... А миний толгой болон мөр, хөл рүү цохисон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Аын өгсөн: “... А ахынхаа хажуугаар гүйж орж ирээд намайг түрүүлж цохисон...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогджээ.

Т.А нь хүн алахыг завдсан тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, мөн Ж.Агийн гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй гэсэн үндэслэлээр тухайн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахыг хүссэн шүүгдэгч Ж.Агийн өмгөөлөгчийн тайлбар дүгнэлтэд дурдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.А, Т.А нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч Ж.А, Т.А нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Ж.Агийн хохирогчийн хувьд нэхэмжилсэн бүгд 4.301.053 төгрөгөөс Ж.Агийн нэхэмжилсэн 8.000 төгрөгөөс бусад нь буюу өвчний учир ажилгүй байсан 4 сарын цалингийн 3.200.000 төгрөгийн, машины зээлийн 4 сарын төлбөр нийт 1.053.288 төгрөгийн, эм тарианы үнэ 100.000 төгрөгийн, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөгийн, бүгд  4.301.045 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхих нь зүйтэй бөгөөд Т.А нь Ж.Ад 113.435 төгрөг нөхөн төлжээ.

Мөн Т.Аын хохирогчийн хувьд нэхэмжилсэн нийт 628.000 төгрөгөөс өмгөөллийн хөлсний 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, Ж.А нь эмчилгээний зардлын 128.000 төгрөгийг Т.Ат нөхөн төлсөн байна.

Харин энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ж.А нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Ааас хохирогч Т.А нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Агээс тус тус жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ж.А, Т.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.А, Т.А нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ж.А, Т.А нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлоо нөхөн төлснийг, мөн Т.Аын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.А, Ж.А нарт торгох ялын доод хэмжээг оногдуулахыг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар хүсэж байх боловч шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан гэж үзэхээргүй байх тул дээрх хүсэлтийг хангах боломжгүй гэж дүгнэлээ.

Т.А, Ж.А нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Ж.А, Т.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Жийн А, О овогт Тын А нарыг “Хүнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, Т.А нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ж.А, Т.А нарт тус бүр оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.А, Т.А нарт тус тус сануулсугай.

5. Ж.А, Т.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ж.А нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Ааас, хохирогч Т.А нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Агээс тус тус жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хар өнгийн иштэй, бариул хэсэг нь 15 см урт, ажлын хэсгийн урт нь 6 см, нийт 21 см урттай, мах шарагч төхөөрөмжийн үнс хусагч, металл орцтой багаж 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.А, Т.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР